Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам наймдугаар сард болно DNN.mn

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.

Наадмын үеэр Очирваанийн тахилга болдог.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: Гар тооллого үргэлжилж байна DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө.

Сонгуулийн хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа олон нийтэд танилцуулсан бол үргэлжлүүлэн гар тооллого хийгдэж эхэлсэн юм.

Энэ талаар СЕХ “Гар тооллого санал хураалт дууссанаас хойш тасралтгүй үргэлжилж байгаа ба хайрцгаас ширхэг, ширхэгээр нь гарган, саналын дүнг ажиглагчдад дуудаж танилцуулж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний болзол хангасан 32 эмэгтэй DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр дуусаж, тойргоор 8, жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-ын гишүүний болзол хангаад байна.

Тойргоос сонгогдсон 8 эмэгтэй

  • 1-р тойрог   Б.Батцэцэг   МАН
  • 2-р тойрог   Э.Болормаа    МАН
  • 4-р тойрог    Д.Үүрийнтуяа   МАН
  • 5-р тойрог     Ч.Ундрам           МАН
  • 7-р тойрог    Д.Мөнхбаясгалан  АН
  • 8-р тойрог     Х.Булгантуяа          МАН
  • 10-р тойрог    Э.Болормаа          АН
  • 11-р тойрог      Ч.Номин              МАН

Нам, эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирэх 24 эмэгтэй

МАН

  1. О.Саранчулуун
  2. Б.Уянга
  3. О.Номинчимэг
  4. М.Энхцэцэг
  5. М.Мандхай
  6. Б.Хэрлэн
  7. Д.Ганмаа
  8. А.Ариунзаяа
  9. Х.Баасанжаргал

АН

  1. С.Одонтуяа
  2. С.Цэнгүүн
  3. Ж.Баярмаа
  4. Д.Энхтуяа
  5. Б.Пунсалмаа
  6. П.Батчимэг
  7. Б.Жаргалан
  8. Ц.Мөнхтуяа

“Хүн” нам

  1. Л.Энхнасан
  2. Г.Уянгахишиг
  3. Б.Мөнхсоёл

Үндэсний эвсэл

  • А.Ундраа
  • М.Сарнай

Иргэний зориг ногоон нам

  • М.Нарантуяа
  • С.Замира
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: 1752 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангав DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр зохион байгуулагдсантай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, мөрнөөр гарах шаардлагатай иргэдийг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн юм.

Үүнтэй холбогдуулан  Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 30-наас 2024 оны долоодугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долоодугаар сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цаг завыг хүчээр гаргахгүй бол хэзээ ч гарч ирэхгүй DNN.mn

“Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хэзээ ч гарч ирэхгүй” хэмээн “Амжилтын тарни” номд бич сэ н ба йд а г. Б о д о о д байхад бидэнд ижилхэн оногддог 24 цагийн яг хэдийг нь өөрийгөө сонсох, дуртай зүйлээ хийх, өөртөө зав гаргахад зориулж чаддаг вэ. Ажил, ажил гэсээр өөртөө ч урам өгөх завгүй явдаг.

Уйтгар гунигтай өдрөө, эсвэл сэтгэл тавгүйтүүлдэг зүйлийнхээ оронд сэтгэлээ баясгах зүйлийг хийгээд үзээрэй. Хэдий завгүй, ажилтай ч гэсэн хэдэн минутыг ашиглаад дуртай х ө г ж м ө ө с о н с о ж , з у р а г зурж, кино үзэж, ном унших, бясалгал хийх гээд таныг сэргээх жижиг зүйлийг хийж болно. Энийг “Би цаг” гээд бодчихъё. Ер нь бол хааяа өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх цаг.

Ганц бие, эсвэл хүүхдээ хардаг аав, ээжүүд, ажилчин гээд хэн байх нь огт хамаагүй. Хүн бүр өөртөө цаг гаргах бүрэн эрхтэй гэдгээ санаарай. Ингэж байж л бид өдөр бүр эрч хүчээр цэнэглэгдэнэ.

Өөртөө жаахан цаг гаргаад сурчихвал ажил амьдралынхаа тэнцвэрийг олж, хувийн асуудлаа бодолгүй ажилдаа төвлөрч, ажлаа бодолгүй хувийн амьдралдаа анхаарч чадна.

Categories
мэдээ спорт

Монголын тамирчид Парисын олимпийг 32 эрхтэйгээр хүлээж байна DNN.mn

Олон улсын “Олимпийн өдөр”-ийг гурав хоногийн өмнө тэмдэглэсэн Монголын баг тамирчид энэ удаагийн Парисын олимпод есөн төрөлд өрсөлдөх 32 эрхийг аваад байна. Одоогоос 130 жилийн өмнө буюу 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах чухал шийдвэр гаргаж байсан түүхтэй. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг.

Бөмбөрцгийн спортын хамгийн том цэнгэл наадам болох олимп эхлэхэд яг нэг сарын хугацаа үлдээд байна. Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн зуны олимпийн 13 наадамд оролцож хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилттай байгаа. Үүн дотроо жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан хоёр медаль хүртжээ.
Монгол Улсын шигшээ багийн хувьд олимпийн эрх олгох тэмцээн албан ёсоор дууссан. Харин Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпийн бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулсан бөгөөд манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгснөөр Монголын баг тамирчдын тоо хоёроор нэмэгдээд байгаа юм.

Спортын салбарын удирдлагууд “Энэ удаагийн олимпод 45-50 эрх авах боломжтой” хэмээн ярьж байсан ч талаар болов. 2024 оны олимптой жилд спортын салбарын төсөв өмнө жилүүдээс харьцангуй өндөр байсан нь үнэн. Энэ нь спортын салбарт, тэр тусмаа олимпод хэрхэн ач холбогдол өгсний нотолгоо юм. Гэвч “Рио-2016”, “Токио-2020” наадамд 43 тамирчин оролцуулж байсан нь дээд амжилтдаа өнөө жил хүрсэнгүй.

Сарын дараа эхлэх “Парис-2024” зуны XXXIII наадамд байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, дугуйн спорт гэсэн есөн төрөлд 32 тамирчин илгээхээр болсон бөгөөд эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн олимпийн нэгэн тод өнгө нь дугуйн спортоор эрхээ авсан явдал юм.

Монголын багийг жүдочид оролцогчдын тоогоороо тэргүүлж 10 тамирчин зодоглоно. Гэхдээ Токиод 11, Риод 13 жүдоч барилдаж байсныг бодвол мэдээж хэрэг, буурсан үзүүлэлт. Мөн олимпоос эрэгтэйчүүд нь медаль авч чадахгүй яваа ч Монголын топ-4 спортын нэг хэвээр байгаа чөлөөт бөхийнхөн найман эрх авлаа. Чөлөөтийн эмэгтэйчүүдийн амжилт тогтмол байгаа бол эрэгтэйчүүдийнх бууралттай байгаа.

Олимп болон дэлхийн аваргатай Монголын топ спортын төрөлд зүй ёсоор нэрлэгддэг ширэн бээлийтнүүдийн төлөөлөл болж, ердөө хоёрхон эмэгтэй боксчин хүч үзнэ. Боксчдын хувьд “Парис-2024”-д өрсөлдөх эрхийн тэмцээн жинхэнэ барцадтай байлаа гэхэд хилс болохгүй. Хариуцлагагүй удирдлагын буруугаас тэд эрхийн төлөөх нэг тэмцээнээ салхинд хийсгэж, нөгөө боломжоо ашиглаж чадсангүй.Олимпийн эрхийн төлөөх анхны тэмцээндээ оролцсон бол 2-3 эрх авах байсныг үгүйсгэх аргагүй.
Яг ийм эрсдэлтэй цаг үед зарим нэгэн спортын зүтгэлтэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох: Энэ удаагийн Олимпоос Монголын баг тамирчид 4-5 медаль авах боломжтой


-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай хүний тань хувьд энэ удаагийн олимпийн өнгийг тодорхойлбол…?

-Монголын баг тамирчид спортын есөн төрөлд 32 эрх аваад байна. Олон улсын спортын сайтад Монголын баг тамирчдыг Парисын олимпоос 4-5 медаль авах боломжтой гэсэн таамаг дэвшүүлсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байгаа.Тухайлбал, чөлөөтийнхөн 1-2 медаль, манай жүдогийнхон хоёр медаль авах байх гэсэн таамагтай л сууж байна.

-Та хэдэн удаагийн олимпод оролцсон билээ?

-Нэг их шалихгүй. Жүдогийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг чамгүй олон жил хашсан. Нийтдээ долоон олимпод оролцсон байдаг юм.

-2020 оны Токиогийн олимпод 43 эрхтэй оролцож байсан Монголын баг тамирчдын тухайд нэлээд буурсан үзүүлэлт болох шиг боллоо?

-/Инээв/. Эрхийн хувьд тийм харагдаж болох ч паралимпийн төрлийн эрхээ нэмэхээр хэлсэн дүндээ дөхөж очно л доо.

-Найдлага тээсэн зарим төрлийн тухайд олны итгэлийг алдсан үйлдэл гаргах шиг боллоо. Үүн дээр Та юу хэлмээр байна. Ялангуяа боксынхны хувьд?

-Миний хувьд “Ханжөү-2022” наадмын алтан медальт боксчин, МУГТ Б.Чинзоригт их найдлага тавьж байсан. Тэр маань сэргээшийн асуудлаар бүдэрчихлээ. Ер нь тамирчнаас нь сэргээш илэрсэн гэж үзвэл тухайн төрлийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон багийн эмч хамгийн түрүүнд огцордог олон улсын жишиг байдаг. Тийм л жишгээр боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч ажлаа өгсөн болов уу гэж боддог.

-Та одоо ямар алба хашиж байна вэ?

-Олимпод бэлтгэх ажлын хэсэгт 25 хүн ахлаад ажиллаж байна. Манай баг тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүй гээд дөрвөн гол чиглэлийг хариуцаж байгаа юм.

-Парисын олимпод өрсөлдөх эрхээ авсан тамирчид хаана бэлтгэл хийж байгаа вэ?

-Чөлөөт бөхийнхөн Батсүмбэрийн “Чемпион” цогцолборт, буудлагынхан клубтээ, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг Төрхурхын амралтад, хөнгөн атлетикийнхан Хонхорт, боксынхон Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Харин манай жүдочид өнөөдрөөс “Цонжин болдог”-т очиж бэлтгэлдээ гарна.


Монгол Улсан гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шилдэг шүүгчийн дээд үнэлгээ болох “Алтан шүгэл” шагналт, Ардын багш А.Басхүү: Ард түмний итгэл найдварыг тамирчид биелүүлэх ёстой


-Спортын хамгийн том цэнгэл наадам болох Олимпийг та хэдэн удаа шүүсэн бэ?

-Олимпийн наадмыг шүүх эрхийг зургаан удаа надад олгосон ч би таван олимпод биечлэн шүүгчээр ажилласан байдаг. Тухайн цаг үеийн байдлаас болж 1984 оны Лос-Анжелесийн олимпод оролцож чадаагүй юм. Тус олимпод ЗХУ, БНМАУ-ын тус бүр гурван шүүгч оролцоогүй. Харин дараа нь Лос-Анжелесийн олимпод шүүсэн гэх батламжийг бидэнд өгсөн.

-Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа олимпод оролцсон биз дээ?
Нэг удаа л дасгалжуулагчаар оролцсон.

-Бөмбөрцгийн хамгийн том спортын наадмыг шүүнэ гэдэг нэр төрийн хэрэг. Тэр тусмаа таван удаа тамирчдын хувь заяаг дэнсэлж явсан гэхээр…?

-Олимпийн наадмыг шүүнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил. Тэр ч утгаараа 2014 онд Дэлхийн алдрын танхимд залагдсан анхны монгол хүн болсон. Шүүгчийн хөдөлмөрөө үнэлүүлсэн нь тэр шүү дээ. Тухайн үедээ шүүгчээс найм дахь хүн нь болж байлаа. Гэтэл дэлхий дээр хэчнээн шүүгч байдаг билээ гэж бодохоор бахархмаар л юм билээ. АНУ-д төвтэй энэхүү танхимд залагдсан анхны монгол хүн болсондоо баярлаж явдаг даа.

-Сарын дараа Парисын олимп хөшгөө нээх гэж байна. Манайхан энэ олимпод өрсөлдөх 32 эрх авлаа. Таны хувьд сэтгэгдэл ямар байна вэ?

-Чөлөөт ч бай, жүдо ч бай, бокс ч бай спорт бол спорт. Үүнийг дотор нь ялгаж салган зааглаад байх шаардлагагүй. Аливаа спортын амжилтад уруудах, өгсөх явдал гарч л байдаг. Монголын тамирчид 1968 онд анх олимпод оролцоод дөрвөн медаль авчирч байсан түүхтэй.2008 онд олимпийн хоёр аваргатай болсон. Токиогийн олимпийг бодвол энэ удаа эрхийн тоо буурчээ. Харамсалтай. Гэхдээ нэг гол зүйл байна.

-Юу тэр вэ?

-Бидний үеийг бодвол их спортод төр, засгаас анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөж өгдөг болж. Тийм болохоор хувь тамирчид хичээх хэрэгтэй. Төрийн хишиг, ард түмний итгэл найдварыг тамирчид биелүүлэх ёстой. Нэгэнт олимпод өрсөлдөх эрхээ авсан бол ухрах зам үгүй. Өмнөх Олимпийн эрхдээ ч хүрсэнгүй гэж шалтаг тоочих юм байхгүй. Үүргээ ухамсарлах ёстой. Харамсалтай нь үүрэг гэх зүйлийг аль ч салбарт орхигдуулаад байх юм.

Н.Саранчимэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Зураач Ж.Гунгаа: Намайг зурсан зээнцэрийн маань зураг инээдтэй ч сэтгэхүй нь хөөрхөн DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач, багш Ж.Гунгаатай ярилцлаа.


-Та аль нутгийн хүн бэ. Хүүхэд ахуй насаа дурсахгүй юу?

-Би Булган аймгийн Дашинчилэн, Бүрэгхангай сумын зааг Доргонтын ар, Харуухын голын урд Хайлаастайн хаваржаа хэмээх газарт 1950 онд төрсөн.Ээж Бүрэгхангай сумынх. Миний аав Дашинчилэн сумын хүн. Би яах аргагүй Харуухын голын усыг ууж өссөн, энэ нутгийн хүүхэд. Би есөн хүүхэдтэй айлын том хүү нь. Нэг нь эндсэнээс бусад нь амьд сэрүүн ээжтэйгээ хамт өтлөөд, өнөр өтгөн сайхан амьдарч байна. Ээж минь одоо 97 нас хүрч байна. Ээжийндээ бүгд Бүрэгхангай суманд цуглахаар жар, дал гаруй насны хэдэн хөгшчүүд л уулзана шүү дээ. Миний дээд талын эгч хуучин зовад гэж байхад ажиллаж байсан бухан хүзүү Цэвээндоржтой ханилан сууж, одоо ч Дашинчилэн сумандаа амьдардаг. Батсайхан хүү нь сумынхаа Уяачдын холбооны дарга хийдэг. Ц.Болд хүү нь Цэвээндорж ахтай их адилхан.

Энэ жил Дашинчилэн сум маань 100 жилийн ойтой. Тус сумаас төрөн гарсан дөрөв, таван зураач хүн бий. Бид 100 жилийн ойдоо зориулсан үзэсгэлэнгээ ирэх долдугаар сард гаргахаар төлөвлөж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог ньТүдэв хуурч, Сайн ноён ханы хатан Магсар гээд тус сумынхаа алдар цуутай хүмүүст зориулсан бүтээлүүдээ олонд танилцуулахад оршино. Мөн айраг уугаад сууж буй зэрэг нутгийн хүмүүсийн аж, байдлын хөрөг зургийг өмнө зурж байснаа сэргээн энэ үзэсгэлэндээ тавина. Мөн гадаад руу нэг үзэсгэлэнд о ролцох юм.Надад байгалийн болон хөрөг зураг нэлээд бий. Нутгийнхаа 100 жилийн ойн өдрүүдийг сэтгэл догдлон хүлээнэ. Ээж минь хэдий өндөр настай ч ухаан санаа нь сав саруул, биднийг удирдагчийн үүргээ гүйцэтгэсээр байгаа. Миний хамгийн сайхан зүйл одоо ээждээ очих л байна.

-Таны зураач болох суурь хэрхэн тавигдаж байв. Өөрийн хүсэл мөрөөдөл байв уу?

-Би 1958 онд найман настайдаа анх сургуульд орж байсан. Аав маань тухайн үед хот, хөдөө хослуулан ажилладаг байлаа. Октябрийн баярын үеэр хоёрдугаар ангидаа хот руу шилжихээр болсон. Эгч дөрөвдүгээр ангид сурдаг байлаа. Арслантай гүүрний тэнд хуучин Дөрөвдүгээр бага сургууль гэж байсан. Тус сургуульд ногоон дээлтэй, галстук зүүсэн, халзан толгойтой хүү хөдөөнөөс шилжиж ирж байснаа дурсан санахад одоо ч  сайхан байдаг. Дөрөвдүгээр анги төгсөх жил намайг аав Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулахаар болсон. Би ч дуучин болох гэж шалгуулсан ч аавд шалгагч багш “Танай хүү чинь нэг л биш. Энд зургийн анги шинээр нээж, хүүхдүүд элсүүлж байгаа. Түүнд шалгуулаад үз” гэж зөвлөснөөр зургийн ангид шалгалт өгөөд би тэнцсэн. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн дэргэдэх зургийн ангид ороход С.Нацагдорж гээд багш хүлээж авч байсан. Дараа нь Ардын зураач Д.Амгалан, О.Цэвэгжав, Б.Чогсом гээд Монголын хамгийн том, зураач багш нар бидэнд багшилсан. Эрхэм багш нарын шавь болсонд өөрийгөө их хувьтайд тооцдог. Тухайн үед манай анги төгөлдөр хуурын ангийнхантайгаа их ойр байсан. Одоо ч манай хоёр ангийнхан хоорондоо холбоотой.Тухайн үед бидэнд хөгжмийн түүх, онол заадаг байлаа. Би тус сургуулиа уран зургаар 1969 онд төгссөн. Биднийг төгссөнөөс дөрөв, таван жилийн дараа Дүрслэх урлагийн сургууль бие дааж,Ардын зураач Д.Амгалан багш захирлаар нь томилогдож байсан. Би 1962 оноос хойш энэ зургийн салбарт 60-аад жил зүтгэж байна.Зураач хүн хаана ч явсан хүн харахад зүгээр явж байгаа мэт боловч цаг үргэлж толгойдоо бүтээлээ бодож явдаг. Зураасан зураг ч бай зураачийн мэргэжил эзэмшсэн хүн тэтгэвэрт гардаггүй. Би одоо ч зураасан зургаараа бүтээлээ туурвисаар байна.

-Та зураач болсноосоо хойш өөр мэргэжлээр ажиллах бодол төрж байв уу?

-Миний аав, ээж малчин гаралтай. Ээж хөдөө мал дээр, аав хотод гээд тусдаа амьдардаг байлаа. Нэг хүүхэд биш дээ. Тэр үеийн хүмүүсийн нэгэн адилаар есийн есөн хүүхэд өсгөхөд тэр хоёр минь их зүтгэсэн. Би 1983 онд Урчуудын э влэлийн нэрэмжит шагналаар шагнууллаа. Аав минь жигтэйхэн их баярлаж, надад Майдарын ногоон морины модон сийлбэр мөнгөн саванд хийж өгч байсан. Би ч ааваасаа бэлэг авсандаа тун их баярласан. Аавыг өөд болсноос хойш ганцхан жилийн дараа 1985 онд би дөрвөн өрөө шинэ байр авч байлаа. Энэ үед аав минь амьд сэрүүн байсан бол өшөө илүү баярлах байж дээ гэж бодогддог. Аав, ээжийгээ баярлуулж байвал энэ насны жаргал юм. Бүх анхаарлаа зөвхөн зургандаа төвлөрүүлээд, үүрэг хариуцлагаа аль эрт бүрэн ухамсарласан болохоор би зурахаас өөр зүйл бодож байгаагүй. Ер нь машин техник ч сонирхдоггүй. Зурахаас бусад зүйлд одоо ч муу.

-Сургуулиа төгсөөд та хаана ажилд орсон бэ?

-Урчуудын эвлэлийн хорооны хотын салбарт Галбадрах бид хоёр томилогдож очсон. Тухайн үед нэг намын тогтолцоотой. Соёлын төв өргөөний тэнд улс төрийн товчоонуудын зурагтай газар байсан. Би энд гурван жил ажилласан.

-Та дараа нь гадагшаа сурахаар явсан байдаг. Хаана хэдэн жил сурсан бэ?

-Болгар улсад дөрвүүлээ сурахаар явж байлаа. Болгар улсын Софи хотын Үндэсний дүрслэх урлагийн академид график зургийн ангид Алтанхуяг бид хоёр элсэн суралцсан. С.Баярбаатар урлаг судлал, нэг маань уран зургийн ангид орсон. Би зургаан жил суралцан, зураасан зургийн мэргэжил эзэмшиж, 1978 онд сургуулиа төгссөн. Монголдоо ирээд үргэлж лүүлэн хотын Урчуудын эвлэлийн төв хороонд ажилласан. Урчуудын эвлэлдээ зураач, эх загварын зураач, уран сайхны удирдагч, секцийн эрхлэгч, удирдах зөвлөлийн гишүүн гээд бүхий л ажлыг хийж байсан. Урчуудын эвлэл бол миний амьдралтай салшгүй холбоотой бүхий л цаг хугацаагаа өнгөрүүлсэн газар гэж ойлгож болно. Мөн Дүрслэх урлагийн музейн захирлын алба хашиж байсан. Дүрслэх урлагийн сургуу лийг төгсөгчид тухайн үед жилд дөрөв, таваараа тус хороонд ажиллахаар ирнэ. Урчуудын эвлэлийнхэн хотын Намын хороонд үзэл суртлын ажил их хийдэг. Заримдаа бүр нойргүй хонодог, ажилдаа их цаг зарцуулсныхаа үр шимээр хоёр жил ажиллаад гадаад руу сурах, байраар шагнуулах боломжуудыг олон залууст олгож байсан. Сүүлдээ би бие даасан уран бүтээлч болсон.

-Та олон үзэсгэлэн гаргасан байдаг, тоолж байв уу?

-Би зөрүүд талдаа, уран бүтээлээ хийх ёстой л гэж боддог. Үзэсгэлэн гаргах дөхөөд ирэхээр нойр хүрдэггүй байсан. Надад намын ажил их байсан ч бүтээлээ хаяагүй. Миний гол зүйл бүтээл хийх. Би эхлээд уран зураг зурдаг байсан. Болгарт зураасан зургийн төрөл болох бар зургаар суралцаж төгссөн. Бар зурагт өнгөн, гүн, өндөр хэвлэл гэж бий. Өндөр нь хулдаасан, модон барын хэвлэл юм. Гүн гэхээр төмөр, өнгөн нь чулуун бар буюу одоогийн офсет хэвлэл юм. Миний хувьд хүнд бэрх ч гэсэн баялаг сайхан зураасан зургийн мэргэжил эзэмшсэндээ баярладаг. Зарим нэг хүн энэ мэргэжлийг эзэмшчихээд ажиллахгүй байх тохиолдол бий. Би дардасныхаа тоог гаргахад 80 гаруй байсан. Үзэсгэлэнгээ тоолж байгаагүй. Байнга л дотоод гадаадад их л үзэсгэлэн гаргаж байсан.

-Таны хүүхдүүд дотор мэргэжлийг тань өвлөсөн хүн бий юу?

-Манай гэр бүлийн хүн хэвлэлийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бид хоёр охин, нэг хүүтэй. Миний мэргэжлийг өвлөсөн хүүхэд одоогоор байхгүй. Бүгд өөрсдийн хүсэл сонирхлоор амьдарч байна. Би Дүрслэх урлагийн академи болон МУБИС-д багшилж байсан. Мөн 10 гаруй жил ШУТИС-ийн үйлдвэрлэлийн т ехнологи, дизайны сургуульд график дизайны багшаар ажилласан. Энэ сургуульд ажиллах хугацаандаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоо авсан. Оюутан сурагчидтай ажиллах маш шинэлэг байдаг. Үргэлж тэднээс суралцах, энерги дунд нь явах их сайхан. Би олон шавьтай. Миний шавь нарт Хэвлэх үйлдвэрийн захирлууд ч бий. Зарим нь багшдаа хөрөнгө оруулна гээд л миний бүтээлийг авах жишээний.

-Зураач болох хүсэлтэй хүүхэд, залууст хандаж та юу хэлэх вэ?

-Хүүхдийг программчилж болохгүй. Багш нар хүүхдийг нэг хэвд барих гээд байдаг сул талтай. Намайг зурсан зээнцэрийн маань зураг инээдтэй ч сэтгэхүй нь хөөрхөн. Хүүхдийн хамгийн их хүртдэг зүйл зураг. Зурдаггүй хүүхэд гэж байхгүй. Хүүхдийн сэтгэхүйг нь хөгжүүлэх тал дээр багш нар анхаарах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

2024.06.29 / БЯМБА ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
НЭГ ЦАГААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 04.56-20.55
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 6 сарын 29, Санчир гараг. Билгийн тооллын 23, Дэлгэрүүлэгч одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:56-20:55. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 07 дугаар сарын 01-нд нутгийн зүүн хагаст, 02-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно, 28, 29-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.