Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Хүнсний үйлдвэрийн салбарт эрүүл хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чацарганын аж ахуй байгуулан, хүнсний хангамжийг сайжруулах, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Завхан баялаг” ХК-ийн зөвлөх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Лавагийн Юрад хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч Пүрэвийн Зузаан,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн зөвлөх багш Мажигийн Саарал,
  • Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн ахмад багш Ойдовын Рэнцэнбадам,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • “Дипломат” академийн захирал, ахмад дипломатч Хасбазарын Бэхбат,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор асан Аюурын Зангад,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын зөвлөх Жадамбын Дашдорж,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн эдийн засагч Ёндон-Очирын Пэрэнлиймаа,
  • Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга асан Намсрайн Батсуурь,
ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:
  • “Аэро Монголиа” ХХК-ийн онгоцны дарга, нисгэгч Санжхүүгийн Ганболд,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
  • “Юнител” ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Равжингийн Ганболд,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Таван богд трейд” ХХК-ийн Дотоод аудит хариуцсан захирал Цагаачийн Оюунцэцэг,
  • “Эм Си Эс Кока Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсандашийн Мягмаржав,
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Ёндонжамцын Энхтөр,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү,
  • Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лхагватогоогийн Энхрийлэн,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Тужийн нарсны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга асан Дэвшиншагваагийн Бямбаа,
  • “Хайрхан овоот” ХХК-ийн захирал Халтарын Баасандорж,
  • “Энх-Амаржин” сувилахуйн төвийн ерөнхий эмч Мөнхбаярын Ариунаа,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энх-Амарын Даваанасан,
  • Үндэсний шигшээ багийн бөхийн чөлөөт барилдааны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Энхсайханы Дэлгэрмаа,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан Төмөрбаатарын Арсланбаатар,
  • МУИС-ийн дэд профессор Сүхбаатарын Гэрэлбаатар,
  • “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Мөнхтамир,
  • “Мон лабел” ХХК-ийн захирал Нансангийн Батмөнх,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Дамбасүрэнгийн Оюундэлгэр,
  • Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Төмөрийн Хулан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Грандбук паблишинг” компанийн орчуулагч Пүрэвхүүгийн Саруул,
  • Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн ахлах байцаагч Чүлтэмийн Баярбаясгалан,
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа, стратеги төлөвлөлт, эрсдлийн үнэлгээний төвийн лабораторийн мэргэжилтэн Тогоогийн Бадамгарав,
  • Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Амарсанаагийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 13:00 цагаас эхэлнэ.

Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын аварга хоёр, улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын заан тав, улсын харцага 10 барилдахаар бүртгүүлжээ.

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс

2. у.ав Оргихын Хангай

3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

4. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон

5. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан

6. у.з Нэгдэлийн Жаргалбаяр

7. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

8. у.з Цэдэнбазарын Одбаяр

9. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

10. у.х Нацагсүрэнгийн Золбоо

11. у.х Төрөөгийн Баасанхүү

12. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

13. у.х Лхагваагийн Лха-Очир

14. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

15. у.х Ганцогтын Бадрах

16. у.х Хүрэл-Очирын Гантулга

17. у.х Баянзулын Цэдэнсодном

18. у.х Сүхбаатарын Сүхбат

19. у.х Ганбаатарын Ганхуяг

20. у.н Болдын Эрдэнэхүү

21. у.н Чинчулууны Батчулуун

22. у.н Болдпүрэвийн Сугаржаргал

23. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

24. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

25. у.н Балганы Хишигбаатар

26. у.н Галсан-Очирын Ганжад

27. у.н Шоовдорын Дарханбат

28. у.н Дашзэвэгийн Амаржаргал

29. у.н Батбаярын Даваа-Очир

30. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ

31. у.н Доржхандын Хүдэрбулга

32. у.н Өлзийсайханы Батзул

33. у.н Бэгзийн Мижидсүрэн

34. у.н Батжаргалын Лхагвадорж

35. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

36. у.н Эрдэнэбатын Нямаа

37. у.н Хүрэлбаатарын Оргилболд

38. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан

39. у.н Очирбатын Түмэн

40. у.н Бямбадоржийн Түвшинтөгс

41. у.н Эрдэнэбилэгийн Ууганбаяр

42. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар

43. а.а Даваадоржийн Төрболд /5/

44. а.а Энхтөрийн Мөнхбаатар /163/

45. а.а Мальшийн Еркебулан /55/

46. а.а Оюунгэрэлийн Наранбаатар /89/

47. а.а Бүрнээгийн Баянмөнх /34/

48. а.а Баарангийн Отгонбаатар

49. а.а Мөнхбатын Даваасүрэн /61/

50. а.а Ганболдын Төрмөнх /6/

51. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн /49/

52. а.а Ганпүрэвийн Ганбаатар /8/

53. а.а Шаравдоржийн Отгонтөгс /1/

54. а.а Баттөрийн Ганбаяр /18/

55. а.а Пүрвээгийн Өсөхбаатар /43/

56. а.а Баасандоржийн Бадрал /44/

57. ц.а Ганзоригийн Жамбалдорж /59/

58. а.а Энхтөрийн Баасанжав /48/

59. а.а Бат-Очирын Гончигтавхай /68/

60. а.а Теликийн Эрболат /163/

61. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ /73/

62. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал /46/

63. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож /7/

64. а.а Галбадрахын Дармаажанцан /29/

65. а.а Алтанхуягийн Нармандах /66/

66. а.а Лхагваагийн Батсайхан /126/

67. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс /72/

68. а.а Болдбаатарын Доржсүрэн /78/

69. а.а Баянжаргалын Төмөрбаатар /36/

70. а.а Тулгаагийн Сүрэнжав /191/

71. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр /37/

72. а.а Нэргүйн Дашдаваа /95/

73. а.а Цэвээнпүрэвийн Адъяа /12/

74. а.а Чинбатын Алтангэрэл /10/

75. а.а Балдиржамцын Тайван /39/

76. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

77. а.а Доржсүрэнгийн Батсүх /57/

78. а.а Даваасүрэнгийн Алтанцоож /13/

79. а.а Будаагийн Батсайхан /85/

80. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар /21/

81. а.а Батжаргалын Чинбат /134/

82. а.а Насан-Очирын Намнансүрэн /47/

83. а.а Сандагдоржийн Галданцогт /105/

84. а.а Хүрэлбаатарын Болдбаатар /163/

85. а.а Жаргалсайханы Алтаншагай /119/

86. а.а Усныкагийн Батгэрэл /154/

87. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул /26/

88. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ /28/

89. а.а Элбэгийн Батсуурь /51/

90. а.а Лхамсүрэнгийн Энхтүвшин

91. а.а Сампилын Цогтбаатар /32/

92. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ /98/

93. а.а Мягмардоржийн Баяржавхлан /2/

94. а.а Уламбаярын Батцоож /31/

95. а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар /113/

96. а.а Жаалаагийн Наранбаатар /144/

97. а.а Даваадоржийн Эрдэнэтулга /154/

98. а.а Доржийн Ням-Очир /41/

99. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр /100/

100. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр /42/

101. а.а Төмөрбаатарын Баттогтох /105/

102. а.а Болоржавын Отгонбаатар /144/

103. а.а Энхжаргалын Дашдэмбэрэл /20/

104. а.а Мөнхбатын Цэрэн /66/

105. а.а Баасангийн Шаравдорж /30/

106. а.з Батцэнгэлийн Эрдэнэбаяр

107. а.з Ерболатын Көптилек /35/

108. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл /62/

109. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй /105/

110. ц.з Хангайн Наранбаяр /16/

111. а.з Жавзандуламын Хатанзоригт /15/

112. а.з Тодсайханы Төгсжаргал /191/

113. ц.з Өнөрбаянгийн Батсуурь /4/

114. а.з Болдын Түвшинтулга

115. а.з Галбадрахын Мөнхбаяр /77/

116. а.з Мягмарын Тэгшбаяр /81/

117. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж /119/

118. а.з Мишигдоржийн Лувсандорж /163/

119. а.з Батбаярын Мандалбат

120. а.з Жаргалсайханы Жавхлан /40/

121. а.з Цогтбазарын Заяатүшиг /68/

122. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр /119/

123. а.з Цогтбаярын Хашбат /163/

124. а.з Даваамөнхийн Баатархүү /117/

125. а.з Баттөмөрийн Батбаян /51/

126. а.з Мөнхбатын Санжмятав

127. а.з Насан-Очирын Намнан-Эрдэнэ /134/

128. а.з Батболдын Тожил /91/

129. а.з Баянмөнхийн Гаажадамба /144/

130. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ /33/

131. а.з Батсайханы Адъяасүрэн /163/

132. а.з Энхболдын Төмөрсүх /58/

133. а.з Отгонбатын Баяржаргал /49/

134. а.х Галбадрахын Гантулга /56/

135. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу /154/

136. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан /87/

137. а.х Болдбаатарын Одсүрэн /163/

138. а.х Нямжавын Ширчинхүү /75/

139. а.х Бүүвэйбаатарын Анхтөр /191/

140. а.х Хуанышийн Танирберген /86/

141. а.н Батаагийн Даваадорж

142. а.н Тодсайханы Мөнх-Эрдэнэ /163/

143. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар /117/

144. а.н Батсүхийн Баатарболд /191/

145. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ /79/

146. а.н Дашийн Төрбаяр /83/

147. а.н Мөнхбатын Балжинням

148. а.н Батмөнхийн Лхагва-Очир /105/

149. а.н Ганбатын Ганзориг /134/

150. а.н Отгонбатын Баярбаасан /59/

Categories
мэдээ нийгэм

“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг үнэгүй үзүүлнэ DNN.mn

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд дэлгэгдсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр буюу өнөөдөр 10:00-16:00 цагийн хооронд үнэгүй үзүүлэхээр болжээ.

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өргөн олон, дэлхий дахинаа тунхаглан зарласан нь 112 жилийн өмнөх 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байв. Эл өдрийг тохиолдуулан Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалын манлайлагч зүтгэлтнүүд болох Богд хаан, алтан ургийн язгууртнууд, ноёд түшмэд, шашин төрийн мэргэдийн түүхэн гэрэл зураг хийгээд Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Олноо өргөгдсөн Монгол Улсын түүхэнд холбогдох тулгар сурвалж бичиг, ном судрыг дэлгэсэн “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг олны хүртээл болгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Засгийн газрын санхүүжилт бүхий төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлнэ DNN.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хэрэгжүүлэх “Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн нээлтийн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дотоод хэргийн их сургууль дээр зохион байгуулагдав.

АНУ-ын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе Жоэл Ортез хэлэхдээ: “Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх замаар хүний эрхийг хамгаалж ардчилсан зарчмыг сахих болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн тэргүүлэх чиглэл юм. АНУ-ын Засгийн газар энэ чиглэл дэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаагийн илрэл нь энэхүү төсөл юм” хэмээн онцоллоо.

АНУ-ын Төрийн Департаментын Мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь хууль сахиулах байгууллагуудын бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журмыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн стандарттай уялдуулахад туслах, мөн хууль сахиулах боловсон хүчнийг бэлтгэдэг гол байгууллага болох Дотоод хэргийн их сургуулийг чадавхжуулах замаар алба хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дахин 30 хоног хорихоор болжээ DNN.mn

“Zarig.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүхийг үл хүндэтгэсэн, худал мэдээлэл тараасан хэргээр арванхоёрдугаар сарын 4-ний өдөр баривчлагдсан байдаг.

Түүнийг суллах 9 удаагийн шүүх хурал болсон ч цагдан хорих шийдвэр өөрчлөгдөөгүй юм

Тэгвэл өчигдөр СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болж өндөрлөсөн байна. Түүний өмнөх 30 хоногийн цагдан хорио дуусаагүй байхад дахин 30 хоног сунгах шүүхийн шийдвэр гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 онд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2024 оны хувь хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.

Үүнд:

  1.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4% үүнээс ажил олгогч 2%, ажилтан 2% байхаар тогтоосугай.
  2.  Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 6,600 (зургаан мянга зургаан зуу) төгрөгөөр, мөн хуулийн 4.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 13,200 (арван гурван мянга хоёр зуу) төгрөгөөр тус тус тогтоосон.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ(ХХДХ) сард 660,000 төгрөг байхаар тогтоолоо.

Эрүүл мэндийн даатгалын 2024 оны шимтгэлийн хувь хэмжээ:

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт өсвөр насныхан нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд насанд хүрээгүй хүүхэд нэгийгээ буудаж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг энэ сарын 27-нд бүртгэгджээ.

Иймд тус аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Буудсан гэх хүүхэд 17, буудуулж амиа алдсан хүүхэд нь 15 настай байсан гэх урьдчилсан мэдээлэл байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Монголд хоккейн “КХЛ” лигийн тоглолт болно DNN.mn

Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 24 дүгээр хуралдаанаар ирэх онд шайбтай хоккейн тоглолтыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд “Континентальная” дээд лигийн хоёр багийн нэг тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтож, тэмцээн болох “Стэп арэна” ордонтой танилцах зорилгоор “КХЛ” лигийн дэд ерөнхийлөгч Алексей Анисимов, болон Тэмцээний зохион байгуулалт хариуцсан менежер Михаил Грабсон нар манай улсад айлчилсан байна.

“КХЛ”-ийн албаны төлөөлөгчид Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, БТСУХ-ны удирдлагуудтай санал солилцож, Монголд болох тус тоглолтыг ирэх оны гуравдугаар сард зохион байгуулахаар тогтлоо.

“КХЛ” лигийн хоёр шилдэг багийн тоглолт болохоос гадна өсвөр, залуучуудын дунд мастер класс сургалт зохион байгуулах юм.

“КХЛ” лиг нь 2008 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөн дивизонд дөрвөн орны 23 багийн дунд жилд нийт 782 тоглолт зохион байгуулдаг байна. Тус лигийн тоглолтыг жилд 20 сая гаруй үзэгч тогтмол ирж үздэг ба албан ёсны сайтаар 234 сая хүний хандалттай статистик мэдээг танилцууллаа.

“КХЛ” лигийн ерөнхийлөгчийн албыг Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Алексей Морозов хашиж байна. Манай улс ирэх онд Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт өвлийн спортын битүү дээвэртэй ордон барих болсон тухайгаа дуулгалаа.

Categories
мэдээ улс-төр

2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр (2023.12.28)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товоос өөр санал гаргах, үг хэлэх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж нар ирүүлснээс Ц.Анандбазар гишүүн нэрээ татаж, хойшлуулсан болохыг хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, “УИХ-аар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад санал хэлэхээр биелэгдэхгүй байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц ирэх онд баригдаж эхэлнэ. Уг бүсэд нутаглаж буй 1200 иргэнд 30 сая төгрөгийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хамт өргөн мэдүүлээд нэг жил өнгөрсөн ч хэлэлцсэнгүй. Хуулийн төслийг яаралтай оруулж ирж, хэлэлцүүлэхийг УИХ-ын удирдлага, даргын Зөвлөлөөс хүсэж байна” гэв. Мөн тэрбээр сая гаруй иргэдийн 1072 ширхэг хувьцааг Монголын төр авсан, буцааж өгөх талаарх УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэнийг шийдвэрлэж өгөөч гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон тогтоолыг УИХ баталсан тул өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажиллаад ирсэн тухайгаа танилцуулаад орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг уншиж танилцуулав. Тухайлбал, Говь-Алтай аймагт 1350 туульч “Жангар” тууль хайлж, 300 гаруй тэмээчин чуулсан арга хэмжээнд оролцсон иргэдээс манай боловсролын тогтолцоо гадаадын соёлыг хуулбарласан шинжтэй, үндэсний ахуйгаас тасарсан байгаа нь сургалтын чанар, хүүхэд залууст муугаар нөлөөлж буйг анхаарахыг сануулсан, Улаангомын оршин суугчаас жимс, ногооны үрийг борлуулах, орон даяар тараах бодлогыг салбарын яаманд уламжлах, хувийн хэвшлийн сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөрийг 250 мянган төгрөгөөр төсөвлөдөг нь хүрэлцдэггүй, Ховд аймгийн Жаргалант суманд стадион шинэчлэн барих, Дөргөн суманд гахай олширч, бог малд халдах болсон зэрэг олон хүсэлт ирүүлснийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй гэсэн юм.

Мөн өдрийн хуралдаанаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлж хэлэлцсэн юм. Байнгын хорооны санал буюу Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 57,8 хувийн саналаар дэмжигдэж, хуулийн төслийг хэлэлцэхээр тогтож, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг асуудлаар завсарлага авсан хугацаа дууссан тул Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,5 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул эцсийн найруулгыг сонслоо. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулна.

Үүний дараа “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тус Байнгын хороо УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67,4 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг батлав. Түүнчлэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа танилцуулав. Ийнхүү тус Байнгын хорооны саналаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 65,2 хувь нь дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулсан. Г.Дөлгөөн нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа амжилт гаргаж, “саарал” жагсаалтаас гаргах реформыг хэрэгжүүлэх, банкны салбарын хяналт, шалгалтыг эрчимжүүлэх, банкуудын хувьцаа гаргах чиглэлд үр бүтээлтэй ажилласнаа онцлон тэмдэглэж, хувийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулгын өмнө тодотгов. Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,8 хувь нь чөлөөлөх саналыг дэмжсэн тул “Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Г.Тэмүүлэн танилцууллаа. Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа албан тушаалтнууд усанд хаясан чулуу шиг алга болчихдог бол өөрийн биеэр ирж, ажлаа тайлагнах сайн жишгийг тогтоож байгаа Д.Занданбат даргыг сайн ажилласан хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ерөнхий аудитор Д.Занданбат нь салбартаа мэргэшсэн, хамт олныг сайн бүрдүүлдэг чадварлаг боловсон хүчин гэж дүгнэдэг гэв. Ийнхүү гишүүд үг,  санал хэлж дууссаны дараа санал хураахад, 80 хувийн саналаар дэмжиж, чөлөөлөгдсөнд тооцов. Улсын Их Хурлын чуулганын нэгдсэн хуралдаан 10 цаг 55 минутад хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баттөр: Монголчууд нэгнийгээ муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….

Сэтгэл судлаач Ц.Баттөрийг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихсан, бүр үнэн голоосоо үзэн яддаг болсон шалтгааны талаар ярилцлаа.


-Монголчууд монгол хүндээ яагаад дургүй болчихсон талаар танаас асуумаар байна. Нэгнийгээ үзэн ядах, харааж зүхэх, зодох, амь насыг нь хөнөөх гээд л олон зүйлийн талаар танаас асууж тодруулах гэсэн юм. Үүнийг мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд тайлбарлаж өгөхгүй юү?

-Таны хэлж байгаа монгол хүн нэгнийгээ үзэн яддаг болчихсон гэдэгтэй зуун хувь санал нийлж байна. Шуудхан хэлэхэд монгол хүний гол дайсан нь монголчууд өөрсдөө болчихоод байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Та өнөөдөр анзаарч байгаа байх. Таны ойр тойрны хүмүүс нэг газар цугларч ярилцдаг. Харамсалтай нь ярианы гол сэдэв хэн нэгнийг муу хэлэх, үзэн ядах байдаг. Амьдралын боломж нь сайжирч, мэргэжилдээ амжилт гаргаж яваа хэн нэгнийг бид ярихдаа “Энэ хэзээ ийм байсан юм бэ. Хөгийн амьтан гутлаа чирээд явж байдаг байсан. Одоо бүүр өнгө зүс орчихжээ” гэхэд нөгөөх нь “Наадах чинь тэгж яваад мөнгөтэй болсон гэсэн. Ажилдаа амжилт гаргаад байгаа цаад шалтгаан нь ийм учиртай” гээд л ярьдаг. Амжилт гаргаж яваа эмэгтэй хүнийг аль нэг даргатай явалддаг гэх мэтээр ярьдаг. Харин эрэгтэйг нь даргын цүнх барьж гүйсээр байгаад энэ албан тушаалд ирсэн гээд л яриад байдаг. Амьдрал нь тааруу яваа таньдаг хүнийхээ талаар гэхэд “Үе удмаараа арчаагүй хүмүүс байсан юм. Энэ угаасаа ингэж явах заяанд төрчихсөн амьтан” гэх мэтээр ярьдаг. Яагаад энэ бүгдийг яриад байна вэ гэхээр монголчуудын тодорхой, магадгүй дийлэнх хэсэг хүн муугаар хэлэх дон буюу сэтгэцийн нэг төрлийн өвчинд нэрвэгдчихээд байгаа юм. Хүмүүс өөрийн мэдэлгүй ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Хүн муулах, үзэн ядах дон буюу сэтгэцийн өвчин нь хүндрээд ирэхээр олон муу үр дагавар дагуулдаг. Хүн муугаар яриад байхаар өөрт нь ямар ч хамааралгүй хүнийг хүртэл үзэн яддаг болчихдог.

Үүний тод жишээг хэлэхэд Солонгост хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа нэгнийгээ барьж өгдөг хүмүүс байдаг. Монгол хүн монгол хүнээ матаж барьж өгөөд байгаа цаад шалтгаан нь нэгдүгээрт, өөрөөс нь илүү мөнгөтэй болоод байна. Ажлаа сайн хийгээд байна гэж атаархаж боддог. Атаархал нь шууд үзэн ядалт, атаа жөтөө, өс хонзон авах үйлдлийг хийлгэдэг.Өөрөөр хэлбэл, өөрийгөө дөвийлгөх буюу эгоизм хэмээх хувиа хичээх үзэл гэх өвчний хавсарсан шинж тэмдэгтэй хүмүүс бусдад атаархаж, өс санаж явдаг. Ингээд элэг нэгтнээ матаж бариулдаг. Дараагийн жишээ нь замын түгжрэлд явж байгаа жолооч нар хоорондоо муудалцдаг. Түгжрэл дундуур машинтайгаа сүлжиж давхин бие биенийхээ урд, хойно орж шахалцдаг. Урд нь явж байгаад гэнэт тормос гишгэж осол аваар гаргах дөхдөг. Тэгснээ машиныхаа цонхыг онгойлгож янз бүрийн хараал хэлдэг. Үүний дараа замын голд зодолддог. Нэгнийгээ хайрлах энэрэх ямар ч сэтгэлгүйгээр зоддог. Цусыг нь гоожуулж байж санаа нь амардаг. Сүүлийн үед нэгнийгээ хажуугаар нь зөрөхдөө мөрлөж гарлаа гээд муудалцаж зодолдоод амийг нь хөнөөсөн хэрэг олон гарч байна. Хүмүүсийн энэ цочмог хурдан уурлаж, байгаа нь бусдыг үзэн ядах өвчнөөс үүдэлтэй юм.

-Юунаас болж бусдыг үзэн ядах өвчтэй болж байна вэ?

-Дэлхийн бусад оронд хүүхдийг дөрвөн настайгаас нь эхлээд хувь хүн болж төлөвшихөд гол нөлөө үзүүлэх хичээл заадаг. Солонгосчууд гэхэд хүүхдүүдээ багаас нь солонгос хүн оюун ухаан бяр чадал гээд бүх зүйлээс дэлхийн бусад улс орны хүмүүсээс илүү. Хамгийн шилдэг нь гэсэн ойлголтыг бат бөх суулгаж өгдөг. Германчууд ч ялгаагүй яг л ийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Гэтэл манайхан эсрэгээрээ байдаг шүү дээ. Аав, ээж нь гэртээ хүүхдүүдийнхээ хажууд хэн нэгнийг үзэн ядаж, муулаад байдаг. Хүндэлж хайрладаг, хамгийн ихээр үлгэрлэдэг аав, ээж, хамаатан садан нь хэн нэгнийг муу хэлээд байхаар хүүхдийн оюун ухаанд бусдыг үзэн ядаж болдог гэсэн үзэл бат бөх суучихдаг.

Сэтгэцийн өвчний эх үүсвэр нь ёс суртахуунгүй болж байгаагаас үүдэлтэй. Ёс суртахуун байхгүй болохоор хэн нэгнийг хүндэлж, хайрлахгүй болдог. Бас бусдаас ичиж эмээхээ больдог. Энэ байдал бий болоод ирэхээр бие биенийхээ дээр гарах гэсэн, амьтанлаг, араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихдаг. Миний түрүүнд ярьсан бусдыг үзэн ядах, монгол хүн монголчуудаа хайрлахгүй байгаа гол шалтгаан үүнээс үүдэлтэй. Ёс суртахуунгүй хүн ичиж, санаа зовохоо больдог. Үүний дараа хэнийг ч хайрлаж энэрэхгүй араатан шинжтэй болдог. Ёс суртахууны асуудлыг хүмүүс маш жижиг асуудал мэт ойлгодог. Үнэндээ энэ бол чухал зүйл юм. Хүүхдүүдээ ёс суртахуунтай, бусдыг хүндэлдэг, хүн чанартай байх, хэн нэгэнд ялагдаж, ялж сурах, монгол хүний үнэ цэнэ ямар байх ёстойг ойлгуулж чадахгүй байгаагаас болж өнөөдрийн араатан шиг зан авиртай монгол хүнийг бид өөрсдийн гараар бүтээж байгаа юм шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа, ёс, суртахууныг өөрчлөхгүй бол энэ төрлийн өвчин улам даамжирч, цар хүрээгээ жилээс жилд тэлнэ гэсэн үг юм.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв судалгаа хийсэн гэсэн. Тэр судалгааны үр дүнгээр зургаан хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн төрлийн өвчтэй байгаа гэсэн үү?

-Сэтгэцийн эрүүл мэндийн төв одоогоос хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг гэх судалгааг гаргасан байна. Манай улсын иргэд өвчилж байгаа өөр нэг өвчин байна. Эгоизм буюу хувиа хичээх үзэл. Өөрийгөө хэт их дөвийлгөх, ерөөсөө л энэ хорвоод өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй гэх үзэлтэй хүн олон болоод байна.

-Эрүүл буюу сэтгэцийн ямар ч эмгэггүй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл, өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэм дунд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэдэг. Дасан зохицох чадвар гэдэг маш чухал юм. Ийм чадваргүй хүн байдаг. Бусадтай харилцаж чаддаггүй, шинэ хамт олны дунд ороод нийгэмшиж, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Эсвэл хүмүүстэй муудалцаж, дандаа муу талыг нь олж хардаг. Бас хамт ажиллаж байгаа хүмүүсээ удирдлагууддаа матдаг хүмүүс байдаг. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэдгийг хэлмээр байна. Бас заргын донтой хүмүүс байдаг. Заргын дон гэдэг биеэ даасан өвчний хам шинж юм. Гэхдээ зарга хийгээд явдаг хүн болгоныг эмгэгтэй, өвчтэй гэж болохгүй. Шударга үнэний төлөө явдаг хүн бий. Хүний гаргаж байгаа зан авир, зан аашаас болоод тухайн хүнийг шизотой гэж болохгүй. Зан ааш, төрөх үйлийн олон шинж хүнд байдаг учраас тэр болгоныг өвчин, эмгэг гэж хамаагүй хэлж болохгүй.

-Сэтгэл гутралын өвчин сэтгэцийн гаралтай өвчний ихэнх хувийг эзэлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм ээ. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе ìөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ба эрүүл мэндийн тусламжтайгаар эмчлэгдэнэ.Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг өвчин түр зуурын уйтгарлаж гунихаас ялгаатай юм. Сэтгэл гутрал нь өвчин бөгөөд уйтгар гуниг нь маш хүчтэй, цаг хугацааны хувьд удаан үргэлжилдэг. Иймд энэ нь таны ажил, нийгмийн байдал гэр бүлийг тааламжгүй байдалд оруулдаг. Сэтгэл гутрал нь сэтгэл цочролд оруулахаас гадна өөр олон шинжүүдээр илэрнэ. Сэтгэл гутралд автснаас болж амиа хорлох харамсалтай хэргүүд ар араасаа цувран гарсаар байна. Ер нь сэтгэл гутралтай эсэхээ тестээр үзэж болдог. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал сэтгэл гутралд орсон байх магадлалтай.

“-Та ихэнхдээ сэтгэл дундуур гонсгор байдаг.

-Урьд өмнө нь сонирхол татаж байсан зүйлдээ сонирхолгүй болсон, өдөр ирэх тусам таашаал авах нь буурч буй.

-Та хэвийн хооллож байгаа ч жин ихээхэн нэмэгдсэн, эсвэл мэдэгдэхүйц буурсан.

-Танд байнга өлсөх мэдрэмж төрдөг болсон, эсвэл хоолны дуршил буурсан.

-Нойргүйдэх, эсвэл үргэлж нойрмоглодог болсон.

-Та байнгын хэт сэрэлтэй байх, эсвэл сулрал болон огцом бууралт мэдэрдэг болсон.

-Таны эрч хүч суларч, амархан ядардаг болсон.

-Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгадаг болсон.

-Таны оюуны чадавх мэдэгдэхүйц буурч сэтгэл санаагаа төвлөрүүлэн шийдвэр гаргах чадвар буурсан.

-Танд үхэл, амиа хорлох талаар бодлууд бий болсон.

-Амиа хорлох оролддогууд хийсэн” гэсэн арваннэгэн шинж тэмдгээс танд нэгэн зэрэг тав нь илэрч байвал сэтгэл гутралд орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио юм.