Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёр иргэн усанд живж амиа алджээ DNN.mn

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ.

Дуудлагыг 2024 оны 06 дугаар 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Хур бороо их, гол, нуурын усны түвшин ихэссэн үед гол, нуурын усанд орохгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор буурчээ DNN.mn

Цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 47.8 сая ам.доллароор буурчээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 932.5 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 135.6 сая ам.доллар, дизелийн түлш 120.6 сая ам.доллар,бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 76.3 сая ам.доллар,ачааны автомашин 65.4 сая ам.доллар, авто бензин 62 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 47.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспорт 2024 оны тавдугаар сард өмнөх сараас 131.4 (10.2%) сая ам.доллароор өсөж, импорт 43.1 (4.3%) сая ам.доллароор буурчээ.

Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 254.2 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор тус тус өсөж, нүүрсний үнэ тонн тутамд 34 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.

БНХАУ-д экспортолсон барааны 65.6 хувийг нүүрс, 19.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 96.4 хувийг эзэлж байгаа бол импортын 73.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар БНХАУ 39.2%, ОХУ 26.%, Япон 10.0%, БНСУ 4.1%, АНУ 3.5%, ХБНГУ 1.9 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.7 хувийг бүрдүүлжээ.

ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас импортолсон барааны 76.8 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг ачааны автомашин эзэлж байна.

 

Эх сурвалж: ҮСХ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургадугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр голын хөндийгөөр 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.


2024 оны зургадугаар сарын 18-наас 2024 оны зургаадугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Таньдаг чөтгөрөө биш, таньдаггүй бурханаа сонгоорой доо, монголчууд минь DNN.mn

Ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил боллоо. Энэ хугацаанд төрөө төвхнүүлэх найман удаагийн ээлжит сонгуулийг явууллаа. Одоо ес дэх удаагийн УИХ-ын сонгууль явагдах гэж байна. Сонгууль болгоноор л монголчуудын хэлдэг улиг болсон нэгэн хэлц үг бий. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр ээ гэж. 30 гаруй жил ингэж яриад таньдаг чөтгөрөө сонгосоор өдийг хүрсэн. Анх ямар чөтгөр нь энэ үгийг бидний толгойд суулгачихсан юм бүү мэд.

Таньдаг ч бай, таньдаггүй ч бай чөтгөр бол чөтгөр гэдгийг нь ойлгохгүй 34 жил ярьж байгаа монголчууд бид өөрсдөө тэр чөтгөртөө бүрэн эзэмдүүлчихсэн мэт л өдий болтол сонгож ирлээ. Одоо тэгээд сайхан амьдарч байгаа нь хаана байна. Иргэн таны амьдрал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд яаж өөдлөв, өөрчлөгдөв. Одоо байгаа амьдралаа нэг харцгаа л даа. Ер нь чөтгөр сонгодог ард түмэн монголчуудаас өөр байдаг ч юм уу даа, энэ дэлхий дээр. Биднээс бусад нь таньдаг, таньдаггүй нь хамаагүй ямартаа ч бурханыг л сонгодог байх. Тийм болохоор л хүн нь баян, нийгэм нь бухимдалгүй, улсынх нь эдийн засаг, ашиг орлого секунд, минутаар хэмжигдэн өсдөг бололтой. Харин манай улсад ганцхан төрлийн экспорт зогсоход л эдийн засаг нь агшаад хатчихдаг. Нэмээд урд хөрш нь хилээ хаачихаар Монгол Улсын эдийн засаг яаж сөнөж байгааг ковид бидэнд тодорхой харуулсан. Монголын хөгжил яагаад ийм сул байна вэ. Гуч гаруй жил нөгөө л таньдаг чөтгөрүүдээ сонгоод байгаа болохоор л тэр шүү дээ.

Эх орноо хөгжүүлэхгүй байх, эдийн засгаа өсгөхгүй байх ажлыг л монголчуудын сонгосон таньдаг чөтгөрүүд өнгөрсөн 30 гаруй жил хөлсөө цувтал хийж ирлээ. Ингэж хөлсөө урсгасныхаа шанд тэд улсын төсвөөс хэдэн тэрбум, хэдэн их наядаар нь идэж, ард түмний боломжийг хулгайлж өдийг хүрсэн. Таньдаг чөтгөрүүдийн хулгайг та бүхэнд дахин нэг сануулах уу. Хэдэн зуун сая төгрөгийн ЖДҮ-ийн хулгай явагдсан. Хэдэн тэрбум төгрөгийн Хөгжлийн банкны хулгай хийгдсэн. Хэдэн их наяд төгрөгийн нүүрсний хулгай ил болсон. Үүнээс нэг зүйлийг харахад бидний сонгосон чөтгөрүүд үнэхээр адтай юм аа, золигнууд чинь. Хулгай хийх болгондоо үнийн дүнгээ огцом нэмэгдүүлж чадсан байгаа биз.

Таньдаг гээд сонгоцгоосон чөтгөрүүд чинь өнгөрсөн найман жилд ганц ч станц барьсангүй. Харин эсрэгээрээ чөтгөрүүдэд хулгайчаараа дуудуулдаг Голомтын Д.Баясгалан л Бөөрөлжүүтэд цахилгаан станц барьсан сурагтай байна. Өөр улсын хэмжээнд чөтгөрүүдийн хийсэн бодитой ажлууд юу байгаа юм бэ. Хүний амьдралын нэгэн үеийг дуустал ярьж байгаа Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц одоо ч баригдаагүй байна. Угаасаа ч бурхдын хийдэг ажлыг чөтгөрүүд яаж ч хийх билээ дээ. Чөтгөр чөтгөрийнхөө ажлыг л хийнэ гэдгийг бид хэзээ ухаарах вэ. Тэдний хийх дуртай хамгийн сайхан ажил нь хүний эрх, эрх чөлөөг боох, хувийн өмчид халдах, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэлээ сөнөөх, бусдын боломжийг хулгайлах, оршин байгаа орондоо дарангуйлал тогтоох. Үүнийг л нөгөө таньдаг чөтгөрүүд маань хийх дуртай. Хийх дуртай ажлыг нь цаашид хийлгээд л байх уу, хэдүүлээ. Нэг өдөр биднийгээ өрөвдөөд, улс орноо ямар болгосноо хараад таньдаг чөтгөрүүд маань нирваан дүрийг олчихдоггүй л юм бол Монголын хөгжил дараагийн гучин жилд ч өнөөдрийнхөөс доошилно уу гэхээс дээрдэхгүй.

Нэг ч баялаг бүтээгээгүй, бүтээх ч үгүй улстөрчид буюу нөгөө чөтгөрүүд ЖДҮ-ээс хэдэн зуун сая төгрөгийн зээл авчихаад сайндаа албан тушаалаа өгсөн болоод хариуцлагаас мултарчихдаг. Харин ЖДҮ-ээс нь жинхэнэ утгаараа, дүрэм, хуулийн хүрээнд зээл аваад Монгол Улсын хөгжилд бодитой нэмэр болж яваа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ барьж хорьдог, ял өгдөг ажлыг бидний сонгосон таньдаг чөөгийнүүд чадамгай сайн хийж ирлээ. Бидний амьдрах, хөгжих боломжийг өнгөрсөн 30 гаруй жил сөнөөчихөөд байхад л таньдаг чөтгөрөө сонгоно оо гээд гүйж яваа юм биш биз дээ, монголчууд минь. Монголчууд тооны бэлгэдэлтэй ард түмэн гэлцдэг.

Энэ удаагийн сонгууль ес дэх нь. Есөн хөлт цагаан тугаараа төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлээ бэлгэдэн дээдэлдэг. Есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн зүйл, есөн гайхамшиг, есөн ес, есөн заан, бөхийн есөн даваа, есөн түрлэг, есөн хүсэл, есөн үе гээд тоолоод барагдахгүй. Үнэхээр бэлгэдэлтэй ард түмэн юм бол энэ ес дэх удаагийн төрөө төвхнүүлэх сонгуулиараа чөтгөр биш, бурхан сонгооч. Таньдаг чөтгөр нь дээр гэдэг хойноос орж ирсэн хогийн пропогандаагаас салаач. Бурхан байна уу, чөтгөр байна уу гэхээс илүү таньдаг таньдаггүй нь тийм чухал гэж үү.

Таньдаг, таньдаггүй нь хамаагүй бурхан бол бурхан л байж таарна. Бурхан буруу юм хийнэ гэж лав л байхгүй. Гуч гаруй жил үргэлжилж байгаа чөтгөрийн тойрог, торноосоо бид үзэл бодлоо салгаж авмаар байна. Хандлагаа өөрчилмөөр байна. Өөрчлөлтийг өрөөлөөс биш, өөрсдөөсөө эхэлмээр байна. Чөтгөр сонгодоггүй болсон цагт л Монгол Улсын хөгжил сая гараанаасаа жинхэнэ утгаараа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц шиг л сүнгэнэнэ шүү.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

BSB-н бүх салбар дэлгүүрүүдэд БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд Эрт авбал Илүү БОНУСТАЙ боллоо. Дэлхийн шилдэг брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн технологитой гэр ахуйн электрон бараа, компьютер, гар утаснууд хамгийн өргөн сонголттойгоор өдөр бүр дараах хуваарийн дагуу ИЛҮҮ БОНУСТАЙ боллоо.

  • 6-р сарын 17-нд БҮХ БАРАА 7% БОНУС
  • 6-р сарын 18-нд БҮХ БАРАА 6% БОНУС
  • 6-р сарын 19-нд БҮХ БАРАА 5% БОНУС

Та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь газар дээр нь 10 минутанд УРЬДЧИЛГААГҮЙ зээлээр аваад нэмж БЭЛЭГ аваарай. Мөн бүх төрлийн зээлийн аппликейшнээр одоо аваад дараа төлөх боломжтой.

Хямдралтай худалдаа ердөө 6-хан өдөр үргэлжлэх тул та BSB-н өөрт ойрхон салбар дэлгүүрээр зочилж энэ худалдаанд амжиж оролцоорой.

Мөн www.bsb.mn онлайн дэлгүүрээр бараагаа захиалаад хүргүүлэн авах боломжтой.

Эрт авбал Илүү БОНУСТАЙ хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна.

 

Харилцах утас: 7722-0272

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай”

Зөвхөн BSB

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.06.17 / ДАВАА ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 04.52-20.54
Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 17, Сумъяа гариг. Билгийн тооллын 11, Салхины эх одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:52-20:54. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

 

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан байна DNN.mn

06-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, Их Нууруудын хотгор, ОрхонСэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчмоор  +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр голын хөндийгөөр +22…+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөө бүх хууль гарч байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-17-ний даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр “Г.Түмэндэмбэрэл гуай “Туулынурсгал шөнөдөө сайхан”-ыг дуулчихаад “Үг ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж билээ” Энэ тухай VII нүүрээс үргэлжлүүлэн ушнаарай.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Тяньжин боомт дээр 10400 чингэлэг хуримтлагдсаныг шийдвэрлэхээр Тяньжинаас Эрээн рүү аялах галт  тэргийн тоог нэмэгдүүлэхийн тулд Гадаад хэргийн яам, Зам тээврийн яам, Боомтын сэргэлтийн үндэсний хороо хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Хятадын талд вагоныхоо тоог нэмэгдүүлж өгөөч гэсэн хүсэлт удаа дараа тавьсан ч тодорхой хариу өгөөгүй л байгаа юм. Үүнтэй холбогдуулан Экспорт олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодрууллаа.

Нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс онцлох заалтууд юу байна вэ?

АН-ын Хууль, зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга О.Баасанхүү “МАН-ын ухуулагч байсан нь лавлагаагаар тогтоогдсон” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөө бүх хууль гарч байна” хэмээн өгүүллээ.

Сумын шууданч С.Түмэнжаргал “Өмч хувьчлалын дараа сэхээтнүүд сонинтойгоо мал дээр гарч байлаа” хэмээн ярилаа.

АРЫН НҮҮР: Жолооч нар их хотын соёлд суралцмаар байна


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Эрт илрүүлэгт 1.3 сая иргэн хамрагджээ DNN.mn

Сүх далайтал Монгол амар гэдэг шиг Монголчууд өвдсөн хойноо л эмнэлэг барааддаг. Энэ хэнэггүй зан нь өвчнийг хүндрүүлж, сүүлийн шатанд хүргэх цаашлаад нас барах шалтгааны үндэс нь болж байна.

Энэ их завгүй амьдралын хэмнэл, хорт зуршил, нийгмийн стрессээс өөрийгөө хамгаалж эрүүл мэндэдээ анхаарахгүй бол хэн ч таны эрүүл мэндэд анхаарахгүй гэдгийг бид хэзээ ойлгох вэ.

Гэр бүл дотор нэг хүн өвдөхөд түүнийг дагаад мөнгө санхүү, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох гээд олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Аливаа тохиолдож болох таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх нь учирч болох олон эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломж юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж аюулын харанга дэлдээд байгаа хорт хавдар, халдварт болон халдварт бус өвчлөлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой үе шатанд нь илрүүлэх ажлыг зохион байгуулсан нь Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ байлаа.

Сүх далайтал Монгол амар гэдэг шиг Монголчууд өвдсөн хойноо л эмнэлэг барааддаг. Энэ хэнэггүй зан нь өвчнийг хүндрүүлж, сүүлийн шатанд хүргэх цаашлаад нас барах шалтгааны үндэс нь болж байна.

Энэ их завгүй амьдралын хэмнэл, хорт зуршил, нийгмийн стрессээс өөрийгөө хамгаалж эрүүл мэндэдээ анхаарахгүй бол хэн ч таны эрүүл мэндэд анхаарахгүй гэдгийг бид хэзээ ойлгох вэ.

Гэр бүл дотор нэг хүн өвдөхөд түүнийг дагаад мөнгө санхүү, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа тогтворгүй болох гээд олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Аливаа тохиолдож болох таагүй зүйлээс урьдчилан сэргийлэх нь учирч болох олон эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломж юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж аюулын харанга дэлдээд байгаа хорт хавдар, халдварт болон халдварт бус өвчлөлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх, эмчлэгдэх боломжтой үе шатанд нь илрүүлэх ажлыг зохион байгуулсан нь Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээ байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Зориулалтын бус хөвөгч хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гол, мөрөн, нуурын орчимд аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, зориулалтын бус хөвөгч хэрэгслийг ашиглахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн анхааруулсан байна.