Categories
мэдээ

Д.Энхтуяа: Ахмадад чиглэсэн үйлчилгээг сайжруулах юмсан гэж олон жил тээж явсан хүслээ ажил хэрэг болгоно DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтуяатай ярилцлаа.


-126 гишүүнтэй энэ удаагийн парламентын анхны ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ чуулганаар улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой ямар хууль батлах ёстой гэж та харж байна?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан 126 гишүүнтэй энэ удаагийн парламентад ард түмэн ихээхэн итгэл хүлээлгэж байгаа. Учир нь энэ удаагийн парламентад олон өнгийн дуу хоолой орж ирсэн. Урьд нь нэг намын давамгайлал байсан бол одоо олон төрлийн мэргэжилтэй, олон намын төлөөлөл орсон. Тиймээс ч УИХ-ын мэтгэлцээнийг маш халуун, сонирхолтой болгож байгаа гэж харж байна. Өнгөрөгч ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2024 оны төсвийн тодотголыг баталсан.

Энэ үеэр УИХ-ын танхимаас олон зүйл заалтыг буцаасан. Өмнө нь УИХ руу орж ирсэн олон тогтоол, төсөл шуурхай батлагддаг байсан бол энэ удаагийн парламентаар нухацтай хэлэлцэж, хуулийн төслийг буцаах түвшинд хүрсэн. Энэ мэтээр олон шүүмжлэлтэй асуудал гарч байгаа.

Дээр хэлчсэнчлэн энэ удаагийн УИХд иргэд ихээхэн хүлээлттэй байгаа. Тэрхүү хүлээлтэд хүрч ажиллах нь чухал. Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй 14 мега төслийн ядаж дөрөв, тав нь энэ дөрвөн жилд бүрэн хэрэгжээсэй гэсэн хүлээлт байна. Олон намын зөвшилцөл, олон ургалч үзлийн үндсэн дээр Монголын хөгжил урагшлах ёстой. Монголчуудын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх, реформын өөрчлөлтийг мэдээж зоригтой хийх ёстой.

Миний хувьд НИТХ-д дөрвөн жил ажилласан. УИХын гишүүн болохдоо тодорхой төлөвлөгөөтэй орж ирсэн. Ахмад настны асуудлаар олон жил үйл ажиллагаа явуулсан л даа. Тиймээс энэ чиглэлээр хийж гүйцэтгэе гэсэн хүсэл мөрөөдөл ч байна. Өөрөөр хэлбэл, ахмадын асаргаа, ахмадын асрамжийн газрыг олноор байгуулж, ахмад настнуудад хүртээмжтэй, чанартай үйлчилгээ хүргэх ёстой гэж боддог.

Германд оюутан байхдаа ахмадад асрамжийн үйлчилгээ үзүүлдэг газарт олон жил ажиллаж байсан учраас хөгжилтэй орнууд ахмадын асаргаа, сувилгааг ямар түвшинд үзүүлдэг вэ гэдэг сайн туршлагыг мэднэ. Тийм ч учраас олон жил тээж явсан үйл хэргээ одоо ажил хэрэг болгох боломж олдож байна.

УИХд ахмадын асуудлаар лобби бүлэг байгуулж, би ахалж ажиллахаар болсон. Энэ талаараа Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.ЭнхАмгалантай хамт өнөөдөр (өчигдөр) мэдээлэл хийлээ. 2024 оны тавдугаар сарын 22-ны чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр олон асуудлыг шийдэж байгаа. Тэрхүү хуулийн гол концепци нь эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх юм.

Өнөөдөр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд маш хойрго байгаа. Тиймээс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн ахмад настанд үзүүлж байгаа эдийн засгийн хүчирхийллийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хүчирхийлэл гэхээр зөвхөн бие махбодын хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэтэл бие махбод, эдийн засгийн хүчирхийлэл гэж тусдаа шүү дээ.

Ахмадууд олноороо уулзаж асаргаагаа авч, бүлээрээ байх боломж ховор байдаг. Хааяа нэг уулзахаар хүнээр дутсан байдалтай суудаг. Тиймээс ахмадын сувиллын газруудыг олшруулах, ахмадын асрамжийн төвүүдийг нэмэгдүүлэх зүйлчлэл орсон. Үүнд 2024 оны төсөвт тодорхой төсвийг суулгаж өгнө.

Үүнээс гадна ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа сувиллуудыг нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд ахмадын сантай болох заалт орсон. Уг сангаар дамжуулж ахмадад чиглэсэн олон талт үйл ажиллагааг дэмжих сан байгуулах ёстой гэсэн өөрчлөлт орсон.

Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж дэлхийн жишигт нийцсэн ахмадын асрамж, үйлчилгээний газруудыг байгуулах сонирхолтой байгаа.

Миний хувьд ХБНГУ-ын жишгээр ахмадын асрамжийн газар байгуулах төсвийг 2025 оны төсөвт тусгуулж, ахмадын жишиг үйлчилгээний газар ямар байдгийг манлайлж үзүүлэх зорилготой ажиллаж байна.

-Энэ чиглэлд реформ хийе гэвэл 2025 оны төсөвт хэдий хэмжээний төсөв тусгуулах шаардлагатай вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ чиглэлээрх төсөв орж ирнэ. Ахмадын асрамж, сувилахуйн төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгасан. Ахмадын асрамжийн газар байгуулахад 10 тэрбум төгрөг суулгасан юм билээ. Үүнээс жишиг ахмадын төвийг байгуулах төсөвт анхаарлаа хандуулж ажиллана.

-Та НҮБ-ын ҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоод ирлээ. Ер нь олон улсад манай нэр хүнд ямархуу байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путины манай улсад хийсэн албан айлчлалыг улс орнууд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтад оролцсон. Уг чуулга уулзалтад манай улсын талаас оролцох бие бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс миний бие багтсан.

Ер нь Монгол төрийн гадаад бодлого нэг цонхоор явах ёстой. Тэр ч үүднээс НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы манай улстай холбоотой бүх үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээллийг өгдөг.

УИХын дэд дарга Х.Булгантуяагийн хамт миний бие энэхүү чуулга уулзалтын үеэр эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээрх хоёр том хуралд оролцсон. Нэгдүгээрт, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедийн “Woman rise for all” үйл ажиллагаанд оролцсон. Мөн “He she for” үйл ажиллагааны 10 жилийн ой болсон. Үүнд оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд өргөн утгатай үг хэлсэн. “Парисын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр” зэрэг баримт бичиг гаргасан ч эдгээр зорилтын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд олон орны төрийн тэргүүн санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан.

Мөн энэ чуулганаар “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичгийг баталсан. Ерөнхийдөө чуулган амжилттай болж өндөрлөсөн.

-Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд ямархуу байсан бол?

НҮБын чуулганд УИХын гишүүний хувиар анх удаа оролцсон. Манай улс энэхүү чуулганд нэлээн үнэ хүндтэй, жин даахуйцаар оролцдогийг хараад бахархаж байлаа.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 3, Бархасбадь гариг. Билгийн тооллын 1, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 06:55 цагт мандаж 18:28 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +8…+10 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Стратегийн “ТҮҮХИЙ ХҮН”” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хувь хүний орлогын албан татварыг илүү ухаалаг байдлаар хийж, зохицуулах боломжтой” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • “Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу?
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер халдлага ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байна” гэлээ.
  • “Эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болъё” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Стратегийн “ТҮҮХИЙ ХҮН”” нийтлэл хэвлэгдлээ.

  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн
    эрхлэгч Г.Эрдэнэтуяа “Хүүхдийн эмч хоёр хүнийг эмчилдгээрээ ялгаатай” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийн хувь заяа хаашаа эргэв

АРЫН НҮҮР: Алагчлалгүй хандахад амьдралын утга учир оршино


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 02-ны 20 цагаас 10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 04-нөөс 2024 оны 10 сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 04-нд нутгийн зарим газраар, 05-нд говь, талын нутгаар, 07-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, ө

Categories
мэдээ нийгэм

Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хааж шинэчилнэ DNN.mn

Баянзүрх дүүргийн 8, 12-р хорооны нутаг дэвсгэр, Цагдаагийн академийн өргөн чөлөөний авто зам, Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг хийнэ.

Нэгдүгээр хэсэг Чулуун овооны тойргоос Дотоод хэргийн их сургууль хүртэл

2024 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

Хоёрдугаар хэсэг Дотоод хэргийн их сургуулиас “Оргил” худалдааны төв хүртэл

2024 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засварлана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна DNN.mn

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна

Баянзүрх дүүргийн 40-р хороо Д.Нянтайсүрэнгийн гудамжны авто замыг засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
Иймд нийтийн тээврийн чиглэлүүд дараах зураглалын дагуу зорчино.
Д:1 ”Шархад-Хангамж-Ботаник”
Ч:50 “Улаанхуаран – ТЭЦ-3”
Ч:40 “Мах импекс – Тэнгис кино театр – Улаанхуаран”
Ч:37 “Улаанхуаран – 4-р хороолол”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг 10 дугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто замыг 10 дугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар энэ онд 12.2 сая тонн нүүрс борлуулжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан байна.

Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байгаа юм.

Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол орны бэлчээрийн үндэсний форум” болов DNN.mn

“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2024.10.02/ эхэллээ.

Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар зорилтоо ахиулсныг дурдав.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн аргаар цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж буй малчин иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.

Энэ удаагийн форумыг Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа онцлогтой гэлээ.

Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд энэ хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч танилцуулсан. Монгол Улс бэлчээрийн хомстлын асуудалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай. Нийт газар нутгийн 76 хувийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. 2023 оны байдлаар бэлчээрийн даац 50 хувийн хэтрэлттэй байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Малын тоо, толгойн өсөлт нь бэлчээрийн даац хэтрэхэд хүргэж байгаа тул мал аж ахуйн салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг тогтвортой болгоход Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч, “Шинэ хоршоо хөдөлгөөн-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.

Мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох асуудал Улсын Их Хурлын бодлогын төвд байж, энэ чиглэлд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  Б.Бейсен үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийг баяжуулан хөгжүүлж, уламжлалт өв, соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг эрхлэхдээ газрыг ашиглах, сайжруулах, хамгаалахтай холбогдсон харилцааг тодорхой болгох, бэлчээрийн менежментийн нэгдсэн системийг бий болгох зэрэг тулгамдсан асуудлаа оновчтой шийдвэрлэх нь чухал байна гэв.

Мөн Улсын Их Хурал өнгөрсөн хаврын чуулганаар Уламжлалт мал ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай,  Малчны тухай хуулийг тус баталсан. Хуулиар мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зүй зохистой ашиглах, хамгаалах нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчны хамтын санаачилга, хоршооллыг дэмжиж, малын чанар, ашиг шим, түүхий эд, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх цогц арга хэмжээг авсан хэмээн онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Монголын Улсын шадар сайд С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийв.
Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын цаг агаарын температурын өөрчлөлт хоёр дахин их байна. Үүнийг  өнгөрсөн  50 жил болоогүй  зуд, үерийн давтамж, эрсдэлээс тодорхой харж болно. Цөлжилт, бэлчээрийн доройтол, ган зудын давтамж ихэссэн суурь шалтгааныг эрдэм шинжилгээний байгууллагууд, салбарын яамд нарийвчилсан судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн Засгийн газраас энэ хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг Монгол Улсын Шадар сайд дурдаад, Бүсчилсэн хөгжлийн бодлого, Монгол Улсын  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулсан.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Улсын Их Хурлын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг  нь тогтоолын хүрээнд байгуулагдсан үндэсний хөдөлгөөнүүдийн үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, бодлого арга зүйн  дэмжлэг үзүүлж ажиллана гэв.

Мөн Ажлын хэсэг хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгойлон анхаарч, эрчимтэй ажиллаж байгааг дурдаад, цаашид энэ хүрээнд эл салбарын гадаад, дотоодын мэргэжилтэн, судлаачидтай хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн.

Энэ үеэр форумын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Олон улсын Бэлчээрийн холбооны ерөнхийлөгч Девид Фелпс, Олон улсын бэлчээрийн холбооны байнгын хорооны дарга Дана Келли нар тус тус мэндчилгээ дэвшүүлэв.

Форумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Парисын гэрээгээр Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд хүлээсэн үүргээ биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмэр”, АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны судалгааны төвийн төлөөлөгч Брандон Бестелмейер, Александр Хеллер нар “Бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээлтийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, сэргэн ургах чадавхыг тодорхойлох нь”, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профeссор М.Сувд “Бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хэрэгжүүлэх, цөлжилтийг бууруулах, сэргийлэхэд хууль эрх зүйн орчны үзүүлэх нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Форум “Бэлчээрийн экосистемийн үйлчилгээний тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөжийг өргөжүүлэх нь: үр дүн, сургамж”, “Хариуцлагатай нүүдэлчид  бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандарт – байгалийн бэлчээрт суурилсан монгол малын бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадварыг сайжруулсан сайн туршлагууд”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил ба залуу малчид”, “Мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжүүлэлт” сэдвийн хүрээнд дөрвөн салбар хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв.