Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 28, 29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны есдүгээр сарын 28-наас 2024 оны аравдугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хөвсгөл аймгийн Ханх суманд АН, МАН-аас өөр нам, эвсэл, бие даагч нэр дэвшээгүй байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд өчигдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Сонгуулийн санал авах өдөр ирэх сарын 11-нд болох учиртай билээ. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2393 тойрогт, 8031 мандатын төлөө өрсөлдөнө. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож байгаа юм. Эдгээр нам, эвслүүд өчигдөр дор бүрнээ сүр дуулиантайгаар сонгуулийн сурталчилгааны ажлынхаа нээлтийг хийсэн. Тэгвэл бид энэ удаад эх орныхоо хойд хил буюу Хөвсгөл аймгийн Ханх суманд сонгуулийн сурталчилгааны нээлт хэрхэн болж өнгөрснийг тодрууллаа. Хөвсгөл аймгийн Ханх сум нь 5500 км квадрат газар нутагтай, 2800 орчим хүн амтай. Сумын төв Турт нь Хөвсгөл нуурын хөвөөнд байрладаг. Аймгийн төвөөсөө 280, нийслэлээс 1020 км алслагдсан. ОХУ-тай хиллэдэг Ханх-Мондын боомттой, хилийн сум юм.

Сонгуулийн тухай хуулиар сумын Засаг даргын тамгын газрын дарга нар нь тухайн сумынхаа Сонгуулийн хорооны даргын үүрэгт ажлыг хавсран хийдэг байна. Тийм учраас Ханх сумын ЗДТГ-ын дарга Б.Баасансүрэн энэ удаагийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа ажээ. Түүний хэлснээр Ханх сум нь гурван тойрогтой бөгөөд нэгдүгээр тойрог буюу Тураг баг дөрөв, хоёрдугаар тойрог болох Хороо баг дөрөв, гуравдугаар тойрог буюу Төвийн баг нь 13 мандаттай ажээ. Нийт 21 мандат дээр МАН-аас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлж, өчигдөр Сонгуулийн хорооноосоо албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан байна.

Одоо бол хэсгийн хороодын үйл ажиллагаа жигдэрсэн. Аймгийн төвөөс санал тоолох автомат төхөөрөмжийг хамгаалах цагдаагийн албан хаагч, мэдээлэл технологийн ажилтнууд тухайн суманд ирдэг байна. Хуулийн дагуу сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд тухайн хэсэг дээр дахин санал хураалт явуулах боломжтой гэдгийг Б.Баасансүрэн дарга хэлж байсан. Учир нь энэ удаагийн орон нутгийн сонгуульд ирц огт хамаагүй гэсэн ойлголт гадуур их байсан юм. Саналыг аравдугаар сарын 11-ний 22:00 цаг хүртэл авах бөгөөд өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиас ялгаатай хяналтын тооллогыг сугалж явуулах ажээ.

УИХ-ын сонгуулиар бүхий л хэсгийн хороодод гар тооллогыг хийж байсан бол Ханх сумын гурван тойргоос сугалаагаар нэг дээр нь гар тооллого хийнэ гэсэн үг юм. Дашрамд сонирхуулахад, Ханх суманд АН, МАН-аас өөр нам, эвсэл, бие даагч нэр дэвшээгүй байна.

Бид Ханх сумын Төвийн баг буюу гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ринагийн Нэргүйтэй утсаар холбогдсон. Ардчилсан нам иргэдийнхээ дунд явуулсан судалгааг үндэслэн нийт 36 хүнээс шигшиж байж энэ удаагийн нэр дэвших 21 хүнээ тодруулсан байна. Ингэхдээ татвары өргүй, хууль, шүүхийн байгууллагад ямар нэгэн асуудалгүй байх энгийн шалгуурыг ч харгалзаж үзжээ. Ханх сумын Ардчилсан нам энэ удаад “Зүрхэнд орших Ханх” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн бөгөөд Эко аялал жуулчлалын бүс нутаг болох, нийтийн цэвэрлэх байгууламж, нэгдсэн халаалттай болох, засмал замаа бүрэн гүйцэт оруулах зэргийг багтаажээ. Өнгөрсөн 2020-2024 оны хугацаанд тус суманд Ардчилсан нам эрх барьсан бөгөөд ингэхдээ Хороо, Ходон чиглэлийн авто замыг сайжруулж, сүлжээгүй багуудад Юнителийн 4G сүлжээ тавьсан байна.

Мөн сумын төвдөө хог ангилах, төв цэвэрлэх байгууламжийг бүрэн гүйцэт барьж дуусгаж байгаа гэнэ. Төв доторх замуудаа засаж, гудамжны гэрэлтүүлэгтэй болгожээ. Байгаль хамгаалагч, багийн дарга нарын мотоцикл, эмнэлэг, захиргаа, сургууль зэрэг байгууллагуудыг бүгдийг нь автомашинтай болгосон байна. Хамгийн чухал нь Ханх сум иж бүрэн камертай болжээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жил бүрийн хавар, намар мод, жимсний бут тарьдаг уламжлалтай болсон гэнэ. Ханх сумын Ардчилсан намынхан өчигдөр өдөр 12:00 цагт сурталчилгааныхаа нээлтийг албан ёсоор хийж, сумынхаа иргэдтэй уулзсан байна. Тус уулзалтад нийтдээ 300 орчим хүн цуглажээ.

Мөн бид Ханх сумын МАН-ын дарга Л.Дуламхүүтэй холбогдсон юм. МАН-ын хувьд 21 төлөөлөгч нэр дэвшүүлж байгаа бөгөөд эдгээрийн ес нь эмэгтэй хүн байгаа аж. Харин мөрийн хөтөлбөрийн хувьд “Иргэдийн оролцоотой Ханхын хөгжил” гэсэн уриатайгаар Ханх-Хатгал чиглэлийн 180 км автозамын ажлыг урагшлуулах, албан байгууллагуудын барилгыг шинэчлэх зэрэг зүйлсийг багтаажээ. Сурталчилгааных нь албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа өчигдөр очиж ажилласан бөгөөд Хойд бүсээс УИХ-ын найман гишүүний долоо нь МАН-аас сонгогдсон учраас анхан шатдаа багаар нь дэмжихийг мөн уриалсан байна. Л.Дуламхүүгийн хувьд 2020-2024 оны сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд өчигдөр отгон хуралдаа мөн оролцжээ.

Ийнхүү өчигдрөөс орон нутгийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нийслэл, аймгийн төвүүдэд сүр дуулиантайгаар сурталчилгаагаа нээсэн. Тэгвэл хөдөөгийн буйдхан, алс хязгаарын Ханх сумын сурталчилгаа ийн даруухнаар эхэлж байна. Ердөө 3000 хүрэхгүй хүн амтай учраас биесээ сайн таньдаг нь нэг бодлын амар ч байдаг биз.

Ямартаа ч ирэх дөрвөн жилд Ханх сумыг удирдан чиглүүлэх 21 хүнээ иргэд сонгогчид нь сонгоно. Харин өчигдрөөс эхлэн нэр дэвшсэн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэгтэй танилцах, сонголтоо хийх чухал өдрүүд ийн эхэлж байна

 

Categories
story-news

ТОЙМ: “Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 27, Сугар гариг. Билгийн тооллын 25, Найралт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 06:46 цагт мандаж 18:40 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст,     29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр, 10 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29,30-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 27-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -3….-8 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27, 28-нд бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27,28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч, шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 27-ноос хүйтэрч шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ дахь АН-ын бүлгийн нийгмийн бодлого, эрүүл мэнд, байгаль орчны бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа. Тэрбээр “Эмийн талаар бодлогын шийдэл алга” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Хөвсгөл аймгийн Ханх суманд АН, МАН-аас өөр нам, эвсэл, бие даагч нэр дэвшээгүй байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү хэмээн өгүүллээ

  • Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж “Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн” гэв.

Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат “Цахим залилангаар мөнгө угааж үндэсний эрсдэлийг бий болгож байна” хэмээв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: НҮБ-ын чуулганы Ерөнхий
санал, шүүмжлэл эхлэв

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Их өгөгдөл”


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Голд осолдсон иргэнийг ес дэх өдрөө эрэн хайж байна DNN.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт есдүгээр сарын 17-ны өдөр хоёр иргэн автомашинтайгаа гол руу унасан хэрэг гарсан. Тухайн осолдсон автомашины жолоочийн цогцсыг есдүгээр сарын 18-ний өдөр олсон бол үлдсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон голын найман метрийн гүнээс “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна. Ийнхүү есдүгээр сарын 23-ний өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн билээ. Өнөөдөр /2024.09.26/-ний өдрийн байдлаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд осолдсон Батширээт сумын Онон багийн Өгөөмөр гэх газар нь аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай.

Тухайн иргэд Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн гэх дүгнэлт гарчээ.

Categories
мэдээ спорт

“Монгол-93” нэгдлийн спортын анхдугаар их наадам болов DNN.mn

Улсын хэмжээнд 1993 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг нэгтгэсэн “Монгол-93” нэгдлийн спортын анхдугаар их наадам энэ сарын 20-22-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болов.

Спортын таван төрөлт тэмцээнд 19 аймаг, хоёр дүүргийн нийт 21 багийн 1,000 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Д.Цэвээнноров ахлагчтай “Дархан-93”-ын тамирчид эзэлж, шилжин явах цомын эзэн болсон юм. Хоёрдугаар байрыг О.Цэрмаа ахлагчтай “Говь-Алтай-93”, гуравдугаар байрыг Э.Бямбацэрэн ахлагчтай “Архангай-93”, дөрөвдүгээр байрыг С.Оюунгэрэл ахлагчтай “Сэлэнгэ-93” тус тус эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ: “Tourism expo Japan 2024” олон улсын үзэсгэлэнд оролцож байна DNN.mn

МИАТ ТӨХК Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй TOURISM EXPO JAPAN 2024 олон улсын үзэсгэлэнд оролцож байна. Уг үзэсгэлэн нь дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн яармагуудын нэг ба 2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдсаар иржээ. Ийнхүү 2024 онд дэлхийн 150 гаруй орны аялал жуулчлалын салбарын төлөөллүүд нэгэн дээвэр дор чуулж байна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК уг үзэсгэлэнд Япон болон бусад улс орнуудаас Монгол улс руу чиглэсэн урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн болон олон улсын нислэгийн үнэ тариф, нислэгийн давтамж зэрэг аялагчдад нэн тэргүүний шаардлагатай мэдээллийг сурталчлах гэх зэрэг үндсэн зорилгуудын хүрээнд оролцож манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн VII хороонд 100 ортой цэцэрлэг барина DNN.mn

Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгаж байгаа. Эдгээр ажлын хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр орд орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хайсыг буулгаж, чөлөөлсөн газарт 640 хүүхдийн сургууль барихыг үүрэг болгов. Мөн тус хорооны өрхийн эмнэлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс газрын асуудлыг шийдвэрлэж, хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор барина гэв.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, орц, гарц нээж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн түшиц хана барих ажлыг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгалаа. Дээрх хороодын хөрсний усны бохирдлыг шийдэх хэрэгтэйг мөн хэлэв. “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах нөхцөлд саад учруулж буй газруудыг чөлөөлж зогсоол, ногоон байгууламж барих хэрэгтэй гэлээ.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөө орчимд орц, гарц муутай, шигүү барилгууд дунд 12 давхар орон сууц барьж байгаатай танилцаж, ажлыг түр зогсоолоо. Цаашид барилга хоорондын стандартыг мөрдүүлж, шигүү барилгууд дунд орон сууц барих зөвшөөрөл олгохгүй байхыг анхаарууллаа. Иргэдийн ая, тухтай байдлыг хангахын тулд хотын ажил явах ёстойг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийг жишиг төв болгоно. Иргэд оршин суугаа бүсдээ аливаа үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстой. Иргэдийн мэдэхээр Сансарын тунель орчмыг бүхэлд нь тохижуулж, ногоон байгууламж, төр, ахуйн үйлчилгээг цогцоор нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлнэ. Иргэд зарим үйлчилгээг авахаар хотын нэг захаас нөгөө зах руу явах шаардлагагүй болно” гэдгийг хэллээ.

Тус дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Б.Их-Амгаланд тус хорооны хуучин гарааш буулгасан газар дээр хүүхдийн 100 ортой цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг өглөө. “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууц барихаар эхний хоёр багц тендерийг нээсэн. Энэ төслийн хүрээн дэх газар чөлөөлөлтийн ажил Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Дарь-Эхийн зам, Сэлбийн дундах халиа дошин ихтэй айлуудын газарт мөн хамаарч байгаа. Тухайн орчмын айлуудын газрыг байраар солих батламжийг гардуулж, хэлцэл хийх ажлыг эхлүүлнэ. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд Туулын хурдны зам, Тойрог хурдны зам гэсэн төслүүд хэрэгжихээр айлууд газар чөлөөлөлтөд орно” гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Ганцын задгай”-д газрын гэрчилгээгүй айлуудын гэрчилгээг нийслэлээс олгоод удаагүй байгаа хэдий ч айлуудын цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон юм.