Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэнийг шалгаж байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 29-ний өдөр улсын дугааргүй автомашиныг зогсоон шалгах явцад жолооч И нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуухаа өргөн барьжээ DNN.mn

Монгол Улсаас Саудын арабын хаант улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Саудад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар Элчин сайдыг Саудын арабын хаант улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд хүлээн авч уулзан хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Саудын арабын хаант улсын хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд болон угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нарт уламжилж, ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.

Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүдээр зорчигсдын тоо өсчээ DNN.mn

Замын-Үүд боомтоор өчигдөр нийт 8643 зорчигч нэвтрэн гарчээ. Өчигдрөөс эхлэн ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан  зорчигчдын тоо нэмэгдсэн бөгөөд Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрлээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан. Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан гэж мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зургуудыг шалгаруулжээ DNN.mn

Шотландын Шетландын арлуудын ойролцоох усанд загас булаалцалдан тэмцэлдэж буй хоёр ганнет шувууг харуулсан гайхалтай зураг Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зургаар шалгарчээ.

Тухайн агшныг дурандаа буулгаж чадсан Их Британийн гэрэл зурагчин Трейси Лундын гэрэл зураг олон мянган бүтээлээс шалгарч, уран бүтээлч нь 1000 долларын шагнал хүртсэн байна. Тэрбээр амралтаараа завиар аялж явахдаа усны хамгаалалттай DSLR аппаратаараа уг гэрэл зургийг авчээ.

“Бидний дээгүүр олон мянган ганнет шувуу нисэж байгаад загас барихаар далайд шумбаж эхэлсэн. Энэ үед би гэрэл зураг аваад зогсохгүй гайхалтай үйл явдлын гэрч болж чадсан. Тэр өдөр би 1800 зураг авсан боловч хүмүүст үзүүлэх боломжтой нь хоёрхон байсан” гэж тэрбээр ярилаа.

Энэ оны шагнал гардуулах ёслолын үеэр мөн амьтдын хөрөг зураг, ургамал, мөөг, сээр нуруугүй амьтад, хоёр нутагтан болон хэвлээр явагчид, хөхтөн амьтдын төрлүүдэд шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Тухайлбал, Италийн зурагчин Иван Педретти “Хар элстэй эргийн цаана Вестрахорн уул дүнхийн буйг” харуулсан Исландын Стокснес хотын өвлийн гайхалтай дүрслэл бүхий гэрэл зургаараа Дэлхийн ландшафт, хүрээлэн буй орчны төрөлд шалгарчээ.

Тэрбээр ярихдаа, цав цагаан уулс ба шар өвстэй хар манхан хоёрын хоорондох өнгөний ялгарал надад маш их таалагдсан гэв.

2020 оноос хойш зохион байгуулж буй Дэлхийн байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ёслол /WNPA/ нь гэрэл зургийг сурталчлахаас гадна уралдаанд оролцохын тулд мод тарьсан байх болзол тавьснаар эх дэлхийдээ тусалъя гэсэн санааг агуулж байгаа юм. Тус байгууллага цахим хуудсандаа, гэрэл зураг нь хүмүүсийг дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харж, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн зуршлыг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлж чадна гэж онцлон тэмдэглэжээ.

WNPA-г үүсгэн байгуулагчдын нэг Адриан Динсдэйл 2024 оны шагнал гардуулах ёслолын тухайд хэлэхдээ, “Шалгарсан оролцогчид өөрсдийн авсан гайхалтай зургуудаараа биднийг дахин алмайруулж чадлаа. Өмнөх жилүүдийн адилаар олон оролцогч бүтээлээ ирүүлсэнд маш их баяртай байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр 24 цагаар ажиллана DNN.nm

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх хуваарь DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцууллаа.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэгдсэн дугаарын утсаар мэдээлэл хүргэнэ гэв.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсчээ.

Дэлгэрэнгүй хуваарийг энд дарж харах боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багийг хожлоо DNN.mn

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад үргэлжилж байна. Хэсгийн тоглолтууд өчигдөр дууссан бөгөөд өнөөдөр хасагдах шатны тоглолтууд явагдана. Хасагдах шатны тоглолт манай улсын эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай тоглосноор эхэллээ.

Монгол Улсын шигшээ баг 20:7-гийн харьцаатайгаар БНХАУ-ын шигшээ багийг буулган авлаа. Ингэснээр манай шигшээ баг шилдэг дөрвөн багийн нэгээр тодорч цааш тоглох эрхтэй боллоо.

Харин эрэгтэйчүүд 14.00 цагаас Катарын шигшээ багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Нийт аймгийн 35 хувь нь шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна DNN.mn

УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хамтран 20 аймгийн хэмжээнд хийсэн шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр:

Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул аймгууд маш их эрсдэлтэй буюу нийт аймгийн 35 хувь,

Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд их эрсдэлтэй буюу нийт аймгийн 20 хувь,

Бусад аймгууд дунд эрсдэлтэй буюу нийт аймгийн 45 хувийг эзэлж байна.

Үнэлгээ хийсэн 20 аймгийн нийт 315 сумаас эрсдэлийн түвшин дунд буюу түүнээс дээш нийт 161 сум тодорхойлогдсон байна. Үүнээс “Маш их” түвшинд байгаа 7 аймгийн 53 сумын 4470 өрх айл цас хайлалтаас үүсэх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна.

Тиймээс иргэн, аж, ахуйн нэгж байгууллагуудад дараах зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Үер усны аюул, халиа дошин гарснаас шалтгаалан бохирын цооног, жорлон хальсны улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, цусан суулга, халдварт шар болон халдварын тархалт өвчин нэмэгдэх эрсдэл өндөр байгааг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг чанартай зохион байгуулах,

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад үерийн үед ажиллах хөдөлмөр хамгааллын хувцас, бохир сорох төхөөрөмжүүд, бусад гамшгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

Иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх, сануулах, мэдээ мэдээллийг хүргэх ажилд сайн дурын хэсэг бүлэг, мэргэжлийн ангиудын нөөц бололцоог дайчлах, урамшуулалт эргүүл гаргах ажлыг зохион байгуулах,

Үерийн эрсдэл өндөр аймаг, сумдын автозамын дэд бүтцийн дагууд үерийн ус, бохир зайлуулах сувгийг засварлах, шинэчлэх, шинээр барьж байгуулах, үерийн ус аймгийн төв суурин газарт хуримтлагдах эрсдэлийг бууруулах, үерийн хамгаалалтын далангийн хог, лаг шаврыг цэвэрлэж, ашиглалтын шаардлагыг хангуулах,

Үерийн эрсдэлтэй бүст оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах,

Үерийн аюултай бүсэд байгаа айл өрхийг даатгалд хамрагдах талаар мэдээлэл түгээх, сурталчлах,

Үерийн хамгаалалтын байгууламжуудад мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт явуулж, шар усны үерийн эрсдэл учирч болзошгүй цэгүүдийг тогтоох, үерийн далан, суваг, шуудууг цэвэрлэх, чөлөөлөх, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулах,

Голын гольдрил, шар усны болон үерийн эрсдэл бүхий газар дахь цахилгаан дамжуулах агаарын шугамуудын тулгууруудын ашиглалтыг цахилгаан түгээх мэргэжлийн байгууллагаар үзлэг шалгалт хийлгэх, ашиглагдахаа байсан тулгууруудыг зайлуулж үерийн усны аюулын үед эрсдэл дагуулахаар байрлалтай тулгууруудыг хүчитгэх боломжтой бол голын гольдрилоос гаргаж шилжүүлэхийг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

ЦУОШГ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр харьцангуй бага, харин нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, төв болон говийн ихэнх нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.  Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим  байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4ºС-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна.  Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нугтаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүн амын 40 хувь нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагджээ DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1 351 546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40.0 хувийг эзэлж байна.

Үзлэгт хамрагдсан иргэдийн 592 536 буюу 43.8 хувь нь эрэгтэйчүүд, 759 010 буюу 56.2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 683 762 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 667 784 буюу 49.4 хувь нь орон нутагт байна.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 676 646 буюу 50.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 674 900 буюу 49.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.