Categories
мэдээ спорт

Монголын боксчид Дэлхийн цомоос гурван медаль хүртжээ DNN.mn

Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн болж, манай тамирчид гурван медаль хүртлээ.

Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг зүүсэн байна. Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер А.Баттулга алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 63.5 кг-д Т.Энхтөр хүрэл медаль хүртэв. Тэгвэл эмэгтэйчүүдээс 54 кг-д ААШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн мөнгөн медаль хүртсэн байна.

А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медальтай бол О.Есүгэн анхны медалиа гардсан нь энэ. Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд Дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна DNN.mn

Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

Сексцагаанбогд Ерөнхий Сайдын зөвлөхөөсөө чөлөөлөгджээ DNN.mn

Өнөөдөр Ерөнхий Сайдын залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Реппер Сегсцагаанбогд буюу Б.Гантулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр энэ оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм.

Categories
нийгэм улс-төр

ТББХ: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.02/ хуралдаж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН БҮЛЭГ: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Далхаасүрэн нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор оруулж ирсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 11-р сарын наймны өдөр батлагдсан Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль болон холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжид бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бөгөөд Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороодоос ажлын хэсэг байгуулагдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах хуулийн төсөл боловсруулсан. Тус ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл гишүүдийн дэмжлэг авч чадаагүй.
Иймд 2025 оны төсвийг Засгийн газарт буцаах, хуулийг хүчингүй болгох шийдвэр УИХ-аас гарсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөв нь цоо шинэ төсөв биш засварлагдсан төсөв байх учир аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг батлагдахыг хүлээх шаардлагатай гэдгийг онцлон хэллээ.
Хуулийн төсөлд “Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална гэж төсөлд тусгасан.
Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2024.12.02) боллоо. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 32дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар 0.0-22.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр ихэнх нутгаар 0.0-22.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Гурванбулагт 22.0 см, Ховдын Дарвид 16.0 см, Баянхонгорын Баянговь, Хэнтийн Баян-Адаргад 12.0 см, Баян-Өлгийн Сагсай, Баянхонгорын Жаргалантад 11.0 см, Баянбулаг, Завханы Цагаанчулуут, Өвөрхангайн Богд, Булганы Бүрэгхангайд 10.0 см, бусад хэсгээр 0.0-9.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бусдын гадаад паспорт ашиглан Алтанбулагийн боомтоор нэвтэрчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 4782 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 76, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 41, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлига, албан тушаалын 4,  Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

– Нийслэлийн прокурорын газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б нь тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан Х.О нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Иргэн Б.Н, Б.Д нар нь насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Иргэн Г.М нь бусдын гадаад паспортыг ашиглан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 21.1 дүгээр зүйлийн 1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

– Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ DNN.mn

НИТХ-ын ээлжит бус II  хуралдаан боллоо.

Хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөв, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг танилцуулж, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөлөөг хэлэлцлээ.

 Хотын дарга Х.Нямбаатар “Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэхдээ нийтийн тээврийн татварыг 0 хувь байхаар тусгасан. 2013 оноос хойш уг хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Тус албан татварын төлбөрийг шинэчилснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын сангийн төсөв нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн албан татварын 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэлээ.

Улмаар маргааш нийслэл дэх АН, МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа буюу 12 дугаар сарын 4-нд ээлжит бус 2 дугаар хуралдааныг хийхээр товлосноор завсарлалаа.

Categories
мэдээ нийгэм

Нийт 21 иргэний 3.779.000 төгрөгийн хохирлыг барагдуулжээ DNN.mn

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард 147 иргэн хандсанаас 115 утсанд 123, фэйсбүүк чатботод 18, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирүүллээ.

Үүнээс 116 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 21 иргэний 3,779.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 75, харилцаа холбоо 14, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 3, банк, санхүү, даатгал 3 , барилга 1, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 1, контор 5, НӨАТ 4, өрсөлдөөн 2, СӨХ 5, түрээсийн 1, шатахуун 1, цахилгаан 2, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 3, бусад асуудлаар 31 иргэн хандсан байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.