Categories
мэдээ нийгэм цаг-үе

20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрч байна DNN.mn

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийжээ.

Ингэхэд улсын хэмжээнд

  • долоон аймгийн 15 суманд төмөр зудын,
  • 17 аймгийн 81 суманд цагаан зудын,
  • 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу,
  • хоёр аймгийн дөрвөн суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна.

Төмөр буюу шилэн зуд болж байгаа аймаг, сумд

  • Баян-Өлгийн Булган,
  • Увсын Өндөрхангай,
  • Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг,
  • Өвөрхангайн Баян-Өндөр, Хужирт,
  • Булганы Рашаант,
  • Дорноговийн Алтанширээ,
  • Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Түмэнцогтод цасны нягт 0.35-0.47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын байдалтай байна.
Төмөр буюу шилэн зуд гэдэг нь намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг юм.

Цагаан зуд болж байгаа сумд:

  • Баян-Өлгийн Сагсай,
  • Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг,
  • Говь-Алтайн Баян-Уул, Тайшир,
  • Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Завханмандал, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй, Баянхайрхан, Цагаанхайрхан,
  • Баянхонгорын Баянговь,
  • Архангайн Тариат, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал,
  • Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Бат-Өлзий, Бүрд, Уянга,
  • Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул,
  • Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн,
  • Дархан-Уулын Хонгор,
  • Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр,
  • Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан,
  • Дундговийн Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,
  • Хэнтийн Дархан, Галшар, Баян-Овоо,
  • Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан,
  • Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Цагаанаар зудархуу байгаа сумд

  • Ховдын Үенч, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Шарга,
  • Завханы, Отгон, Ургамал, Сантмаргац, Дөрвөлжин,
  • Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Галуут,
  • Архангайн Батцэнгэл, Өлзийт, Жаргалант, Төвшрүүлэх, Хангай, Цахир,
  • Өвөрхангайн Хархорин, Гучин-Ус, Есөнзүйл, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан,
  • Хөвсгөлийн Баянзүрх, Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Булганы Хангал, Хишиг-Өндөр,
  • Орхоны Жаргалант,
  • Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Орхон, Орхонтуул, Түшиг, Ерөө,
  • Төвийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянчандмань, Цээл, Баян, Заамар, Зуунмод, Эрдэнэ,
  • Улаанбаатарын Багануур,
  • Дундговийн Говь-Угтаал,
  • Өмнөговийн Булган,
  • Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл,
  • Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Норовлин, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Цагаан-Овоод цагаанаар зудархуу байна.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аймгийн төвүүдэд АИ92 автобензин литр нь 2591 төгрөг байна DNN.mn

Аймгийн төвүүдэд 2024 оны 1-р сарын 2-ны байдлаар хүнсний гол нэрийн зарим барааны дундаж үнэ хэд байгааг танилцуулж байна.

May be an image of map and text that says "aйmrийH ToByyA3A (3apиm roл H3pийH 6apaaHbl AyHAaж yH3) 2024 oHbl xoHиHbl MAX (Kr) capblH 2-Hbl 6aйAлaap 12capblH25 694 ↑0.4% 734 yxpийH MAX (Kr) RmaaHbl MAX (Kr) 2capblH25 12 920 aи-92(лиTp) rypил( ↑0.4% 12970 12 capblH2 capblH25 063 12capblH25 591 ↑0.5% 8 104 1capblH2 12capblH25 2 608 ↓-0.03% 2607 2 591 capblH2 A-80 (лиTp) CYY (3aAraй, лиTp) 2capblH25 4 985 2576 -0.5% 2564 capblH2 ↑2.3% 098 1capblH2 .... Aи3eлийH Tyлw (лиTp) 3лc3H 4иx3p (Kr) 028 12capblH25 4 581 ↑0.1% 4 031 capblH2 ↑2.1% 679 capblH 6ooAoлToй ፀBC (6ooAoл) -0.7% 15 833 15 938 uaraaH 6yAaa (Kr) 920 ↑0.1% 3924 capblH"

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна DNN.mn

Монгол Улсын баатар, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны УИХ-ын сонгууль, нийслэлийн бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.


-Та улс төрийн болон төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх шийдвэрийг Л.Гантөмөр дарга гаргаад албан тушаалаа өгсөн. Тэтгэвэртээ гарсан, гэртээ ном бичиж байна.

-УИх-ын сонгууль энэ жил болно. Намын жагсаалт болон бүсчилсэн тойргоос 126 гишүүн сонгогдоно. Сонгуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэд, хэдэн зүйлийг онцолж, зааглаж, анализ хийж ярих ёстой. Юуны өмнө Үндсэн хуулийн зарчмын эсрэг жишиг тогтсон. Үүнийг манайхан тэр бүр анзаарахгүй, хайхрахгүй байгаа юм. Тэр нь сонгууль бүрийн өмнө хоёр том нам нийлж байгаад сонгуулийн хуулийг өөрчилдөг явдал. Сонгогчид яг хариуцлага тооцдогийн даваан дээр л өөрчилж, эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталдаг. Ийм жишиг тогтсон. Уг нь Үндсэн хуулиар ийм байх боломжгүй юм.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаад байна гэж ойлгож болох уу?

-Ард түмнээсээ асуулгүйгээр дураараа өөрчилж, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөд байна. Дэлхийн ямар ч ардчилсан улсад ийм жишиг байхгүй. Хэрэв бусад ардчилсан улсуудад ийм зүйл болох юм бол ард түмэн нь маш их сэжиглэж, эсэргүүцэн жагсана. Эрх баригчид өөртөө ашигтай тогтолцоо хайж, сонгогчдын эрхийг хулгайлаад байна. Ард иргэд маань тодорхой нэг сонгуулийн тогтолцоогоор саналаа өгч, ойлгож ядаж байтал сольчихдог нь зөв сонголт хийх явдлыг будилуулаад байгаа юм. Муугийн жишээ болдог Африкт ч ийм жишиг байхгүй.

-Эрх баригч намд ямар ашигтай болоод энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчилсөн юм бэ?

-Сонгогчдын саналыг будилуулж, хариуцлагаас л бултаж байгаа хэрэг. Яагаад гэвэл сүүлийн дөрвөн жилд МАН дэндүү урагшгүй, амжилтгүй засаглалаа.

Нөхцөл байдлыг үнэхээр хүндрүүллээ. Хүмүүсийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харахад яаж амьдарч чадаад байна гэмээр байдалд орлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараг 1990 оны өмнөх үе рүүгээ орох шахсан. Хамгийн гол нь төрийн хулгай энэ дөрвөн жилд ямар аймшигтай болсныг ард түмэн харлаа. Авлигал, төрийн хулгай солиорлын түвшинд очсон байна. Нийтийг хамарсан, тогтолцооны шинжтэй, системтэй болсон. Шударга ёс яриад л гарч ирсэн хүмүүс хулгайч болчихсон. Энэ гарсан хулгайнуудыг нийлүүлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлсэн бол бид өдийд Швейцарь шиг байх байлаа.

Том орнууд, Оросын авлигалтай харьцуулахад бага санагдаж магадгүй. Гэхдээ жижиг эдийн засаг, хүн амдаа бодоход нэг хүнд ногдох авлигалаараа дэлхийд бид нэгт орохоор байна. Манай ард ойртож ирэх орон ховор байх. Хулгайлж олсон мөнгөөрөө алтан морь хийж байна гэдэг бол эрүүл ухаан огт биш. Улстөрчдийн шунал галзуурлын түвшинд байна. Харин үүнийг мэдсэн ард түмэн дүнгээ тавих гэсэн чинь эрх баригчид бултуулчихлаа. Тиймээс энэ сонгуулиар хариуцлага тооцоход маш хэцүү боллоо. Яагаад гэхээр намуудыг сонгох болчихлоо. Хүмүүсийн сонголтыг явцуу хүрээ рүү шахаад, өөр сонголт хийх боломжгүй болгочихсон. Энэ бол цоо шинэ тогтолцоо учраас сонгогчид будилж дуусна.

-Өмнө нь бид 2012 онд бас намын жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоог ашиглаж байсан шүү дээ. Үүнээс юугаараа өөр юм бэ?

-Холимог тогтолцоо байсан ч тойргийн хэмжээ ийм том байгаагүй. Одоо болохоор бүс гэдэг зүйл гаргаж ирсэн. Бүс гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Өмнө нь бүсийн хөгжил гэж хий яриад л байсан болохоос ажил хийж байгаагүй. Тиймээс бүс гэдэг хийсвэр орон зай дээр тойрог зохион байгуулсан. Мөн энэ бүс гээчээ зохион байгуулахдаа МАН-ын хэн ялах магадлалтайг хүртэл бодолцсон. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нарын бүс дээр өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэтэл хамгийн сонин нь манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд орчихлоо. Хүний тоглоомын дүрмээр тоглож байгаа бол чи хэзээ ч амжилт олохгүй. Яагаад гэхээр тэд чинь бүгдийг нарийн тооцсон байгаа.

-Бүсчилсэн тойрогтой байх нь жалга довны үзлээс салж, улс орныг хөгжилд хүргэх томоохон бодлого шийдвэрүүд гардаг болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Шинэ сонгуулийн энэ тогтолцоо бол эдийн засаг, улс төрийн утгаараа социализм руугаа буцаж байгаа юм. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна.

-Та тэгвэл ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн хоёр хандлага дэлхийд ноёрхож ирсэн. Нэг нь Францын Людовик 14-өөс гаралтай, дээдсүүд өөрсдөдөө ордон бариад, түүнийгээ хөгжил гэж хардаг. Харин ард иргэд нь үгүйрэлд автчихсан. Одоогийнхоор бол жинхэнэ “улны” болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ “улны” гэж үздэг язгууртны үзлээс гаралтай хөгжлийн бодлого. Энэ нь явсаар Зөвлөлт хэлбэрийн болсон. Ингэхдээ язгууртнууд тансаглах бус иргэд нь ядуу байхад сансарт пуужин хөөргөж, зэвсэг үйлдвэрлэдэг. Үүнийгээ хөгжил гэж яриад байдаг. Японы нэг сэтгүүлч 1980-аад оны сүүлээр Сибир нээлттэй болоход явж, модон жорлонд бие засаад сууж байхдаа “Ийм байж яах гэж сансарт пуужин хөөргөдөг байна аа” гэж бодсоныгоо бичиж үлдээсэн байдаг юм. Ард иргэдийн амьдрал нь зуун жилээр хоцрогдсон, ядуу байсан.

-Тэгвэл нөгөө хандлага нь юу юм бэ?

-Францын хувьсгалтай зэрэгцээд уг санааг нь Францын ардчилсан үзэлтнүүд гаргасан юм. Үүнийг Швейцарь их амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөө жижиг орон учраас хөгжил гэдэг иргэнийхээ амьдрах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал гэж үзсэн. Иргэд, өрх орлоготой байвал зах зээл тогтвортой байна. Ийм байхад ямар ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ бол Швейцарийн загвар. Пуужин, зэвсэг хийгүй. Эхлээд иргэдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Иргэд нь ядуу байх юм бол тэр нийгэмд шударга ёс байхгүй, хулгай зогсохгүй, хоёр нүүртэй нийгэм бий болно. Иргэд нь ядуу, өрсөлдөх чадваргүй байвал тухайн улс сүйрлээ гэсэн үг. Ийм загвараар явсан тус улс хөгжлөөрөө дэлхийг бараг 150 жил манлайлж байна. Дэлхий хямарч, дайн байлдаан болж байхад ч тус улс яагаа ч үгүй. Тийм ч учраас 1924 онд ардын хувьсгалын анхдагчдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Бид Швейцарь шиг хөгжье” гэсэн. Тэгээд С.Данзан “Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн нь хөгжлийн энэ загвараар явъя л гэсэн үг. Жижиг орон өрсөлдөх чадвартай байхын тулд иргэд нь баян байх ёстой. Гэтэл манайх бүсийн хөгжил гэж иргэдээсээ тасарсан пуужин шиг юм яриад байна. Монгол Улсын иргэдийн амьдрах чадвар дээшлэхгүй л юм бол мянган бүс бариад яах юм. Гэр хорооллын айлуудад бохир, цэврийн шугам очоогүй байхад сансарт хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй юм уу. Өнөөдөр хүрээнд ямар байсан түүгээрээ л амьдарч байна. Иргэдийн хашааны газар үнэгүй, ямар ч эдийн засгийн чадавхгүй. Гэтэл Токиод А4 цаасны хэмжээтэй газар 3000 ам.доллар байдаг. Хөгжлийн сан байгуулаад бид алаад өгнө гэж яриад л байсан. Харин дарга нар идэж уугаад галзуурч, солиорлоо. Тэр үед ганцхан П.Цэнгүүн “Наад Хөгжлийн сан чинь асар том хулгайн сан болно” гэдгийг хэлж байсан. Ер нь үүнийг либертарууд үзмэрч шиг хэлсэн. Одоо гэтэл нүүрсний хулгайн асуудал дээр л гэхэд санаанд багтамгүй, гол харламаар их тоо яриад сууж байна. Энэ их мөнгөөр бид залуучуудаа баруунд сургасан бол, иргэдийнхээ орлогыг сайжруулсан бол гэж бодохоор үнэхээр харамсаж байна.

-Гаднаас цахилгаан импортлож, царайчлахгүй байх боломжтой байсан л санагддаг?

-Яг үнэнийг хэлэхэд оросуудын зүгээс удаа дараа тээг тавиагүй бол манайх эрчим хүчний экспортлогч орон байх байсан. Тавантолгойн цахилгаан станц гэхэд л эрчим хүчээ Хятад, Орост экспортлох тухай ярьж байсан юм шүү. Оросууд биднийг хавчихаас илүүтэй эрчим хүчний гол өрсөлдөгч болох гээд байсныг харчихсан юм. Хүн ам цөөтэй, хэрэглээ багатай мөртлөө тэрбум хүнийг хангах эрчим хүчний нөөцтэй. Нүүрсээ түүхийгээр нь гаргахын оронд цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох гэж байсныг тэд мэдчихсэн. Бид ийм зүйл рүү явж байсан байхгүй юу. Нүүрсээ зөөж үйлээ үзэж байхаар Хятад руу цахилгаанаа секундын хурдаар шиднэ. Тэр олон цахилгаан станцын төлөвлөгөө чинь энэ байсан юм. Яагаад гэвэл бид 10-аад жилийн өмнө дэлхий нийтээрээ цахилгаан авто машин руу шилжиж байгааг олж харсан. Ингээд зогсохгүй дэлхийн мөнгө биткойнд шилжихээр асар их цахилгаан нэхнэ. Тэгээд бид стратеги гаргасан. Оросууд үүн дээр цус харвах шахсан. Тэднээс Хятадын зах зээлийг булаах гээд байсан юм. НҮБ-аас хятадууд хэрвээ ган төмрөөр халбага, сэрээ хийж хэрэглэвэл дэлхийн бүх төмрийн ордны нөөц дуусна гэсэн тооцоо гаргасан байдаг. Үүн шиг ийм хэрэглээтэй том зах зээл чинь төдий хэмжээний эрчим хүч хэрэглэнэ. Үүнийг л тооцоолж эрчим хүчний экспортлогч орон болохыг бид зорьсон.

-Энэ зорилтыг зөвхөн хойд хөрш гэхээсээ илүү хоёр том намын нөхөд гар бие оролцож унагаасан, удаасан байх, тийм үү?

-Тэгсэн, тэгсэн. Улстөрчид ийм үед маш хариуцлагатай байх ёстой байдаг юм. Яагаад гэвэл гадна, дотноос ил, далд лобби их явна. Идэж уух дуртай нөхдийг уруу татна. Ийм луйварчид дэлхийгээр нэг бий. Тийм учраас л төр шударга байх гэдэг чинь зарчмын том асуудал. Яг үнэндээ авлигач улстөрч гэдэг гаднын түрэмгийлэгчээс илүү аймшигтай хүмүүс. Эд нар чинь жинхэнэ үндэсний урвагчид. Авлигач хүн чинь л урвагч байдаг юм.

-Төр засгаас авлигатай дайн зарлаад л байдаг. Гэтэл олигтой үр дүнд хүрэхгүй л байх шиг санагдах юм?

-Авлигатай тэмцэх аргаа олохгүй байна. Толгой л цавчаад байгаа юм. Хятад л гэхэд зөндөө хүн цаазалсан ч одоо болтол дийлэхгүй байна. Цаазаар авлигалыг устгасан орон нэг ч байхгүй.

-Тэгвэл үүнийг яаж багасгах, устгах ёстой юм бэ?

-Би хотын дарга байхдаа нэг арга хэрэгжүүлсэн. Гүржүүд энэ аргыг анх хэрэглэсэн юм. Дарга нарын авлигалаар борлуулдаг шийдвэр, гарын үсгийг нь тодорхой үнэлээд ширээн дээр ил тодоор тавьсан. Төрийн үйлчилгээний супермаркет байгуулж, ил гаргаж тавиад газрыг авлигагүй болгоход хотын төсөвт тухайн үедээ 191 тэрбум төгрөг орж байлаа. Засгийн газрын ордны зүүн талын газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөг хүрсэн. Энэ 191 тэрбум төгрөгөөр бид гэр хорооллын дундах замууд, зуслангийн зам гээд зөндөө зам барьсан. Харин манайхан Чингис бондын мөнгөөр зам барьсан гэж андуураад байдаг юм. Чингис бондын мөнгөөр чинь “Уулзвар” төслийг хэрэгжүүлж, уулзваруудыг л өргөтгөсөн. Харин 2016 онд МАН гарч ирээд Төрийн үйлчилгээний супермаркетад байрлуулсан бүх зүйлийг зогсоосон. Уг нь авлигалд өгөх байсан мөнгийг төсөвт ороод ирэхэд нь ажилчдынхаа цалинг нэмж, бүтээн байгуулалтдаа зарцуулж эхэлсэн. Компаниудын мөнгийг бид хоцроож үзээгүй. Авлигагүй болохын тулд авлигал өгч гаргуулаад байгаа шийдвэрүүдийг үнэлээд ил тодоор байршуулах хэрэгтэй. Би тухайн үедээ Морингийн даваанд байгуулах 15 мянган айлын орон сууцны хороолол барих газрын анхны үнийг таван тэрбум байхаар тооцож байсан. Ингэсэн бол компаниуд булаацалдаад авах байсан юм. Учир нь газрынх нь дуудлага худалдаагаар орж ирсэн мөнгөөр нийслэлээс дэд бүтцийг нь тавьж өгөх байлаа. Тиймээс л ширээн доор гаргадаг шийдвэрийг үнэлээд ил болгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Дэлхий нийтийн хамгийн шударга зарчим ердөө л энэ.

-Шийдвэрийг ингэж ил тод болголоо ч дунд шатныхан авлигыг гааруулдаг гэх юм билээ?

-Аливаа зүйл хоёр талтай. Манай төрийн албан хаагчдын цалин хангамж асар муу. Швейцарийн төрийн албаныхантай уулзахдаа манайхан 300-400 ам.долларын цалинтай гэж хэлэхэд дуу алдаад манайд ийм байвал хавтгай авлигалд орно гэж байсан юм. Улс орнууд авлигаас ангижирахдаа төрийн албан хаагчдынхаа амьдралд хүрэлцээтэй цалин олгосон байдаг. Уг нь монголчууд нэр төрөө эрхэмлэдэг, нэрэлхүү ард түмэн. Амьдрал нь боломжтой байвал авлигал авах гээд яваад байх нь их цөөхөн шүү. Харин яг өвчилсөн, донтсон хүмүүс нь л авлига авна. Ийм нөхдийг бол тохирсон ял зэмийг нь үүрүүлдэг байх хэрэгтэй. Ер нь та төрд ажиллаад өөрийн гэсэн хаустай, үр хүүхэд чинь сургалтын төлбөртөө санаа зовдоггүй байх юм бол авлига авч яах юм. Авлига авбал харин ч эсрэгээрээ энэ бүтээн босгосон бүхнээ алдаж, шоронд хоригдож, төрд ажиллах эрхгүй болох учраас ингэх гэж зүтгэх хүн их цөөхөн гарна л гэж хэлээд байгаа юм. Энэ ертөнцөд хүн бүр баяжихын өвчтэй төрдөггүй. Зарим нь эрдэмтэн болох, нөгөө нь эрвээхэй цуглуулаад гүйж явдаг. Азаар хүн бүрийг өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой болгож төрүүлдэг. Хүний муу нэр өвлөгддөг юм шүү дээ.

-Авлигаар сайхан амьдарч болоод байна гэсэн бодит жишээнүүд байгаа учраас л төрд ажиллах хүмүүсийн сонирхол нэмэгдэж, төрийн бүтэц данхайгаад байна уу. Таныг Засаг даргаар ажиллаж байхад нийслэлийн бүтэц, орон тоо хэр байсан бэ?

-Хүмүүс улам л улс төрд орох гэж, нам руу шуурч байна. Гэтэл би 1990-ээд оны эхээр намаасаа нэр дэвших хүн олох гээд үйлээ үздэг байсан. Зах зээл дээр дампуурсан, амьдрах чадваргүй болсон нөхөд намд маш ихээр орж байгаа. Ингэж нам үнэ цэнэтэй болохын хэрээр төр улам данхайсан. Янз бүрийн сан, агентлаг байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт эдийн засаг хэрэггүй юм байна гэсэн ойлголт руу явж байна. Хөлс хүчээ гаргаж бизнес хийгээд, зүтгээд байхад л нэг хурган дарга гарын үсэг зурсныхаа төлөө хэд дахин илүү орлого олоод байх шударга бус шүү дээ. Дээрээс нь элдэв янзаар төр нь дарамталдаг. Ингээд сүүлдээ хүмүүс тэр гарын үсгийн эрхийг авахын тулд улс төрд орж байна. Төр нь хамгийн том худалдан авагч, хамгийн хямдаар орлого олдог зах зээл болчихсон. Нүүрсний хулгайн нэг сайн тал нь манай капиталистууд сэтгэлээр унаж үхэх шахлаа. Үнэндээ одоо чөлөөт зах зээл, ардчилал нурж байна. Хүмүүс ардчилал байгаа гэж эндүүрээд байгаа. Үгүй, МАН улс төрийн үйлчилгээг худалдаж авдаг том төв болсон. Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд худалдаж авч болох бүхнийг эрх баригч нам авч байна. Энэ том эрх мэдэл, баялгийг авч явж байгаа хүн чинь сүүлдээ хүссэн хүсээгүй дарангуйлагч болно. Энэ хэвээрээ яваад байвал Монгол Улс удахгүй сүйрнэ гэсэн үг.

-Тэгэхээр чөлөөт зах зээл, ардчиллыг буцаан сэргээхийн тулд энэ сонгуулиар танай нам ард түмэнд юу санал болгож чадах юм бэ?

-Харамсалтай нь манай нам авлигалын том супермаркет руу орох хүсэлдээ хөтлөгдөөд болохгүй юм. Манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд ороод явж байна. Би нэг зүйлийг баттай хэлье. Манай нам энэ удаагийн сонгуулиар нам тавиулна. Ард түмэн маш их бухимдалтай байна гэж манай намын зарим гэнэн нөхөр яриад байгаа юм. Бухимдал байгаа, гэхдээ шингэн бухимдал хэзээ ч хүч болдоггүй. Боож үхэх гэж байна, байж ядаж байна. Гэхдээ тэр нь шингэн байна, урсаад л, ууршаад л алга болно. МАН очоод саналыг нь худалдаад л авчихна. Гэтэл сөрөг хүчний гол зүйл чинь энэ шингэн бухимдлыг нь чулуу болгох ёстой. Ингэх юм бол иргэд сонгуулийн үеэр бухимдлаа худалдахгүй. Магадгүй МАН-аас мөнгийг нь авах байх. Гэхдээ саналаа эсрэг өгнө.

-Танай намын УИХ дахь бүлгийн байдлыг харахаар эрх баригч намын хөгжөөн дэмжигч шиг л байх юм байна шүү дээ?

-Би МАН-ынхан улс төрийн үйлчилгээг худалдаж аваад байна гэж хэлсэн. Ийм л сэжиг, хардлага төрөөд байгаа юм. Бидний үед ийм юм огт байгаагүй. Залуу байхдаа эрэлхэг ч гэж жигтэйхэн, үнэт зүйлийнхээ төлөө явдаг байж. Одоо ч тийм зүрх

зориг манай залуучуудад байхгүй болжээ. Бид гараад тэмцье гэхээр хүлээж авахгүй байна. Хүлээж авах юм бол би ч гараад тэмцэнэ л дээ. Жагсмаар, тэмцмээр байна. Даанч өвгөчүүл зайл гээд салж өгөхгүй юм. Тэгээд зайгаа тавьж өгөхөөр залуучуудад нь зориг байхгүй. Улс төрийн супермаркетад өөрсдийгөө зарж, биеэ үнэлэгчид болчихоод байна. Уг нь манай нам 1990 оны сонголт маань сүйрч байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс даяар авлигалын хорт хавдар үсэрхийлчихлээ. Энэ чинь ардчилал, чөлөөт зах зээлийг устгана.

-Танай нам улс төрийн тавцанд эргэн сэргэж, засгийн эрх барихад хэчнээн жилийн хугацаа шаардлагатай вэ?

-МАН-ын тоглоомоор тоглохоо больсон цагт л тийм зүйл болно. Өөрсдийнхөө тоглоомын дүрмийг бий болгож, жинхнээсээ, сэтгэлээсээ улс төр хийх ёстой. Тооцоо судалгаатай, тууштай байх хэрэгтэй. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүл гэдэг чинь нийгмийн бухимдлыг чулуу болго л гэсэн үг. Ингэх юм бол МАН яаж ч мөнгөөр зодоод дийлэхгүй.

-Нийслэлд сүүлийн найман жилд МАН засаглаж байна. Энэ хугацааг базаад дүгнэвэл юу хэлэх вэ?

-Ямар их цаг хугацаа алдаж байна аа л гэж харамсаж сууна. Ардчилсан намын хийж байсан ажил гэж улстөржөөд бүх ажлыг 2016 онд зогсоосон. Харин сүүлдээ метро барихаас, гэр хорооллоо дахин төлөвлөхөөс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байх шиг байна л даа. Гэхдээ энэ алдсан хугацаа чинь хайран шүү дээ. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард метро ашиглалтад орох байсан. Амгаланд байгаа Анагаах ухааны дээд сургууль чинь метроны эцсийн буудал байхгүй юу. Эцсийн буудал нь бэлэн болчихоод байхад метро нь байхгүй. Төлөвлөгөө ёсоор өдийд 20-иод мянган өрх орон сууцанд орчихсон байх ёстой хугацаа алдчихлаа.

-Сүүлийн хоёр ч Засаг даргыг хууль зөрчин томилогдсон гэсэн шүүмжлэл байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хууль зөрчсөн гэдэг дээр арай л дэндсэн. Нийслэл гэдэг орон нутгийн өөрөө удирдах институц маань байхгүй болсон. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боллоо. Үндсэн хууль зөрчөөд шууд томилж байна. Ийм юм яриахаар үүний цаана ямар гүнзгий агуулга байдгийг манайхан ойлгодоггүй. Би нэг зүйлийг одоо их гайхаад байгаа юм. Энэ жил болох орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох юм уу, Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай хариуцлага тооцох уу. Би бол Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох сонгууль байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь жинхэнэ хотын дарга болчихоод байна. Хүмүүс Х.Нямбаатар гэж эндүүрээд байгаа юм. Тэр чинь хэрэгжүүлэгч агентлагийн л дарга. Х.Нямбаатарыг томилсноороо нийслэлд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийн хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ үүрэхээр болсон. Энэ үнэнийг нийслэлчүүд маань ойлгоосой.

-“Ногоон автобус”-ны хэрэг гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ далимд ард иргэддээ нэг зүйлийг сануулмаар байна. Намайг анх ажил авч байхад түгжрэл тэг зогссон байсан. Замуудаа өргөтгөж, уулзвар, гарцыг сайжруулж байж үүнээс гарсан. Мөн бидний үед автобус ингэж хүлээдэггүй, чихдэггүй байлаа. Автобусны соёл гэдэг чинь бидний үед бий болсон. Урдуур нь сууж, хойгуур нь бууж сурцгаасан. Гэхдээ автобус нь гурав дахин цөөн байсан. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээг мөн л нураачихлаа. Менежментээ огт ойлгохгүй байна. Бие биедээ ажил, бизнес бий болгож өгөхийн тулд автобус баазыг гурав хуваачихаад байгаа юм. уг нь Улаанбаатарын автобус бааз гэж ганц л байх ёстой. Гурав хуваачихаар менежмент, өндөр ачааллын цагийн зохицуулалт хийх боломжгүй болчихоод байгаа юм. Автобус баазын цаана маш өндөр бэлэн орлого байдаг учраас түүнийг хэн нэгэндээ гаргаж өгөхийн тулд ийм байдалд оруулсан.

-“Ногоон автобус”-ны хэрэг дээр хоёр хувийн компанийн захирлыг хорьсон. Гэтэл шийдвэр гаргагч дарга нарыг шалгаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өдий хүрлээ. Тэд өөрсдөө дур мэдээд хуучин автобус оруулж ирж чадах уу?

-Л.Оюун-Эрдэнэ өөрийн нам гэлтгүй авлигалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол МАН-ын түүхэнд гараагүй явдал. Уг нь дарга нар нь ийм зүйлээ тас нуудаг байсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг ил болгосон нь үнэхээр сайн. Гэхдээ сүүлийн үед улс төрийн өнгө аястай тэмцэж ялгавартай хандаад байна уу даа гэж би жаахан сэжиглээд байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ц.Хулан нарыг бариад хорьчихсон. Гэтэл тэдний дэргэд жинхэнэ авлигын мангасууд МАН-ынх учраас яах ч үгүй л явж байна. Яагаад ингэж тэгш биш хандаад байгаа юм. Н.Өнөрцэцэгийн хувьд бол нэг сэтгүүлчийг алж мянган сэтгүүлчийн зүрхийг үхүүлдэг ажиллагаа л явж байна гэж харж байгаа. Түүний цаана чөлөөт хэвлэлийг айлгах, амыг нь барих гэсэн илүү том улс төр явж байна. Харамсалтай нь манай чөлөөт хэвлэлийнхэн үнэт зүйлээ бус хувийн эмоцио барих юм. Мөн түүнийг нүүрсний бизнест орооцолдсон гээд байгаа. Тэр ямар төрийн албан хаагч юм уу. Сэтгүүлч ч гэсэн жирийн иргэн шүү дээ. Баруунд бол сэтгүүлчид нь бизнест хөрөнгө оруулдаг. Д.Мөнх-Эрдэнийн хувьд л гэхэд урьд хожидын хэрэг дээр л яллачихлаа. Урьд яллаж байхгүй, төрийн муу муухайг илчлээд эхлэхээр нь л хорьчихсон. Тийм учраас би МАН-тай үхэн үхтлээ алалцана. Энэ нам намайг 30 жил гүжирдсэн. Би хоёр баганын бодлого гэж том юм яриад тэвчиж, үнэт зүйлээ бариад явсан. Намайг дуртай цагтаа гүжирдэж, барьж хорьдог.

-“Чиний үг хэлэх эрхийн тань төлөө насаараа тэмцэнэ” гэж та хэлсэн. Гэтэл таны авсан жишээнүүдээс харахад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Энэ эрх манайд хадгалагдаж байна уу?

-Интернэтийн буянаар л энэ эрх жаахан хадгалагдаж байна. Чөлөөт хэвлэл үндсэндээ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь улс төрийн худалдан авалтад орсон. Харин М.Батбилэг нарын цөөхөн сэтгүүлч, Өдрийн сонин мэтийн ганц нэгэн хэвлэл л үзэж байна. Энэ бол Путины арга байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөхөн зоригтнуудыг айлгаж, нийгмийг тэр чигт нь айдаст автуулдаг энэ аргыг Путин хэрэглэсэн. Ер нь зоригтнууд нийгэмд маш цөөхүүлээ байдаг юм. Д.Мөнх-Эрдэнийг барьж хорьсноор маш их айдаст автсан. Ардчиллыг амьд байлгахын тулд энэ эр зоригийг л алж болохгүй. Зоригтой цөөхөн хүн байхгүй болчихвол ардчилал байхгүй болно. Үндсэндээ олон нийтийн өмнө тэднийг цовдолж харуулж байна.

-Хотын хаалган дээр өлгөдөг байсан шиг үү?

-Дундад зуунд шонгоос өлгөдөг байсан шиг Н.Өнөрцэцэгийг дүүжилж харуулж байна. Д.Мөнх-Эрдэнийг дүүжлээд, зоригийг нь мохоосон. Ардчиллын төлөө хэзээ ч нийгэм бүхлээрээ зоригтой байгаагүй. Цөөхөн хүн байсан. Орост ийм аргыг хэрэглэсэн учраас одоо тэнд нийгмээрээ айдаст автчихсан, матаасанд живж байна. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэнийг ч цовдолж магадгүй. Ийм болохоор МАН-тай өршөөлгүй тэмцэх ёстой. Би энэ намд өршөөнгүй явж ирсэн байна. Одоо над шиг хүнийг айлгахад хэцүү. Хүүхдүүд нялх, 30-тай байхдаа айж яваагүй хүн одоо насны нар хэвийж явахад юунаас айх юм. Намайг мянгантаа шоронд хийгээд ч Путины заавраар намайг яаж ч устгах гээд нэмэргүй. Би одоо золих юмаа золих газарт нь өгөөд гарна. Харин одоохондоо залуучуудаа зориглохыг бас давхар хүлээж байна. Нийгэм чинь эхлээд цөөхөн зоригтноо хардаг юм. Тэд нь болоод явчих юм бол дараа нь бүгдээрээ дэмждэг. Байгаль өөрөө биднийг ингэж бүтээсэн юм. Нүүдлийн шувууг хүртэл нэг нь манлайлж явдаг биз дээ. Ард түмэн хүчээ мэдрэх хэрэгтэй. Хүмүүсээс маш бага хүч гарах юм шүү дээ, уг нь. Баасан гаригт талбай дүүргээд л болно. Ерөөсөө очоод ирэх л асуудал. Хэрэв ингээд талбай дүүрэн жагсахад л улстөрчид бүгд чацга алдана. Түүнээс биш интернэтийн араас мянга орилоод түүнийг чинь огт хүлээж авахгүй. Ард түмний бухимдал чулуу болсон цагт ямар ч дарангуйлагч дийлдэггүй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ундармаа: Нэг хувиар татвар төлөх боломжтой заалт нь зөвхөн үйл ажиллагааны орлогод хамаатай DNN.mn

Энэ оны эхний өдрөөс ХХОАТ нэг хувь боллоо. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй асуудлаар ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


-Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу ХХОАТ-ыг хэн, хэн төлөх вэ. ХХОАТ гэхээр зөвхөн хувь хүнээс авах уу. Эсвэл хувийн хэвшил болон төрийн байгууллага орж байгаа юу?

-ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үйл ажиллагааны орлоготой иргэн орлогын дүн хамаарахгүйгээр нэг хувиар татвар төлөх боломжтой болсон. Нэмэлт өөрчлөлтөөс өмнө зөвхөн 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн хүсэлт илгээж, хялбаршуулсан горимд бүртгүүлснээр нэг хувиар татвар төлөх боломжтой байсан. Иргэдийн хувьд сонголт хийх боломжтой. Ингэхдээ нэгдүгээрт, хүсэлтээ илгээж бүртгүүлж нийт борлуулалтын орлогоос нэг хувиар татвар төлж болно. Хоёрдугаарт, нийт борлуулалтын орлогоос хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлөх үү гэдгээ сонгож болно.

-Хувь хүн цалингаа авлаа гэж бодъё. Иргэн Батаагийн дансанд 800 мянган төгрөгийн цалин ормогц нэг хувийг нь татварт авчих уу. Батаа цаашаа Доржид мөнгө шилжүүлэхэд түүнээс бас нэг хувийн татвар тооцно гэсэн үг үү. Энэ маягаар иргэн Батаагийн 800 мянган төгрөгийн цалин дуусан дуустал татвар бодогдсоор байх юм уу?

-Хувь хүний дансанд орсон гүйлгээ болгоныг орлого гэж үзэх боломжгүй. ХХОАТ-ын тухай хуульд зааснаар цалин хөдөлмөрийн хөлсний орлого, шууд бус орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, бусад орлого, үйл ажиллагааны орлого гэж зургаан төрлийн орлогод албан татвар ногдуулахаар заасан.

-Хувь хүний дансанд орж байгаа орлогод нэг хувийн татвар ногдуулахаар бэлэн мөнгөний гүйлгээ эрчимжиж, далд эдийн засаг нэмэгдэх сөрөг талтай гэж зарим нь шүүмжилж байгаа харагдсан. Тэгэхээр иргэдийн данснаас дансанд дамжих гүйлгээ болгонд энэ нэг хувийн татвар авахгүй байх нь ээ?

-Нэг хувиар татвар төлөх боломжтой заалт нь зөвхөн үйл ажиллагааны орлогод хамаарагдана. Үүнд үйлдвэрлэл эрхэлсэн, бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлж олсон орлогууд багтана. Үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн орлого олох тухай бүрдээ төлбөрийн баримтаа олгох үүрэгтэй. Орлогын нийт дүнг төлбөрийн баримтын дүнгээр тодорхойлно. ХХОАТ-ын тухай хуульд заасан нэмэлт өөрчлөлт нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татварын ачааллыг бууруулах, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилготой юм.

Бизнес эрхлэгч хувь хүний нийт үйл ажиллагааны борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлөх эрх боломж нээгдэж өргөжиж байгаа ч 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг нь хэвээрээ гэдгийг анхаарах шаардлагатай.

-Үйлчилгээ эрхлэгч байлаа гэж бодъё. Жишээлбэл, найман нэрийн барааны дэлгүүр борлуулж байгаа бараанаас олсон орлого болгондоо нэг хувийн татвар төлөх нь. Зарсан барааныхаа мөнгийг бөөний төвд шилжүүлмэгц тэндээс нь бас нэг хувийн татвар оногдуулах уу. Бөөний төв дэлгүүрүүдэд нийлүүлсэн барааныхаа ашгийг аваад үйлдвэрт мөнгөө тушаахад үйлдвэрлэгчээс нь бас нэг хувийн татвар авах юм уу?

-Худалдаа эрхлэгч бөөний төв, худалдааны төв, барааны дэлгүүр борлуулалт хийх тухай бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалт бүртгэгддэг. Иймд бараа бэлтгэхтэй холбоотой худалдан авалтаа зардлаар бүртгэдэг. Тухайн барааг худалдан авч борлуулж байгаа иргэдийн хувьд худалдан авсан барааг зардлаар бүртгэж, борлуулах бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалтын орлогоор бүртгэнэ.

НӨАТ-ыг тооцохдоо борлуулсан дүнд төлөх НӨАТ ногдож, үүнээс барааг худалдаж авахдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцох юм. Өөрөөр хэлбэл зөвхөн ашигт ногдож байгаа НӨАТ-ыг төлдөг тул давхардсан тооцоолол хийгддэггүй.

М.МӨНХ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 23, Тэргүүн дагуул одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан, 17:12 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн байна DNN.mn

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -33…-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15….-20 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Түүхийг үгүйсгэгч” буюу үнэнтэй тулахын хямрал” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын баатар,
нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна” гэснийг VIII, IX нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ТОМИЛОЛТ: Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Түүхийг үгүйсгэгч” буюу
үнэнтэй тулахын хямрал” нийтлэл хэвлэгдлээ. 

МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал П.Ганхуяг “Уранаас улбаатай хоёр хөршийн шахалтад орж байгаа бол үнэхээр том эрсдэл” хэмээн ярилаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гурван жил хүртэлх хугацаагаар хоригдоно” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар М.Батбаярыг томилжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг томилсон байна.

Өмнө нь уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг тус тус томилсон болохыг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Ерөнхийлөгчийн саналаар Хансүр гавж Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлжээDNN.mn

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг энэ сарын 16-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар “Жавзандамба хутагт” төв, Гандантэгчэнлин хийдийн багш, Хансүр гавж Н.Нанзаддорж нэр дэвшсэн юм.

Уг сонсголд оролцох хүсэлтэй төлөөлөгчдийн бүртгэл нэгдүгээр сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах аж.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: Хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны анхны хуралдаан өнөөдрийн /2024.01.03/ 12 цаг 31 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын  зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сары 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах байсан ч, Ажлын хэсгээс төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Хуралдаан Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 01 дүгээр сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, “2023 оны зургадугаар сард Байнгын хорооноос Отрын бүс нутаг болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн оны аравдугаар сард Байнгын хорооноос дээрх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол баталсан. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох асуудлыг ирэх долоо хоногийн хуралдааны хуваарьт оруулах саналтай байна” гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийн явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл сонсох асуудлыг цаглаварт тусгах нь чухал” гэсэн санал хэлэв.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл бэлтгэх тухай албан бичгийг Засгийн газарт хүргүүлээд мэдээлэл сонсох нь зүйтэй. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ерөнхий мэдээлэл авсан. Газрын багц хуулийн төсөлтэй хамт энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Ирэх долоо хоногт Байнгын хорооны гишүүд эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хоёр яамныхантай уулзана. Энэ хүрээнд байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалтай газар нутгийн талаар болон Байнгын хорооноос чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн явцтай холбоотой мэдээлэл авах тул энэ сарын хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах шаардлагагүй” хэмээн хариулж байлаа.

Ингээд Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь  дэмжсэнээр тогтоол батлагдав. Уг тогтоолын төсөлд Байнгын хороо нэгдүгээр сард Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, хяналт шалгалтын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тусгажээ.

Дараа нь Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Н.Ганибал, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын бодисын хэрэглээний талаар нухацтай хэлэлцэх шаардлагатайг дурдаад  Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Аливаа асуудал хэлэлцэхэд санал тэнцэхгүй байх зарчмыг хангах үүднээс Ажлын хэсгийн гишүүдийг сондгой тоогоор бүрдүүлдэг. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Идэрбат нарыг нэмж Ажлын хэсгийг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналтай байна гэж байлаа.

Ингээд Ажлын хэсэгт дээрх хоёр гишүүнийг нэмж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.