2024 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1087 автобус иргэдэд үйлчилж байна.
Month: September 2024
Манайд сонгууль болохоор л улстөрждөг салбарууд бий. Салбар нь гэхээсээ илүү улстөрчид ашиглачихдаг гэвэл илүү зохино. Товчхондоо, сайхан амлалт өгч байгаад санал авчихдаг технологи. Энэ удаагийн сонгуулиар улстөрчдийн онилсон бай нь хөдөө аж ахуйн салбар байлаа. Тэр дундаа мал аж ахуй. Энэ нь малчид нэгдээд хамтрал коммун байгуулах тухай байв. Социализмын үеийнхээр бол нэгдэлжих хөдөлгөөн гэсэн үг.
Уламжлал ёсоор сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард одоогийн УИХ-ын дарга, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж байгаагаа зарласан. “Малчид хамтран хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломжтой” гэсэн. Зээл ч олгогдож эхэлсэн. Малчид ч шуурсан. Ингээд сонгууль болж, эрх баригчид мөнгөтэй болсон малчдаасаа хүссэн саналаа авч чадсан билээ.
Өнөөдөр харин намрын сэрүүн хэдийнэ орж, хөдөө хотгүй өвлийн бэлтгэлдээ гарах цаг хоолойд тулжээ. Өнөөх хамтрал коммун байгуулсан малчид маань өвс хадландаа гарсан болов уу.
Өвс тэжээлийн нөөцөө бэлдэнэ гэдэг малчин өрхийн гол ажил. Өвлийн улирлыг малын хорогдолгүй давахын тулд намрын цагт өвс тэжээлээ сайн базааж, хот хороогоо бэлдэх л байдгийг өнгөрсөн жилийн зуднаас монголчууд нийтээрээ харсан. Бэлтгэл сайтай малчин нэг ч төлийн хорогдолгүй толгой дээгүүр хавартай золгож, эсрэгээр нь өвөлдөө бэлдээгүй хэсэг нь хотоо харлуулсан. Үүнд хамгийн чухал нь өвс тэжээлийн бэлтгэл байсан.
Тэгвэл энэ намрын малчдын бэлтгэл хэр байх бол гэдэг эргэлзээтэй байна. Сонгууль болоод өнгөрсөн. Сонгуулийн маргаашаас хоршоолсон малчдын зээл нь таг зогссон, хөдөө орон нутгаар нэг хэрүүл маргаан байгаа тухай яриа дэгджээ. “Үндэслэл судалгаа муутай, их хэмжээгээр олгогдсон зээл жилийн дараагаас чанаргүй зээлийн ангилалд шилжих эрсдэлтэй” гэж эдийн засагчид дуу нэгтэйгээр анхааруулж байгаа. Зээл нь зогсож, хамтрал коммун нь явцгүй болсон малчид хадлан тэжээлээ алдаж, өвөл зутрах вий. Ядаж л уламжлалт аргаараа эртхэн малынхаа тоог цөөрүүлж, хорогдохоос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй болов уу.
Сонгуульд өртсөн хөдөө аж ахуйн нөгөө чухал салбар бол газар тариалангийнхан. Тэд малчид шиг мөнгөтэй болоогүй, эсрэгээрээ хохирсон салбар. Өнгөрсөн хавар УИХ-аас гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталчихсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхсэн явдал болж, тариаланчид, үйлдвэрлэгчид хоёр хуваагдсан. Уг нь энэ хоёр салбар нэг зоосны хоёр тал юм. Тариалалтгүйгээр үйлдвэрлэл ярихгүй. Үйлдвэрлэгчид байхгүй бол тариаланчид орлогогүй. Тиймээс тэд нэг ойлголттой, нэг бодлоготой явж байж ядаж л үнийн савлагаагүй, иргэдийн худалдан авах чадамжид нөлөөлөхгүй байх боломжийг бий болгож байдаг юм. Улс төрийн шийдвэр судалгаа тооцоогүй, захиалгатай, улстөржсөн байхын хор уршиг ингэж л гардаг.
Энэ удаагийн сонгуулиар монголчуудын хүнсний хэрэгцээг хангадаг чухал салбар ингэж аюултайгаар өртлөө. Малчид тооцоо судалгаагүйгээр их хэмжээний зээлэнд толгойгоо мэдүүлж, газар тариаланчид хоёр хуваагдаж эцэст нь энэ салбараас гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээнд нөлөөлчихдөг. Улс төрөөс ангид байх ёстой салбар гэж бий. Ялангуяа улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч салбар улс төрөөс маш хол байх ёстой. Нэг л буруу шийдвэр нийт ард түмний амьдралд муу үр дагавар бий болгочихдог. Тиймээс хөдөө аж ахуйг улс төрөөс ангид байлгах тухай “Өдрийн сонин” бичиж ирсэн. “Улстөрчдөд битгий итгээрэй, битгий үнэмшээрэй” гэж үргэлж анхааруулж бичдэг.
Атрын гуравдугаар аяныг эхлэхэд ч бичиж л байлаа. Өнөөдөр энэ аянаас ямар үр шим монголчууд хүртэв гэхээр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл үлдээгүй. Үүн шиг хөдөө аж ахуйн салбар энэ сонгуулийн “дайрлагад” өртөж малчид нь хамтрал хоршоо нэрээр арилжааны банкинд их хэмжээний өртэй, газар тариалангийнхан хоёр хуваагдан гурилын үнийг нэмж монголчуудыг “шагнах” шив дээ. Салбар улстөржих ийм л аюултай.
Б.ЭНХЗАЯА
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9…+14 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Шөнөдөө -0…-2 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Аргын тооллын есдүгээр сарын 23, Сумъяа гариг. Билгийн тооллын 21, Чөлөөт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 6:41 цагт мандаж 18:48 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний төлөв дээшилсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугаас дараахь тодруулгыг авлаа. Тэрбээр “Зээлжих зэрэглэлийн төлөв дээшилсэн нь эерэг өөрчлөлт мөн, гэхдээ хангалттай биш” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ““Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ?” хэмээн өгүүллээ.
Багш А.Баярхүү “Ичгүүргүй байгаагаас нийгмийн
дүрэм, хэв маяг, сайн сайхан бүхэн үгүй болж болно” гэлээ.
Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн, спортын мастер Ч.Ганзориг “Монгол Улс батлан хамгаалах салбартаа дроны хэрэглээг илүү сайн нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээв.
ДЭЛХИЙН МЭДЭЭ: НҮБ-ын Дээд чуулганы шийдвэр эргэлтийн цэг байх болно
АРЫН НҮҮР: Алжаал ядаргааг тайлахад шар тос тустай
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10…+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
2024 оны 09 сарын 23-наас 2024 оны 09 сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +12…+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15…+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна. 23, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Монгол Улсад анх удаа хэт холын зайн дугуйн марафон тэмцээн өчигдөр /2024.09.21/ болсон.
Тэмцээнд оролцогчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, хилийн баганаас есдүгээр сарын 21-ний өглөө 07:30 цагт гарсан. Улмаар 11 цаг 39 минутын турш зогсолтгүй дугуйтай уралдаж явсаар 320 км замыг туулж Улаанбаатар хотод амжилттай ирлээ.
Тэсвэр тэвчээр гарган замаа амжилттай дуусгасан клуб болон тамирчид:
- Хоршоолол клуб
- Рөүд Монголиа клуб
- Мөнгөн хэгээс дугуйн холбоо (Сэлэнгэ аймаг)
- Хурд Эрдэнэт клуб (Орхон аймаг)
- Номадик клуб
- Хувиараа оролцсон уулын Цэгц клубийн Х.Бумхишиг нар байлаа.
Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Д.Гансаруулын үргэлжилсэн үгийн “Хандолин”, “Мадриана, тэнүүлчин хоёр” туужийн хос номын нээлт энэ сарын 23-нд “Аз хур” номын их дэлгүүрт болно.
Яруу найрагч Д.Гансаруул яруу найргийн “Зүрхний нандин эмзэг уяа”, “Саранд гандсан хөшиг”, “Сарны тосгон”, “Цоохор майлзын түүх” түүврүүд хэвлүүлсэн агаад энэхүү хос ном нь түүний үргэлжилсэн үгээр бичсэн анхны бүтээлүүд юм. “Хандолин”, “Мадриана, тэнүүлчин хоёр” ном нь триллер, гэмт хэрэг, детектив төрлийн туужуудаас бүрджээ.Тэрээр 2019 оноос үргэлжилсэн үгээр бичиж эхэлсэн бөгөөд “Энэ хоёр номонд орсон туужуудыг 2019-2020 онд фэйсбүүк хуудастаа цувралаар бичиж уншигчдад хүргэсэн юм. Уншигч болон пэйжийн Топ фенүүдийн хүсэлтээр туужуудаа ийнхүү ном болгон хэвлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн ярилаа.
Д.Гансаруул детектив, триллер, акмейст чиглэлийн шүлгүүд бичдэг. Түүний “Чамаар гоёно” хэмээх триллер шүлэг олон нийтийн сүлжээнд хэдийнээ олонд танигдсан билээ. Тэрээр өнгөрсөн жил Хойд Македонийн Струга хотноо зохиогдсон “Struga Poetry Evenings” наадамд эх орноо төлөөлж оролцсон, шинэ цагийн яруу найрагч юм. Яруу найрагч Д.Гансаруул хүний эрхийг хөхиүлэн дэмждэг Өдрийн сонинд сэтгүүлчээс Орлогч захирал хүртэл дэвшин ажиллахдаа 2020 онд Азийн хүний эрхийн шагнал хүртсэн хүний эрхийн төлөө тэмцэгч билээ. Тэрээр одоогоор мобайл журнализм, хиймэл оюун ухаанд суурилсан “Mojo AI” медиа агентлагийн захирлаар ажиллаж байна. Та бүхнийг Д.Гансаруулын хос номын нээлтэд урьж байна.