Categories
мэдээ нийгэм

Прокурорт буцаасан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичжээ DNN.mn

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх Д.Нямхүүд холбогдох хэргийг прокурорт буцаасан.

Тэгвэл тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй,  цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Чойбалсан чиглэлийн нислэгийг хойшлуулжээ DNN.mn

Улаанбаатар – Чойбалсан – Улаанбаатар чиглэлийн ОМ021/022 аяллын нислэгийг шинэчилсэн цагийн хуваарийн зохицуулалтын дагуу хойшлуулжээ.

Тус нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

Улаанбаатар – Чойбалсан чиглэлийн ОМ021 аяллын нислэг 12-р сарын 2-ны өдрийн 00:01 цагт “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрч Чойбалсан хотод 01:10 цагт бууна.

Чойбалсан – Улаанбаатар чиглэлийн ОМ022 аяллын нислэг Чойбалсан хотоос 01:50 цагт хөөрч, “Чингис Хаан” ОУНБ-д 03:05 цагт буухаар төлөвлөж байна.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно-2023” наадам ирэх сарын 18-нд болно DNN.mn

Спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно”  наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.Өнгөрсөн жил хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-д нийт 5645 шалгуулагч бүртгүүлжээ DNN.mn

Энэ оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авах боломжтой.

Түүнчлэн шалгалт өгөх байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэж авна. Мөн суудлын хуваарийг шалгалтад орохдоо авч очих шаардлагатай.

Уг шалгалт энэ сарын 7-10-нд зохион байгуулагдах бөгөөд нийт 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн зургаан байршилд явагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 193 буюу маш их бохирдолтой байна DNN.mn

Улаанбаатар хотод агаарын чанарын индекс 193 буюу маш их бохирдолтой түвшинд хүрчээ.

Харин нэгэн цагт агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байсан Бээжин хотын тэнгэр цэлмэг, агаар нь бохирдолгүй байгааг олон улсын агаарын чанарыг хэмждэг AirVisual апп мэдээлжээ.

May be an image of map and text

Өнөөдрийн байдлаар Баянхошуу орчим, Хайлааст, Нэгдүгээр хороолол, Толгойт, МҮОНТ зэрэг газруудад агаарын чанарын индекс хамгийн их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх түвшинг зааж байна.

15:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаар:

No description available.

Эрүүл мэндийн байгууллагууд ч иргэдийг утаанаас сэргийлж амны хаалт заавал зүүхийг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 5-наас төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар дулаан байх боловч, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван сартай хүүхэд толгойдоо цохиулж нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны 23:40 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад гурван сартай охины биед гэмтэл учруулж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас шагнал хүртжээ DNN.mn

Жүжигчин Б.Одгэрэл Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулж буй “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадамд амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ.

Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын наадмын нээлтийг хийсэн байна.

“Зөгий” театрын бүтээл “Галт шувуу”нэг хүний жүжгийн зохиолч Н.Болороо ажилласан бол найруулагчаар Ч.Жавхлантөгс, зураач Б.Бат-Эрдэнэ, жүжигчин Б.Одгэрэл нар ажилласан юм. Жүжигчин Б.Одгэрэлийн хувьд “Галт шувуу” монодрамын Сарангийн дүрийг бүтээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгайн толгой, саврыг тээвэрлэж байсан этгээдийн машиныг хураажээ DNN.mn

Иргэн Д, С нар бүлэглэн ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг бусдад худалдан борлуулах зорилгоор Д-ийн эзэмшлийн 00-0* УАА улсын дугаартай Тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалж, тээвэрлэжээ. Уг хэрэгт прокуророос иргэн Д, С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд зааснаар ховор амьтны түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. “Ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг бөгөөд “Ховор амьтны жагсаалт”-д багтсан хүрэн баавгай, түүний түүхий эд болох эм бодгалийн толгой, 4 ширхэг савартай арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн шүүгдэгч Д, С нарыг “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Эрүүгийн хуульд зааснаар 

Categories
мэдээ нийгэм

Автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus” шалгарчээ DNN.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.

Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.