Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж санхүүжүүлнэ” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “В.Путины айлчлалд Монголын прокурор хариуцлага хүлээх ёстойг олон улсад ойлгуулах хэрэгтэй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна” хэмээн өгүүллээ.

No war” эрх чөлөөний хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр “Цагдаагийн дэд дарга баривчлагдсан иргэнээс уучлал гуйхдаа хуулийг ялгавартай хэрэглэдгээ баталлаа” гэлээ.

“Triple X” фистиваль маш зохион байгуулалтгүй болж, насанд хүрээгүй хүүхдүүдэд шар айргаар үйлчилсэн гэв” энэ талаар VII нүүрээс уншаарай.

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын сангаас 38.298.502 төгрөг зарцуулсныг нөхөн төлүүлэв DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд 63 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 38 сая 298 мянга 502 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк наймдугаар сард 932 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2024 оны наймдугаар сард 931.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3  тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 429.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 828.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 267,835.69 төгрөг байв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Моно жүжгийн олон улсын уралдаант фестиваль болно DNN.mn

Нийслэлийн Засаг даргын ивээл дор, нийслэлийн 385 жилийн ой, “Go Mongolia” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестивалийг зохион байгуулна.

Тус  фестивалийг нийслэлийн Соёл, урлагийн газар болон Монголын Моно жүжгийн төв хамтран зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-10-нд Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар театрт тус тус болно.  “Ялагчдын цуваа Улаанбаатар 2024” фестивальд  Болгар, Албани, Итали, Косово, Тува, Кипр, Герман, Монгол Улсын уран бүтээлчид оролцох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн гарах 21 байршил DNN.mn

“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 2024 оны есдүгээр сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулж байна.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж З.Номинзул оролцоно DNN.mn

Ирэx арваннэгдүгээр сарын 16-нд Мексик улсын нийслэл Мехико xотод болох “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж З.Номинзул оролцоxоор болжээ.

Тус тэмцээн нь 1952 оноос xойш жил бүр зоxион байгуулагдаж буй дэлxийн загварын томооxон тэмцээн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 2777 ширхэг цахилгаан дугуй импортолжээ DNN.mn

2024 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар манай улс 7142 ширхэг, 3.2 сая.ам долларын үнийн дүн бүхий мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортолсон байна.

Үүнээс 2777 ширхэг, 1.0 сая.ам долларын үнийн дүн бүхий цахилгаан дугуй импортолжээ.

May be an image of bicycle and text

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ко Сунг Хун: Rain-ыг ирэхээр Монголыг танилцуулж, морь унуулна DNN.mn

Солонгос-Монголын хамтарсан “Evandis” компанийн урилгаар дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д зохион байгуулагдах “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн ирнэ.

Уг тоглолтын талаар мэдээлэл өглөө.

Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу  Ко Сунг Хун “Есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм.   HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа.  Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна.

Би Солонгост очоод Rain-тэй уулзсан юм. Тэр надаас “Монголчууд ажилдаа явахдаа морь унаж явдаг уу?  гэж нухацтай царай гарган асуусан. Тэгээд надад нэг зүйл бодогдсон. Түүнд Монголыг танилцуулж, мэдүүлэх хэрэгтэй гэж шийдсэн. Би түүнийг ирэхээр нь  бууз идүүлж, морь унуулж, байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзүүлэх болно” гэв.

Categories
мэдээ спорт

Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө DNN.mn

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. 700 орчим тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.

Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00 буюу манайхаар шөнийн 00:00 цагт эхэлнэ.

Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.