Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой DNN.mn

Иргэд 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Энэ дагуу 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авна.

Энэ жил 1980, 2000 онд төрсөн буюу 25, 45 настай иргэд үнэмлэхний хугацаагаа сунгуулна. Иргэн та хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.

Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын одоогийн байдлыг үнэлэхэд 4 аймгийн 10 сум цагаан зудын, 10 аймгийн 40 сум цагаанаар зудархуу нөхцөлд байгаа юм.

Цаашид буюу энэ нэгдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нутгийн төв болон баруун хагаст буюу зудын эрсдэл ихтэй бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин зүүн хагаст дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул цаашид өвөлжилт улам хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.

Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.

 

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт электрон тамхи худалдаалахгүй DNN.mn

Судалгаагаар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 1120 орчим хүүхэд вэйп буюу электрон тамхийг байнга хэрэглэдэг бөгөөд тэдний 20 хүүхэд нь уушгины өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хяналт шалгалт хийхэд өдөрт 100 гаруй электрон тамхийг тогтмол хураан авч байгаа бөгөөд 2024 онд эцэг эхчүүдээс электрон тамхитай холбоотой 50 гаруй гомдол мэдээлэл сургуулийн захиргаа болон сум, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлжээ.

Эцэг, эх асран хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын захиргаанаас вэйп буюу электрон тамхийг худалдан борлуулахыг хориглох талаар удаа дараа хүсэлт гаргасан тул аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 27 суманд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон супер маркет, сүлжээ дэлгүүрүүдтэй харилцан зөвшилцөж, вэйп буюу электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг “бета үе” гэж нэрлэнэ DNN.mn

2025 онд төрөх хүүхдүүд шинэ “бета үе”-ийн анхны төлөөлөгчид болно хэмээн хүн ам зүй судлаач Марк Маккриндл ярьсныг “The New York Post” (NYP) сонинд эш татан бичжээ.

Ойролцоогоор 2039 он хүртэл үргэлжлэх энэ үе нь “альфа үеийнхний”, өөрөөр хэлбэл 2010-2024 онд төрсөн хүмүүсийн дараах үе болох ажээ. Шинэ үеийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн шилжилт хөдөлгөөн, хурдацтай хотжилт зэрэг “нийгмийн ноцтой сорилтуудтай” тэмцэж буй дэлхийг өвлөн авна гэж Маккриндл ярьсан байна.

“Бета үеийнхэн сургалтын тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд эрүүл мэнд, зугаа цэнгэлийн салбар гээд өдөр тутмын бүхий л амьдралд нь хиймэл оюун, автоматжуулалт бүрэн нэвтэрсэн эрин үед амьдрах болно” гэж тэрбээр үзэж байгаа ажээ.

Түүний таамагласнаар, 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16 хүртэлх хувийг “бета үеийнхэн” эзлэх гэнэ.

 

Эх сурвалж: Montsame.mn

Categories
мэдээ нийгэм

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа DNN.mn

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна.

Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай байгууллагаас 14 машин механизм, 35 инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна. Тодруулбал, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв.

Мөн шуурхай бригад ажиллаж буй гурван байршлаас 10 мянга гаруй шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татан булгаас үүдэлтэй байнгын урсацтай хөрсний усыг урсгахын зэрэгцээ халиа тошин үүсэж буй эхлэл хэсэгт далан үүсгэсэн гэдгийг онцоллоо.

Categories
мэдээ спорт

-50 хэмийн хүйтэнд 21 км-ийн зайд уралдсан Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ DNN.mn

БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдлаа.

Тус тэмцээнээс Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тухайлбал 21 км-ийн зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.

May be an image of 4 people and text

-50 хэмийн тэсгэм хүйтэнд гүйгчид 21 км-ийн цас, мөстэй, өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1088 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1088 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй DNN.mn

Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14.20 – 15.34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон. Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүйг мэдэгдье.

Дашрамд дурдахад Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцаас эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байна гэж УБЦТС-аас мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай танилцлаа DNN.mn

Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлөөс эхлүүллээ. Одоогийн байдлаар төрийн албан дахь 950 гаруй зөрчлийг илрүүлсэн гэх боловч хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна.

Эрх мэдэл байгаа газарт хүний эрхийн зөрчил үйлдэгдэх эрсдэл байдаг тул Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл өнөөдөр (2025.01.02) Төрийн албаны зөвлөлд очиж ажиллалаа. Тэд тус зөвлөлийн хянан шалгах чиг үүргийг тодорхой болгох, чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийг баталснаас хойших таван жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Харин одоо хүний эрхийн болон ёс зүйн зөрчлийг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ авах цаг нь болсон хэмээн талууд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны зүгээс Төрийн албаны зөвлөлд хандаж, сонгон шалгаруулалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандах, шалгалтын сорилгод хүний эрхийн мэдлэг, ойлголтыг тусгах чухал гэв. Цаашид харилцан мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн орчинг төгөлдөршүүлэхэд Төрийн албаны зөвлөл чухал үүрэгтэйг УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.