Categories
гадаад мэдээ

Итали улс эсэргүүцэл илэрхийлэв DNN.mn

Унгарын шүүх хуралд оролцож буй гартаа гавтай, хөлөө холбуулж, гинжээр нохой шиг хөтлүүлсэн 39 настай Илариа Салис бүсгүйн гэрэл зураг Италийн гол сонинуудын нүүр хуудаст нийтлэгдэв.

Миланы ойролцоох Монза хотын оршин суугч, багш мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Будапешт хотод неонацистуудын жагсаалын эсрэг жагсаалд оролцоод баривчлагджээ.

Унгарын шүүх түүнийг зүүний экстремист хөдөлгөөнд оролцсон, бусдын биед халдсан зэрэг хэрэгт буруутгаж шүүхээр оруулж байгаа юм. Хэрвээ буруутай нь тогтоогдвол Салис 11 хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ.

Иргэнийг нь гинжилсэн байгааг Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяани “Энэ удаа тэд арай хэтрүүлсэн гэж би бодож байна” гэж мэдэгдэн Унгарын Гадаад хэргийн сайдтай болсон явдлын талаар утсаар ярьсан байна. Мөн Италийн тал Ром дахь Унгарын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, гаргасан үйлдэлдээ тайлбар хийхийг шаардсан бол Будапешт дахь Итали улсын элчин сайд Унгарын хууль зүйн яаманд очиж, иргэнийхээ асуудлаар уулзжээ. Харин Салисын өмгөөлөгч Евгенио Лоско хэвлэлд “Түүнийг нохой шиг хөтөлж явааг хараад үнэхээр цочирдсон. Энэ бол солиорол. Итали улс энэ асуудлыг зогсоох ёстой” гэж ярьсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд DNN.mn

2024 оны хоёрдугаар сарын 1-ний пүрэв гаригт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцуулав.

Хязгаарлалт нэг цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг тус байгууллагаас хүслээ.

Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалав.

Categories
мэдээ нийгэм

Нэн ховор амьтад идээшдэг газар нэг тонн давс, 200 кг хужир, 10 боодол өвс тавьжээ DNN.mn

Нэн ховор амьтад идээшдэг газарт давс, хужир, өвс тавьжээ.

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны тасаг хамтран тус сумын 2-р багийн нутаг дэвсгэр болох Баян Зуух-Мөстийн чиглэлд  1 тонн давс, 200 кг хужир, шүү,  10 боодол өвсийг зөөвөрлөн зэрлэг, нэн ховор амьтны байршилд нутгийн иргэдийн хамтаар биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг эхлүүллээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “ЦАГААН САРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОЛЗОЛТ УРАЛДААН”-ыг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Цэвэрлэгээнд Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана. Болзолт уралдаан нь,

1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:

  • Аж ахуй нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгаа, хог хаягдлыг цэвэрлэх;
  • Гудамж зам талбайд ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Хогийн сав, хогийн бункерүүдийн суллалтыг хийх;
  • Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, Орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуй нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;
  • Үерийн далангийн суваг, гуу жалганы ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;

2. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;
  • Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж үр дүнг дүгнүүлнэ.

Аяны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажилд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг ажиллаж явцын үнэлгээг хийж ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүүхдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулж болохгүй” гэв DNN.mn

Цагаан сарын баярын дараа болох Дүнжингарав хурдан морины уралдааныг эсэргүүцэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан тэргүүтэй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийллээ.

Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан “Арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ныг хүртэл хурдан морины үсэргээ, уралдааныг хориглосон байдаг. 1996 оноос хойш 50 гаруй хүүхэд өвөл, хаврын морин уралдааны улмаас амиа алдсан байдаг. Гэвч эрх баригчид удаа дараа өвөл, хаврын морин уралдаан зохион байгуулж байна. Ийн дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Уяач улс төрчид Засгийн газарт нөлөөлж байна.

Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулах юм бол гаднын улсад муухай харагдана. Хэрэв хаврын уралдааныг зохион байгуулж, хүүхдийн амь нас эрсдэх юм бол бид Засгийн газрыг олон улсын шүүхэд өгнө. Хуулиас хориглосон асуудлыг лоббидох ажиллагааг эхлүүлэх юм бол хүүхдэд ээлгүй улс төрчдийг зарлана. Хүүхдүүдийн эрх ашиг, амь насыг хамгаалж, өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулж болохгүй” хэмээн ярилаа.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын чанартай “Замын-Үүд” хуурай боомт байгуулна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 онд Дорноговь аймгийн Замын-Үүдийн нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд” хуурай боомт байгуулахаар шийдвэрлэсэн.

Хуурай боомт байгуулснаар Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны өртгийг бууруулах буюу тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацааг бууруулах, хилээр хүлээж авах галт тэрэгний тоо нэмэгдэх, хилийн ачаа нэвтрүүлэх, боловсруулах, хүчин чадал нэмэгдэж, шилжүүлэн ачилтын хугацаа, зардал багасна гэж үзэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
мэдээ нийгэм

Авлигыг мэдээлэх 110 утсаар 229 дуудлага хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 229 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүчит шонхор” захын замыг амралтын өдрүүдэд нэг чигийн хөдөлгөөнд оруулна DNN.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 40 гаруй СӨХ-нд хашаа буулгах мэдэгдэл хүргүүлээд байна DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор хууль, журам зөрчсөн, стандартын бус хашаа, хайсыг 2021 оноос буулгаж эхэлсэн.

Энэ ажил 2024 онд ч мөн үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 40 гаруй сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-нд зөрчлийг арилгах мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээний хүрээнд одоогийн байдлаар 33,300 метр гаруй хашааг буулгаж, 7480 орчим хашаанд стандарт мөрдүүлээд байна. Хашаа арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлж, эрчимжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногт “Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон харамсалтай ослоос бид сургамж авах хэрэгтэй. Энэ алдааг дахин давтагдуулахгүйн тулд нэн түрүүнд төлөвлөлтийн алдаатай буюу нягтаршил ихтэй, орц, гарц байхгүй, өндөр хашаа барьсан хотхон, хорооллуудын СӨХ-нд хашаа буулгах мэдэгдлийг хүргүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны 40 гаруй СӨХ-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдэл хүргүүлсэн. Цаашид энэ чиглэлийн арга хэмжээг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах юм. Мэдэгдлээр хүргүүлсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол албадан буулгаж, гарсан зардлыг тухайн СӨХ, барилгын компаниас гаргуулна. Иймд иргэд, олон нийт зөвөөр ойлгож, хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон ослын газарт Барилга, хот байгуулалтын яамнаас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Ослын газрын ойролцоо зам, талбайд орц, гарцыг хязгаарлан, орон сууц болон өөр объектууд барьсан нь гал командын машин нэвтрэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон байна. Иймд цаашид энэ мэт алдаатай хот төлөвлөлт, барилгын зураг төслийг хийж байгаа байгууллагууд болон баталж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

May be an image of 5 people and text

Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.

1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;

1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;

1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;

1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;

1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;

1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.

Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.

Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.