Categories
мэдээ цаг-үе

Томуугаар өвчлөгсдийн ихэнх хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна DNN.mn

Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нийт амбулаториор үйлчлүүлэгчийн 7 орчим хувийг эзэлж байна.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өмнөх долоо хоногийн мөн үеийнхтэй харьцуулбал 10 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор нэмж дэлгэжээ.

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бол хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Насны хувьд авч үзвэл, өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний 40-60 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал өвчлөлийн тархалт болон хүндрэл нэмэгдсэн. Иргэдийн дунд томуугийн H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь DNN.mn

МҮБХ-ноос арванхоёрдугаар сард зохион байгуулах хуваарийг танилцуулж байна.

07-нд 13:00 цагаас

Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

10-нд 13:00 цагаас

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

14-нд 11:00 цагаас

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

15-нд 13:00 цагаас

“Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,

21-нд 11:00 цагаас

“Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

29-нд 13:00 цагаас

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Categories
мэдээ цаг-үе

Мөс цөмрөх аюултайг анхааруулав DNN.mn

Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөх болоогүй байна. Голын нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг тооцож, иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Иймд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түмэн он улирсан ч жигүүр нь цуцахгүй “Тогоруутай нуур” DNN.mn

…Түмэн зууны домогтой

Тогоруутай нуур хайрын нуур аа

Тэнгэрлэг заяатай залуусын

Дурлалын үгсээр уярсан нуур аа…

гэсэн дахилттай “Тогоруутай нуур” хэмээх дууг уншигч олон маань мэдэх байх. Сүүлд “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан сэргээн дуулж, арай өөр хувилбараар ард түмэнд дахин хүргэсэн. МЗЭийн шагналт яруу найрагч Б.Оролзодын шүлэг, Н.Шонхорын аялгуугаар бүтсэн энэ дууг дуучин М.Отгонгэрэл, Б.Болдбаатар нар хамтран анх дуулсан юм. Гарсан даруйдаа ёстой л нэг байлдан дагуулж, машин бүрийн кабинд эгшиглэдэг байв. Хүн болгоны аманд хүлхэгдсэн дуу болсон. Хөдөөний оюутан би хүртэл ирж, буцах замдаа фургон дотор явахад нь “Манай найзын зохиосон дуу” гээд хэлчихмээр санагдаад байдаг байж билээ. Учир нь яруу найрагч Б.Оролзод агсан бид хоёр оюутан болсон цагаасаа хойш салалгүй нөхөрлөсөн юм. Харамсалтай нь энэ сайхан дууны яруу найрагч нь ч, аялгууг нь зохиосон эрхэм ч өнөөдөр бидний дунд байхгүй. Гэвч хар залуугаараа тэнгэрт одсон авьяаслаг залуусын нэрийг мөнхөлж, бүтээл нь эгшиглэсээр байна.

“Тогоруутай нуур” дуу 2004 онд анх дөрвөн оюутны дундаас төрж байжээ. Б.Оролзод маань Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Сумынхаа найман жилийг төгсөөд Лүн суманд 10 дугаар ангиа төгссөн. Лүн толгойн замын урд жижигхэн толгой байдаг юм. Хэзээ, хэн анх өгсөн юм, ямартаа ч тэр толгойг “Болзоотын бор толгой” гэж нэрлэх. Харин Туул гол саваа халин үерлэхээрээ тэр хүртэл усаа түрж, нуур тогтоно. Ангир, галуу ганганан шумбаж, эрэг захаар нь тогоруу явгална. Хавар, намартаа энэ бүхнийг ажиглан сууж, үеийн нөхөдтэйгөө хайр дурлал ярьж суудаг байснаа оюутан болж ирээд шүлэг болгон буулгасан нь энэ дуу. Одоо ч зарим хүн “Тогоруутай нуур” гэж хаана байдаг юм гэж асуудаг. Яг ийм нэртэй, газрын зураг дээр бүртгэлтэй нуур байхгүй. Харин яруу найрагчийн торгон мэдрэмж, зөн сэрэхүйгээр ийм нэгэн нуур бүтсэн юм. Жил, сараар нь хөөвөл мэдээж хэдхэн жилийн өмнө зохиогдсон дуу. Гэвч “Тогоруутай нуур” бол он жил улирах тусам жигүүр нь цуцахгүй, улам өндөрт эгшиглэн ниссээр

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Агиймаа: Сурагчдадаа өөрийнхөөрөө байх зориг өгөхийг хичээдэг DNN.mn

Английн “Pearson” боловсролын байгууллагаас зохион байгуулдаг “Teacher awards-2024” уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй шилдэг багш өрсөлджээ. Энэхүү уралдааны “Залуу багш” ангилалд Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын II сургуулийн англи хэлний багш С.Агиймаа хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр МУИС-ийг өнгөрсөн зун “Америк орон, англи хэл судлал” мэргэжлээр төгссөн байна. “Teacher awards” тэмцээнд анх удаа оролцоод амжилт үзүүлсэн түүнтэй ярилцлаа.


-“Teacher awards-2024” уралдаанд амжилттай оролцож, “Залуу багш” ангилалд хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. “Pearson” гээд олон улсад хэрэгждэг дэлхий даяар алдартай англи хэлний хөтөлбөр байдаг. Энэ байгууллагаас англи хэлний шилдэг багш нарыг сонгон шалгаруулах тэмцээн сая явагдсан. Нэг жилийн өмнө Л.Энх-Амгалан Боловсолын сайд байхдаа “Pearson”-ий хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлж байв. Одоогоор 5, 6, 7 дугаар ангийнхан “Pearson”-ий хөтөлбөрийг үздэг.

-Англи хэлний багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байсан бэ?

-Ахлах ангид орсноосоо хойш англи хэлэнд үнэхээр дуртай болсон. Багш маань их нөлөөлсөн л дөө. Их сургуульд орж, англи хэлний хөтөлбөрийг сонгож, дөрвөн жил суралцаж төгссөн. Гэхдээ би багш болно гэж ерөөсөө боддоггүй байсан. Миний ажлын карьер саяхан л эхэллээ шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллах нь оффист суугаад орчуулга хийхээс илүү сонирхолтой байна гэж бодсон.

-Та яагаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд багшлах шийдвэр гаргасан бэ. Энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Саяхныг хүртэл Улаанбаатар хотдоо л аж төрж ирсэн. Тийм болохоор орчноо өөрчилмөөр санагдаад, орон нутагт ажиллаж үзвэл сонирхолтой юм болов уу гэж бодсон. Харин Хөвсгөл аймаг явах уу, Өмнөговь аймаг явах уу гээд шийдвэр гаргаж чадахгүй их эргэлзсэн. Хөвсгөл аймагт өвөлдөө нэлээн хүйтэн болохоор жаахан цааргалаад, говьд очвол дулаахан, өнтэй байна гэж бодсоны үндсэн дээр Өмнөговь аймгийг зорих шийдвэрийг гаргасан.

Би энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь хөдөө амьдарч үзээгүй болохоор эхэндээ “Ямар байх бол доо” гэж санаа зовж байсан. Яваад иртэл Ханбогд суманд “Оюу толгой” байдаг болохоор ч тэр үү, төсөөлж байснаас ч илүү хөгжил сайтай байсан.

-Та Ханбогд сумын хэчнээн сурагчид хичээл зааж байна вэ?

-Би 8, 9, 10, 12 дугаар ангиудад англи хэлний хичээл заадаг. Нэг анги дунджаар 18 сурагчтай байдаг болохоор нийт 108 сурагчид хичээл зааж байна. Нэг ангид долоо хоногт 40 минутаар гурван удаа хичээл ордог.

-Сурагчдын хандлага ямар байна гэж танд ажиглагдсан бэ. Гар утаснаас хэр зэрэг хамааралтай байна. Мөн сурагчид англи хэл сурахдаа сонирхолтой байна уу?

-Сурагчид маань англи хэл сурахдаа тийм ч дургүй биш. Харин хичээл хийхдээ хойрго болчихсон юм шиг санагддаг. Англи хэл өөрт нь хэрэгтэй гэдгийг мэддэг хэрнээ залхуурах хандлага ажиглагдаж байна. Тиймээс хичээлээ сонирхолтой байдлаар зааж, хүүхэд бүртэй тулж харьцахыг чухалчилдаг. Хичээл дээрээ гар утас ашигладаггүй сурагч бараг байхгүй. Гар утсаараа хэрэгтэй юм үзвэл өөрсдөд нь л тустай юм даа. Харамсалтай нь, ихэнх сурагчид утсаараа видео тоглоом тоглох нь их болсон байна лээ.

-Та ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?

-Би сурагчдаар ямарваа нэгэн зүйлийг уншуулах дуртай. Мөн гадаад хэлийг эх хэл рүүгээ орчуулснаар үгийн сан нэмэгддэг. Сурагчдаар ямар нэгэн бичвэр уншуулаад, тэдэнтэй хамт орчуулдаг. Хичээлийн дундуур сурагчдын анхаарал төвлөрөхгүй байх тохиолдол олон. Тэр үед нь хичээлээ сонирхолтой болгох үүднээс багт хувааж, хооронд нь өрсөлдүүлэх гэх мэтээр онлайн платформоор хичээлийн холбогдолтой тоглоом тоглуулдаг. Гол нь сурагчдадаа өөрийнхөөрөө байх зориг өгөхийг хичээдэг.

-Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Ажил, амьдрал хоёроо ялгаж салгах нь чухал гэж боддог. Амьдралд гунигтай, таагүй зүйл тохиолдоход зааж байгаа хичээлийн уур амьсгал миний зан араншинг дагаж өөрчлөгдөх ёсгүй. Ангийн уур амьсгалыг эерэг, хөгжилтэй байлгах нь миний баримталдаг зарчим.

-Аливаа хэлийг сурахад орчин их нөлөөлдөг. Та ямар нэгэн сургалт дамжаанд сууж байв уу. Англи хэлээс өөр ямар ямар хэлийг сурч байгаа вэ?

-Би тавдугаар ангиасаа англи хэл үзэж эхэлсэн. Үүнээс өмнө аав ээж хоёр маань намайг “Англи хэл сур” гэж дандаа хэлдэг байсан. “Чи энэ үгсийг цээжилж байж гарч тоглоно” гэх мэтээр шаардлага тавьдаг байв. Мөн дунд, ахлах ангид байхад минь хичээлээс гадуур англи хэлний сургалтад явуулдаг байсан. Нэмэлтээр сургалтад суухгүйгээр 5-12 дугаар анги хүртлээ зөвхөн хичээл дээр багшийн заасныг хийгээд хэл сайжирна гэж бодохгүй байна.

Би их олон хэл судалж байсан. Харин одоо англи хэлнээс гадна япон болон солонгос хэл судалж байгаа. Үүнээс гадна хятад хэл сурахыг хүсдэг. Даанч хятад хэлэнд маш олон ханз байдаг болохоор сурахад хүндрэлтэй санагддаг.

-Англи хэл сурах шалгарсан шилдэг арга гэж дэлхийд байдаг болов уу. Ямар арга барилаар хэл сурвал үр дүнтэй байдаг вэ?

-Сурч байгаа хэлээрээ аливаа зүйлийг уншиж дадвал хэлийг сайн сурдаг гэж боддог. Тархи руугаа зогсоо зайгүй дүрэм шидсэнээс өөрийнхөө түвшинд тохирсон номыг тогтмол унших нь илүү үр дүнтэй. Унших ном нь өөрийнх нь сонирхдог чиглэлээр бичигдсэн байвал илүү сонирхолтой байна шүү дээ. Ингэхдээ яг л өөрийнхөө түвшинд тохирсон зүйлийг унших хэрэгтэй. Хэтэрхий хэцүү ном уншаад байвал нойр хүрээд байдаг юм (инээв). Өөрийгөө ямар түвшний суралцагч вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Би өөрөө унших маш дуртай болохоор энэхүү арга надад сайн тохирдог.

Энэ цаг үед техник технологи эрчимтэй хөгжиж, хүн бүр л ухаалаг утас ашиглаж байна шүү дээ. Зөвхөн залуучууд гэлтгүй бүх насны хүмүүс инстаграм, тик токыг өргөн ашиглаж байна. Эдгээр платформыг би хувьдаа дэлхийд нэвтрэх үүд хаалга гэж хардаг. Үүнийг зөв ашиглаж чадвал хэл сурахад ихээхэн түлхэц өгнө гэж боддог. Зарим ангиудад бусдаасаа сайн хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдээс яаж хэл сурсан талаар нь асуухаар “Tik tok, youtube бичлэг, контент дандаа үздэг” гэдэг хариуг хэлдэг. Энэ хүүхдүүдийн дуудлага яг л гадаад хүн шиг болчихдог юм билээ.

-Гадаад хэл сурахад үг цээжлэх маш чухал шүү дээ. Та шинэ үгийг ямар аргаар цээжилдэг вэ?

-Ном унших үед мэдэхгүй үг олон таардаг. Хэл сурч байгаа хүмүүс мэдэхгүй үг гарч ирвэл шууд л толь бичгээс тухайн үгээ хайдаг нь буруу санагддаг. Мэдэхгүй үг гарч ирсэн ч тухайн үгийн утгыг нь таах байдлаар үргэлжлүүлээд уншаад л байх хэрэгтэй. Уншиж дуусаад номоо хааж тавихаар мэдээж хэрэг толгойд чинь утгыг нь мэдээгүй үгс үлдэнэ. Тэр үгнийхээ утгыг толь бичгээс хайж, мэдэж авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр үг бүрчлэн орчуулж, цээжилнэ гэдэг амаргүй шүү дээ. Энэ аргаар үг цээжилдэг хүн цөөхөн байх гэж боддог. Ойролцоогоор 5000 гаруй үг мэддэг байхад англи хэлээр хэн нэгэнтэй ойлголцож чадна.

-Хэл сурахад тухайн хүний хичээл зүтгэлээс гадна маш олон зүйл хэрэгтэй шүү дээ. Хүмүүс хэл сурахдаа ямар алдааг түгээмэл гаргадаг юм бол. Танд анзаарагдсан зүйл бий юу?

-Сониуч байх хэрэгтэй. Инстаграм “ухаж” байтал мэдэхгүй үг гарч ирвэл тэр үгийн утгыг мэдэхийг мэрийдэг байх нь чухал. Хэлийг өөрөө сонирхож бус, хэн нэгний албадлагаар сураад байгаа нь хамгийн том алдаа гэж боддог. Яагаад хэл сурах ёстойгоо мэдэхгүй байгаа тохиолдолд тухайн хэл хэцүү санагддаг шүү дээ. Үүнийг сурснаар миний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ гэдгээ мэддэг хүн шантрах нь бага байдаг.

-Сүүлийн үед хүмүүс хоорондоо ярихдаа хэлж ярьж буй үг, өгүүлбэрийнхээ заримыг нь англи үгээр орлуулж ярьдаг болсон байна. Жишээлбэл, бүтэлгүйтэх гэдэг үгийг “Fail”-дэх гэдэг ч юм уу. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ингэж ярьж хэлэх нь зөв зүйтэй зүйл гэж огтоос боддоггүй. Монгол хүн англи хэл сурахаасаа өмнө төрөлх хэлээ сайн сурах хэрэгтэй гэж боддог. Миний хичээл заадаг ангиудад англи хэлдээ сайн хүүхдүүд байгаа ч тэдний зарим нь монгол хэлээрээ алдаатай бичдэгт нь эмзэглэж явдаг. Төрөлх хэлээ сайн мэддэг хүн гадаад хэлийг ул суурьтайгаар зөв эзэмшиж чадна гэж боддог. Хүмүүс монгол хэлээр ярихдаа монгол үг ашиглаж ярьдаг байгаасай гэж хүсдэг.

-Та Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэр удаан багшаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ. Таны цаашдын зорилго юу вэ?

-Энэ сургуульд хамгийн уртдаа гурван жил ажиллана гэсэн бодолтой байна. Үргэлжлүүлээд гадаадад боловсролын чиглэлээр суралцана гэж бодож байна. Гэхдээ магистрын зэрэг хамгаалаад, Монголдоо ирчихээд багшлах эсэхээ шийдээгүй л байна.

-Та гадаад хэл сурч байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэрэв хэл сурахад тань ямар нэгэн асуудал тулгарч байгаа бол хэн нэгэнтэй тухайн асуудлынхаа талаар ярилцах хэрэгтэй. Хэл сурч байгаа тохиолдолд өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Ингэснээр хичээлдээ дургүй болчихдог юм шиг санагддаг. Багш нар сурагчдыгаа сайн, муу гэж ялгаварлахгүйгээр ижил тэгш харьцах хэрэгтэй.

Өдөр бүр тогтмол 1-2 цагийг хэл сурахад зарцуулах хэрэгтэй. Тухайн хүний хэл сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээс бүх зүйл шалтгаална. “Би хагас жилийн дотор англиар ярьж чаддаг болно” гэж та бодож байвал та чадах л болно. Хэл сурч байгаа хүмүүс дүрмээ сураад, үг цээжилчихвэл болчих юм шиг санаад байдаг. Гэвч тийм биш. Хэл сурахын тулд тухайн улсын соёлоос эхлэн бүх зүйлийг нь мэддэг байх нь чухал. Механикаар сурахаас илүүтэйгээр өөртөө сонирхолтой байдлаар хэлийг сураарай гэж зөвлөмөөр байна.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна DNN.mn

29-н болон 12-р сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 12-р сарын 01-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 1-3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11…-16 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна. 12-р сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.12.01 / Ням гариг

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН
НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 08.21-17.02
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 1, Адъяа гараг. Билгийн тооллын 30, Онгоц одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:21-17:02. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.