Categories
мэдээ улс-төр

Цэцийн хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлэв. 

Хуулийн төсөлд Цэцийг Үндсэн хуулийн шүүх болох талаас нь холбогдох зохицуулалтыг тусгажээ. Цэц нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Categories
гадаад мэдээ

BBC, REUTERS, CNN, DW: Оросын хүчний байгууллагууд “Crocus City Hall”-г хамгаалж чадаагүй DNN.mn

BBC “Иргэдээ хамгаалах үүрэгтэй Оросын хүчний байгууллагууд яагаад “Crocus City Hall”-д цагт нь очиж чадсангүй вэ?” гэсэн том нийтлэл хэвлүүлж “Хэрхэн цөөн тооны зэвсэгт дайчид Москва хотын захад орших “Крокус Сити Холл”-д 139 хүний аминд хүрч, халдлагын газраас саадгүй зугтаж чадсан бэ?”, “Тагнуулын алба яагаад энэ явдлаас сэргийлж чадсангүй вэ?”, “Нэг хүнд ногдох хүчний албан хаагчдын тоогоор дэлхийд дээгүүрт ордог ОХУ-ын нийслэлийн дүүрэгт яагаад иргэдээ хамгаалах зэвсэгтэй хүмүүс байсангүй вэ?”, “Москвад удахгүй болох террорист халдлагын талаарх АНУын анхааруулгыг Оросын эрх баригчид яагаад үл тоосон бэ?” гэсэн асуулт тавьж хариултыг нь бичиж эцэст нь “Оросын эрх баригчдад таагүй байгаа эдгээр асуултад ойлгомжтой хариулт одоогоор олдоогүй байна” гэж дүгнэжээ. Reuters агентлаг Цагаан ордны Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Хэвлэлийн төлөөлөгч Эдриенн Уотсон: “Энэ сарын эхээр АНУ-ын засгийн газар Москвад удахгүй болох хэлснийг онцолсон байна. Эдгээр томоохон мэдээллийн агентлагууд бүгд Владимир Путин энэ сэрэмжлүүлгиийн хариу болгон энэ сарын 19нд Оросын Тусгай албадын чуулган дээр “Ний нуугүй хэлэхэд, барууны хэд хэдэн албан ёсны байгууллага сүүлийн үед Оросын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэж болзошгүй тухай өдөөн хатгасан мэдэгдлүүд хийснийг та нарт сануулъя. Энэ бүхэн бол манай нийгмийг айлган сүрдүүлж, тогтворгүй болгох гэсэн санаатай хийж байгаа шууд шантааж юм” гэж хэлж байсныг дахин сануулаад “Хэрэв Оросын тусгай албад Путиныг дагаж, террорист халдлагын талаар АНУын анхааруулгыг шантааж, өдөөн хатгалга гэж үзсэн бол энэ нь бүх зүйлийн биш юм аа гэхэд маш олон зүйлийн тайлбар болж байна” гэж онцолжээ. террорист халдлагын талаар мэдээлэл өгч, олон хүн цугларсан газар, тэр дундаа концерт зэрэг газарт зэвсэгт халдлага болж магадгүй” гэж сэрэмжлүүлсэн байхад Кремль яагаад зохих арга хэмжээ авсангүй вэ? гэж асуун хариулт хайсан байна. Мөн CNN эх сурвалжаас и ш татан “АНУ-ын тагнуулын алба Исламын улс бүлэглэл (Орос болон бусад оронд хориглосон) ОХУ-д террорист халдлага үйлдэхэд бэлтгэж байна гэж Москвад анхааруулсан. АНУын Засгийн газар ч мөн хоёр улсын хооронд байгуулсан “Заавал сэрэмжлүүлэх” урт хугацааны гэрээний дагуу энэ мэдээллийг Оросын эрх баригчидтай хуваалцсан” гэж онцлон мэдээлжээ. Харин DW Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн “ARD” нийгэмлэгийн аюулгүй байдлын шинжээч Майкл Гётшенбергийн “Америкчууд удахгүй болох террорист халдлагын тухай хийсэн сэрэмжлүүлгийн эсрэг хийсэн В.Путины мэдэгдэл терроризмын эсрэг Оросын тагнуулын албатай ямар ч хамтын ажиллагаа байхгүй болсон гэдгийг олон нийтэд анхааруулсан явдал болсон гэж би бодож байна” гэж Үнэхээр ч Москва д ахь Рос г вар дийн цэргийн ерөнхий бааз нь “Крокус Сити Холл”-оос гурван километрийн зайд байрладаг. Энэ байлдааны анги цэргийн техникгүй байсан ч 15 минутад явганаар 3 км замыг туулан энд хүрээд ирэх чадвартай байсан. Мөн энэ цэргүүдээс ч илүү ойрхон зэргэлдээх “ Crocus Expo”-гийн байранд Павшиногийн гэх Красногорскийн дүүргийн өөрийн 12 машин бүхий ц агдаагийн хэлтэс байррладаг. Тэд өөрсдийн олон тооны албан хаагч бас өөрийн нөөц зэвсгийн өрөөтэй байсан. Гэтэл хажууханд нь алуурчид чөлөөтэй аллага явуулж бас чөлөөтэй уг газрыг орхин явсан, алан хядагчид машинаа солихгүйгээр Украины хилд 120км, Белорусийн хилд 26км ойртох газрыг ямар ч саадгүй яаж туулав, Украин руу бэлдсэн “цонхоор” гарах гэж байсан алуурчид яагаад Украинд ямар ч хэрэггүй рублийг шагналдаа авав гээд маш олон огт ойлгомжгүй асуудлууд цуварсаар байгаа юм. Дэлхийн томоохон мэдээллйн агентлагуудын эдгээр нийтлэл хэвлэгдсэний д араахан нийтийн сүлжээгээр “Интерпол зүс царай таних хиймэл оюун ухаан ашиглан “Crocus City Hall”-д халдлага болж байх үеэр тэнд Оросын Тусгай алба болон ГХЯ-ны сайд С.Лавровын Аюулгүйн албаны офицерууд байсан гэдгийг тогтоожээ” гэсэн бичлэг тарав. Үнэхээр ч энэ үеэр Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Сток “Орост болсон террорист халдлагын дараа эрх баригчдын явуулж буй мөрдөн байцаалтад манай байгууллага дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдээд байсан билээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Crocus City Hall концертын танхимд болсон террорист х алдлагын мөрдөн байцаалтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилж байгаа бөгөөд Орос улс барууны орнууд болон Интерпол зэрэг олон улсын байгууллагуудаас тусламж авах шаардлагагүй” гэж мэдэгдсэн нь дахин шуугиан тарив.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлнэ DNN.mn

Нийслэлд он дамжин хийж буй авто замын бүтээн байгуулалтуудын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр ярихдаа “Улаанбаатар хотод 31 төсөл, 32 км авто зам, 828 метр гүүрний бүтээн байгуулалтыг он дамжин хийж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 15-наас үргэлжлүүлнэ. +5 градусаас дээш температурт авто замыг барих технологитой. Яармагаас нэгдүгээр хороолол хүртэлх замын ажил үргэлжилнэ.

Мөн Гачуурт, Улиастайгаас Шархад хүртэлх дөрвөн эгнээ, дөрвөн км замын ажил үргэлжилж, зургадугаар сарын 30 гээд ашиглалтад оруулна. Улиастайн гол дээгүүр гүүр барьсан.

Үүнээс гадна IIIIV хорооллын эцсээс Толгойтын уулзвар хүртэлх зургаан эгнээ, таван нүхэн гарцтай замын ажил үргэлжилнэ. Ажлын явц 12 хувьтай байгаа. Эдгээр зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон. Тухайлбал, Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон зам ашиглалтад орсноор Наадамчдын замын ачаалал буурах юм. Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу он дамжин хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх байгууллагууд шалгарсан. Арваннэгдүгээр сарын 30 хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Барилгын ажилтны тарифт цалингийн жишгийг өсгөж, шинэчлэхээр боллоо DNN.mn

Улсын төсвийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн төлөөлөл өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нартай уулзлаа.

Компанийн төлөөллүүд “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг” зах зээлийн тарифаас 2 дахин бага буюу 2009 оны тарифаар явж байгаагаас алдагдал хүлээж, цаашид ажлаа явуулах боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэж, цалингийн жишгийг шинэчилж, 2019 оны тарифаар тооцохыг хүслээ.

Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нар улсын төсвөөр барилгын ажил гүйцэтгэж буй компанийн ажилчид зах зээлийн жишиг үнэлгээнээс хэт доогуур цалинжиж, улсын захиалгатай ажлууд удааширч, гацаж буй асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж, хамтарсан тушаал гаргаж, цалингийн зөрүүг арилгах шийдвэрт хүрлээ.

Хоёр сайдын хамтарсан тушаал гарснаар барилгачид 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойших ажлаа шинэчилсэн тарифаар тооцуулах боломж бүрдэнэ.

Энэхүү шийдвэр зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй барилгын компаниудад хамаарна.

Цалингийн зөрүүг олгох санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт тусгуулж хэрэгжүүлнэ гэж БХБЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй DNN.mn

Өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсаны улмаас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Мөн гол, мөрөн, нуурын мөсөн дээр цас их тогтсон, голын мөс хайлж, цасны ус нэмэгдсэнээр их хэмжээний ус буух аюул бүрддэг.

Иймд цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг өнөөдөр тоглоно DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад болж байна.

Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн тоглолтоо хийнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн шигшээ баг 15:35 цагт эхний тоглолтоо Малайзтай, хэсгийн сүүлийн тоглолтыг 18:30 цагаас Филиппинтэй хийхээр болсон. Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд О.Хулан, Ө.Индра, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нар багтсан юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн шигшээ баг 14:40 цагаас Шри Ланктай, 19:20 цагт Тайландтай тоглох хуваарьтай байна. Монголын багийн ахлагчаар А.Анандыг сонгосон бол бүрэлдэхүүнд А.Азбаяр, С.Биндэръяа, Ч.Тэмүүлэн нар багтсан билээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эмч, багш нарын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ DNN.mn

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Энэ цалин энэ оны дөрөвдүгээр сарын 1 буюу ирэх даваа гаригаас дахин нэмэгдэхээр болжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн эмч, багш нарын үндсэн цалин 10 хувь нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрэх нь. Харин орон нутагт ажиллаж байгаа эмч, багш нарын цалин 20-40 хувиар нэмэгдэх юм байна. Ингэснээр, аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн 4 замаас Нарантуул зах хүртэл замыг шинэчилнэ DNN.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд 31 байршилд шинэ авто зам, замын байгууламжийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Нийслэлийн хэмжээнд 19.5 км авто замын засвар шинэчлэлт буюу ээлжит засварын ажил хийхээр төлөвлөөд байна. Эдгээр байршлаас жишээ татвал, Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил хийгднэ. Мөн Ботаникийн авто замын уулзвараас Улиастайн гүүр хүртэл засвар шинэчлэлт хийнэ. Энэ мэтчилэн 6 дүүргийн 17 байршлыг хамруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ DNN.mn

Сайншанд суманд 12 настай охин сураггүй болж, улмаар Г гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.03.29/ Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ.

Тэгвэл шүүх хурал ирэх сарын 16-ны өдөр хүртэл хойшилсон байна. Тодруулбал, хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж, шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны 09 цаг хүртэл хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин мөргөлдөж, жолооч нь нас баржээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хонхор”-ын замд энэ оны 03 дугаар сарын 29-ний өглөө “Tоёота приус” маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан “Hongyan” маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд жолооч Та
Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
Зорчих хэсгийг чөлөөлөх;
Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.