Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

УБЗАА болон НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчид дүүрэг тус бүрд үзлэг шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрсэн байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын газраас бусдад шилжүүлсэнтэй холбогдох судалгааг хийж, танилцуулахыг үүрэг болгосон. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, 13 эмнэлгийн газраас бусдад шилжүүлсэн гэсэн дүн гарсан байна. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох арга хэмжээг авч, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журам Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Үүний дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбар чөлөөлөхөөс 124, шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Хорооллын эцсийг Толгойтын замтай холбох авто замын трасст өртсөн 5 нэгж талбарыг зайлшгүй чөлөөлөх шаардлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжтэй зөвшилцөж байгаа юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн авто замыг өргөтгөлийн нөлөөлөлд 60 иргэн, хуулийн этгээдийн 8300 ам метр газар өртсөн тул газар чөлөөлөх урьдчилан мэдэгдэх хуудсыг бүрэн хүргүүлсэн. Одоогоор нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажлыг хангаж байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
  • 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан байгууллагууд хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлэх, дүүргүүдийн төлөвлөлттэй уялдуулах;
  • Хаврын их цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах, гадна фасадаа угаах ажлуудыг зохион байгуулах;
  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, ТЭЗҮ, зураг төсөл, ажлын даалгаврыг байгууллагуудад хүргүүлж, ажлаа эрчимжүүлэх;
  • Хүүхэд, багачууд, оюутан залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох тооцоо судалгааг хийж танилцуулах;
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах, ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах;
  • Төв замын нэгдүгээр эгнээ дагуу эзэмшиж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэгдэл хүргүүлэх, чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн галт тэрэгний зуны тээвэр өнөөдрөөс эхэллээ DNN.mn

Монголын анхны “Хүүхдийн төмөр зам” хүүхдийн галт тэрэгний зуны тээврийн үйл ажиллагаагаа өнөөдөр /2024.04.01/ эхэллээ.

Хүүхдийн галт тэрэг 7 хоногийн даваа, мягмар гаригаас бусад бүх өдөр 11:00-18:00 цаг хүртэл хүүхэд багачуудад үйлчилнэ.

Тарифын хувьд:

Том хүн 5000 төгрөг

Хүүхэд 4000 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Хакухогийн цаашдын хувь заяа тодорхой бус үлдлээ DNN.mn

Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөл Мияагино дэвжээг түр хугацаанд хааж Хакухо болон түүний шавь нарыг хэсэг хугацаанд Исэхгахама дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт Мияагино дэвжээ бүрмөсөн биш түр хугацаанд хаах гэсэн үг байгаа нь Хакухо М.Даваажаргалын цаашдын үйл хэргээс шалтгаална гэдгийг ойлгуулж буй бололтой.

Тэрбээр энэ өдрөөс эхлэн Исэхгахама ояаката болон Асакаяма ояаката (хуучны Кайо озэки) нарын удирдлага дор ажиллаж башё болгоны дараа агуу ёкүзона шинэхэн багшийнхаа үүрэгтээ хэрхэн зохицон дасаж буйг дүгнэсэн тэдний тодорхойлолтын дагуу эцсийн шийдвэрээ гаргах юм байх.

Түүнчлэн Озэки Киришима Б.Лхагвасүрэн дараагийн башёгоос эхлэн Какүрюү Анандын шинэ дэвжээ болох Отобаяма-бэйд харьяалагдах нь. Учир нь хуучин дэвжээний багш Митиногу ояката дөрөвдүгээр сард 65 нас хүрч тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан дүрмийн дагуу дэвжээгээ хааж тэднийхээс салбарлан гарсан Какүрюүгийн дэмжээнд бултаараа шилжихээр болсон гэв.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Тэтгэврийн дундаж хэмжээ 787 мянган төгрөг болж байна DNN.mn

Бүх төрлийн тэтгэврийн хэмжээ өнөөдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Ингэснээр:

  • Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг,
  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650 мянга,
  • Тэтгэврийн дундаж хэмжээ 787 мянган төгрөг болж буйг ХНХЯ-наас мэдээллээ.

Тэтгэврийн дундаж хэмжээ 2016 оноос 2024 оны хооронд 2.5 дахин өсөж ирэв.

Тодруулбал, 2016 онд тэтгэврийн дундаж хэмжээ 312.900 төгрөг байсан бол өнөөдөр 787.000 төгрөг болоод байна.

Улсын хэмжээнд тэтгэвэр авагч 499.2 мянган хүн байна. Тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө 449.3 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм

“Залуус түр хугацаагаар явдаг байсан бол одоо Монголоос бүр мөсөн явцгааж байна” гэв DNN.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Гадаад улс руу дүрвэн гарсан иргэдийн судалгааг хийдэг байгууллагаас мэдээлснээр 2016 онд манай улсын индекс 3 байжээ. 2023 онд 4.2 болж өсчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Үүнд авлига, улс төрийн тогтворгүй байдал голлон нөлөөлдөг. Авлига өсөх тусам Монголоос дайжих нь нэмэгджээ. Эдгээрийн хооронд шууд хамаарал байна. Уг нь эрх баригчид сүүлийн найман жилд авлигатай тэмцсэн гэж ярьсан. Гэвч буурсангүй.

Мөн манай улсад залуус ажиллах тусам ядуурдаг, эдийн засгийн тогтолцоо бий болов. Уг нь ажлын байргүй хүн ядуурдаг гэж бид ойлгодог байсан бол одоо ажилтаа атлаа ядуураад байна. Энэ нь оюуны дайжилтад нөлөөлсөн тул шийдвэрлэх алхам авах шаардлагатай” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

О.Цогтгэрэл: Тэмцэх тусам авлигаждаг улс төрийн тогтолцоо бий боллоо DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид өнөөдөр гурван асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Эхнийх нь Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.

Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу “Brain Drain Index”-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу “Brain Drain Index” үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм.

Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой.

Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна. Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлигын индексээр ухраад байдаг. Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд нүүрлэдэг аюул. Гэтэл манай улсад эсрэгээрээ ажилтай байх тусмаа ядуураад байгаа тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 тамирчин Дэлхийн цомд өрсөлдөж байна DNN.mn

Тайланд улсын Пукет хотод хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй 14 (эрэгтэй зургаа, эмэгтэй найм) туйванч өрсөлдөх юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд М.Очир-Эрдэнэ, 67 кг-д Э.Дүүрэнжаргал, А.Ананд, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон, +109 кг-д М.Бахберген нар хүч үзнэ.

Харин эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Э.Энхтамир, 64 кг-д Г.Ануужин, С.Оюунбилэг, 71 кг-д .Содгэрэл, О.Төгс-Эрдэнэ, 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг, 87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөхөөр Пукетыг зорьсон байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Оросыг дэмжигчид ба Ленинградын бүслэлт DNN.mn

Бидний дунд байгаа Оросыг дэмжигчид гэж хэн болохыг тодруулах гээд үзье.

Оросыг дэмжигч монголчууд “Германы фашистууд олон мянган Ленинградчуудыг өлсгөж алсан” гэж боддог. Саяхан болж өнгөрсөн Ленинградын бүслэлтийг бут цохисоны 80 жилийн ойг тохиолдуулан энэхүү бүслэлтийг болон “Гуравдугаар Рейх”-ийн бусад гэмт хэргийг “ЗХУ-ын ард түмнийг хоморголон устгасан үйлдэл” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг Кремль Берлинээс шаардсан тухай “ТАСС” агентлаг мэдээлсэн. Харин ОХУ-д суугаа Германы Элчин сайд Александр Граф Ламбсдорф “Манай улс энэ явдлын хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гээд “Харин Берлин түүхийг дахин бичих ёсгүй гэж үзэж байна. Энэ бол буруу үйлдэл” гэж мэдэгдсэн. Үүний цаад учир нь ийм юм.

Ленинградын бүслэлт 1941 оны есдүгээр сарын 8-наас 1944 оны нэгдүгээр сарын 27 хүртэл 872 хоног үргэлжилж, янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 600 мянгаас 1.5 сая хүн нас барсан гэж үздэг. Уг бүслэлтийн өлсгөлөн болсон хамгийн хүнд үе 1941 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 25-ны хооронд сар гаруй үргэлжилсэн бөгөөд хот руу хоол хүнс хүргэх цорын ганц зам нь “Амьдралын зам” гэх Ладога нуурын мөсөн дээгүүр явдаг авто зам байсан билээ. Тухайн үед Оросууд агаарын гүүр зохион байгуулж 50 тээврийн онгоцоор бүтээгдэхүүн тээвэрлэж байсан нь Ленинградынханд маш чухал тусламж болж байсан. Эдгээр нисэх онгоцнуудын аюулгүй байдлыг ханган сөнөөгч онгоцууд хамт нисдэг байв. Гэтэл Сталин бүх онгоцыг Москвад шилжүүлэх ёстой гэсэн шийдвэр гаргаж Ленинградынхныг зөнд нь орхисон нь өлсгөлөн бий болоход гол нөлөө үзүүлсэн байдаг. Сонирхолтой нь дайны гэмтнүүдийг шүүсэн Нюрнбергийн шүүх хурлаар Германы цэргийнхэн “Бид Ладога нуурын мөсөн дээгүүр байсан Оросуудын хүнсний замыг хаагаагүй. Харин Оросын албан тушаалтнууд хүнс, эмийг үнэт зүйлсээр ард иргэддээ зарж өлсгөлөн бий болгосон” гэж мэдүүлсэн учир энэ бүслэлтийг удирдаж байсан Германы фельдмаршал Фон Лееб орос иргэдийг өлсгөж хөнөөсөн хэргээр ял аваагүй байдаг. Харин Фон Лееб Оросын комиссаруудыг устгах тушаал өгсөн, “Барбаросса” төлөвлөгөөг төлөвлөж хэрэгжүүлэхэд оролцсон, олзлогдогсдыг цаазлах, энгийн иргэдийг хоморголон устгах, эд хөрөнгийг нь дээрэмдэхийг зөвшөөрсөн гэж яллагдсан ч тушаал биелүүлж байсан хэмээн гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Гэсэн ч мөрдөгдөн хоригдох явцад уг ялын хугацаа нь дууссан хэмээн чөлөөлөгдсөн болохыг уг хурлын протокол нотолдог. Иймээс л өнөөдөр Оросууд Ленинградын бүслэлтийг дангаар нь бус “Гуравдугаар Рейх”-ийн бусад гэмт хэрэгтэй хамтатган Германыг буруутгаж байгаа юм.

Оросын төр, засгийн гол онцлог бол авлигал. Энэ нь дайнд ч нөлөөлдөг. Тухайлбал, өндөр үнээр авсан чанаргүй нүүрс шатаадаг хаант Оросын хөлөг онгоцнуудын утаа далайд хаа холоос харагдаж 1905 оны байлдаанд Япончуудын хялбар бай болж ялагдах нэг гол шалтгаан нь болсон байдаг. Мөн улаан Оросууд 1939 оны өвөл Финлянд руу дайрахад албан бүртгэл дээр байсан цэргийн өвлийн хувцас хэрэгсэл нь агуулахад огт байхгүй байсан учир финичүүдэд устгуулснаасаа олон орос цэрэг хөлдөж үхсэн. Тэгвэл Путины Оросын Украинд явуулсан довтолгоон бүтэлгүйтэж, шинээр цэрэг татах болоход бас л цаасан дээр бичээтэй байсан бүхэл бүтэн армийн цэргийн хувцас хэрэгсэл бүхий агуулах хоосон байсан тухай баахан шуугилдсан. Бүр манай Нарантуул зах дээр оросууд ирж манайханд бөөндсөн өөрсдийн цэргийн хувцсыг буцаан машин машинаар нь худалдан авч байсан билээ. Гэтэл Оросыг дэмжигч монголчууд “Оросын арми хаана ч байхгүй хүчирхэг зэвсэгтэй, Украинд ялагдахгүй” гэж боддог. Оросууд барууны зэвсгийг хулгайгаар хуулбарлан үйлдвэрлэдэг учир “хаана ч байхгүй” гэдэг нь үнэн, харин “хүчирхэг” нь худал зүйл. Дэлхийн II дайнд АНУ, Их Британи тэргүүтэй 16 улс дэмжиж байсан учир ЗХУ энэ дайнд ялсан. Харин өнөөдөр АНУ, Их Британи тэргүүтэй 54 улс ОХУ-ын эсрэг зогсож байгаа учир АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Орос ялагдах байх. Оросыг дэмжигчид тавдугаар сарын 9-нийг “Ялалтын баяр” гэдэг. Үнэндээ бол “Америк, Английн тусламжгүйгээр бид ялахгүй байсан”

гэдгийг мэддэг фронтын дайчид эрс цөөрсний дараа Кремль 1965 оноос эхлэн “Ялалтын баяр” тэмдэглэх болсон. Олон сая хүн алагдсан үйл явдал яав ч баяр болгон тэмдэглэх зүйл биш билээ.

Оросыг дэмжигчид өнөөдрийн Монголын тусгаар тогтнол, ололт амжилт бүхэн Оросуудын ач тус гэж үздэг. Монголын тусгаар тогтнол нь Хаант Орос 1905 онд Японд ялагдсаны дараа энэ хоёр улсын хооронд хийгдсэн “Буриад Монгол Оросын мэдэлд, Өвөр Монгол, Хятад Японы мэдэлд, харин Ар Монгол дундын бүс байна” гэсэн нууц хэлэлцээр хэрэгжсэний үр дүн юм. Октябрийн хувьсгалын дараа Япончууд Алс Дорнодоор цэрэг оруулж большевикуудаар цагаан хааны хийсэн уг гэрээг дахин баталгаажуулсан нь Монгол тусгаар тогтнох гол шалтгаан болсон. Өнөөдрийн Монголын хөгжил дэвшил бол дэлхий нийтийн хөгжлийн ач тус бөгөөд Оросын хэлмэгдүүлэлт гэх хядлага, хамтрал, нэгдэлжилт байгаагүй бол илүү хөгжих байсан билээ. Оросыг дэмжигчид “Мөнхийн хоёр хөршийнхөө дунд Оростой байхад алзахгүй” гэдэг. Гэтэл мөнхийн зүйл гэж үгүй учир хоёр хөрш удахгүй задарч Монгол Холбооны улс болж хос парламенттай болох шаардлага үүсэх нь гарцаагүй.

Саяхан ОХУ-ын ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Москвагийн ойролцоох “Crocus City Hall” концертын цогцолборт болсон террорист халдлагын сэжигтнүүдэд яагаад эрүүдэн шүүлтийн шинж тэмдэг илрээд байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би энэ асуултыг хариултгүй үлдээж байна” гэсэн. Сэтгүүлч Песковоос “Оросын тусгай хүчнийхэн халдлагын сэжигтнийг баривчлахдаа яагаад чихийг нь огтолж аманд нь чихэж идүүлсэн юм бэ?” гэж асуусан хэрэг. Энэ явдал бол Ардчиллыг баримтлагч монголчуудын хувьд санаанд багтамгүй зэрлэг бас харгис төдийгүй хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, мөрдөн байцаах байгууллагад итгэх боломжгүй болгож буй сөрөг үйлдэл, бас байж боломгүй гэмт хэрэг. Харин Оросыг дэмжигч монгол та энэ явдлыг яг юу гэж үзэж байгаагаа эргэцүүлээд нэг бодоод үз дээ!

Энэ бүхэн бидний дунд байгаа Оросыг дэмжигчид нь Кремлийн суртал ухуулгыг сохроор итгэгчид бөгөөд харин бид бол зүгээр л бодит үнэнийг эрэн хайгчид юм гэдгийг нотолж байна. Бидний ялгаа ердөө л энэ. Кремлийнхэн өөрсдийгөө дэмжигчдийг хоорондоо “полезные идиоты” буюу “ашигтай мунхагууд” гэдэг. Гэхдээ Кремльд барьцаалагдсан Монголоо хорлогч цөөн тооны жинхэнэ урвагчдыг бодвол Оросыг дэмжигчид маань хамаагүй аюул багатай гэдэг бол үнэн. Тэгээд ч нэг их удахгүй “Оросын түүх бол бодит тамыг хийсвэр диваажин хэмээн хэрхэн худал сурталдсан тухай түүх юм” гэж түүхийн сурах бичигт бичиж эхлэх болно. Тухайлбал, ОХУ-ын Төрийн Думын 2001-2012 оны депутат, ФСБ буюу Холбооны Аюулаас Хамгаалах албаны хурандаа асан Геннадий Гудков “Cro­cus City Hall”-д болсон халдлагын үйл явц олон нийтэд тодорхой болоод байгаа ч хоорондоо огт авцалдахгүй явдал хэтэрхий гэмээр олон байна. Жишээ нь, буудлага эхлэхэд тэнд эрэлч нохой хөтөлсөн тусгай албаны хүн байсан. Эрэлч нохой хар тамхи, эсвэл тэсрэх бөмбөг илрүүлэх үүрэгтэй. Харин түүний илрүүлсэн хүнийг баривчлах тусгайнхан заавал хамт байдаг журамтай. Тэд хаана байв. Нохойтой хүн яагаад болж буй аллагыг утсаар цааш мэдэгдэх гэж огт оролдолгүй шууд яваад өгөв. Яагаад халдлага үйлдэгсэд явснаас бүтэн цаг хагасын дараа тусгай хүчнийхэн тус байранд нэвтрэв. Орчин үеийн барилга болох “Crocus City Hall”-ын түймрээс хамгаалах систем яагаад ажиллахгүй байв. Концертын танхимын дээвэр нуртал яагаад гал команд ирэхгүй удаж, олон иргэд амь үрэгдэв. Зөвхөн эдгээр жишээнээс л Путин Оросын тусгай албадыг ямар ч чадваргүй болгож бүрэн дампууруулсан, эсвэл тусгай албад энэ халдлагыг мэдэж, алсаас удирдан үр дүнг нь ашиглах зорилго тавьсан гэсэн хоёр л хариулт гарч ирнэ. Путин Орост болсон террорист халдлага бүрийн дараа эрх мэдлээ нэмэгдүүлдэг” гэж хэлжээ. Гэтэл Путин болон Кремлийн суртал ухуулагчид энэхүү халдлагыг юу гэж сурталдаж байгаа билээ. Оросыг дэмжигч та алийг нь зөв гэж бодож байна?! Үнэн хүчтэй гэдэг аргагүй үнэн.

 

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Малын хорогдол цаашид нэмэгдэх төлөвтэй байна DNN.mn

Өнгөрсөн зун нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан. Мөн цасан бүрхүүл эрт тогтож, агаарын температурын хэлбэлзэл их. Эрт хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан манай орны ихэнх бүс нутагт өвөлжилт хүнд боллоо.

Бүс нутгийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээнээс харахад цасны нөлөөгөөр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлч гэхэд малын амьдын жин эрчимтэй буурч эхэлсэн.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар долоо, эм ямаа тав, үнээ 41 кг-аар буурчээ. Тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 16, эм ямаа 11, үнээ 79 кг-аар, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 21 кг-аар буурсан байна. Малын тарга хүчний байдал хоёрдугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хэд дахин бага жинтэй болсон байна.

Түүнчлэн харуулуудын мэдээнээс харахад зудын нөхцөл байдал хүндэрч Дэлгэрэхийн ямааны суурийн нийт малын 50 хувь, Баян-Өнжүүлийн хонины суурийн 45 хувь хорогджээ. Цаашид хаврын улиралд зудтай байсан нутгаар малын жин ихээр буурч, төллөх мал ядарч, улмаар малын хорогдол улам нэмэгдэхээр байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ ТӨХК: Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ DNN.mn

Миат төхк сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлалаа

Тодруулбал, өнөөдөр буюу 2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.

  • Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.
  • Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.
  • Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia-н миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу.
  • Суудлын тоо хязгаартай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 11 333-999 дугаараас авна.