Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэгш, сондгой хязгаарлалтыг цуцалж, маргаашнаас хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно DNN.mn

Тэгш, сондгой хязгаарлалтыг цуцалж, маргаашнаас хуучин журмаар замын хөдөлгөөнд оролцоно.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Өмнөх хугацаанд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар түр хязгаарлахаас өөр аргагүй байлаа. Энэ хооронд 250 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсолт болчихгүй нөхцөл бүрдэж байв.

Харин маргаашаас эхлэн түгжрэл нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурах магадлал үүсэж байна. Тиймээс иргэд ажил төрлөө зохицуулж гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Нийтийн тээвэр ч үүнийгээ дагаад хүнд байдалд орох төлөвтэй байна. Мэдээж Улаанбаатар хотын цаашдын урт хугацааны шийдлүүд байгаа ч ойрын хугацаанд асуудлууд байна. Нийслэлд байгаа 700 мянган автомашины 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход түгжрэл үүсэж байна”гэв.

Categories
мэдээ нийгэм

Ирэх гуравдугаар сараас ломбардын хүү 4.5 хувь болж, алданги тооцохгүй DNN.mn

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл”-ийг байгуулсан.

Тэгвэл тус зөвлөлийн шийдвэрийн дагуу ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн ломбардууд сарын хүү 4.5% байхаар тогтоолоо. Ингэснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч буюу ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болж, зээлийн хүү нь 1.5-3.5 хувиар буурч байна.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт хүний амь хөнөөж цогцсыг нь хаясан байжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хогийн цэг дээр хэн болох нь тодорхойгүй нас барсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар амь хохирогчид хүч хэрэглэн амь насыг хохироож, цогцосыг нь зөөвөрлөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд амь хохирогчийг 35 настай, эрэгтэй “О” болохыг тогтоосон.
Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ч” гэгч эрэгтэй нь амь хохирогчтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож амь насыг нь хохироогоод, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг “Т”-ийн хамт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болохыг тогтоож, сэжигтэй этгээдүүдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл, маргаан үүсгэлгүй аливаа асуудлыг эерэг аргаар шийдвэрлэж байх, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр 2024” гуравдугаар сарын 9-10-нд болно DNN.mn

“Бүргэдийн баяр 2024” наадмыг ирэх гуравдугаар сарын 9-10-нд “Чингис хааны хүрээ цогцолбор”-т зохион байгуулахаар болжээ.

18 дахь удаагаа болох гэж буй уг наадам нь казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой юм. 

Мөн наадмын үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийн гомдлыг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа DNN.mn

“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх хурлыг ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хойшлуулжээ.

Эргэн сануулбал, С.Батдөлийг гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.

Харин шүүгдэгч өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг. Улмаар шүүгдэгч нарын гомдлыг Улсын Дээд шүүх ирэх сарын 7-нд хэлэлцэхээр товлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АИ92 шатахууны нөөц хэвийн байна DNN.mn

АИ-92 шатахууны нөөц хэвийн байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар  мэдээллээ.

Тэрбээр “Евро 92-ын нөөц савандаа багтахааргүй их хэмжээгээр орж ирсэн. Шатахууны тээвэрлэлт, нөөц тасарсан зүйл огт байхгүй. Харин импортлогч аж ахуйн нэгжүүд энгийн А92-оосоо үнэ өндөр Евро 92-оо борлуулах сонирхол их байна гэж харсан. Үүнийг нягталж эхэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 17:00 цагаас цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 31-ний Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг “УБЦТС” ТӨХК-аас танилцууллаа.

Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалжээ.

Тус компаниас “Хязгаарлалт 1 цагийн хугацаанд үргэлжилнэ. Тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ энэ сарын 8-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө
  • Насны хишиг
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна DNN.mn

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан.

Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Товч мэдээ
·      Малчдаас мах худалдан авахад олгох зээлийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мал, махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг түүнд даалгалаа.
·      Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тус зөвлөлийн дүрмийг тус тус баталлаа.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна DNN.mn

Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.

Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг  зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том  нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байна.