Categories
мэдээ нийгэм

Дарамт үүсгэдэг “Дархан бэр” DNN.mn

“Дархан бэр” цол тэмдэг олгох тухай асуудал нийгэмд багагүй шүүмжлэл дагуулдаг. Жендэрийн тэгш эрх цаашлаад ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн хуулийг ч зөрчдөг. Эмэгтэйчүүд арван сарын турш хэвлийдээ бүрэлдэн тогтсон үрээ эрүүл энх төрүүлэх сэн гэдэг ганцхан хүсэл л байдаг. Түүнээс хүү эсвэл охин байгаасай гэж хүсэх хүн цөөн. Хувь заяагаараа хүү төрчихвөл дархлагдаж, охин төрүүлчихвэл “адлагдаж” ч мэдэхээр нөхцөл байдал нийгэмд бий болжээ. Дархан бэрийн болзол хангаж өргөмжлөл хүртэхийн тулд “Болзол” хангадаг болжээ Дархан бэрээр тодруулах эхийн хүүхдүүд нэг эцгийнх байх.

Завсаргүй гурав түүнээс дээш хүү төрүүлж, зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн байх. Гэрлэлтийн баталгаатай байх гэсэн гурван болзлыг хангасан байх ёстой аж. Гэтэл “Дархан бэр” шалгаруулж, шагнал олгох нь хүний эрхийн зөрчилд тооцогдоно гэдгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлж байна. Нөхөр, найз нөхөд нь “Яаж ийж байгаад л хүү төрүүлж дархан бэр бол” гэх мэтээр санаатай болон санаандгүй байдлаар эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхэд халддаг. Энэ бол хүний эрхийн зөрчил. “Монголын Дархан бэрийн үндэсний хороо” хэмээн Төрийн бус байгууллага ч байна. Энэ байгууллага нь дээрх шалгуурыг давсан эхчүүдэд энгэрийг тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл зэргийг 85 мянган төгрөгөөр худалддаг аж. Нэгэн төрлийн бизнесийн хэлбэр болсон байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Цахилгааны хэт ачаалал, цахилгааны угсралт, ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарах эрсдэл өндөр байна.

Иймд:

-Цахилгааны угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

-Стандартын шаардлага хангасан кабель, утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

-Шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж, хайлсан гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

-Олон цахилгаан хэрэгслийг нэг дор зэрэг залгахгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон карт”-ны бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ DNN.mn

“Ногоон карт” буюу Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын 2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл аравдугаар сарын 2-нд эхэлнэ.

Энэхүү хөтөлбөрт ямарваа хэмжээний хураамжгүй бүртгэдэг тул мөнгө авч бүртгэлд тусалъя гэх хүмүүсээс болгоомжлохыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа. Мөн таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад ч бүү итгээрэй гэжээ.

Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар буюу сугалааны зарчмаар сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй байдаг.

Сонирхсон хүмүүс арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ спорт

Монгол Улсад болсон снукер бильярдын ДАШТ-д Хонгконгийн Нг Он-И, Энэтхэгийн Камал Чавла нар түрүүллээ DNN.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо. Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлсэн бөгөөд тэрбээр Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв.

сонин mn

Тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга оролцож, медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулсан юм. Энэ үеэр БТСУХ-ны дарга О.Баттулга Олон улсын бильярдын болон снукерын холбооны ерөнхийлөгч Мубарак Аль Хаяринтай уулзаж, Монголын бильярдын өнөөгийн хөгжил, цаашид тус спортыг эрчимтэй хөгжүүлэхэд олон улсын холбооны дэмжлэг, төрийн зүгээс дэижлэг үзүүлэх бодит боломжийн талаар ярилцлаа.

Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер бильярдын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол улсад снукер бильярдын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион боломжтойг дуулгалаа. 6 улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Нг Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ. Алдарт тамирчин Нг Он-Игийн ДАШТ-ий найм дахь алтан медаль бөгөөд тэрбээр Дэлхийн цомд мөн түрүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо.

2024 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болсон 36 дахь удаагийн “Номын баяр”-ын хамгийн хүндтэй шагнал болох “Мэргэн ном” цомыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэлээ.

“Номын ертөнцийн гавьяатан”-аар “Аргун” хэвлэлийн газар, “Мэргэн уншигч”-аар номын соёлыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Номын жор“ клуб тодорлоо.

Мөн “Номын баяр”-т сайн дурын ажилтнаар оролцсон, анги, хамт олноороо ном худалдаж авдаг, ном шимтэн уншдаг хүүхдүүдийн төлөөлөл гарын бэлэг гардлаа.

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр”-ыг энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах болсон юм.

Энэ удаагийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Солонгос, Польш Улсын төлөөлөл оролцсон байна.

Баярын үеэр зохиолч, хэвлэн нийтлэгчид бүтээлээ нийтэд толилуулж, үзэсгэлэн, уралдаан, өдөрлөг, уншигч, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн бүтээлийн танилцуулга зэрэг үндэсний бичиг соёлоо сурталчилсан, ном унших идэвх, санаачилгыг өрнүүлсэн олон арга хэмжээ, соёл, урлагийн тоглолт болсон юм.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт “Номын сайн нөхөр” хөдөлгөөн өрнүүлэхээр тусгаж, монгол хүнийг номтой нөхөрлөж, соён гэгээрэх үйл явцыг нь дэмжих зорилго тавьсан.

Энэ хөдөлгөөнийг “Номын ертөнц” клубын хүүхдүүд үндэсний хэмжээнд удирдахаар болжээ.

Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер-ийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн төлөө байгааг тодотгов.

Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон шилжилт, эрчим хүчний шилжилт, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлээр өрнөж буй хамтын ажиллагааг тууштай дэмжихээ илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дэмжин, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа байгаль орчин, ногоон хөгжлийн хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөрийг онцолж, тус хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь цагаа олсон, зохион байгуулагч орон төдийгүй дэлхий даяарх эмэгтэйчүүдийн нийтлэг асуудлыг хөндөн, өргөн цар хүрээтэй, ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлсэн амжилттай хурал болсон гэдгийг тэмдэглэлээ.

Чуулга уулзалтаас баталсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын гол үзэл санаа Нью-Йорк хотноо 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болсон “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аас баталсан баримт бичгүүдэд тусгалаа олсныг сайшаав.

Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” компани нийт 750,000 суулгац бэлтгэх хүчин чадалтай 2 мод үржүүлгийн газар хүлээлгэн өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтынхаа хүрээнд “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус тус 500,000 болон 250,000 модны тарьц, суулгацыг жил бүр бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газруудыг байгуулан, хүлээлгэж өглөө. “Оюу толгой” компанийн “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн чухал зорилгын нэг нь ойжуулалт, үрийн нөөцийг бүрдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн бөгөөд орон нутагт гурван мод үржүүлгийн газар байгуулсны хоёр нь ийнхүү Цогт-Овоо болон Ханбогд суманд биеллээ оллоо.

Нийт мод үржүүлгийн 10 газар байгуулахаар төлөвлөж байгаагийн 5-ыг нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогт-Овоо, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумдад барьж байгуулах аж.

Цогт-Овоо дахь мод үржүүлгийн газрыг Сум дундын ойн анги хариуцан ажиллуулж, эхний 2 жилийн менежментийн зардлыг “Оюу толгой” компани бүрэн хариуцах юм. Тус суманд мод үржүүлгийн газар хүлээлгэн өгөх арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга, Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга, Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга, Цогт-Овоо сумын удирдлагууд болон “Оюу толгой” компанийн төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны үр дүн, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээлтийн ажиллагааны үеэр, “Мод үржүүлгийн газар амжилттай ажилласнаар суулгацыг Өмнөговь аймгийг ойжуулах ажилд хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо. Тэрчлэн, “байгаль хамгаалах, ойжуулах ажил зөвхөн Засгийн газрын ажил биш, хувь хүн, албан байгууллага бүгд оролцож хувь нэмрээ оруулж байж амжилттай хэрэгжинэ” хэмээн дурдаад, “Оюу толгой” компанийг энэ чиглэлд манлайлж, бүс нутагтаа өндөр жишиг тогтоож байгаад талархал илэрхийлсэн юм.

Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Хамгийн гол нь мод үржүүлгийн газрын тогтвортой ажиллагаа, тохирсон цаг хугацаандаа эргэлддэг байх нь бодлогын гол зарчим” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. “Тарьж суулгасан ургамлууд бүс нутгийнхаа хөрсөн дээр ургаж байгаагаараа онцлог буюу говь нутагт зориулсан суулгацуудыг бэлтгэж байгаа учир ургамлууд орчиндоо дасан зохицохдоо сайн, агаар салхинд тэсвэртэй” гэж Цогт- Овоо сумын ойн ангийн дарга П.Наранбат онцолж байлаа. Цогт-Овоо сумын сум дундын ойн ангийн ахмад ажилтан Ц.Хандаа, “Эх дэлхий дээр хүн болж төрсний хувьд мод тарих нь энэ насны буян. Хөлтэй бүхэн хөдөлж, гартай бүхэн хөдөлмөрлөж байж энэ сайхан эх орныг ойн төгөл болгоно” гэж иргэдийг уриалсан юм.

Ханбогд сумын хувьд, иж бүрэн тоноглогдсон, механикжсан мод үржүүлгийн газрыг орон нутгийн “ЭмЭЭм Комекс” компанид хүлээлгэн өгчээ. Ингэснээр, Ханбогд сумын эдийн засаг төрөлжиж, ойн салбар хөгжих үндэс суурь тавигдаж байна. “Оюу толгой” компани эхний хоёр жилийн менежментийн зардлыг хариуцах ба энэ хугацаанд орон нутгийн компанийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх юм. 2024 он гэхэд Ханбогд сумыг ухаалаг, ногоон хот болгон хөгжүүлэх үндсийг ийнхүү хамтдаа тавьж байгаа бөгөөд үүнд мод үржүүлгийн газар чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Орон нутгийн хэлтсийн Ерөнхий менежер Г. Сугар “Оюу толгой болон Ханбогд сум урт хугацаанд хамтран ажилласан түүхтэй. Тогтвортой хөгжил, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбаруудад хийж буй “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалт сумын эдийн засгийг төрөлжүүлэх, бие даан хөгжихөд чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

“Рио Тинто” компанийн Тогтвортой хөгжлийн Бизнес түнш И.Коллеен Оюу толгой” компанийн ажилтнууд 100 сая мод тарьж ургуулах энэхүү их үйлсийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг нарийн тооцоолон, нягтлан үзсэн ньонцлууштай. Түүнчлэн, боловсрол болон судалгаа шинжилгээний чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт нь мод тарихтай эн тэнцэхүйц ач холбогдолтой билээ. Энэ нь зөвхөн өнөөдөр төдийгүй Монголын ирээдүй хойч үед олон арван жилийн дараа ч эерэг нөлөө үзүүлэх, тууштай үргэлжлэх, цэцэглэн хөгжих хөтөлбөр юм” хэмээн.

Харин “Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б. Ууганбаярын ярьснаар “Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Манлай, Баян- Овоо сумдад мөн мод үржүүлгийн газар байгуулж, ирэх жил мод тарих ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэрчлэн Сэврэй суманд мод үржүүлгийн газар барих тендерийн ажил дуусаж, орон нутгийн компани шалгараад байна. Үүнээс гадна, Богд уулын Түргэний аманд 70 га газрыг ойжуулж, 175,000 мод тарьсан бөгөөд хариуцлагагүй уул уурхайд өртсөн газруудыг нөхөн сэргээх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 400 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол энэ жил Дархан-Уул аймагт 205 га газарт нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймагт 400 га талбайд ойжуулалтын ажил эхлүүлж, 2,000 мянган га талбайг ойжуулах тендер зарласан байна.

Ийнхүү “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтаа хэрэгжүүлж, ойжуулалтын ажлууд, ирээдүйд байгаль орчныг хамгаалахад томоохон хувь нэмэр оруулах төслүүд нь үргэлжилсээр байна.

“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрөөрөө хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаас дурдвал:

  • Монгол орны үндсэн ойн санг бүрдүүлдэг сэрүүн бүсийн ой тархсан Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт ойжуулалт хийж 42 сая мод тарих;
  • Монгол орны ойн нөөцийн чухал бүрдэл хэсэг болсон заган ойг нөхөн сэргээх, заган ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх замаар цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы эрчмийг бууруулах зорилгоор 6.5 сая заг болон говийн модлог ургамлаар ойжуулах;
  • Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг байгуулах, томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх зорилгоор 3.2 сая мод тарих;
  • Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох зорилгоор 200 га талбайд ногоон байгууламж байгуулах;
  • 360 га талбайд авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах; хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон 500 га газрыг нөхөн сэргээх, ойжуулах
  • Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, гадаад дотоодын их сургуулиудын хооронд багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ойн мэргэжлээр дотоодын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр зарлах;
  • Ойн салбарт судалгаа, хөгжүүлэлт хийх; тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэхэд бага, дунд оврын 10 мод үржүүлгийн газар байгуулах;
  • Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан бага, дунд оврын 10 хүртэлх мод үржүүлгийн газрыг дэмжин тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг юм.

 

Categories
мэдээ нийгэм

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14:00 цагт нээнэ DNN.mn

Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэ. Энэ хүрээнд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

2022 онд тус гүүрний бүтээн байгуулалт, 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байсан бол өнөөдөр ийнхүү зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгана. Тус зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас “ТЭЦ-IV”-ийн авто зам хүртэл 2,84 км урттай.

Хотын дарга Х.Нямбаатар “Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2027 он хүртэл 4 үе шаттай барина. Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын эхний хэсэг нь өнөөдөр хөдөлгөөн нээж буй уг гүүрэн байгууламж, зам юм. Үргэлжлүүлэн Эрчим хүчний гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл авто замыг барина. Тус авто зам Эрчим хүчний гудамжтай огтлолцох бөгөөд 6 эгнээ асфальт бетон хучилттай 1.6 орчим км авто зам байхаар төлөвлөсөн. Одоогоор ТЭЗҮ-г боловсруулж дууссан, зам барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яармагаас хотын төвийг чиглэж, оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.

Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.

Нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардаж, нийтэд тодорхой болох юм. Мөн энэ өдрөөс сурталчилгаа эхэлнэ. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тиймээс аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.

Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журамтай энд дарж, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамтай энд дарж танилцана уу.

Categories
мэдээ нийгэм

Уулчин Б.Батхишиг Гималайн нурууны 8163 метрийн өндөр Манаслу оргилд амжилттай гарчээ DNN.mn

Уулчин, Барилгын зөвлөх инженер Б.Батхишиг Гималайн нурууны 8163 метр, дэлхийн найм дахь өндөрлөг Манаслу оргилд амжилттай гарч, есдүгээр сарын 24-ний өглөө 05:08 цагт оргилдсон юм.

Тэрбээр Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин болж байна.

Түүний хувьд 2023 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх өндөр оргил 8516 метр өндөр Түвдийн Лхоце оргилд гарч байжээ. Лхоце оргилд гарсны дараагаар дахин нэг 8000 метрийн өндөр оргилд гарна гэсэн зорилго өөртөө тавьсан байна.