Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт саналаа өглөө.

May be an image of 2 people, clothes iron, suit and text that says "黨"

Тэрбээр “УИХ-ын сонгуулиар Монгол Улс анх удаа 126 төлөөлөлтэй, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай, олон намын төлөөлөл бүхий Ази тивдээ онцлог, дэвшилттэй парламент байгуулсан. Парламентын сонгууль бол бодлогын сонголт. Орон нутгийн сонгууль таны амьдралд илүү ойрхон шийдвэрүүд гардаг сонголт гэж ойлгож болно. Өөрийнхөө амьдралд ойр бодитой, прагматик сонголт хийгээсэй гэж бодож байна” гэв. Ерөнхий сайд иргэд, сонгогчид, залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Г.Бердымухамедов-той уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангулы Бердымухамедов-той уулзлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Туркменистан Улсад анх удаа төрийн айлчлал хийж, Туркменистан Улсын хөгжил цэцэглэлт, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Талууд энэхүү төрийн айлчлал нь Монгол, Туркменистаны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах болон хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Туркменистаны Халк Маслахат буюу Ардын зөвлөл нь үндсэн хуулийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч бие даасан байгууллага юм.

Халк Маслахат нь Үндсэн хууль, бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх бүрэн эрхтэй байгууллага юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өгөв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.11) аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл, бие даагч нарын 17 278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхээр УИХ,  Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа үр дүнг бий болгоход орон нутгийн сонгууль чухал. Улс орны хөгжлийн бодлого УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг бол аймаг, орон нутаг, хот, дүүргийн хөгжлийн бодлого ИТХ-аар дамжин хэрэгждэг. Тиймээс иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 246 164 иргэн саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт 20:00 цагт дуусах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 18617 иргэн саналаа өгчээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Өчигдөр 21 аймаг, есөн дүүргийн 2,230 хэсэг дээр 19,468 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 18,617 иргэн саналаа өгөөд байна.  Одоогоор Багануур 9.3 хувь, Налайх 8.1 хувьтай хамгийн өндөр ирцтэй явж байна.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлд 157 мянган иргэн саналаа өгөөд байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 15,7 хувь буюу 157 мянган хүн саналаа өгөөд байна.

Одоогоор,

  • Багахангай 25 хувь
  • Багануур 20,3 хувь
  • Налайх 17,9 хувь
  • Сүхбаатар 16,7 хувь
  • Сонгинохайрхан 15,4 хувь
  • Баянзүрх 15,3 хувь
  • Чингэлтэй 15,2 хувь
  • Хан-Уул 14,9 хувь
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмийн бүртгэлд бүртгэгдсэн 4110 эмээс 1100 гаруйг нь жоргүйгээр олгож байна DNN.mn

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газраас мэдэгдэл гаргажээ.

Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор “бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна гэж Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газар (ЭЭХХЗГ)-аас залруулга гаргажээ.

May be an illustration of text

Categories
мэдээ улс-төр

Сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар үргэлжилж байна.

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй, мажоритар системээр явагдана.

Орон нутгийн сонгуулиар 2393 тойрогт ард түмнийг төлөөлөх 8155 мандатын төлөө өрсөлдөхөөр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр зургаан байршилд зам хааж, засварлана DNN.mn

Өнөөдөр /2024.10.11/ орой 23:00 цагаас нийслэлийн дараах зургаан байршилд зам засварын ажил эхэлж, хөдөлгөөнийг хаах юм байна.

  1. Хөшигийн хөндийн хурдны замаас Архивын ерөнхий Газар хүртэл
  2. Яармагийн “Food city”-гээс баруун тийш замын
  3. Гадаад Харилцааны Яамнаас Олимпын гүүр хүртэл
  4. Хоум плазагийн уулзвараас Имартын уулзвар хүртэл
  5. Вокзалын уулзвараас Барс захын уулзвар хүртэл
  6. Налайхын уулзвараас Скай ресорт хүртэлх замуудын хөдөлгөөнийг хааж, засвар, шинэчлэл хийнэ.
Categories
мэдээ нийгэм

Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 44 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ.

Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ онд тус 16 км урт, хоёр эгнээ бүхий замыг шинэчилж байна. Мөн ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус замын ажил өнөөдөр 44 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” компани ажиллаж, арваннэгдүгээр сарын 20-нд авто замыг дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг барихдаа цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетоноор хоёр үе хучсан, 9 см хучилттай. Ус зайлуулах байгууламжтай. Авто замын урд талаар явган хүний зам, дугуйн замыг барина. Одоогийн байдлаар 4 км хэсэгт гадаргуун боловсруулалт хийж, цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетон хучилтууд хийж, хөдөлгөөнийг нээсэн. Энэ амралтын өдрүүдээр “Найрамдал” зуслан доторх мөн 4 км авто замын хучилтыг хийхээр хашлага тавьж, бэлтгэл ажлыг хангасан. Үлдсэн 8 км зам бүтцийн эвдрэлтэй учраас газар шороо, хөрс, суурь солих ажлыг бүхэлд нь хийж нягтруулж байна. Нийт авто замын ажил дууссаны дараа явган хүний замыг хийнэ” гэв.

Тахилт, “Найрамдал” зуслан чиглэлийн уг авто замыг олон улсын чанарын стандартын дагуу өндөр хийцлэлээр барьж буй онцлогтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард олгох тэтгэмж, хүүхдийн мөнгө хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын 2024 оны  аравдугаар сарын хуваарийг гаргажээ.