Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ноолуур баруун аймагт 120.000 -140.000 төгрөгийн ханштай байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” төвөөс ирүүлсэн  2024.05.31-ний өдрийн ноолуурын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Зүүн аймагт 125.000 төгрөг

Төв аймагт 120.000 төгрөг

Говийн аймагт 110.000-120.000 төгрөг

Баруун аймагт 120.000 -140.000 төгрөгийн ханштай байна.

Categories
мэдээ нийгэм

Ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулах талаар хэлэлцэв DNN.mn

Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран “Ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт” -ыг энэ сарын 30, 31-нд зохион байгууллаа.

Энэ үеэр хонины ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээний тухай ойлголт, зах зээлийн боломжийг сайжруулах, ХХААХҮЯ-наас баримталж буй ноосны бодлого, үйл ажиллагааг хоршоод, аж ахуй нэгжүүдэд таниулах, үйлдвэрлэгчдийн хоршоо, малчдын хооронд үр дүнтэй холбоо тогтоох, зах зээлийн шийдлийг тодорхойлох, ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай нөөцийг тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв. Мөн уулзалтад оролцогчид ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

Түүнчлэн, ноос, ноолуурын зах зээл, үнэ цэнийн сүлжээнд оролцогч, ялангуяа хонины ноос үйлдвэрлэгч малчин, малчдын хоршоод Засгийн газраас танилцуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагааг өргөжүүлэх, ноос боловсруулагч компаниудтай хэрхэн хамтран ажиллах, сүлжээнд оролцогчид үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, зах зээлийн холбоос бий болгох, ноос, ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн шийдэл, түншлэлийн механизмыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилготойг ХХААХҮЯ мэдээллээ.

Манай улсын ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй үйлдвэрлэл эрхлэх нэг, угаах 25, хялгас ялгах 9, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны нэг, эсгийлэх 120 гээд нийт 257 үйлдвэр хонь, тэмээний ноос ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног”-ийг зохион байгуулна DNN.mn

Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 11 жил болж байна. Энэ хүрээнд НЗДТГ-аас нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих ерөнхий чиглэлээр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.
Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг.
Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэнээс хойш Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, дараах есөн зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах;
Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил тод байдлыг сайжруулах;
Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар, бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
Ардчилсан ёсыг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах;
Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;
Нийгмийн бүх бүлэгт төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой болгох;
Ардчилсан нийгэмд нээлттэй өгөгдлийн соёл цогцлоох;
Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн сэтгэл ханамжаар тогтмол дүгнэж, оролцоог нэмэгдүүлэх;
Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн аж.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн цул мах 19.000-20.000 төгрөг байна DNN.mn

Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ ханшийн /2024.05.31/ мэдээллийг хүргэж байна.

Махны үнэ ханш
Төрөл Бөөний үнэ

/ малчдаас авах үнэ /

Жижиглэнгийн үнэ

/лангуун дээрх үнэ /

          Ястай           Цул
Ямааны мах 5500-7000 9000-9500 9000-10.000
Хонины мах 9000-14.000 13.000-14.000 12.000-13.800
Үхрийн мах 10.000-15.000 17.000-19.000 19.000-20.000
Адууны мах 7000-10.000 11.000-12.000 11.500-12.500
Тэмээний мах 6000-7000 11.000 11.500

Эх сурвалж: ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв

Categories
мэдээ улс-төр

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.31/ хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн асуулт асууж, хариулт авсан.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу “Төслийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн “албан тушаалтныг” гэснийг “албан тушаалтан, эсхүл төр, нийгмийн зүтгэлтнийг” гэж өөрчлөх” саналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжин хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дүнжингараваас Хан-Уулын И-Март хүртэлх уулзварыг хаана DNN.mn

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд дараах замуудыг түр хугацаагаар хаажээ.

Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагаас, 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 2024 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас, 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмалын арилжаанаас улсын төсөвт 2,1 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлжээ DNN.mn

Монголын хөрөнгийн бирж Эрдэнэт Үйлдвэрийн зэсийн баяжмалын арилжааг хоёр дахь удаагаа  амжилттай зохион байгууллаа. Тус арилжаагаар 3000 тонн зэсийн баяжмал арилжаалж шууд гэрээний борлуулалттай харьцуулахад  642.000 ам.доллар буюу 2,1 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Өмнөх арилжаагаар мөн 3000 тонн зэсийн баяжмалыг амжилттай арилжаалж, АНУ-ын компани худалдан авсан бөгөөд шууд гэрээний борлуулалттай харьцуулахад   500 гаруй мянган ам.долларын нэмэлт орлого олсон үр дүнг үзүүлсэн юм.

Өмнө нь гэрээгээр хийгддэг байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар дэлхийн зах зээлийн дундаж үнээс өндөр үнээр борлуулах бүрэн боломжтой болжээ.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая төгрөг болгоно DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг дунджаар 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл маргааш буюу 6-р сарын 1-нээс эхлэн ажилчдын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зургадугаар сарын 3, 4-нд цахилгаан тоноглолд засвар хийх хуваарь DNN.mn

Зургадугаар сарын 3, 4-нд цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна.

Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье хэмээн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар усны ослоор 16 иргэн амь насаа алджээ DNN.mn

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар усны ослын улмаас 16 иргэн амь насаа алджээ. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Тамир дараах зөвлөмжийг хүргэлээ.

Тэрээр “Зуны улиралд иргэдийн аялал, зугаалга эхлэхээр усны ослын тохиолдлын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь ихэсдэг. Усны ослоор амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна. Иргэд аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй авах шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд гол мөрний дагуу амарч, аялахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдэд тавих анхаарал суларсны улмаас хүүхэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг. Үүнийг анхаарахыг зөвлөе. Хөдөө орон нутагт зорчихдоо гарц гарамгүй газраар гол гаталж байгаад амь насаа алдах тохиолдлууд байдаг учир баталгаатай зам, гүүрийг сонгож зорчих хэрэгтэй.

Хийлдэг гудас, тоглоомуудыг ашиглаж хүүхдээ гол мөрний усанд тавьдаг. Аяллын дэлгүүрүүдэд зарагдаж буй зарим хэрэгсэл усан бассейнд зориулагдсан байдаг. Бассейнд зориулагдсан хэрэгслүүдийг голын усанд ашигласнаас мод, чулуунд цохигдон хагарч, амь насаа алдах эрсдэлтэй учир зориулалтыг сайн судалж, худалдан авах нь зүйтэй. Хөдөө орон нутагт хоноглохдоо уулын ам, гуу жалга, сайр зэрэг үерт өртөх газрыг сонгохгүй байх”-ыг зөвлөв.