Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Ганзориг: Монгол Улс батлан хамгаалах салбартаа дроны хэрэглээг илүү сайн нэвтрүүлэх хэрэгтэй DNN.mn

Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн, спортын мастер Ч.Ганзоригтой ярилцлаа.


-Нисэх загварын улсын аварга шалгаруулах тэмцээнийг МАСА нийгэмлэг зохион байгуулжээ. Нисэх загварын спортын хөгжлийг илэрхийлэх гол зүйлс нь оролцогч тамирчид байх. Тэмцээн амжилттай юу?

-Нисэх загварын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын тамирчид хоёр өдрийн турш нийт долоон төрлөөр өрсөлдөж өндөрлөлөө. Энэ жилийн онцлог гэвэл ерөнхий боловсролын сургуулийн маш олон оролцогчид байлаа.

Өөр нэгэн сайхан мэдээ нь жолоодлогот уран нислэгийн тамирчид АНУ-д болсон F2 дэлхийн аваргын тэмцээнд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Дэлхийн аваргын хамгийн залуу тамирчин манай 12 настай Баясгалан хүү байсан. Өнөөдрийн (өчигдөр) тэмцээнд Монгол Улсын аваргаар шалгарч, спортын мастер болж байна. Мөн Төв аймгийн МУИС-ийн инженерийн ангийн нэгдүгээр курсийн Номин хоёр жилийн өмнө Польшид болсон дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил хоёр дахь мөнгөн медалиа авлаа. “Зуун билэг” клубийн тамирчин хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын тэмцээнд манайх сайхан амжилт гаргасан.

Чөлөөт нислэгийн төрлөөр Монгол Улс Азидаа манлайлж байгаа. Энэ төрлөөр дэлхийн аваргатай, Ази Номхон далайн орнуудын хэд хэдэн аваргатай. Нэлээд хүчтэй хөгжиж байгаа төрөл. Энэ төрлөөр долдугаар сарын 18-28-ны хооронд дэлхийн гурван цуврал цомын тэмцээнийг амжилттай зохиосон. АНУ, ХБНГУ зэрэг 11 улсын тамирчид оролцсон.

-Та өөрөө энэ спортод энэ олон жил хүчин зүтгэсэн хүн. Нисэх спорт тухайн улсынхаа батлан хамгаалах салбар, нисэх хүчинтэй шууд холбоотой. Тэр утгаараа улс орон нь ч дэмжиж хөгжүүлдэг болов уу. Манай улсын хувьд энэ тал дээр ямар вэ?

-Нисэх, авто, усан, пуужин загвар ч ялгаагүй техникийн спортын төрөлд ордог. Монгол Улс 1960-аад оноос хойш энэ чиглэлд ихээхэн анхаарал тавьж, гол Улаанбаатар хот аймаг, сумдын хэмжээнд клуб, станц, ордон байгуулж байсан. Мэдээж гол зорилго Монгол Улсад 70-80 мянган инженер бэлтгэхэд бага сургуулиас хүүхдүүдэд техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг суулгах зорилготой байлаа. 1990-2010 он бол уналтын үе байсан. 2010-аад оноос хуучин тамирчид, ялангуяа багш нар энэ спортыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог болсон. ЕБС-ийн сурагчид, техник технологийн багш нарыг шинэ шатанд гаргахад энэ спортын оруулж байгаа хувь нэмэр асар их.

Ер нь бага дунд ангийн хүүхдүүдийн хувьд ирээдүйн авьяасыг нь гаргаж ирэх, спортод дуртай болгоход нисэх загвар маш чухал үүрэгтэй. Нисэх загвар, авто загвар, пуужин загвар, сүүлийн үед рофот, дроныг түлхүү ашиглаж байна. Энэ чиглэлд хүүхэд байхаасаа хичээллэхэд инженер болох магадлал маш өндөр. Монгол Улсад 30-40 мянган инженерүүд ойрын 5-10 жилд хэрэгтэй гэдэг Засгийн газрын прогноз судалгаа байна лээ. Инженерүүд л улс орны томоохон мега төслүүдийг хөдөлгөнө. Энэ хүмүүсийг бэлтгэхэд 10, 20, 30 жилийн бодлогын хүрээнд гарч ирдэг. Нэг л алдаа хийвэл нэг үеийн инженер байхгүй болдог. Манай улс 2027 оны чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авчихсан байгаа. Үүнд 40 гаруй орны 1000 орчим тамирчид ирнэ. Тэд бүгд инженерүүд байдаг. Энд Засгийн газар, ялангуяа уул уурхайн компаниудыг манлайлж оролцоосой гэж уриалж байгаа. Инженерийн спортыг хөгжүүлэхэд бүх нийтийн үйлс шахуу өргөн үйл ажиллагаа өрнүүлэх ёстой юм.

-Монгол Улсын нисэх хүчний хөгжлийн хувьд ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талыг сонирхож хардаг мэргэжилтний зүгээс хэлэхэд Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй учраас иргэний болон цэргийн, хувийн нисэх хүчин зайлшгүй хөгжих ёстой. Үүн дээр жижиг онгоцноос эхлээд сансрын хөлөг хүртэл багтах ёстой. Манайд ШУТИС-д нисэхийн механик инженерийн анги гэж бий. Мөн гадаад дотоодын их дээд сургуульд иргэний болон цэргийн инженерүүд мэргэжилтнээ бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын Засгийн газар зайлшгүй анхаарах зүйлийн нэг. БНХАУ-ын нисэх загварын тамирчидтай уулзаж ярилцаж байхад урд хөрш ерөнхий боловсролын сургууль, тамирчдадаа асар ихээр хөрөнгө оруулж байна. Уг нь Хятадын тамирчид маш муу байсан. Сүүлийн таван жилийн дотор маш хүчтэй болж байна.

Сүүлийн жилүүдэд нисэх хүчнээс гадна сансрын технологи, батлан хамгаалахтай холбоотой, иргэний нисэх хүчинтэй холбоотой маш олон дэвшлүүд, технологиуд гарч ирсээр байна. Ялангуяа сансрыг эзэмшихтэй холбоотой том гүрнүүд уралдаж байна шүү дээ. Үүнд энэ спортоос буюу бага нисэх хүчинээс эхлэх улбаатай. Үүнийг анхаарч чадвал ирээдүйд Монгол Улсад чухал ач холбогдолтой.

Яахав, улсынхаа хүн ам, хөгжлийн түвшин, эдийн засгийн түвшиндээ харьцуулбал манай нисэх хүчин муугүй хөгжиж байгаа. Мэдээж үүнд мэргэжилтнүүд хэрэгтэй. Өргөн уудам нутгийн хүн ам цөөтэй улсад нисэх хүчнээ хамгаалах, арчлах тордох нь зүйтэй. Ялангуяа шинэ гарч ирж байгаа төрлүүд болох жишээ нь, дрон байна. Сансрын жижиг хөлгийн төрлүүд ч байна. Гамшгаас хамгаалах чиглэл дээр нисэх хүчний хэрэглэхгүй зүйл гэж байхгүй болж байна. Үүн дээр ч манайх анхаарах, бодлогодоо тусгахад зайлшгүй хэрэгтэй.

-Сүүлийн үеийн дайн хүн хүчний гэхээс илүү технологиороо дайтаж байна. Орос, Украины дайн гэхэд дроноор л дайтаж байна шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн энэ чиглэлд анхаарах ёстой болов уу?

-Нисэх загварын тамирчны хувьд харахад дроныг хийхэд тийм хүнд зүйл биш. Тэр дотор байгаа удирдлагын систем, баяжуулалт, зэвсэглэлийн асуудал өөр зүйл байх. Дроныг цэрэг дайны зориулалтаар хэрэглэж байгааг бид нийтээрээ харж байна. Дроныг иргэний ялангуяа батлан хамгаалах, цэрэг цагдаа бүхий л технологид хэрэглэдэг боллоо. Энэ талын хэрэглээг Монгол Улс хөгжүүлэхэд нисэх хүчин, тэр дотор нисэх загвар, дээр нь хүн хүчээ бэлтгэмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, дайн байлдаангүй энхийн цагт мэргэжилтнүүдээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Гол инженерүүд гэхэд механик инженер, цахилгаан электроникийн инженерүүд байна.

Энэ жилийн улсын аваргын тэмцээнээс харахад, ерөнхий боловсролын сургуулийн техник технологийн багш нарыг илүү сайн бэлтгэх шаардлагатай нь харагдлаа. Нөгөө талаар жолоодлогот уран нислэгийн төрлөөр дэлхийн аваргад 12 настай монгол хүү амжилттай оролцож чадаж байна. Түүнтэй адилхан хүүхэд Монголд зөндөө байгаа. Тэр боломжийг л бусад олон зуун хүүхдэд нээх хэрэгтэй. Үүнд дээр маш цэгцтэй бодлого, санхүүжилт хоёр л шаардлагатай. Бусдыг бол бэлдэж болно.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.09.28 / Бямба гариг

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
Наран ургах, шингэх: 06.48-18.38
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 9 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 26, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:48-18:38. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст,     29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -3….-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27, 28-нд бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрч шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нарын хамтарсан үзэсгэлэн гарна DNN.mn

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах  нар 1970-аад оноос Монголд,  1980  оны дунд үеэс БНАГУ-д дүрслэх урлагийн боловсрол эзэмшсэн гэр бүлийн уран бүтээлчид юм.

Тэд 30-аад жил монголын дүрслэх урлагийн салбарт үе үеийн зураач урчуудыг бэлдсэн сурган хүмүүжүүлэгч багш  нар билээ.

Мөн тэд  гадаад, дотоодод олон үзэсгэлэн  гаргахын зэрэгцээ эх орноороо жилийн дөрвөн улиралд аялж, байгалиас суралцаж, бүтээлээ туурвисаар л байна.

Хоёр уран бүтээлчид маань он цагийн урсгалд өөрсдийн урлаг, үзэл бодолдоо үнэнч байсаар. Энэ удаагийн “Бидний ертөнц” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд тэдний хүүхэд ахуйгаас өнөөг хүртэлх цаг  хугацаанд бүтээсэн ажлуудыг дэлгэнэ. Дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээсэн уран бүтээлүүдийг нь харж болох юм.

Үзэсгэлэнгийн нээлт ирэх сарын нэгний 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Хуш модны самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд түүхийг зөвшөөрдөг.

Ингэхдээ дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг ажээ.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна.

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч байна.

Categories
мэдээ нийгэм

“Интерпол”-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНТУ-аас авчирлаа DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Т”-г энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд нь 2022 оны 10 дугаар сард 1961 оны Нэгдсэн Үндэстний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан мансууруулах эмийг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба БНТУ-ын эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Моточин бүсгүй ганцаараа 32000 км аялаад эх орондоо иржээ DNN.mn

“Хүннү олон улсын мотоциклийн клуб”-т харьяалалтай Чимэг-Эрдэнэ  гэх бүсгүй  мототойгоо ганцаараа Турк, Гүрж, Халимаг, Армени, Тажикстан зэрэг Ази, Европийн 13-14 орныг хөндлөн гулд туулаад Оросын холбооны улсаар дамжиж Баян-өлгий аймгаар Монгол улсдаа орж ирлээ.

Орой 17:00-18:00 Сүхбаатарын талбайд ирнэ.

May be an image of 5 people, motorcycle and text

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ногоон картын 2026 оны бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ DNN.mn

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын шаардлага хангасан иргэдэд АНУ-ын цагаачлалын виз мэдүүлэх боломжийг олгодог. Хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Ногоон картын сугалаа” хэмээн Монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог. Бүртгэлийн ерөнхий шаардлага нь:

  • АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын иргэн байх;
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуур болно.

“АНУ-ыг хүчирхэг болгож буй гол онцлогуудын нэг нь олон үндэстнийг нэгтгэсэн байдал юм. Үүнийг бататгаж Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрийн иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгодог. Хөтөлбөрт бүртгүүлэхэд үнэ төлбөргүй, хялбар байдаг хэдий ч бүртгэлээ эхлэхээс өмнө зааврыг бүрэн уншиж танилцахыг зөвлөе!”

Хөтөлбөрийн 2026 оны ээлжит бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ны өдөр АНУ-ын зүүн бүсийн цагаар (Eastern Daylight Time) үдийн 12.00 цагт нээгдэнэ. Зөвхөн “dvprogram.state.gov” цахим хуудас нь хөтөлбөрт бүртгүүлэх цорын ганц арга юм. Бүртгэлийн хугацаанд хуулийн дагуу нэг хүн нэг л удаа бүртгэл үүсгэх эрхтэй. АНУ-ын Төрийн департаментаас дэвшилтэт технологи ашиглан бүртгэлийг шалгадаг бөгөөд тухайн жилд нэгээс илүү бүртгэл үүсгэсэн тохиолдолд шууд хасагддаг. Хөтөлбөрийн зааврыг travel.state.gov/dv цахим хуудаснаас уншиж, судлах боломжтой.

Тус хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч хураамжгүй. Бүртгүүлэх гэж буй хүмүүст визийн зөвлөгөөний төв, агентлаг гэх мэт ямар нэг зуучлалын байгууллагаас тусламж авалгүй, өөрсдөө бүртгэлийн маягтаа бөглөхийг зөвлөж байна. Хэрэв танд хэн нэгэн тусалж байгаа бол бүртгүүлэх үед хамт байж, бүх асуултад үнэн, зөв хариулж байгаа эсэхийг шалган, бүртгэлийн төгсгөлд гарч ирэх баталгаажуулалтын дугаарыг өөрөө хадгалж авна уу.

Хөтөлбөрийн шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилах оролдлого болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо тогтоодоггүй.

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол Улсын иргэн, 16,800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байна. Тус улсаас 2011 оноос хойш 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна.

2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрт (ногоон карт) бүртгүүлэх 10 зөвлөгөө:

ЗӨВЛӨГӨӨ 1 – Та travel.state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
• ЗӨВЛӨГӨӨ 2 – ЗӨВХӨН dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга тул бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ 3 – Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлвөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ 4 – Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хүн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдлүүдийг шаардах тохиолдол гардаг.
• ЗӨВЛӨГӨӨ 5 – Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ 6 – Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ 7 – Бүртгэлдээ хуууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ таньтай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд алдаатай эсвэл дутуу мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
• ЗӨВЛӨГӨӨ 8 – Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
• ЗӨВЛӨГӨӨ 9 – Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
• ЗӨВЛӨГӨӨ 10 – Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.

Илүү мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албатай дараах шугамаар холбогдож авна уу:
paspress@usembassy.mn |+976 7007-6001

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ морьтой гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүн толгой гэдэг газар малчин Ж нь есдүгээр сарын 20-ны 15:00 цагийн орчимд гэрээсээ “Ерөө сумын төв рүү явна” гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь есдүгээр сарын 21-ний 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг есдүгээр сарын 25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан боллоо DNN.mn

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Тус төслийн 13 га газарт баригдах орон сууцны барилга угсралтын хоёр багц ажилд нийт дөрвөн компани тендерийн материалаа ирүүлж, тендерийг есдүгээр сарын 24-нд нээсэн билээ. Эхний багцын тендерт “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн”, “Бодьпропертийз” компани материал ирүүлсэн. Харин хоёр дахь багцад “Чайна констракшн Континэнт энд Өүшн Монголиа” болон “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” материал өгсөн. Тэгвэл энэхүү олон улсын нээлттэй тендерийн гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны анхны хуралдаан өнөөдөр боллоо.

“Сэлбэ” дэд төвийн тендерийн үнэлгээний хорооны дарга Н.Мандуул “Бид олон улсын жишгийн дагуу нээлттэй тендер зарласан. Хүний нөөцийн чадавх сайтай, туршлагатай, дэлхийн шилдэг компаниуд оролцох боломжийг бүх талаар нээж өгсөн” гэдгийг онцоллоо. Сэлбэ дэд төв Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн нийт дөрвөн хорооны газар нутгийг хамаарах бөгөөд төсөл 2028 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн. Үр дүнд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн суурь хэрэгцээг бүрэн хангасан 12 мянган айлын орон сууц бүхий хотхон хороолол баригдахаас эхний ээлжийн буюу энэхүү 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга барих юм.