УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН тойргоос 50 гишүүнтэй болж, АН 26, ХҮН 2 гишүүнтэй болов. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189 сонгогч оролцлоо. Ингэснээр намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь.
Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно. МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, “Үндэсний Эвсэл” 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой болоод байна. Жагсаалтаас урьдчилсан дүнгээр 502 мянган сонгогч МАН-д саналаа өгснөөр тус намаас 22 нэр дэвшигч УИХ-д орох нь. АН 431 мянган хүний дэмжлэгтэй.