Categories
мэдээ нийгэм

Төрийн бус өмчийн их, дээд сургуульд нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна DNN.mn

Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр дээд боловсролын салбарт баримталж байгаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулахын зэрэгцээ хувийн их, дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар санал солилцлоо.

Яамны зүгээс их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, Дээд боловсролын хуульд заасны дагуу дотоод асуудлуудад нь оролцохгүй бөгөөд тоог нь цөөлөх бус чанарт чиглэсэн бодлого баримтална гэдгийг Боловсролын сайд онцлов. Мөн төрийн бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй тул тулгамдсан асуудлуудаарх санал хүсэлтийг нь тал талын оролцоотой хэлэлцэж, бодлого шийдвэртээ тусгах ёстой гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд төрийн зүгээс их, дээд сургуулийг өмчийн хэлбэрээр ялгалгүйгээр адил тэгш авч үзэх, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх замаар эрэмбийг тогтоох, зах зээлийн зарчмаар өрсөлдөөнийг бий болгох байдлаар дээд боловсролыг чанаржуулах, бодлого шийдвэр боловсруулахад хувийн их, дээд сургуулийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн саналуудыг дэвшүүлэв.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох асуудалд санал нийлж, Сайдын зөвлөлд хувийн их, дээд сургуулийн төлөөллийг оруулна хэмээлээ. Мөн оюутан, багш, өмчийн хэлбэрээс үл хамааран их, дээд сургууль хөгжих ёстойг хэлэв.

Монгол Улсад төрийн бус өмчийн 22 их, 24 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт оюутнуудын 40 орчим хувь суралцаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө DNN.mn

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө. Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.

Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө.

Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК: Долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1859 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна DNN.mn

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.Ундраа “2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 1,859 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр хүүхдийн 1,704 нь сургуулийн сурагч байна. Тиймээс боловсролын орчинд хүүхэд хамгаалалд анхаарах шаардлагатай.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн сурагчид байгаа учраас боловсролын салбар түлхүү анхаарч үзэх шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн жүдочид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ DNN.mn

Перу улсын нийслэл Лима хотноо 2024 оны жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ болж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 55 кг жинд өрсөлдсөн “Мон-Алтиус Цагаанбаатар” акедамийн тамирчин Б.Бат-Энэрэл мөнгөн медаль, 50кг жинд Орхон аймгийн “Орхон Иппон Дожо Хангарьд” клубын тамирчин Б.Чинхүслэн хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дотоодын үйлдвэрлэгчдийн сурагчийн дүрэмт хувцасны үнэ DNN.mn

Монополын эсрэг газраас 2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнийн нөхцөл байдалд судалгаа хийжээ.
Судалгааг томоохон зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдааны газруудыг хамруулан зохион байгууллаа.
May be an image of blueprint and text

 “Улаанбаатар принт” ХХК-ийн дэвтэр 12-96 хуудастай 350-2800 төгрөг, “Campap” дэвтэр 12-96 хуудастай 380-1700 төгрөг, Польш дэвтэр 24-96 хуудастай 250-1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол дотоодод үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өмнөх онтой харьцуулахад өсөлт ажиглагдаагүй, хангамж нийлүүлэлт тогтвортой байна.

May be an image of blueprint and text

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаалтаа хийнэ DNN.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, энэ сарын 13-27-ны өдрүүдэд УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулж, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар болсон.

Хэлэлцэх асуудал нэмэгдэж, өөрчлөгдсөн тул 3 хоногоор сунгаж, наймдугаар сарын 30-ныг хүртэл хуралдахаар болсон юм.

Маргаашийн хуралдаанаар:

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурт живсэн 11 техник хэрэгслийг татан гаргалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран  Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа.

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Тоглоомын талбай руу автомашинтай орж, хүүхэд мөргөсөн хэргийг шалгаж байна DNN.mn

“Приус-20” маркийн автомашин тоглоомын талбайн хашааг мөргөж унагаасан осол өчигдөр Хан-Уул дүүргийн IV хороо “Шинэ өргөө” хороололд гарчээ. Үүний улмаас тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүд өртсөн байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Багажаар үлээлгэж үзэхэд тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Машины осолд дөрвөн хүүхэд өртөж, эрүүл мэндийн байгууллагын хяналтанд байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо DNN.mn

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав.

Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.

Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв.

Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр засаг нь гүнээ итгэж байгааг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Павел Аксенов: Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш DNN.mn

Украины ерөнхийлөгч “Украин анхны тийрэлтэт хөдөлгүүртэй “Паляниця” дроныг дайнд ашиглаж эхэлсэн. Мөн Украин өөрийн баллистик пуужин бүтээж, амжилттай туршсан” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл ВВС-ийн цэргийн тоймч Павел Аксенов Украины эдгээр зэвсгийн тухай тайлбар хийжээ.

“Украинчууд “Паляниця” жижиг далавчит пуужин буюу тийрэлтэт хөдөлгүүрт дрон бүтээсэн нь тогтоогдсоноос хойш хоёр хоногийн дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украин баллистик пуужин туршсанаа зарлав. Энэхүү мэдэгдэлд гайхах зүйл алга. Украин бол ЗХУ-аас хойш агаарын тээврийн салбараа хөгжүүлэн “Луч”, “Южмаш” зэрэг пуужингийн томоохон үйлдвэрүүдээ ажиллуулж байсан. Украин нисэх онгоц, сансрын пуужин бүтээж байсан улс. Энэ дайны нөхцөлд Украины цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор Оросын пуужингийн довтолгоонд өртөж, ажил нь цалгардсан ч мэргэжилтнүүд, технологиуд нь тус улсад байсаар байсан.

Тиймээс Украин баллистик пуужин бүтээсэн нь гайхаад байх зүйл биш. Гэвч “Паляниця” дрон 30 кг гаран тэсрэх бодис тээж, 800 орчим км тусгалтай гэдэг нь тодорхой байгаа бол харин Украины баллистик пуужингийн талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. ЗХУ-ын үеийн “Град”, Украины харьцангуй хол тусгалтай “Ольхи”, Америкийн “MGM-140 ATAC­MS” пуужингууд баллистик пуужингийн ангилалд багтана.

Хэрэв Украины энэхүү шинэ баллистик пуужин нь “Точка У” эсвэл “АТАКМС” зэрэг оператив-тактикийн пуужингийн ангилалд багтаж, Украин үүнийг жижиг далавчит пуужин болох “Паляниця” дронтой хамт олноор нь үйлдвэрлэх боломжтой бол тэдгээрийг хамт ашиглах нь Оросын цэргийн нөхцөл байдлыг ихээхэн хүндрүүлнэ. Учир нь хэд хэдэн төрлийн пуужингийн дайралтыг нэгэн зэрэг бүрэн няцаах ямар ч боломжгүй байдаг. Хэргийн учир нь эдгээр өөрсдөө үйлдвэрлэсэн шинэ зэвсгүүдийг ОХУ-ын эсрэг ашиглахыг хэн ч Украинд хориглож чадахгүй.

Украины эдгээр зэвсгийн чадавхийг үнэлэхэд эрт байгаа боловч барууныхан хязгаарлагдмал пуужин нийлүүлж байгаа өнөөгийн нөхцөлд украинчууд өөрсдийгөө зэвсэглэхээр шийдсэн гэж дүгнэхэд хилсдэхгүй” гэжээ. Сонирхуулахад Украины анхны тийрэлтэт хөдөлгүүрт дроны нэр болох “Паляниця” гэсэн үгээр гэрийн нөхцөлд хийсэн бөөрөнхий талхыг нэрлэдэг юм байна. Гэхдээ орос хэлэнд энэ үг байдаггүй төдийгүй оросууд “Паляниця” гэдгийг зөв дуудаж чаддаггүй гэнэ. Энэ нь украинчууд оросуудад “Бид та нараас өмнө байсан бие даасан үндэстэн шүү” гэж хэлж байгаа үг ажээ.