Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Алга дарам мэдэгдлээс чинь өөр зүйл хэрэгтэй байна, ЭМЯ-ныхаан DNN.mn

“Эмчийн жоргүйгээр эм олгохгүй” гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар тарж, өнөөдөр даралтны эмээ авч чадахгүй байдал бий болчихоод байна. Гэтэл энэ мэдээлэл нь худлаа болж таарсан. Эрүүл мэндийн яамнаас худлаа гэсэн мэдэгдэл гаргасан ч нэгэнт төөрөгдөлд орсон эмийн санч нар эмчийн жор нэхэж, хүмүүс эмч нараа шаналгаж байна. Аль алийг нь буруутгах аргагүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Харин энэ хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан юм. хууль батлагдаад бараг хагас жилийн хугацаа өнгөрч байхад салбар яамныхан хуулиа сурталчлах, олон нийтэд таниулах ямар ажил хийсэн бэ. Лав л олигтой ажил хийгээгүй бололтой. Хэрэв хийсэн бол өнөөдөр улс даяараа худал мэдээлэлд автчихаад сандарч мэгдэхгүй байлаа. Одоо ч тус яамнаас “Жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй” гэсэн алга дарам мэдэглээс өөр олигтойхон зүйл хийгээгүй байна.

Хуулийг таниулж сурталчлах нь яам, харьяа агентлагийн үүрэг. Тиймээс цахим хуудастаа хэдэн мөр мэдэгдэл гаргаж суухаар өргөн хүрээгээр мэдээллийн залруулга гаргаж, бухимдаж, стресстсэн ард олныгоо тайвшруулж аль.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Аззаяа: Жирэмснээс хамгаалах эм, тариа хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог DNN.mn

Дэлхий даяар 10 дугаар сарыг “Хөхний хорт хавдартай тэмцэх сар” болгон зарлаж, энэхүү өвчин эмгэгийг эмчлэх, эрт илрүүлэхэд анхаарлаа хандуулах, дэмжлэг үзүүлэхэд тусалдаг байна. Жилд ойролцоогоор 1.38 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөс шалтгаалан 458000 хүн нас бардаг байна.

Манай улсад уг өвчлөл хэр илэрч байгаа болон оношлох аргууд, шалтгааны тухай “Хөхний эрүүл мэндийн төв”-ийн Хөхний дүрс оношилгооны эмч Э.Аззаяатай ярилцлаа.


-Хөхний хорт хавдар гэж ямар өвчлөлийг хэлдэг вэ. Манай улсад илэрч буй хөхний хорт хавдрын статистик тоо баримт ямар байна вэ?

-Хөхний хорт хавдар гэдэг нь сүүний булчирхай болох сүү дамжуулах сувгийн эпител эсийн эмгэг ургалт цус болон тунгалгаар дамжиж алсын эрхтэнд үсэрхийлж үүсдэг, хоруу чанар өндөртэй хавдрыг хэлдэг. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын дөрөвдүгээрт орж байна. Манай улсад жилдээ 280320 орчим хүн хөхний хорт хавдраар бүртгэгдэж байна гэсэн тоо байдаг. 2023 онд 343 хөхний хорт хавдар оношлогдсон нь өмнөх онуудтай харьцуулахад 2022 хувь нэмэгдсэн байна. Эмэгтэйчүүдийн насны ангиллыг цэвэршилтийн өмнөх болон дараахь гэж ангилдаг. Өмнө нь цэвэршилтийн дараахь насны хүмүүст ихэвчлэн илэрч байсан бол одоо цэвэршилтийн өмнөх насны хүмүүс хөхний хавдраар өвчилж байна гэсэн судалгаа гарсан.

-Хөхний хорт хавдар ямар шалтгаанаас ихэвчлэн үүсдэг вэ?

-Нэгдүгээрт, удамшлынх байж болно. Нийт бүртгэгдэж буй хөхний хорт хавдрын 10-15 хувь нь удамшлын шалтгаантай байдаг. Ээжийн талын эмэгтэйчүүдийг дагаж BRCA 1\2 генийн мутацитайгаар холбоотой удамших. Хоёрдугаарт, тухайн хүний амьдралын хэв маяг буюу архи тамхины хэрэглээ, хэт таргалалт, жирэмсэн болон хөхүүл үеийн хөхний арьс арчилгаа, дааврын өөрчлөлт буюу залуучууд сүүлийн үед их хэрэглээд байгаа 72 цагийн эм, жирэмснээс хамгаалах эм, тариа хэрэглэх нь хөхөнд хавдар үүсэх эрсдэлийг бүрдүүлдэг. Хөх нь даавраар зохицуулагддаг булчирхайлаг эрхтэн учраас дааврын өөрчлөлтөд маш мэдрэг эрхтэн. Дааврын өөрчлөлттэй холбоотой хоргүй жижиг үүсгэвэр байсан ч нэмэлтээр дааврын эмнүүд хэрэглээд, буруу зуршилтай байвал хоргүй байснаа хортой болох эрсдэл үүсдэг.

-Хүмүүсийн дунд хүүхдээ хөхөөр хооллосон бол хорт хавдраар өвчилдөггүй гэсэн яриа байдаг. Энэ нь хэр үнэний ортой вэ?

-Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ болж өгвөл хоёр нас хүртэл нь хөхүүлэх ёстой. Тэрнээс цааш үед сүүний өсөлт багасна, амаар дамжин халдвар ороод хөх үрэвсэж, өвдөх тал байдаг учраас яг л хөхүүлэх насанд нь хөхүүлэх хэрэгтэй.

-Хөхний хорт хавдрыг ямар шинж тэмдгээр таньж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байдаг вэ?

-Эмэгтэй хүн өдөр тутамдаа хөхөө шалгадаг байх хэрэгтэй. Шалгахдаа усанд орж байхдаа, эсвэл хэвтээ байрлалтайгаар өөрт эвтэйхэн байдлаар хэвтээд цагийн зүүний дагуу тэмтрээд шалгах ёстой. Энэ үед ямар нэгэн хатуу, эмзэглэлтэй зүйл байна уу, арьсан дээр өнгөний өөрчлөлт өгсөн байна уу, хөхнөөс ямар нэгэн эмгэг шүүрэл гарч байна уу, эсвэл хөхний товч шархалсан байна уу, хэлбэр хэмжээ алдагдсан зэрэг хөхөн дээр ажиглагдаж байгаа шинж тэмдгээ харах хэрэгтэй. Шалгасны дараа ямар нэгэн эмгэг, хатуу зүйл өөрт мэдрэгдвэл хугацаа алдахгүй мэргэжлийн эмчид очоод эхо, рентгендээ ороод оношлуулах хэрэгтэй. Хэрэв бүр нарийн шинжилгээ авна гэвэл эдийн шинжилгээгээр ямар төрлийн онош гэдэг нь илэрнэ.

-Хөхний хорт хавдраар өвчилбөл хөхөө авахуулна гэдэг айдас хүмүүст байдаг байх?

-Хэддүгээр үе шатандаа, хэдэн насандаа оношлогдсон бэ гэдэг нь чухал. Эрт үе шатандаа оношлогдсон хүмүүсийн хөхийг аль болох хадгалж үлдэх хагалгаа хийдэг. Эцсийн шатандаа орсон, насны хувьд ахимаг бол бүтэн авагдах хагалгаа хийгддэг. Мөн тухайн хүний эмчлэгдэж байх хугацаанд өөрийн сэтгэл зүйн байдал болон эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг чухал.

-Хоргүй, болон хортой хавдрын ялгаа нь юу байдаг вэ?

-Хортой хавдар нь цус болон тунгалгаар дамжаад бусад эрхтэндээ алсын үсэрхийлэл өгдөг, хоруу чанартайг нь хэлж байгаа юм. Ямар нэгэн зовуурь өгөх нь бага, ер нь дүлийдүү. Жижиг бэрсүү үүсээд зовуурилаад байдаг юм шиг хүмүүс санадаг боловч ерөөсөө өвддөггүй. Хүмүүс нэг юм тэмтрэгдээд маш олон жил болж байгаа, хөхүүл үед тэд дэх төрөлтөн дээрээ бэрсүү үүссэн, одоо л жаахан зовуурь үүсчихлээ гээд ирдэг. Тэгэхээр хөхүүл үед уураг нь зангираад жижиг бэрсүү үүссэн байж болно. Тэр нь урт хугацааны туршид хортой руу шилждэг. Аль хэзээний өвдөлт зовуурь илэрч байна гэдэг нь хожуу оношлогдож байна гэсэн үг. Тухайн хүний нас, онцлог, дархлаа тогтолцооны систем, үе шатаас шалтгаалаад эдгэрэх хугацаа өөр өөр байдаг. Хортой хавдар оношлогдсон бол эхний хоёр жил заавал эмчийн хяналтад байх ёстой. Хоргүй хавдар нь тухайн хэсэг газраа л байдаг, бусад эрхтэн тогтолцоо руугаа хальж үсэрхийлэл өгдөггүй. Хоргүй хавдар дотроо үрэвсэл буюу хөхүүл үеийн үрэвсэл, идээлж бугласан, уйланхайт болон зангилаат өөрчлөлтүүд ордог.

-Эмэгтэй хүмүүс хэдэн наснаас эхэлж хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжтой байдаг вэ?

-Хөх ургасан цагаас нь хөхөө шалгаж байх ёстой гэдгийг охидод зааж өгөх хэрэгтэй. Хөхний хөгжил нь явагдаад эхэлсэн бол жилдээ заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах. Хөхөн дээр хөхний эхо оношилгоо, хөхний рентген буюу маммографи гэсэн хоёр шинжилгээ хийгддэг. Хөхний рентген нь удирдамжийн дагуу 35-аас дээш насныхан жилдээ нэг удаа заавал, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

-Сүүлийн үед хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хэр байна вэ?

-Эрт илрүүлэг улс орон даяар явж байгаа. Эрт илрүүлэгт хөхний эхо, оношилгоо давхар явагдаж байгаа учраас илрэх тохиолдол нэмэгдэж байна. Мөн сүүлийн үед үзлэг, оношилгоо хийдэг эмнэлгүүд нэмэгдсэн байна. Хуучин бол хавдрыг хавдар судлалаас өөр газар үздэггүй байсан бол одоо улсын болон хувийн эмнэлгүүд үздэг болсон. Хүмүүс мөн цахим орчноос мэдээлэл сайн авч байна. хөхний хавдрын хувьд Монголд бүх оношилгоо, хагалгаа, хагалгааны даарахь хими, туяа эмчилгээ бүгд цогцоороо хийгддэг.

-Хөхний хорт хавдраар зөвхөн эмэгтэй хүмүүс оношлогддог уу. Эрэгтэй хүмүүст илрэх тохиолдол байдаг уу?

-Хөхний хортой хавдар эмэгтэй хүнд ганц тохиолддог зүйл биш. Жил болгон оношлогдоод байгаа нийт хортой хавдрын 1-2 хувьд нь эрэгтэй хүн оношлогддог. Сүүлийн үеийн хүүхдүүд тахианы мах их идэж байгаатай холбоотой дааврын өөрчлөлтөд ороод шилжилтийн насны эрэгтэй хүүхдүүдэд хөх ургах шинжүүд илрээд байгаа. хөхний булчирхайлаг эд үүсээд гайгүй болчихдог ч хүмүүс байна. Тэр чигээрээ үлдээд, явцдаа томордог тохиолдол ч байгаа. Энэ нь эрэгтэй хүн хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл байна гэсэн үг.

-Эмэгтэйчүүдэд хөхний эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгөөч?

-Эмэгтэйчүүд маань өөрөө болон эргэн тойрныхоо эмэгтэйчүүдэд хөхөө тогтмол шалгахыг дадал болгож хэвшүүлээсэй гэж хэлмээр байна. Энэ нь дараа дараагийн өөрчлөлтөд өөртөө хяналт тавих давуу тал үүсдэг. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа ороод явчихдаг байгаасай гэж зөвлөмөөр байна.

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 19, Санчир гариг. Билгийн тооллын 17, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7:18 цагт мандаж 17:57 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Франц Улсад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна DNN.mn

Францын цаг уурын агентлагийн мэдээлснээр 48 цагийн дотор 630 мм (24.8 инч) хур тунадас орсны улмаас үер бууж Францын зургаан бүсэд үерийн аюулаас эрт зарлан мэдээлэх дуут дохиог идэвхжүүлээд байна. Дээрх зургаан бүс нь  Англи, АНУ зэрэг улс орнуудын засаг захиргааны түвшний эрх мэдэл бүхий бүс  юм.

Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна. Эрх баригчид авто замуудыг хааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, гэрэл зураг дарах, видео бичлэг хийх гэж өөрсдийгөө аюулд оруулахгүй байхыг оршин суугчдаас хүссэн байна.
Амиа алдсан, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд үерийн усны хохирол ямар түвшинд байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Эх сурвалж:https://www.reuters.com/

Categories
мэдээ нийгэм

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өсчээ DNN.mn

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) 2024 оны 9 дүгээр сард 178.1 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.1хувь, өмнөх сараас 0.1 хувиар тус тус өссөн байна.

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар өсөхөдбогино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2.8 хувиар, автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цаг өнгөрөөх хоноглох байраар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд өмнөх оны мөн үеэс 2.1хувь, аймагт 7.9 хувиар тус тус өссөн байна

Categories
мэдээ нийгэм

14 настай хүүхдийн хэвлий хэсэгт хутгалж, дээрэмдсэн хэргийг илрүүлэв DNN.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан.

Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоолоо.

Ийнхүү Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Бие даалтын долоо хоног энэ сарын 28-ны өдрөөс эхэлнэ DNN.mn

Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус тус хичээллэнэ.

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцэд I улирлын 9 дэх долоо хоног буюу X/28-XI/01 өдрүүдэд “Бие даалтын 7 хоног” байхаар тусгасан.

Хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжтэй дараах линкээр орж танилцаарай.

https://acrobat.adobe.com/…/urn:aaid:sc:AP:1b1d889b…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх сараас 2.8 хувиар өсчээ DNN.mn

2024 оны 9 дүгээрсарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөнүеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хув иар, өмнөх сараас 4.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна

2024 оны 9 дүгээрсард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байна. 2024 оны 9 дүгээрсард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж, шийдвэрлэсний дараа  жилийн төлөвлөгөөний төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Улсын Их Хурлын 98 гишүүн санал хураалтад оролцож, 70.4 хувь нь дэмжин Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар явуулж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Байнгын хорооны тус хуралдаанаар төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцсэн байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр, гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй хоёр санал, нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн боловч ажлын хэсгийн зүгээс шалгуур үзүүлэлт, зорилгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар, Д.Үүрийнтуяа, Ж.Баярмаа, М.Нарантуяа-Нара, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд, холбогдох хуульд нийцүүлж улсын жилийн төлөвлөгөөг баталдаг. Ирэх оны төсөв жилийн төлөвлөгөөнд үндэслэн төлөвлөгдөх ёстой гэдгийг гишүүд тэмдэглэж байв. Орон нутагт орлого бага хэрнээ бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг өндөр байдаг тул татварыг бүсчлэлээр нь хөнгөвчлөн тогтоох саналыг хэлж байв. Эрчим хүчний салбарын алдагдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хатуу, зөөлөн дэд бүтцийг өргөтгөж, сайжруулахаар “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх” гэсэн хөгжлийн төлөвлөгөөний төслийн 4.1.2.2 дахь арга хэмжээний талаар Ж.Баярмаа гишүүний тодруулж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариулт өглөө. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон БНФУ-ын Засгийн газар хамтран 15 жилийн хугацаанд 100 хувийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл бөгөөд хэрэгжүүлэгч нь өндөр орбитын хиймэл дагуул бүтээдэг зургаан гол байгууллагын нэг, Италийн оролцоотой, Францын төрийн өмчийн компани гэдгийг тодотгов. Төслийн санхүүжилтийн зээлийн баталгаа болох 15 хувийг ирэх оны төсвийн төсөлд тусгах шаардлагатай гэлээ. Тус төсөл нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжихээрээ нэн ач холбогдолтойг дурдсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ийнхүү хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлж байгаагүй ч гуравдагч хөршийн хувиар гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэн БНФУ-ын Засгийн газраас эл шийдвэрийг гаргасан гэдгийг тооцох нь зүйтэй хэмээв. Мэргэжлийн түвшинд ач холбогдлыг нарийвчлан тайлбарлах боломжтой гэдгийг Н.Учрал сайд хэлж, тус төслийн ТЭЗҮ-д Монгол Улс ирэх 15 жилийн хугацаанд 356.4 сая ам.долларыг гадны хиймэл дагуулд төлбөр болгон төлөх тооцооллыг дурдаж байв. Гадагшаа ийн урсаж байгаа валютыг дотооддоо үлдээх, үндэсний аюулгүй байдлын асуудал, гадаад хамтын ажиллагааны бодлого гэх зэрэг асуудлыг анхааралдаа авахыг тэрбээр гишүүдээс хүссэн.

Монгол Улсын иргэн бүрийг хүчирхийллээс ангид байлгах асуудлыг бодлогын түвшиндээ анхаарч, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх саналыг М.Нарантуяа-Нара гишүүн гаргаж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас хариулт, тайлбар авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсний дараа төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь буюу 67.3 хувь нь дэмжиж, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.