Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улс даяар хэрэгжиж эхэлсэн хуулийн заалтуудыг танилцуулж байна.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө

60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө

Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болох заалт тусгасан.

Багш нарыг орон сууцжуулахад төрөөс дэмжинэ

Боловсролын багц хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна

Сонгуультай холбоотой намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.

Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:

Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;

Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

Хотын татварууд нэмэгдэнэ

Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл, Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,Нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. Энэ хууль нэгдүгээр сарын 8-ны өдөр буюу даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Намуудын санхүүжилт ил тод болно

Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ хэрэгжиж эхэлнэ.

Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.

Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид “нийт сонгогч” гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна шинэ хуульд заасан. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан.

Хуулийн заалтыг багцлан хүргэж байна

 

1. Нийгмийн даатгалын ерөнхий хууль -https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148379551

2. БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760148379551
3. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759959041191
4. СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759959012931
5. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай-https://dnn.mn/news/279343
6. ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351
7. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ-https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532027552761
8. АУДИТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758218141361
9. ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760240449761

10. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ –https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760298587161

Categories
story-news

“THE HU” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртлээ

“THE HU” хамтлаг “Алтан дуун” шагнал хүртлээ

Categories
story-news

Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлалаа

Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлалаа

Categories
story-news

Д.Бурмаа: Ардын дуу гэдэг ертөнцөд тодорхой хэмжээгээр амьдармаар байна

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ

Categories
story-news

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлдөг боллоо

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлдөг боллоо

Categories
мэдээ нийгэм

Гаалийн байцаагч экспортын барааны шинжилгээний хариуг өөрчилж, хахууль авчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 122, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 46, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Авлига, албан тушаалын 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Татвар төлөхөөс зайлсхийх болон Мөнгө угаах 2 хэргийг тус тус шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто зам ашигласны төлбөрийг цахимаар төлдөг боллоо DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарлаж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй, шуурхай хүргэх зорилт тавьсан.

Тэгвэл “Үүний үр дүнд Авто зам ашигласны төлбөрийг И-Монголиа, И-Баримт, Ezam.mn, гэрэгэ киоск, токи, мост мони зэрэг боломжит бүх сувгаар хүртээмжтэйгээр төлөх боломжтой боллоо” гэж ЗТХЯ-аас мэдээлэв.

1 хүн, утас ба бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургалтын төлбөр болон орон сууц худалдаж авсан төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ DNN.mn

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүн орлогын албан татварын буцаан олголт эдэлдэг. Буцаан олголтын материалыг өнөөдөр /2024.01.02/-өөс цахимаар авч эхэлжээ.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн зургаан сая хүртэлх төгрөгийг буцаан авдаг. Харин оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх юм.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Categories
мэдээ нийгэм

“S’Outlet” дэлгүүрийн агуулах шатжээ DNN.mn

Нарны зам дагуу байрлах “S’Outlet” дэлгүүрийн агуулах шатсан байна.

Тодруулбал, “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нарны замын 45 дугаар байранд чингэлэг шатаж байна” гэсэн дуудлага урд шөнө /2024.01.02/ 01:53 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тн-ын багтаамжтай чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан гэдгийг ОБЕГ-аас мэдээлэв.

Харин “S’Outlet” дэлгүүрээс тодруулах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтийн улмаас Ишикава, Нийгата, Тояама мужуудад цунамигийн түгшүүр зарлалаа DNN.mn

Тав хүртэл метрийн өндөртэй давлагаа Ишикава мужийн Ното хотод хүрсэн тухай NHK мэдээллээ.

Өнөөдрийн /2024.01.02-ны 11:00 цагийн/ байдлаар 13 хүн амь насаа алдаж, 45.000 өрх, айл тог цахилгаагүй болж, олон тооны хүн хүнд бэртэж, гэмтсэн бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.   Хөрсний гулгалт үүссэнээс орон нутгийн хот хоорондын хурдны галт тэрэгт зорчиж явсан 1.400 хүн 11 цагийн турш замд боогджээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт болсон бүс нутагт ойролцоогоор 31 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгааг ч мөн мэдээллээ.

Эх сурвалж: ccn.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа