Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 09-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28….-33 градус, өдөртөө -18….-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 07-нд ялимгүй цас, 11-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24…-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 10-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29…-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ маягтаар ХАСХОМ гаргаж эхэллээ DNN.mn

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон  хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягт шинэчилсэнийг үндэслэн уг мэдүүлгийг нөхөх зааврыг Авлигатай тэмцэх газрын даргын 2024 оны А/96 дугаар тушаалаар баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.

Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдын 2024 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Мэдүүлэг гаргагч нь 2024 оны ХАСХОМ-т өөрийн давхар эрхэлдэг ажлын мэдээлэл, мөн гэр бүлийн гишүүдийн болон өөрийн эзэмшдэг тоног төхөөрөмж, виртуал хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүдийн олсон орлогыг татвар, шимтгэл төлсний дараах дүнгээр мэдүүлэх зэрэг шинэлэг зохицуулалттай болсон байна.

Ийнхүү мэдүүлэг гаргагч нь Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нэвтрэн 2024 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 15-ны дотор баталгаажуулан, баталгааны хуудсыг зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ)-д хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 15-наас автомашины улсын дугаарын захиалга авч эхэлнэ DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Энэхүү цахим системээр нэгдүгээр сарын 15-наас эхлэн иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.

Тодруулбал, Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ DNN.mn

Цэргийн бүртгэл энэ сарын 6-аас эхэлнэ. Бүртгэл хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд хамрагдана. Үүнд,

  • 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,
  • 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,
  • 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдана.

Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.Бүртгүүлэхдээ дараах бичиг, баримттай ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь,
  • Иргэний цахим үнэмлэх
  • Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Менингококкт халдвараас сэргийлье DNN.mn

Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролын түвшингээс хамааран хүүхдийнхээ бие махбодид илэрч буй шинж тэмдгийг тоолгүй орхих, эмч, эмнэлгийн байгууллагад оройтож хандах, дур мэдэн гэрээр эмчилдгээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимддог явдал гарч байна.

2019 онд тус халдвар 21 хүртэлх насныханд бүртгэгдэж, үүнээс 94.1%-ийг  0-9 насныхан эзэлж байна.

Иймд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагч нар:

▪ Өндөр халуурах (39 хэмээс дээш)
▪ Бөөлжих
▪ Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
▪ Цочромтгой, гэрэлд мэдрэг болох
▪ Цусархаг тууралт гарах зэрэг  шинжүүдээс хүүхдэд тань илэрвэл яаралтай Эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн яам төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байсан бол хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор 2020-2024 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газраас “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022” стандартыг батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран төв, орон нутгийн байгууллагуудын албан хаагчдад дээрх стандарт болон монгол бичгийн сургалтыг жил бүр зохион байгуулж, давхардсан тоогоор 1100 гаруй албан хаагч хамрагджээ.

Монгол хэлний тухай хуулиар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам, үндсэн чиглэл боловсруулан хэрэгжүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгон хуульчилсан болно.

тасалбар таслагч ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

Categories
гадаад мэдээ

Юн Сог Ёлийг баривчлах ажиллагааг түр зогсоожээ DNN.mn

Өмнөд Солонгосын мөрдөгчид ба ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны хооронд олон цагийн турш тодорхойгүй байдал үргэлжилсний эцэст тус улсын авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах ажиллагааг түр зогсоожээ.

Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ мөрдөгчдийг ерөнхийлөгчийн ордонд ирснээс хойш 5 цаг 30 минутын дараа саатуулах тушаалыг гүйцэтгэх ажиллагааг түр зогсоосноо мэдэгдсэн байна.

Олон цаг үргэлжилсэн тодорхойгүй байдлын дараа бид баривчлах тушаалыг гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч,  ажилтнуудын аюулгүй байдалд санаа зовниж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж CIO мэдэгджээ.

“Бид байдлыг нягталсны дараа дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Хуульд заасан журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан сэжигтний үйлдэлд бид ихээхэн харамсаж байна” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмлээ DNN.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/844 тоот тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчилжээ.

Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоод болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ. Тухайлбал, дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20000 төгрөгийн хураамж төлөх ёстой болж байна.

Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10000-50000 төгрөг байхаар тогтоожээ. Шинэчилсэн тарифыг зургаар хүргэе.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ DNN.mn

Энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.

Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэлээ.

Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусах юм. Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суурь хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 11 хувиар өсчээ DNN.mn

Суурь хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 11 хувиар өссөн талаар МЭК ХХК танилцууллаа. 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр болон 2025 оны нэгдүгээр сарын 2-ны үнийг харьцуулж гаргажээ. Жилийн хугацаанд хамгийн их үнэ нь өссөн бүтээгдэхүүнд жүүс, наранцэцгийн тос, хиам багтаж байна.

Үнэ нь нэмэгдээгүй бүтээгдэхүүн өндөг байгаа бол үнэ нь буурсан бүтээгдэхүүн төмс байна. 2024 оны нэгдүгээр сарын 2-нд 500 гр төмс 1245 байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 2-ны байдлаар 1047 болж үнэ нь буурчээ.

Суурь хүнсний багцын үнэ нэг жилийн хугацаанд 11 хувиар өсжээ