Прокурорын байгууллага 6 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд 257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Тодруулбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 107,
- Өмчлөх эрхийн эсрэг 84,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 40,
- Авлига, албан тушаалын 8,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 6,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 6,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5
Яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг:
-Нийслэлийн Прокурорын газраас дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.О нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ял эдэлж буй иргэний нэр дээр зээл гаргуулах талаар хамаарал бүхий хүмүүст нь санал тавьж, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгийн зардлаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэн өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Сүхбаатар аймгийн Прокурорын газраас сумын засаг даргын орлогч, үнэлгээний хорооны дарга Б.А нь соёлын төвийн тохижилт, тайз засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй “Х” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж давуу байдал бий болгосон, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ч.С газрын төлбөрөө төлөөгүй, 2016 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд ашиглаагүй гэдгийг мэдсээр байж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлэхгүйгээр давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Дундговь аймгийн Прокурорын газраас сумын засаг дарга Э.А, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн албан тушаалтан Н.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар ухагдаж эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлыг тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-иар хийлгэхээр гэрээ байгуулж, талбайд ашиглалт явуулах давуу байдал бий болгосны улмаас тус компани нь нөхөн сэргээлт хийх талбайд байсан овоолго шорооноос олборлолт явуулж, байгаль экологид 32.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас иргэн Д.Т нь хууль бусаар мод тээвэрлэсэн үйлдлээ өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтанд хахууль өгөхийг санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
-Баянхонгор аймгийн Прокурорын газраас иргэн Х.Д ховор амьтны жагсаалтад багтсан хар сүүлтийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, түүхий эдийг нь хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
One reply on “257 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ DNN.mn”
Balanceadora
Sistemas de calibracion: clave para el operacion estable y eficiente de las maquinas.
En el campo de la tecnologia contemporanea, donde la efectividad y la fiabilidad del aparato son de alta trascendencia, los dispositivos de ajuste desempenan un rol crucial. Estos dispositivos especializados estan desarrollados para equilibrar y fijar componentes giratorias, ya sea en equipamiento industrial, vehiculos de movilidad o incluso en equipos domesticos.
Para los profesionales en reparacion de sistemas y los tecnicos, trabajar con aparatos de ajuste es esencial para garantizar el desempeno uniforme y confiable de cualquier dispositivo movil. Gracias a estas alternativas modernas innovadoras, es posible reducir considerablemente las oscilaciones, el sonido y la tension sobre los cojinetes, extendiendo la vida util de elementos caros.
Tambien relevante es el tarea que tienen los dispositivos de balanceo en la servicio al cliente. El apoyo experto y el reparacion permanente utilizando estos aparatos facilitan brindar prestaciones de alta nivel, elevando la satisfaccion de los compradores.
Para los propietarios de empresas, la aporte en unidades de calibracion y detectores puede ser esencial para optimizar la productividad y productividad de sus equipos. Esto es principalmente relevante para los empresarios que gestionan reducidas y modestas negocios, donde cada punto es relevante.
Asimismo, los dispositivos de equilibrado tienen una vasta uso en el area de la proteccion y el gestion de nivel. Permiten detectar posibles errores, impidiendo mantenimientos caras y perjuicios a los equipos. Incluso, los datos extraidos de estos dispositivos pueden utilizarse para optimizar procesos y incrementar la reconocimiento en sistemas de consulta.
Las sectores de uso de los sistemas de balanceo comprenden diversas sectores, desde la produccion de ciclos hasta el supervision de la naturaleza. No influye si se habla de grandes elaboraciones industriales o pequenos establecimientos caseros, los sistemas de ajuste son necesarios para promover un desempeno productivo y libre de paradas.