Categories
мэдээ нийгэм

Шинээр төрсөн 893 мянган хүүхдийн хувьцаа хүүхдийн мөнгөний данс руу нь орно DNN.mn

ЭТТ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг ард иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

Сайд Т.Амарбаясгалан “Өмнө нь хувьцаа эзэмшигч 2,4 сая иргэнийх өмнө нь авч байсан дансаар, шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжин орно. Нэг үгээр 12 хүртэлх насны бүх хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж бүртгэгдлээ.

Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3,4 сая хүн хувьцаа эзэмшигч болж байна. 2015 оны Засгийн газар “Сайн” хувьцааг гаргаж ахмад, төрийн албан хаагчид өөрсдийн хувьцааг худалдаж байсан ба нэгж хувьцаа 343 төгрөгөөр зарж байсан. Тэдгээр иргэд өнөөдрийн тоо бүртгэлд байдаг ба хувьцаа эзэмшигчээр үлдсэн 3,4 сая нь дээрх эзэмшигч юм. Ингэснээр нийт хувьцаан 73 хувь нь ЭТТ ХК, 27 хувь нь 3,4 сая иргэнд, 0,6 хувь 487 аж ахуй нэгжийн мэдэлд байна.

2022 онд 1,3 их наяд төгрөгийг цэвэр ашигтай байсан ба иргэдэд 351 тэрбум ногдоно. Татвар суутгагдаад 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа шалгах заавар DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлэхээр боллоо.

Нэгж хувьцааны ногдол ашгийг 108 төгрөгөөр тооцсоноор 1,072 хувьцаатай иргэн 104,000 төгрөг авна. Харин зарим иргэн хувьцааны тодорхой хувиа зарсан, сургалтын төлбөртөө суутгуулсан зэрэг шалтгаанаар тоо ширхэг нь харилцан адилгүй байна.

Иргэн та хэдэн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэхийг хүсвэл эхлээд хувьцааны тоогоо мэдэх хэрэгтэй. Та хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаа ЭНД дарж нэвтрэн регистрийн дугаараа кириллээр бичин шалгах боломжтой. Мөн өөрөөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим сайтад нэвтэрч ЭНД дарж, регистрийн дугаараа бичиж шалгана уу.

Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 45.2 хувиар нэмэгджээ DNN.mn

 Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 9.5 (45.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхайн олборлолт 7.2 (50.2 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 7.2 (50.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 864.6 (9 хувь) тэрбум, газрын тос олборлолт 530.4 (68.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайр, зэс, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хүрэн нүүрс, газрын тос, баяжуулсан, чулуун нүүрс, мөнгө, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оныхоос 0.7 хувиас 3.9 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр 23.4–30.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс, шингэн сүү,самнасан ноолуур, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 9.6 хувиас 2.5 дахин өсөж, харин катодын зэс, гурил, цэвэр спирт, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8– 30 хувиар буурсан аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

1072 хувьцааны 2022 оны ногдол ашиг 116 мянга, 2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн асуудлаар мэдэгдэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ” 2012 оны  4-р сарын 11-ны өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд 1072 хувьцааг иргэдэд шинээр эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.  Ингэснээр Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болно.

ЭТТ хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрс тойрсон далд эдийн засгийг ил болгосноор Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөг, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3.2 их наядын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарч байна.

Ингэснээр олон жил хүлээгдсэн хувьцаа амьд хувьцаа болж байна. Компанийн тухай хуульд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. Үүний дагуу татварын өмнөх дүнгээр 2022 оны ногдол ашиг болох 116 мянга, 2023 оны ногдол ашиг болох 286 мянган төгрөгийг иргэн бүрд олгохоор шийдвэрлэлээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Таван аваргын нэрэмжит барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ DNN.mn

Хөх луу жилийн Сар шинийн баярт зориулсан, Булган аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит барилдаан 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа.

Даян аварга Н.Батсууриар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэлээ.

Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан П.Нямжав нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилтэд дүн шинжилгээ хийв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагын албан тушаалтнуудад холбогдох гомдлуудыг шалгаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга зэрэг албан тушаалтнуудад хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр ажиллаж, хэрэгжилтийг хянан үзэв.

Авлигын эсрэг сургалтад нийт 352 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Малчид 20.100 толгой мал худалдах захиалгаа хөдөө аж ахуйн биржэд өгөөд байна DNN.mn

УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.

Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Хөдөө аж ахуйн биржэд урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүллээ.

Амьд мал худалдан авах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20.100 толгой мал худалдах захиалга Хөдөө аж ахуйн биржэд өгөөд байна.

Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна.

Хэрвээ та мал худалдах бол https://trade.mce.mn/ хаягаар захиалга, зараа өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ажил олгогчийн нэгдүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлан илгээх хугацааг ирэх сарын 25-ныг хүртэл сунгалаа DNN.mn

Мэдээллийн системийн шинэчлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн I сарын шимтгэл төлөлтийн тайлан илгээх хугацааг ирэх сарын 25-г хүртэл сунгажээ.

Тодруулбал, шимтгэл төлөлтийн тайланг илгээх шинэ систем ирэх сарын 5-ны өдрөөс эхлэн нээгдэх аж.

Нийгмийн даатгалын цахим системийн асуудлаар доорх утсанд хандана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Дэлбэрэлтийн улмаас 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан дахин нэг иргэн нас баржээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б нэгдүгээр сарын 31-ний 10:30 цагт нас баржээ.

Мөн дөрвөн хүн хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан. Гурван хүний биеийн байдал тогтвортой, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой байна.

Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээг үргэлжлэн хийж байна гэж  НОК-иос мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Америк цэргүүдийн үхэл ба Жо Байдены байр суурь DNN.mn

Газын зурваст дайн эхэлснээс хойш тус бүс нутагт анх удаа америк цэргүүд амь үрэгдэв. Иордан дахь АНУ-ын баазад дроноор цохилт өгсний улмаас гурван америк цэрэг амиа алдаж, олон арван цэрэг шархдсан нь тус бүс нутагт АНУ-ын зэвсэгт хүчин болон Ерөнхийлөгч Жо Байденыг хүнд байдалд оруулаад байна. Учир нь АНУ-ын Ардчилсан нам ялангуяа энэ намын гишүүн, дэмжигчид болох их, дээд сургуулийн багш, оюутнууд “АНУ-ыг түрэмгийлэгч улс” хэмээн үзэж аливаа дайн байлдаан хийхийг эрс эсэргүүцдэг юм. Иймээс өнөөдрийг хүртэл Жо Байдены засаг захиргаа дайныг өргөжүүлэхгүй хэмээн Москва, Тегераны эсрэг зоригтой арга хэмжээ авахгүй байсаар байна. Харин энэ бодлого нь Украин, Израиль, Тайваны тусламжийг хойшлуулан Кремлийн удирдлагыг давруулж, Украины цэрэг, энгийн иргэд, хот суурин устгагдаж байгаа учир эрүүлээр сэтгэдэг болгоны дургүйг хүргэж байгаа билээ. Мөн АНУ болон барууны улсуудын төрөл бүрийн зэвсгээс гадна эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэгсэл бүр гар чийдэн, хүрз гэх мэт дайны бараа үйлдвэрлэх жинхэнэ эзэд болох эдгээр үйлдвэрийн дийлэнх хувьцааг эзэмшигч “том”-чуудын дургүйг бүр ч илүүтэй хүргэж байгаа юм. Учир нь байлдааны бараа үйлдвэрлэснээр эдгээр“том”-чууд баяжиж, иргэдийн хувьд өндөр цалинтай олон сая ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл эрс багасаж, улсын эдийн засаг сэргэх явдалд нь том саад учирч байгаа юм.

Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн объектуудад тасралтгүй цохилт өгч байна. Үүний үр дүнд Америкийн олон цэрэг шархдсан. Ирак, Сирийн Ираны талын зэвсэгт бүлэглэлд АНУ хоёрын хооронд хариу цохилт өгсөөр эцэст нь америк цэргүүд амиа алдав. Иймээс Цагаан ордон үүний хариу болгон шийдвэртэй арга хэмжээ авахаас өөр аргагүй. Учир нь ерөнхийлөгч Байденыг шүүмжлэгчид түүнийг Иранд хэтэрхий зөөлөн хандсан гэж дахин буруутгаж эхлэх болно. Байден ерөнхийлөгч АНУ-ын алс холын дайнд оролцох оролцоог “улаан шугам”-аар хааж, америкчуудыг хэт их зардалтай мөргөлдөөнд оруулахгүй байхыг хичээсээр ирсэн. Иймээс эртний дайсан Вашингтон ч, Тегеран ч хоёулаа шууд сөргөлдөөнөөс болгоомжтой зайлсхийсээр байгаа билээ. Ираны удирдлага ч дотоод улс төрийн дарамт шахалтыг үл харгалзан Исламын хувьсгалт гвардийн корпусын дээд командлагчдыг устгасны хариуд Америкийн объектуудад цохилт өгөхөөс татгалзаж зөвхөн Израилийг буруутгасаар байгаа билээ. Мөн Их Британи болон бусад орны дэмжлэгтэйгээр АНУ Йемений хутичуудын эсрэг хоёрын хооронд цэргийн кампанит ажиллагаа явуулж, энэ нь Улаан тэнгис дэх хамгийн чухал худалдааны замын аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Гэтэл цэргүүд нь амь үрэгдсэн учир ерөнхийлөгч Жо Байденд цаг үеэ дагаж Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүд төдийгүй Тегеран бүр Москвагийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.

 

Г.АМАРСАНАА