Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар луу өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 30, Гар одтой, шар луу өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандаж 17:08 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 30-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2025 оны 1-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -24…-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 29-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -26…-31 градус, бусад хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хүүхдэд хариг Монгол” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөртэй шинэ оны босгон дээр ярилцлаа.  Тэрбээр “Хамтарсны давуу талыг бид гаргаж чадаж байна” гэснийг  “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллагаар “Өдрийн сонин” шалгарлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “”Хүүхдэд хариг Монгол” хэмээн өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы албаны дарга Б.Энхболд “Сонины шилдэг редактор” боллоо

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс ДЦС-III-ын өргөтгөл, шинэчлэлийн талаар тодрууллаа.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн Дэд профессор, Доктор (PhD) Г.Ганзоригтой ярилцлаа.

Монгол Улсын ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхан “Өвлийн өвгөнөөс бэлэг авч буй хүүхэд баяр хөөрөөр бялхсан байх нь үнэхээр сайхан. Хүн үнэн сэтгэлээсээ баярлана гэдэг л тэр юм” гэв.

УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд “Ирж буй он итгэл найдвар сэргэсэн, идэвхитэй амьдралын жил байх болно” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Онгоцны осол олон улсын
асуудал болж хувирав

АРЫН НҮҮР: Хоолны хордлогын үед их
хэмжээний ус уух нь зүйтэй


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ DNN.mn

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид Улаанбаатар хотын эрчим хүчний системд хязгаарлалт хийгдэхгүй болохыг мэргэжилтнүүд хэллээ.

Харин шинээр баригдсан цахилгаан станцууд төвийн системд эрчим хүч хэрхэн нийлүүлж буй талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын эрчим хүчийг 200 МВт-аар нэмэгдүүлэх томоохон зорилгыг 2024 онд тавьж байсан. Нэг жилийн хугацаанд энэхүү зорилгодоо хүрч чадлаа. Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станцын туршилтын галлагааг энэ сарын 25-ны орой 09:00 цагаас хийж эхэлсэн бол төвийн эрчим хүчний системд цаад тал нь энэ сарын 29-нд эрчим хүчийг нийлүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл төлөвлөсөн хугацаанаасаа өмнө эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлж чадлаа. Ингэснээр өвлийн оргил ачааллын үеэр цахилгааны хязгаарлалт хийхгүй байх боломж бүрдэнэ. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Тус станц эрчим хүчний хэмнэлттэй горимоор буюу шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил цагт ачаалал хуваалцаж байгаа онцлогтой” гэв.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн системд эрчим хүч нийлүүлэхийн тулд түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж, агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараа зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн явуулсан байна.

Ташрамд, Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй. Эхний блок ийнхүү төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна. Хоёр блок бүхий 300 МВт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Дархан аварга Н.Батсуурь нэгийн даваанд өвдөг шороодлоо

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлсэн.

Тэгвэл Дархан аварга Н.Батсуурь нэгийн даваанд Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяад өвдөг шороодлоо.

Categories
мэдээ цаг-үе

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг маргааш нээнэ DNN.mn

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэвэр усны шугамд гарсан гэмтлийг засварлаж, зорчих хэсгийг хэвийн болгожээ DNN.mn

ХУД-ийн 5 дугаар хороо, Титан төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг “Андын зам” ХХК болон иргэн Н.Лхагвасүрэн нарын барилгын дундын цэвэр усны Ф150мм шугамд гэмтэл гарч, авто зам руу ус орсны улмаас зам мөстсөн нөхцөл байдал үүсээд буй. Тэгвэл өнөөдөр 06:00 цагт авто зам руу давс бодис цацаж, зорчих хэсгийг хэвийн болгожээ. Тодруулбал,  45.000 мкв авто зам, 18.600 мкв явган замыг хамарсан мөстсөн талбайд нийт 18 тонн давс цацсан талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Чансаа өндөр бөхийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлжээ DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Тодруулбал дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нарын 128 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааныг 2013 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Анхны барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан начин цолтойдоо түрүүлж байжээ.

Өнөөдөр барилдах бөхчүүд

  1. дар.а Намсрайжавын Батсуурь
  2. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
  3. у.ав Оргихын Хангай
  4. у.ар Баярсайханы Орхонбаяр
  5. у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон
  6. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
  7. у.з Мөнхсайханы Өсөхбаяр
  8. у.з Батзоригийн Батмөнх
  9. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
  10. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
  11. у.з Цэдэнбазарын Одбаяр
  12. у.з Бердимуратын Серик
  13. у.з Доржхандын Хүдэрбулга
  14. у.х Нацагсүрэнгийн Золбоо
  15. у.х Ганбаатарын Ганхуяг
  16. у.х Алтанбаганын Цацабшир
  17. у.х Төрөөгийн Баасанхүү
  18. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
  19. у.х Лхагваагийн Лха-Очир
  20. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
  21. у.х Ганцогтын Бадрах
  22. у.х Эрдэнэбатын Даш
  23. у.х Эрдэнэбилэгийн Ууганбаяр
  24. у.х Хүрэл-Очирын Гантулга
  25. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
  26. у.х Баянзулын Цэдэнсодном
  27. у.х Тогтохмэндийн Сайханжаргал
  28. у.н Нурланы Мустафа
  29. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр
  30. у.н Дэлгэрсайханы Амарсайхан
  31. у.н Галсан-Очирын Ганжад
  32. у.н Дармаагийн Тамир
  33. у.н Шоовдорын Дарханбат
  34. у.н Дашзэвэгийн Амаржаргал
  35. у.н Батбаярын Даваа-Очир
  36. у.н Насанцогтын Баярбаатар
  37. у.н Төрмөнхийн Дүгэрдорж
  38. у.н Хутагийн Цогтгэрэл
  39. у.н Цэрэнбатын Сандагдорж
  40. у.н Батжаргалын Лхагвадорж
  41. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
  42. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
  43. у.н Очирбатын Түмэн
  44. у.н Бямбадоржийн Түвшинтөгс
  45. у.н Энхтүвшиний Батмагнай
  46. у.н Батдоржийн Сосорбарам
  47. у.н Дамдины Тогтохжаргал
  48. у.н Бүрнээгийн Баянмөнх
  49. у.н Даваадоржийн Төрболд
  50. у.н Мөнхцэнгэлийн Амарсанаа
  51. у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
  52. у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул
  53. а.а Болор-Эрдэнийн Номиндалай
  54. а.а Намсрайн Баттүвшин
  55. а.а Ёндонгийн Эрдэнэжаргал
  56. а.а Нямдоржийн Өсөхбаяр
  57. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
  58. а.а Баттогтохын Очирхүү
  59. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
  60. а.а Мальш Еркебулан
  61. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
  62. а.а Өрнөхбаярын Сүхбат
  63. а.а Цогтоогийн Мөнхбаяр
  64. а.а Уламбаярын Батцоож
  65. а.а Сүхбаатарын Ерөөлт
  66. а.а Ганхуягийн Шинэзориг
  67. а.а Мөнхбатын Даваасүрэн
  68. а.а Теликийн Эрболат
  69. а.а Ерболат Көптилек
  70. а.а Ганболдын Төрмөнх
  71. а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн
  72. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл
  73. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн
  74. а.а Ганпүрэвийн Ганбаатар
  75. а.а Баттөрийн Ганбаяр
  76. а.а Хангайн Наранбаяр
  77. а.а Галбадрахын Мөнхбаяр
  78. а.а Батчулууны Хашбат
  79. а.а Шараагийн Мөнх-Од
  80. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
  81. а.а Баттулгын Нямсамбуу
  82. а.а Лхагвадоржийн Даваажамц
  83. а.а Баасандоржийн Бадрал
  84. а.а Энхтөрийн Баасанжав
  85. а.а Насан-Очирын Намнансүрэн
  86. а.а Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ
  87. а.а Бат-Очирын Гончигтавхай
  88. а.а Алтанхуягийн Нармандах
  89. а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр
  90. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ
  91. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
  92. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
  93. а.а Баасанжавын Сэр-Од
  94. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс
  95. а.а Отгонбаярын Төрбат
  96. а.а Болдбаатарын Доржсүрэн
  97. а.а Баянжаргалын Төмөрбаатар
  98. а.а Тулгаагийн Сүрэнжав
  99. а.а Батсуурийн Бат-Орших
  100. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
  101. а.а Нэргүйн Дашдаваа
  102. а.а Цэвээнпүрэвийн Адъяа
  103. а.а Даваасүрэнгийн Аззаяа
  104. а.а Чинбатын Алтангэрэл
  105. а.а Балдиржамцын Тайван
  106. а.а Доржсүрэнгийн Батсүх
  107. а.а Будаагийн Батсайхан
  108. ц.а Баасанцогтын Өлзийсайхан
  109. а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш
  110. а.а Нэргүйбаярын Эрдэнэчулуун
  111. а.а Доржготовын Батбаатар
  112. а.а Батжаргалын Чинбат
  113. а.а Мөнхжаргалын Бэлгүтэй
  114. а.а Сандагдоржийн Галданцогт
  115. а.а Жаргалсайханы Алтаншагай
  116. а.а Усныкагийн Батгэрэл
  117. а.а Чойжилсүрэнгийн Мөнхтогтох
  118. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
  119. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ
  120. а.а Мөнхбаярын Баасанжав
  121. а.а Ганжуурын Цоггэрэл
  122. а.а Дэмчигийн Урианхай
  123. а.а Дашренчингийн Дэмиддорж
  124. а.а Цогтбаярын Мөнхбаяр
  125. а.а Саранцэцэгийн Занданхүү
  126. а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг
  127. а.а Даваадоржийн Эрдэнэтулга
  128. а.а Доржийн Ням-Очир
  129. а.а Эрдэнээгийн Буянтогтох
  130. а.а Цэндээгийн Лувсан-Адъяа
  131. а.а Содномцэрэнгийн Майнбаяр
  132. а.а Баттулгын Өсөхбаяр
  133. а.а Төмөрбаатарын Баттогтох
  134. а.а Мөнхбатын Цэрэн
  135. а.а Баасангийн Шаравдорж
  136. ц.а Дэлгэрийн Цэрэнням
  137. а.а Чулуунбатын Бямбадорж
  138. а.а Нэргүйбаатарын Баярбаатар
  139. а.з Батцэнгэлийн Эрдэнэбаяр
  140. а.з Болдбаатарын Баянсүх нарын бөхчүүд бүртгүүлсэн байна.
Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн баяраар 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ DNN.mn

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.
А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.
  • МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
  • МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
  • МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
  • МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
  • МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.
  • МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
  • МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
  • МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
  • МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
  • МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
  • МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
Урд чиглэлд:
  • МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
  • МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.
  • МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
  • МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
  • МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
  • МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Солонгост онгоц осолдож, 62 хүн амиа алджээ DNN.MN

Өмнөд Солонгосын Жоолла мужийн Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд Ням гаригт онгоцны осол гарч, наад зах нь 47 хүн нас баржээ. Гал түймрийн албаны мэдээлснээр, Тайландаас 01:30 цагт хөөрсөн Чежү Эйр компанийн онгоцонд 173 солонгос, хоёр тайланд зорчигч, мөн багын зургаан гишүүн байсан бөгөөд өглөөний 08:30 цагт нисэх онгоцны буудалд газардах ёстой байв.

Онгоц хамгийн анх газардах гэж оролдсон боловч чадаагүй бөгөөд нисэх онгоцны буудлыг тойрч, их биеэрээ дахин газардах гэж оролдсон байна. Гэсэн хэдий ч хөөрөх зурвасаас гарч, хөөрч буух зурвасын төгсгөлд осолдсон нь өглөөний 09:03 цагт гал гарахад хүргэсэн аж. Осол гарснаас 43 минутын дараа галыг унтраасан байна. Нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж байна. Тухайн онгоцны буух төхөөрөмж эвдэрсэн гэж албаныхан таамаглаж байсан ч хэргийн газар байсан гэрчүүд онгоц шувуутай мөргөлдсөнийг харсан гэж мэдэгджээ. Онцгой байдлын алба хаагчид 11:00 цагийн байдлаар хоёр хүнийг аварч чадсан байна. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд шадар сайд Чой Санг Мок зорчигчдыг аврах ажилд бүх алба хаагч, багаж хэрэгслийг дайчлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Тэрбээр мөн ослын газар луу явж байгааг Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлэв.