Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин “Rain” тэргүүтэй уран бүтээлчид болон монгол уран бүтээлчдийн хамтарсан “Super Concert” тоглолт маргааш /2024.09.15/ “Hit park”-т болно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Evandis Entertaiment” ажиллаж байгаа бөгөөд тус энтертаймент нь хоёрдугаар сард Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Хён Жун, “MC Sniper”, “Bloo” нарын хамтарсан “Your Valentine” тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ удаагийн тоглолтод Өмнөд Солонгос улсаас зургаан уран бүтээлч оролцож байна. Тодруулбал, “Rain”, “Dara”, “Bloo”, “Bigone”, “Tricky”, “Potaito” нарын уран бүтээлчид хүрэлцэн ирнэ.
Харин Монгол Улсаас дуучин Ука, “Sweetymotion” хамтлаг, дуучин Хаянаа, “A-Sound” хамтлаг, “Choijoo”, “Galtmah”, “Magnet Brain”, “Doid”, “Sanaa Z” болон “Ami” нарын 10 уран бүтээлч оролцох юм.
Үзэгчдийг 16:00 цагаас эхлэн оруулах бөгөөд 17:00 цагаас тайзны хөтөлбөр эхэлнэ.