Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 30, Сумъяа гариг. Билгийн тооллын 28, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:50 цагт мандаж 18:34 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас:  Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13…-18 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний
талон өгөхгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав “НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил” хэмээн өгүүллээ.

Доктор Ц.Алтантуяа “Нойр булчирхайн үрэвсэлтэй хүүхдүүд үргэлж шарсан хиам өндөг, чипс, ундаа идэж уусан өгүүлэмжтэй байдаг” гэлээ.

Энэ намар малчид өөрсдөө өвсөө хадаж, өвлийн бэлтгэлээ базааж эхэлсэн байна

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү өөрийн хувь эзэмшлийн компаниараа дамжуулж гадаадын хөрөнгө оруулагчдаас 60 тэрбум төгрөг дээрэмдсэн гэх агуулгатай мэдээлэл нэр бүхий сайтад нийтлэгдсэн байдаг. Тэгвэл Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын хувь эзэмшлийн компани гэх “Олгой булаг’’ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэтэй уг мэдээллийн мөрөөр ярилцлаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Оросын цөмийн шинэ номлолыг дэлхий дуу нэгтэй буруутгав

АРЫН НҮҮР: Халуурах нь тийм ч муу зүйл биш


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Орфей театр “Амьдрахуй” драмын жүжиг нээлтээ хийнэ DNN.mn

Орфей театрын ээлжит уран бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжиг аравдугаар сарын 1-нээс өдөр бүр Соёлын Төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.

Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ.

Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна. 

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна DNN.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ирэх дөрвөн  жилд өөрийн удирдаж буй салбарт хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүд, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй хуулийн төслүүдийн талаар өнгөрсөн баасан гарагт  /2024.09.27/ мэдээлэл хийлээ.

Сайд Л.Энх-Амгалан, Монгол Улс цаашид Тэтгэврийн сантай байх уу, үгүй юү гэдэг бодит аюул нүүрлэж байна. Үүн дээр бид бодлогын томоохон шинэчлэл хийхээс өөр аргагүй болсон. Хуучин нэг ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр гурван хүний тэтгэврийг тавьдаг байсан бол одоо гурван хүний төлж байгаа шимтгэлээр нэг хүний тэтгэврийг тавьж дийлэхгүй болж байна.

Яагаад 4.7 их наяд төгрөгийн бодитой эрсдэл үүсэв?

  • 2022 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдсан. Энэ хуульд тухайн үед 608 мянган хүн хамрагдаж, 38 тэрбум орчим төгрөгийг 11 жилээр нөхөн төлсөн. Ихэнх хүн тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж, одоогоор 300 мянга гаруй хүн энэ сангаас тэтгэвэр авч эхэлсэн байна.

38 тэрбум төгрөг төвлөрүүлээд аль хэдийнэ 1.5 их наядын тэтгэвэр авчээ. Цаашид үлдсэн хүмүүс бүгд авна. Тэгэхээр алсдаа Нийгмийн даатгалын санд алдагдал үүсэх тул шимтгэлийг нөхөн төлүүлэх нь ийм сөрөг үр дагавартай байна

  • Хөнгөлөлттэй нөхцөлөөр 45 насандаа тэтгэвэр тогтоолгодог цэрэг, хууль, хүчний байгууллагынхан байна. Монгол шиг 45 насандаа тэтгэвэрт гардаг тогтолцоотой улс орон гэж байхгүй.
  • Малчдын тэтгэврийн насыг наашлуулсан гэх мэт улс төрийн үр дагаартай шийдвэрүүдээс болж, Тэтгэврийн даатгалын сан эрсдэлд ороод байна.
  • Хамгийн сүүлд өнгөрсөн хавар УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилсан Тэтгэврийн сангийн үүднээс харвал “хар хууль” гэж болох тэтгэвэр тогтоохдоо ажилласан 7 жилийн цалингийн дунджаар тооцдог байсан бол 5 жил болгож богиносгосон. Энэ хуулийн өөрчлөлт нь өндөр орлоготой, хувийн хэвшлийнхэнд боломж олгосон. НДШ-ийг таван жилд өндөр дүнтэй төлөөд насаараа өндөр тэтгэвэр тогтоолгох боломж олгосон. Ингэснээр 20, 30, 40 жил ажиллаж, НДШ тогтвортой төлсөн иргэдээс илүү тэтгэвэр авах болж байна.

Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Таван жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгодог улс орон дэлхийд байхгүй. Ийм өндөр өртөгтэй популизм хийсэн учир Тэтгэврийн санд бодитой эрсдэл нүүрлээд байна.
Улс төрийн үр дагавартай бодлогын дөрөвхөн шийдвэрээс болж, Тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсээд байна.

Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Бодлогын тодорхой шийдвэр гаргахгүй бол Тэтгэврийн сан ийм байдлаар ажиллах боломжгүй болсон. Тухайлбал, Дараалсан таван жилээр тэтгэвэр тогтоож байгааг хамгийн багадаа 7 жил, цаашдаа 10 жил болгохоос өөр сонголт байхгүй.
Ингэж байж иргэн бүр ажилласан жил, төлсөн шимтгэлээрээ шударгаар тэтгэвэр тогтоолгох тогтолцоонд шилжих ёстой.

Эрт тэтгэвэр тогтоодог нөхцөлийг эргэн харах шаардлага үүсэж байна. Ажил олгогчийн шимтгэл төлөх цалин хөлсний дээд хэмжээнд хязгаар тогтоох шаардлагатай. НДШ төлдөггүй албан бус секторынхон байна.

Сайн дураараа НДШ төлдөг 150 мянган иргэн бий. Үүний цаана төлдөггүй олон мянган иргэн бий. Тэднийг шимтгэлд бүрэн хамруулах хэрэгтэй. Юуны өмнө гадаадад ажиллаж, амьдарч буй 208 мянган иргэний нийгмийн даатгалд хамруулах чиглэлээр ажиллана гэв.

Categories
мэдээ нийгэм

Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг I шатыг аравдугаар сарын 3-нд зарлана DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээ хуваарийн дагуу хийгдээд явж байна. Барилга угсралтын ажлын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг аравдугаар сарын 3-нд эхлэхээр төлөвлөж байна. Бидэнд өнөөдөр дэлхийн хэмжээний томоохон төслүүд болох Эмээлт эко аж үйлдвэрийн парк , Сэлбэ дэд төв, Шар хад дэд төв, Баянхошуу дэд төв, хог шатаах болон лаг боловсруулах үйлдвэр, хот доторх хурдны замууд, хоёрдугаар түвшний замууд зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгэхэд инженер, техникийн ажилчид хамгийн чухал байна. Монгол Улс дэлхийд эдийн засгаараа буюу дэлхийн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний жагсаалтаар 140 дүгээр байрт дөхөөд явж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засгаараа хүчирхэг эхний 40 орон хэрэгжүүлж байгаа метро, хурдны замын төслүүдэд бид оролцож байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Эхний есөн сард бүх төрлийн тээврээр 106.8 сая зорчигч, 91.6 сая тонн ачаа тээвэрлэв DNN.mn

Энэ оны эхний есөн сард бүх төрлийн тээврээр 106.8 сая зорчигч, 91.6 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Үүнээс

  • авто тээврээр 103.7 сая
  • агаарын тээврээр 1.7 сая
  • төмөр замаар 1.4 сая зорчигч тээвэрлэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.2 хувиар өсөлт үзүүлсэн бол бүх төрлийн тээврээр зорчсон зорчигчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өслөө.

Харин авто тээврээр 60.8 сая тонн ачаа, төмөр замаар 30.8 сая тонн, 7.4 мянган тонн ачааг агаараар тээвэрлэлээ.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад авто тээврээр тээвэрлэсэн ачаа 25.1 хувиар өссөн. Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 12.8 хувиар өсжээ.

Categories
мэдээ нийгэм

Богдхан ууланд хяналтын камер байршуулж эхэллээ DNN.mn

Байгаль орчны эсрэг аливаа хууль бус үйлдэл гархаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны нүүдлийн зам жим, хөдөлгөөнийг тогтоох, тэдгээрийн бэлчээрлэх талбайг хамгаалах болон бусад олон төрлийн тандалт судалгааг явуулах зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камеруудыг байрлуулж эхэллээ.

Тус хяналтын камерыг байршуулнаар байгаль хамгаалагч нарын ажилд ахиц гарах, хяналт шалгалтыг ухаалаг системийн оролцоотой хийх, байгаль орчны эсрэг хууль бус үйлдэл гархаас сэргийлэх, таслан зогсоох олон сайн талтай.

Categories
мэдээ цаг-үе

Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр цас орно DNN.mn

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодынөмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Хэнтийн өмнөд хэсгээр нойтон цас орж, Сүхбаатарын хойд, Дорнодын баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, хадланчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн төв болон зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 09-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 мерт, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

news-img