Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусгаж бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 32.13 дахь хэсгийг “цахимаар хуралдаанд оролцсон бол санал хураахаас бусад асуудлаар хурлын ирцэд оруулан тооцож болно” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн гуравдугаар зүйлийн 32.10 дахь хэсгийг “Баг, хорооны иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. Хуралдааны даргад баг, хорооны Засаг даргын албан тушаалын Үндсэн хууль цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө урамшуулал олгож болно” гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүнээс УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд “жороо морины уралдаанд морио уяж уралдуулсан уяачийн амжилт нь энэ хуулийн 10.4 10.5 10.6-д заасан болзлын хангасан бол уяачид мөн хэсэгт заасан цол олгоно” гэсэн хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм. Мөн талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.

Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үүнд:

  • “Power expo” авто машины үзэсгэлэн
  • Урлаг соёлын тоглолт
  • Спортын зургаан төрлийн тэмцээн уралдаан
  • “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
  • E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
  • Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • Хүнс худалдаа үйлчилгээ

Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-ний өдөр дараах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.05.31/ 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ талаарх саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.

Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна  гэв.

Уг санал болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан үг хэлэв. Тэрбээр, Ерөнхий аудиторт төрийн болон орон нутгийн байгууллагын хариуцлагатай удирдах албан тушаалыг хашиж байсан туршлагатай хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, авлига, хээл хахуулиас ангид ажиллаж, аудиторуудын чадавхыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа “Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийн эцсийн хувилбар, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  4 дүгээр зүйлийг  “Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

ОХУ хамгийн том татварын шинэчлэл эхлүүлэв DNN.mn

Орос улсад сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том татварын шинэчлэл эхэлж Сангийн яам татварын тогтолцооны ш инэ пaра метрүүдийг санал болгов. Ингэснээр хувь хүний ​​орлогын албан татварын шаталсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэх болон бусад арга хэмжээ авахаар болжээ. Энэ нь үнэ өсөхөд хүргэх нь мэдээж боловч гол зүйл нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэх болж байна. Энгийн үгээр төр нь бизнес, хүн амаас нэмэлт мөнгө татвар нэрээр
цуглуулж чухал гэж үзэж буй салбартаа хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.

Ийнхүү Орос улс хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр өндөр орлоготой хүмүүсийн татварын хувь хэмжээ 13 хувиас 22 хувь хүртэл нэмэгдэхээр болов. Жилд 2.4 сая рублиэс доош орлоготой бол-13 хувь; Жилд 2.4-5 сая рубль хүртэлх орлогын хувьд- 15 хувь, Жилд 5 сая рублиэс 20 сая рубль хүртэлх орлогын хувьд-18 хувь, Жилд 20-50 сая рубль хүртэлх орлогын хувьд- 20 хувь, Жилд 50 сая рублиэс
дээш орлоготой бол-22 хувь татвар төлнө. Энэхүү шинэчлэл нь сард 200 мянган рублиэс дээш орлоготой хүмүүст нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хэрэв та 250 мянган рубль авсан бол 200 мянга хүртэлх дүнгийн 13хувь, үлдсэн 50 мянгад 15 хувийн татвар төлнө гэсэн үг болж байна. Сангийн яамнаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 20 хувиас 25 хувь хүртэл нэмэгдүүлэхийг санал болгож, гэхдээ хэрэв тус байгууллага өөрийн шинэ технологид хөрөнгө оруулалт хийвэл татварын хөнгөлөлт авах боломжтой болж байгаа аж. Мөн бизнес эрхлэгчдэд ашигт малтмалын олборлолтын татварын хувь хэмжээ өсч, ган төмрийн
салбар 1.15 дахин, бордоо ү й л д в э р л э г ч и д я м а р төрлийн бордоо үйлдвэрлэж байгаагаас хамаарч 2-2.3
дахин илүү татвар төлөх болж байна.
Татварын нэмэгдэл хэнд нөлөөлөх вэ? Сангийн яамны мэдээлс￾нээр хувь хүний ​​орлогын албан татварын өсөлт нь 2 сая хүнд нөлөөлөх бөгөөд энэ
нь ажил хийдэг оросуудын ойролцоогоор 3.2 хувь юм байна. Мөн хувь хүний орлогын албан татварын
шатлал нь шинжээчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээс илүү зөөлөн харагдаж байна гэж эдийн засагчид үзэж байна. Одоогийн байдлаар уг шинэчлэл сард 200 мянгаас дээш рубль авдаг хүмүүст хамаатай боловч эхэндээ хэвлэл мэдээллийн
хэрэгслээр сард 83 мянган рублийн орлогоос эхэлнэ гэж бичиж байжээ. Учир нь Статистикийн мэдээгээр
Оросын дундаж цалин сард 70 мянга гаран рубль байна. Харин Москвагийн дундаж цалин сард ойролцоогоор 146 мянган рубль байна. Иймээс татварын нэмэгдэл нь юуны түрүүнд “хотын дундаж давхаргын дээд хэсэгт” нөлөөлнө. Үүнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, эсвэл өндөр технологийн салбарын бусад ажилтнууд х а м а а р д а г ю м б а й н а . Эдийн засагч Александра О с м о л о в с к а я – С у с л и н а “Татварыг нэмэгдүүлэх нь бага орлоготой хүмүүсийн х у в ь д т э д бо л о в с р о л , эмчилгээ, амралт зугаалга гэх мэт ямар нэг зүйлээс татгалзах хэрэгтэй болно гэсэн үг. Харин татвар нөлөө үзүүлэхгүй хүмүүс Орост тийм ч олон байдаггүй бөгөөд эдгээрийн ихэнх нь ВТБ, Газпром, Сбербанк болон бусад төрийн корпорацуудад ажилладаг хүмүүс юм” гэжээ. Сангийн яам 2025 онд татварын шинэчлэлээс төсөвтнэмэлт 2.6 их наяд рублийн орлого орно гэж үзэж байна. Үүний 1.6 их наяд рубль нь ашгийн татвар юм. Харин хувь хүний ​​орлогын албан татварыг нэмэгдүүлснээр төсөвт ердөө 533 тэрбум рубль л орох аж. Нийтдээ 2024 онд төсвийн орлого 35 их наяд рубль, зардал
нь 36.6 их наяд гаруй байх ёстой юм байна. Зөвхөн 1-4 дүгээр сард төсвийн орлого 11.6 их наяд гаруй рубль болсон бөгөөд өөрөөр хэлбэл, татварын өсөлт нь төсөв нэмэгдүүлэх тийм ч чухал хүчин зүйл биш юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ нь гадаад нөхцөлөөс
хамааралгүй дотоод татвар буюу нэмэлт хуримтлал учир мэдээж төсөвт эерэгээр нөлөөлнө. Харин бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляци бага орлоготой иргэдийн амьдрал улам дордох нь тодорхой юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өмнөговь аймагт дөнгөж саяхан газар хөдлөл болжээ.

  • Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2024-05-31 10:13:14
  • Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 44.12 104.55
  • Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 3.8
  • Болсон газар : Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс Хойд зүгт 38км
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Хойд зүгт 62км
  • Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвөөс Баруун зүгт 69км

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооны хурал өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 154 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, Үндэсний эвслээс нэр дэвшигч Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэн нэр дэвшүүлэхээс татгалзжээ.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг ирүүлсэн.

Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс татгалзах хүсэлт гаргасныг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч холбогдох баримт бичгийг буцаав.

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшүүлсэн 1206, бие даан нэрээ дэвшүүлсэн 39, нийт 1245 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор тогтоолоо.

Харин нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тодруулбал,

  • -татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76;
  • -хуульд заасан баримт бичиг дутуу 63;
  • -шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа 5;
  • -нэр дэвшүүлсэн нам, эвслээсээ өөр намын гишүүн 4;
  • -сонгуулийн тойргоос 801-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулах шаардлага хангаагүй 4;
  • -төрийн жинхэнэ албан хаагч хуулийн хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй 1;
  • -авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 1 нэр дэвшигчийг тус тус бүртгэхээс татгалзав.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дотор бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой юм. Тиймээс хуульд заасан хугацаанд нэр дэвшигчид холбогдох лавлагаа авах боломжоор ханган нийтээр тэмдэглэх баяр болон амралтын өдөр ажиллах хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгджээ DNN.mn

Тавдугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голуудын эхээр, Туул голын адгаар, Эг, Балж Барх Хангай нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Мөн Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Ховд гол Мянгад сум, Идэр гол Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, баталгаат гүүр гармаар зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Өлзийт сумын 100 жилийн ойн барилдаанд Ц.Бямба-Отгон түрүүллээ DNN.mn

Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Өлзийт сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р. Пүрэвдагва, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Г.Бадрах нар шалгарлаа.

Наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Ө.Батзул, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Д.Аззаяа нар үлдэв.

Энэхүү барилдааныг санаачлан МҮБХ, “Хөшөөт Мандал” ХХК-тай хамтран зохион байгуулсан Өлзийт сумын уугуул, аймгийн начин А.Өгийдалайд нутаг усныхан, найз нөхөд, шавь нар нь хүндэтгэл үзүүллээ.
Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол үзэгчдийн дундаас 4 азтан мөнгөн аяга, 2 азтан 500.000 төгрөг тус тус гардсан юм.

Маргааш буюу тавдугаар сарын 31-нд 10:00 цагаас цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” Монгол бөхийн өргөөнд болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Эрдэнэ: Энэ сонгуульд Ардчилсан нам ялах бүрэн боломжтой DNN.mn

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


Сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа болно.Танай нам сонгуулийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Олон удаагийн сонгуульд оролцохдоо бэлтгэл ажлаа хангаж байсан тэр хэмжээндээ л төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна. Сонгууль бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг.

Энэ удаагийн сонгууль ч мөн онцлогтой. Их сонин хууль гаргачихсан. Эрх баригчид мэдээж энэ хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар бодож гаргасан байлгүй. Тэгэхээр өмнөх сонгуулиудаар тодорхой хэмжээнд сурчихсан , хэвшсэн ажлуудаа хийдэг байсан бол энэ жилийн бэлтгэл ажил арай өөр байна. Явах, туулах талбай нь том. Зардал мөнгө нь их. Ялангуяа жижиг намууд, шинэ улстөрчдийн хувьд нэлээд хүндрэл, төвөгтэй байна уу даа л гэж харагдаж байна.

Эрх баригчид хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар шийдсэн гэлээ. Тэгвэл энэ сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Эрх баригчдын хувьд өнгөрсөн сонгуулиудаар баахан амлалт өгчихсөн. Гэтэл хэрэгжсэн зүйл байдаггүй. Тийм болохоор иргэддээ хэлэх зүйлгүй л сонгуульд орох гэж байна шүү дээ. Гялтайж, гялайх юмгүй болохоор нийгмийн сэтгэл зүйг самууруулсан, анхаарлыг сарниулсан улс төрийн акц маягийн юм хийх замаар сонгогчдын анхаарлыг төвлөрүүлэхгүй байх тактик барьж байна. Аль 20 гаруй жилийн өмнөх улс төрийн аллага, гартаа таарсан бүхнийг л гаргаж тавьж байна. Үүгээрээ нийгмийг сонгуулиас өөр зүйл рүү хандуулахыг оролдож байгаа юм. Уг нь сонгуулийн зарчим чинь эрх барьж байгаа нам нь хийсэн бүтээснээ тайлагнадаг. Сөрөг хүчний нам нь эрх барьж байгаа намынхаа хийгээгүйг нь ярьж, түүнээс илүүг хийнэ.

Эрх баригчид АН-ыг муу, муухай харагдуулахаас гадна үүнд нь танай намын гишүүн зарим нэг хүмүүс санаатай, санамсаргүй оролцоод байх шиг харагдах юм. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улс төрийн намуудын хэм хэмжээ, улстөрч хүний ёс суртахуун, жудаг гэж зүйл байх ёстой шүү дээ. Ийм зүйл байхгүй, зөвхөн өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн популистууд аль ч нийгэмд байсан. Цаашдаа ч байх биз. Энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. Ялангуяа манайх шиг нээлттэй намд байдаг, хэвийн л асуудал. Намын дарга байсан хүний хувьд надад гайхаад байх зүйл алга. Өнгөрсөн 30 гаруй жил энэ намд явахдаа ийм зүйл олныг харсан. Хувь хүний өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо хэлэх эрх чөлөөнд халдаад байх нь АН-ын үндсэн зарчим, байр суурьд
нийцэхгүй. Гэхдээ дүрэм журамтай нам л юм бол түүгээрээ явах хэрэгтэй. Дүрмээ зөрчөөд байгаа бол тэр хүн тухайн намаас гарах ёстой. Үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдлийг л нам гэдэг. Тэгээд Үндсэн
хуулиар олгогдсон зарим эрхээ хязгаарлуулж, намын дүрмийг хүлээн зөвшөөрөөд гишүүнээр элсдэг үйл явдал чинь өөрөө хариуцлага.

Намын дотоод дүрэмд бүхий л асуудлыг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэхдээ үүгээр гишүүдийг огт дуугүй байгаад бай гэж байгаа юм биш. Хэлдэг
газраа л хэлэх ёстой. Намынхаа дотоод хурал дээр, дотооддоо асуудлаа ярих үед нь хэл. Миний хувьд өнгөрсөн хугацаанд намынхаа үе, үеийн лидерүүдтэй зөрчилдөж л явсан. Гишүүдтэйгээ муудалцаж, өөрийнхөө байр суурин дээр тас хөндлөн зогссон цаг үе ч надад байж л байсан. Тэглээ гээд АН-ын, ардчиллын эсрэг нэг ч удаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд хандаж дуугарч байсан түүх надад байхгүй.

-МАН-ыг жагсаалтдаа нэр цэвэр хүмүүс дэвшүүлснээрээ нэлээд оноо авлаа гэж ярих хүмүүс байна. Та жагсаалт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

– МАН-ын жагсаалт дээр шатраар бол зүгээр л хүүнүүдээ тавьсан. Харин бэрс, бодууд нь ард нь байгаа. Хоёрдугаарт, энэ сонгуулийн онцлогийг аваад үзье. Нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудийн нийт сонгогчийн тоо 192 мянга, есөн мандаттай. Гэтэл нийслэлийн Хан-Уул дүүрэг 180-аад мянган сонгогчтой мөртлөө гуравхан гишүүн сонгогдоно. Харьцангуй зөрүүтэй байгаа биз. Энэ чинь Үндсэн хуулийн иргэний тэгш эрхийн зарчим
хаана байгаа юм бэ. Яагаад
хот, хөдөөгийн иргэдийн
төлөөллийн зарчмыг ийм
ялгаатай болгож байгаа
юм. Дээрээс нь энэ хавар
малчид, хөдөөгийн сонгогч
нарт чиглэсэн маш олон
зүйлийг хийлээ. Хоршоо гэж
хийлээ. Төсөвт суугаагүй
хөрөнгийг хэдэн их наядаар
нь цацаж байна. МАН-ын
100 жил засаглах хугацаанд
өмнө нь гашуун түүх уг нь
байгаа шүү дээ. Хамтрал
коммун гэж эхлээд нэгдэлжих
хөдөлгөөн гээд явсан.
Байгуулж байгаа хоршоо
дотор нь эдийн засгийн
төсөөлөлтэй, менежмэнтийг
нь зөв хийгээд явчих хүн хэд
байгаа юм. Үүгээр малчдыг
үгүйсгэж байгаа юм биш.
Гэвч хэн дуртай нь нягтлан,
эдийн засагч хийчихдэггүй.
Нарийн мэргэжлийн ажлууд
чинь цаанаа маш их үүрэг
хариуцлагатай байдаг.
Тэгэхээр энэ бол зүгээр
л хөдөөгийн сонгогчид,
малчдын саналыг авах
гэсэн арга ядсан л зүйл. Юм
анзаардаг хүмүүс өнөөдөр
үүнийг хэлээд л байгаа
шүү дээ. Яг ийм коммунист
маягийн улайрсан, сандал
суудалтайгаа үлдэх
гэсэн, сонгуульд ямар ч
хамаагүй аргаар ялах гэсэн
явуургүй үйл ажиллагааг
эрх баригчид эрээ цээргүй
явуулж байна. Үүнийг эрүүл
саруул ухаантай хүн бүр
харж байгаа. Монголчуудыг
бүгдийг нь тэнэг гэж
бодож болохгүй шүү дээ.
Хоёрдугаарт, АН бол эрх
баригчдын гол өрсөлдөгч.
Би бусад намуудыг
үгүйсгээгүй. Гэхдээ тэдэнд
АН-ын хэмжээний чадавх
байхгүй. Хүний нөөц, чадавх,
туршлага гээд аль нь ч
байхгүй. Тэгэхээр МАН юм
л бол АН-ыг харлуулах гэж,
лидерүүдийг мөлжиж байдаг
юм. Тэд хариуцлагаа өөрсдөө
хүлээхгүй болохоор хэн нэг
буруутанг олон хэрэгтэй
болдог. Ингээд тэдэнд буруу
булхай, луйвраа тохчихож
болох арай бядтай нь АН л
харагддаг. Ийм л байдлаар
явж байна. Бодит байдал
дээр байгаа үнэн л энэ.
Сонгууль тэгш бус, шударга
бус болох шинжтэй байна.
Ямар ч үнээр хамаагүй
одоогийн байр сууриа
авч үлдэх, хадгалах гэсэн
улайрсан хандлагыг эрх
баригчид гаргаж байна.

Танай нам энэ удаагийн
сонгуульд ялалт байгуулж,
Засгийн эрхэд гарна гэдэгт
та хэр их итгэлтэй байна
вэ?

-Энэ сонгуульд АН ялах
бүрэн боломжтой. Яах вэ,
сая нэр дэвшилт дээр жижиг
сажиг маргаан, мэтгэлцээн
гарсан. Манай намд байдаг,
хэвийн л асуудал. Гэтэл
зарим хүмүүс түүхээ огт
уншдаггүй. Улс төрийн
н а м у у д ы н х а а т ү ү х э н
замналыг судалдаггүй.
Асуудлыг өнөөдрөөр нь
дүгнэж хардаг. АН-ынхан нэр
дэвшилт дээрээ маргасан,
мэтгэлцсэнийг шүүрч аваад
л энэ нам бүтэхгүй ээ гэх
юм. Тэдгээрийг хараад
миний инээд хүрээд байгаа.
Тэгвэл 1921 онд Ардын нам
байгуулаад тэр жилээсээ л
биенээ буудаад эхэлсэн шүү
дээ. Түүнээс хойш 50-60 жил
ийм байдлаар явж, жалганд
аваачиж хэдэн арваар нь
буудаж, яргалж, эрүүдэж,
тамлаж байсан. Үүний
хажууд АН-ынхны хэрүүл
маш өчүүхэн шүү дээ. Аль ч
улс оронд байдаг л асуудал.
Ёс суртахуун өндөр гэгддэг
Японы парламентад хүртэл
хоорондоо зодолддог.
Энэ чинь эрүүл эмоци
байхгүй юу. Түүнээс биш
улс төрийн аллага хядлага
хийж, үзэл санааных нь
хувьд бүр байхгүй болгодог
яргалал биш шүү дээ. Яг ийм
яргаллыг Монголд аль нам
нь хйисэн юм. Түүнийхээ
төлөө уучлалт гуйсан юм уу
гээд ярих юм бол асуудлыг
ярьж болно. Одоо АН
ялахаасаа хөг нь өнгөрлөө
ч гэж байх шиг. Энэ чинь юу
гэсэн үг юм.

АН ялахгүй юм бол 44 их наядын нүүрс хулгайлсан, өчнөөн сангуудыг тоносон, утаа униараар иргэдээ хэдэн арваар нь алчихсан нам ялах ёстой юм уу. Тэдний идсэн уусан, хийсэн бузар булайн дэргэд АН-ын саяны хэрүүл юу ч биш. Гэтэл зөвхөн үүнийг өлгөж аваад л сэвээд байдаг. Өнгөрсөн найман жилд тэд ядаж ганц үйлдвэр барьсан уу. Ковидын үед хэдэн их наяд төгрөгийг юунд захиран зарцуулсан тухай тайлангаа яагаад өнөөдөр тавьж чадахгүй байгаа юм. Утаагүй зуух, түлш гээчийг туршиж, тэр туршилтынх нь хохирогч
болж хэдэн зуугаараа үхэж
байгаа хариуцлагыг хэн
хүлээх ёстой вэ.

АН-ыг нэрсийн
жагсаалтаа дуржигнатал
уншаад нижигнэтэл алга
ташуулах гээд байгаа юм
болов уу?

-Эв нэгдэлтэй байгаагаа харуулах нэг өөр.

Диктатуртай байдлаа харуулах бас нэг өөр шүү дээ. Хойд Солонгос шиг дарга үг хэлээд хүмүүс нижигнэтэл алга ташдаг

байдлаа эв нэгдэл гэх гээд
байгаа бол үгүй. Энэ чинь
дарангуйлал. Танхимд
сууж байгаа 100 хүн бүгд
алга ташаад хүлээж авч
байгаа бол цаана нь ямар
нэгэн хэмжээгээр айдас,
дарангуйлал байгаагийн
л хэлбэр. Ер нь аливаа
зүйл тухайн цаг үедээ хэн
оролцож байгаа, ямар зохион
байгуулалттай байгаагаас их
зүйл шалтгаалдаг. Шулуухан
хэлэхэд, АН-ыг ялахгүй
юм шиг, ялагдчихсан юм
шиг ойлголтыг нийгэмд
өгөх гэсэн өнөөгийн эрх
баригчдын тролл, “хиамчид”-
ын оролдлого бүтэхгүй
ээ. Ард түмэн тэнэг биш.
Өөрсдийнхөөрөө сонголтоо
хийнэ. Өрсөлдөгчийнхөө
рейтинг, нэр хүндийг ямар ч
аргаар унагах гэж оролдож
байгаа нь соёлтой, шударга
улс төр биш. Хоёрдугаарт,
АН-д алдаа байгаа юу
гэвэл бий. Нэр дэвшилтээ
аятайхан хийгээд явах
боломж байсан. Өнөөгийн
АН-ын удирдлагад байгаа
зарим нэг нөхрийн явуургүй
байдал, магадгүй хэн нэгний
явуулга нөлөөлсөн байхыг
үгүйсгэхгүй. Дүрмийн бус
байдлаар нэр дэвшилт
хийсэн асуудал байгааг би
харж л байна. Түүнийгээ
залруулах ёстой. Эрх
мэдэл бүхий байгууллага нь
шалгаад тухайн нэр дэвшигч
дээр үнэхээр хууль зөрчсөн
нөхцөл байдал тогтоогдвол
хуулийн дагуу л арга хэмжээ
авч таарна.

Хэрэв ийм зүйл болбол
оронд нь өөр хүн оруулах
уу?

-Тийм зүйл гэж байхгүй. Тухайн нам дүрмийн бус

байдлаар дэвшүүлсэн
суудлаа алдаад л үлдэнэ.
Ийм нөхцөл байдал байгаа.
Үүнийгээ шударгаар
хүлээж, алдаагаа залруулах
хэрэгтэй. Дахиж ийм зүйл
гаргахгүй байх тал руугаа
явах ёстой. Том намын хувьд
энэ зэргийн алдаа гардаг л
юм. Гэвч түүнийгээ засаж
сайжруулах нь чухал.