Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Г.Пүрэвдагва: Эзнээ олсон, сайн уран бүтээл яван чангардаг юм байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………

Увертюра”-ын ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.


-Энэ жил “Увертюра” хамтлаг шинэ цомгоо гаргаж, 21 аймгаар аялан тоглолт хийсэн гээд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Харин одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Увертюра” хамтлагийн хувьд энэ жил уран бүтээлийн олз омог арвинтай, сайхан байна. Бид Монгол бөхийн өргөөндөө бие даасан хоёр дахь “Монгол минь” хэмээх цомгийнхоо баярыг хийсэн. Үүний зэрэгцээ залуу малчдыг дэмжих аян өрнүүлсэн л дээ. Манай хамтлаг энэхүү аяны хүрээнд 21 аймгаар аялан тоглолт хийж “Монгол минь” цомгийн нээлтийн үеэр цугларсан орлогоо залуу малчдадаа хандив болгон өгсөн. Хандиваа аймаг бүрээс шалгарсан залуу малчдадаа мөнгөн хэлбэрээр бус, тус бүр тавин төлөг бэлэглэсэн. Залуу малчид маань баярласан талархсанаа илэрхийлсээр байгаад бид баяртай байна.

2019 онд манай хамтлагийн 10 жилийн ой болно. Иймд бид ойгоо угтаж энэ намраас шинэ уран бүтээлүүд дээрээ түлхүү ажиллахаар зэхэж байгаа. Тиймээс одооноос эхлээд төлөвлөгөөний дагуу ойдоо зориулсан ажлуудаа хийж эхлэх юм. Арван жилийн хугацаанд “Увертюра” хамтлаг юу хийж, бүтээсэн бэ гэдгээ тайлагнана гэж ойлгож болох юм. Харин уран бүтээлийн тухайд Монголд минь байдаг олон ястнууддаа зориулсан бүтээл хийхээр зэхэж байна. Ястнуудын онцлог, зан заншил, ахуй амьдралыг харуулсан уран бүтээлүүдийг хийе гэж зорьж байна. Одоогоор цаатнуудын тухай “Самгалдай” хэмээх дууг дуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Гэхдээ багагүй ярвигтай байх шинжтэй. Манай хамтлаг поп опера чиглэлээр дуулдаг шүү дээ. Тэгэхээр поп оперо чиглэлээр дуулдаг, дуурийн тавимал хоолойн дээр үндэсний, язгуур урлагийн шинжийг оруулах нь тийм ч амар биш юм. Гэхдээ мэдээж аль, аль хэв маягаа уусгаж, шигтгэж сайхан уран бүтээлүүд гаргах болно. Бид маш олон мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч судалгаа хийсний үндсэн дээр энэ ажлаа эхлүүлсэн. Цаашдаа захчин, урианхай, дарьганга гээд үргэлжлүүлээд явна.

-Өнгөрсөн онд “Надад үлдсэн найз” хэмээх мюзикл тавьж байсан. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тэргүүтэй жүжигчид оролцон тоглосон энэ мюзиклд “Увертюра” хамтлагийнхан ч багагүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад амжсан. Энэ мюзиклийнхээ тухай яриач?

-Жүжигчин байна гэдэг, жүжиглэх ур чадвартай байна гэдэг амаргүй. Гэхдээ бид Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, моно жүжгийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Ц.Баясгалан гээд чадварлаг уран бүтээлчидтэй хамтарсан учраас маш их тус дэм болсон. Зохиолын хувьд орчин үеийн залуус руу чиглэсэн. Найз нөхдийн нандин холбоо, үерхлийн мөн чанар төдийгүй эх хүний үрээ гэсэн сэтгэл зэргийг харуулдаг. Үг, утга аялгуу зэрэг нь зохицож чадсан уран бүтээл болсон гэж ойлгож байгаа. Бид энэхүү “Надад үлдсэн найз” хэмээх мюзиклээ энэ ондоо дахин сэргээж тавих бодолтой байгаа.

-“Увертюра” хамтлаг анх хэрхэн байгуулагдаж байв?

-Бид 2005 онд Хөгжим бүжгийн коллежид дуурийн гоцлол дуулаачийн ангид орж байсан юм. Харин манай хамтлагийн Ганбаатар 2009 онд хамтлаг байгуулах санаа гаргасан юм. Ингээд нийлдэг дөрвөн найздаа хэлснээр хамтлаг маань байгуулагдсан. Манай хамтлаг эхлээд тавуулаа байсан л даа. Одоо нэг найз маань Багахангай дүүргийн Соёлын төвийн даргаар ажиллаж байгаа. Бид хамтлагаа байгуулаад найм, үерхэж, нөхөрлөөд 12 жилийг ардаа орхижээ. Хамтлагаа байгуулчихаад, оюутан ахуйн дэврүүн сэтгэлээр дүүрэн явах үед минь Хөгжим бүжгийн коллежийн Б.Сүхээ багш маань хамтлагийн нэр, уриалга, зохион байгуулалт, бүтэц зэргийг гаргаж байлаа. “Увертюра” гэдэг нь удирдтгал хөгжим, номоор бол өмнөх үг гэсэн үг. Аливаа зүйлийн эхэнд яваарай гэж энэ нэрийг өгсөн. Тиймдээ ч бид эхлэл нь байхын тулд мэрийдэг. Мөн байгуулагдсан цагаас минь эхлэн “Анир” студийн хөгжмийн найруулагч Алтанхуяг ах маань продюссероор ажиллаж байна. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах урлагийн хүний ёс зүй болоод ямар уран бүтээл дуулах, туурвих ёстой талаар зааж зөвлөдөг дөө. Ер нь анзаараад байхад биднийг хүрээлэн байгаа хүмүүс минь зөв залж чиглүүлж, бид ч өөрсдөө зөв зүйтээ нөхөрлөж ирсэн юм болов уу даа. Үүнд их баярлаж явдаг юм.

-Яагаад поп опера чиглэлээр дуулах болсон юм бэ?

-Биднийг оюутан байх үед поп опера чиглэлээр дуулдаг Нюьанс”, “Классик жем” зэрэг хамтлагууд их гоё гарч ирж байсан. Тиймээс бид тэдэн шиг чадварлаг хамтлаг болохыг хүссэн. Одоо үзэгч, сонсогчид маань их гоё хүлээж авдаг болж байна. Мөн энэ чиглэлээр болон бидний дууг дуулдаг уран бүтээлчид, хамтлагууд бий болжээ. Тухайлбал, Өмнөдмонголд “Жалам хар”, “Адуучин” зэрэг хамтлагууд байдаг. Биднийг очиход зорин ирж уулзаж байлаа. Мөн Улан-Үдэд манайхтай адил стилиэр дуулдаг төдийгүй “Жамаас”, “Тэнгэрийн хүү”, “Өнө мөнх орон” зэрэг дууг минь дуулдаг юм билээ. Түүнчлэн 21 аймгаар аялан тоглолт хийгээд явж байхад ч тийм хамтлагууд таарч байсан. Үүнд бид их баяртай байгаа. Арван жилийнхээ ойн босгон дээр их сайхан хүрээлэлтэй болжээ гэж ойлгож байгаа юм.

-Хамгийн анхны уран бүтээл тань ямар дуу байсан бол?

-Чингис хааны одонт, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын аялгуу, Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон” дуу бол бидний анхны уран бүтээл л дээ.

-“Жамаас” дууг сонсогчид одоо ч сонсох дуртай байдаг. Энэ уран бүтээл хэрхэн бүтэж байв даа?

-Манай хамтлагийг дуулахаас хоёр жилийн өмнө “Жамаас” дууг Д.Сосорбарам ах дуулж байсан. Харин 2011 онд Д.Сосорбарам ах та хэд энэ дууг дуулвал яасан юм гэсэн. Үүнээс өмнө Со ахтай хэд, хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллачихсан байсан л даа. Ингээд 2012 онд “Удиртгал” нэртэй цомогтоо оруулсан юм. Тухайн үед бид нар “Хөгжмийн найруулга нь гоё юм, үг нь даанч хүнд юм. Со ахад өөрт нь их зохидог шүү” гэх мэтийн юм яриад л явж байлаа. Гэтэл цомогтоо оруулснаас хойш хүмүүст маш сайн хүрч эхэлсэн. Эзнээ олсон, сайн уран бүтээл яван чангардаг юм байна. Бид одоог хүртэл хаана ч дуулсан сонсогчид маань маш сайхан хүлээж авдаг.

-Энэ хугацаанд “Удиртгал”, “Монгол минь” нэртэй хоёр цомог гаргасан байна. Үүнээс харахад ихэнх уран бүтээл тань эх орны сэдэвтэй байх шиг санагддаг…

-Тийм шүү. Манай хамтлагийн дийлэнх уран бүтээл эх орны сэдэвтэй байдаг. Багахан хэсэгт эхийн тухай дуу багтдаг юм. Харин дуучдад ихэвчлэн хайрын тухай дуу байдаг бол манай хамтлагт нэг ч хайрын дуу бас аавын тухай дуу байдаггүй юм билээ. Бидний зүгээс хайрын сэдэвтэй дуу зохиож өгөөчээ гэсэн саналыг уран бүтээлчдэдээ тавьсаар л байгаа. Гэхдээ гадна дотны, хөдөө орон нутгийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчаас уран бүтээлийн багагүй санал ирдэг. Тэр дунд ихэвчлэн эх орны сэдэвтэй дуунууд байгаа юм.

Ямартай ч гадны орнуудад аялан тоглолт хийгээд явж байхад тэнд ажиллаж, амьдардаг монголчууд эх орны сэдэвтэй дуунуудыг минь сонсоод маш их огшдог. Тоглолт эхлээд удаагүй байхад л уйлдаг шүү. Бидний хувьд ч уран бүтээлээ хүний сэтгэлд хүртэл дуулахын тулд маш их хичээдэг дээ. Ер нь манай хамтлаг уран бүтээлдээ тоо гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг юм. Гэхдээ сүүлийн үед сайн, муу нь ялгагдахгүй маш олон дуучид гарч ирж байна. Сошиалаар болон фм-үүдээр үй зайгүй дуугаа цацаад л гаргах болж. Харин онцлууштай нь манай үзэгч, сонсогчид урлагийг ойлгодог, мэдэрдэг болсон байна. Хэн нь ам бариад, муу уран бүтээл хийгээд байгааг ялгаж, салгадаг болжээ. Үүнд их баярлаж байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Бархүү: Намайг өөрийнхөөрөө яаж дуулдгийг сонсъё гэсэн хүмүүс их болсон DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………….

“Х-Түц” продакшны жүжигчин, “Яг түүн шиг” шоуны оролцогч Т.Бархүүтэй ярилцлаа.


-“Яг түүн шиг” шоуны ялагчаар гурван ч удаа шалгарлаа. Танд баяр хүргэе. Шоуныхаа тухай сэтгэгдлээ хуваалцаач?

-Надад “Яг түүн шиг” шоунд орох санал гуравдугаар сарын дундуур ирсэн юм. Анх орохгүй гэж бодож байсан л даа. Харин хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн минь зөвлөснөөр орохоор шийдсэн. Одоо бол орсон нь зөв болжээ гэж бодож байгаа шүү. Учир нь “Яг түүн шиг” шоу Бархүү гэх хүнийг үзэгч, олон түмэнд илүү таниулж өглөө гэж бодож байна. “Боловсрол” телевизийн хамт олон болоод гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олондоо талархсанаа илэрхийлье.

-Та өндөр өсгийт дээр муугүй бүжиглэчихэж байгаа харагдсан. Ер нь өмнө нь өндөр өсгийт дээр тайзнаа гарч байв уу?

-Cher-ийн дүрийг бүтээхийн тулд биеийнхээ ихэнх хэсгийг гаргасан хувцас, трико өмсч, өндөр өсгийт дээр бүжиглэх шаардлагатай болсон. Яахав, өмнө нь тайзан дээр ганц, хоёр удаа л өндөр өсгийттэй гарч байсан ч арван сантиметрийн өндөртэйг бол хэзээ ч өмсөж байгаагүй. Гэхдээ нэвтрүүлгийн зүгээс яг миний хөлд тохирсон гутал урлаж өгсөн учраас хавьгүй дээр байсан. Тухайн дугаарыг эргээд үзэхээр өөрийгөө яаж ингэж бүжиглэж бас ширээн дээр үсэрч гарсан байна аа гэж бодсон шүү. Яг ч ширээн дээр гарна гэж тооцоолоогүй байсан л даа. Тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө л гарсан байх. Харин манай Мээдээ ирж түшиж авснаар ширээнээс их эвтэйхэн буусан. Ирж түшээгүй байсан бол унаж, бэртэх ч байсан юм бил үү. Ямар ч байсан гоо зүйн хувьд тун таагүй харагдах байсан биз (инээв). Мээдээдээ маш их баярлаж байгаа шүү. Гэхдээ Cher хатагтайн дүрээс илүү гурван хүний дүр, онцлог, хоолой зэргийг нэг тайзан дээр дөрвөн минутад багтааж гаргана гэдэг амаргүй байсан. Тэр бол тав дахь дугаар буюу Парисын дарь эхийн сүмийн Notre Dame юм. Энэ дүр хамгийн их хөлс хүч, ажиллагаа шаардсан. Гэхдээ түүний ард гарсандаа болоод энэхүү дүрд тоглосондоо баяртай байгаа. Миний хувьд мюзикль хийн тоглох юмсан гэсэн хүсэлтэй болсон доо.

– Таныг анх жүжигчин биш дуучин болох гэж байсан гэж сонссон юм байна. Ер нь энэхүү шоу ч тэр дуулах авьястайг тань улам батлах шиг боллоо?

-Тийм шүү. Анх дуучин болох бодолтой байсан ч жүжигчний ангид шалгалт өгчихсөн юм. Ямартай ч энэ шоунд орсноор хүмүүсээс урмын үг маш их сонсож байна. Тэр дундаа “Чамайг ингэж дуулна гэж төсөөлж байгаагүй. Цаашид дуулаарай. Мөн энэхүү шоунд оролцсонд баярлалаа. Өөр жанр, чиглэлээр хүчээ сориод үзээрэй” гэсэн сэтгэгдэл, санал их ирж байгаа. Тэр дундаа сэтгэлгээний кино, драм зэрэгт тоглоочээ гэсэн ч хүмүүс байна. Яг үнэндээ миний хүсэж, мөрөөддөг зүйл бол тэр л дээ. Би амьдралтай их ойрхон, гэр бүлийн ч юм уу, сэтгэхүйн драмд тоглохыг, бүр чадвал өөрөө хийх юмсан ч гэж боддог юм. Юутай ч энэ сайхан үзэгчдийн санал, сэтгэгдлийг цаашдын уран бүтээлдээ тусгаж илүү их хичээх болно гэсэн урам, зориг дүүрэн л алхаж байна даа.

-Харин цаашдаа дуулж, уран бүтээл хийх бодол бий юү?

-Одоохондоо эхлүүлсэн зүйл байхгүй байна л даа. Гэхдээ энэ жилдээ багтаагаад уран бүтээл хийвэл зүйтэй байх гэсэн бодол төрж байна. Намайг яг өөрийнхөөрөө яаж дуулдаг юм бэ гэдгийг сонсъё ч гэсэн хүмүүс байгаа. Ер нь болохгүй зүйл байхгүй шүү дээ.

-Дараагийн дугаарт мөн л эмэгтэй хүний дүр бүтээхээр болсон. Бэлтгэл ажилдаа орчихсон уу?

– Ер нь анзаараад байхад эрэгтэй хүн эмэгтэй хүний дүрийг бүтээхэд үзэгчид их дуртай байдаг юм шиг. Эрэгтэй хүнийг хөх, бөгс элдэв гоёл, чимэглэлтэй байгаагаар харахад илүү сонирхолтой байдаг байх нь л дээ. Би дараагийн дугаарт Miley Cyruc-ийн дүрийг бүтээж “Wrecking ball” дууг дуулах юм. Дуучин нь бөмбөлгөн дээр нүцгэн суун дуулдаг. Мөн л үзэгчид “Та нүцгэлнэ биз дээ, ямар хувцас өмсөх гэж байна” л гээд байгаа. Миний хувьд нүцгэлэх хэцүү, нүцгэлэхгүй байх хэцүү л болоод байна. Нүцгэлнэ гэхээр арай ч болохгүй л байгаад байна. Гэхдээ бодсон юм байгаа.

-“Яг түүн шиг” шоуны оролцогчид бусад өрсөлдөгчдөдөө гурван оноо өгдөг. Энэ онооны хувьд та ямар бодолтой байдаг вэ?

-Оролцогчид нэг нэгнээ хэрхэн дүгнэж байгааг үзэгчид харж байгаа учраас төдийлөн санаа зовдоггүй. Хамгийн гол нь үзэгчид тэр бүхнийг дүгнэж, цэгнэж байгаа шүү дээ. Миний хувьд тухайн дугаарт хэн хамгийн мундаг нь байсан бэ гэдгийг үнэн шударгаар дүгнэж, түүнд оноогоо өгнө гэсэн чиг шугамыг баримталдаг. Бидэнд нэвтрүүлгийн зүгээс ч гэсэн тийм л шаардлагын дагуу оноо өгөх эрх олгосон. Түүнээс хэн нэгний хатгаасаар эсвэл атаархсандаа өөр хүнд өгье гэсэн бодол байдаггүй. Ер нь аливаа юм шударга байхдаа л гоё шүү дээ. Яахав, манай бусад оролцогчид өөрсдийнхөө сайн гэж бодож байгаад л өгч байгаа байх.

-Таны бодлоор хамгийн хүчтэй өрсөлдөгч тань хэн бэ?

-Яг тэр л миний хүчтэй өрсөлдөгч гэж бодож болохгүй юм билээ. Барьцгүй юм байна. Бүгд л мундаг байгаа. Тэгэхээр цаашдаа би зөвхөн тэрнээс л айж байна гэсэн эмээлт байхгүй болсон. Ер нь эд маань юу хийх гээд байна гэсэн айдастай болоод байна шүү. Гэхдээ яалт ч үгүй Гантогоо маань мундаг байгаа. Гэсэн ч өрсөлдөгчдөдөө анхаарал хандуулахаас илүү өөрийнхөө үзүүлбэрт цаг зав гаргаж, судалгаа хийхээр зорьж байна даа.

-Тав дахь үзүүлбэрийг тань таны хань ирж үзсэн байсан. Ер нь танд заавар зөвлөгөө хэр их өгдөг вэ?

-Би гэр бүлийнхнийгээ шоунд ирүүлэхийг хүсдэггүй л дээ. Гэхдээ Парисын дарь эхийн сүмийг бүтээхэд миний хань надад хэлэлгүйгээр ирчихсэн байсан. Учир нь миний бүтээсэн дүрүүдээс энэ дүр л Одноод хамгийн их таалагдсан юм билээ. Гэсэн ч надад мэдэгдэхгүйгээр нуугдаж ороод сууж байсан. Түүнээс миний оноонд нөлөөлөх гэж ирээгүй гэдгийг мөн хэлэх байна. Харин миний хувьд ирчихсэн байгааг нь мэдсэн бол ичимхий юм болохоор, биеэ бариад илүү их сандрах байсан болов уу. Эхнэрийнхээ өмнө жүжиглэнэ гэдэг амаргүй шүү дээ. Яахав, хамт жүжиглэнэ гэдэг өөр л дөө.

Мэдээж хамгийн гол дэмжиж, заавар зөвлөгөө өгч байгаа хүн нь манай гэр бүлийн хүн байлгүй яахав. Үзүүлбэрүүдийнхээ дууны сонголтыг Одноотойгоо л ярилцаж шийддэг шүү.

-Таныг нэгэн шинэ кинон дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Хэзээ нээлтээ хийх вэ?

-Ирэх есдүгээр сард “Алтан өндөг” хэмээх инээдмийн жанрын киноныхоо нээлтийг хийнэ. Энэхүү кинонд МУГЖ Лхагвасүрэн, Дэмидбаатар, Одончимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Эрхэмбаяр болон Өмнөд Монголын алдарт дуучин Халин болон миний бие тоглосон. Түүнээс гадна Өмнөд Монгол болоод Монголын жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглосон байгаа. Киноны зураг авалт гадаадад хийгдсэн. Ер нь чих халууцуулахгүй л уран бүтээл болсон гэж бодож байгаа шүү. Ямар ч байсан киноны найруулагч, уран бүтээлчдийн дунд хүлээлт үүсгэчихсэн гэхэд хилсдэхгүй байх. Мөн нэг нууцаасаа задлахад энэхүү киноныхоо гол дууг өөрөө дуулчихъя гэсэн бодол байгаа шүү. Энэ дуугаараа эхлэлээ тавьчихвал болохгүй зүйл байхгүй л болов уу.

-“Х-Түц” продакшн шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байна уу?

-Манай продакшн одоогоор амралттай байна. Гэхдээ миний хань болоод Онон ах гэх мэт цөөн хэдэн хүн драмын маш хүнд сэдэвтэй киноны зохиол дээр ажилласан. Энэ кино маань маш гайхалтай, сайн зохиол болсон гэж бодож байна. Энэ мэтчилэн чанартай кино хийхээр манай хамт олон ханцуй шамлан орсон. Чадвал хоёр ч кино хийе гэсэн төлөвлөгөөтэй. Мөн намар гэхэд инээдмийн жүжиг тавих эсвэл бүр шинэ зүйл хийх зэргээ ярилцаж байна. Ер нь байнгын л шинэлэг, содон зүйл хийхээр эрэл хайгуул хийж байна даа.

-Ингэхэд таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу?

-Миний ээж сайн дурын уран сайханч хүн л дээ. Ээж минь төрөл бүрийн хөгжим тоглоно, сайхан дуулна. Ер нь намайг хөгжмийн боловсролтой болоход ээж минь нөлөөлсөн. Үргэлж дуу зааж, дуулж өгдөг байсан. Мөн намайг жүжигчин болоход хамгийн их дэмжиж, баярлаж байсан хүн бол миний ээж юм. Гэхдээ би бүр төрөлхийн авьяастай хүмүүсийг бодвол ухаанаараа урлагт ханддаг. Тэгэхээр мэдрэмжээрээ гэсэн үг шүү дээ.

Би эхээс тавуулаа. Дөрвөн ахтай. Миний яг дээд талын ах ардын хөгжимчин хүн байдаг. Гэхдээ гэрээсээ урлагаараа явсан нь ганцхан би л байна.

-Олон хүү төрсөн учир танд Бархүү гэсэн нэр хайрласан юм болов уу?

-Миний том ахыг Баттулга гэдэг бол удаахууд нь Тодхүү, Батхүү, Басхүү гэсэн нэртэй. Намайг Басхүү ахтай андуураад бар жилтэй гэж бодсон юм шиг байгаа юм. Яахав, олон хүүтэй болоод жил, усыг нь андуурч л дээ. Тэгээд л Бархүү гэж нэрлэсэн юм билээ. Түүнээс би чинь тахиа жилтэй хүн шүү дээ. Хэрэв тахиа жилтэйг нь мэдсэн бол Тахиахүү эсвэл дахиад л хүү гэж нэрлэх байсан болов уу. Бар жилтэй гэж андуурсан нь болсон байгаа биз (инээв).

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2023.12.31 / НЯМ ГАРИГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН
ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Наран ургах, шингэх: 08.42-17.08
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 31, Адьяа гариг. Билгийн тооллын 19, Их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 8 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна DNN.mn

2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 31-нд зарим газраар, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7…-12 градус, өдөртөө +2…-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

2023 онд Монгол Улсад төрсөн хүүхдүүдэд Тэнүүн, Амин-Эрдэнэ нэрийг хамгийн их өгчээ DNN.mn

2023 онд Монгол Улсад төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрсийг танилцуулж байна.

Эрэгтэй хүүдүүдээс Тэнүүн гэх нэр хамгийн их байгаа бол эмэгтэй хүүхдүүдээс Амин-Эрдэнэ гэх нэр хамгийн их байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааныг нурааж эхэллээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын төлөвлөлтийг өөрчлөх талаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс долоо хоногийн хугацаанд иргэдээс санал асуулга авч, дийлэнх олонхынх нь саналаар цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахаар болоод байгаа билээ.

Улмаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Урт цагааныг нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан юм.

1 дүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өнөөдрөөс бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлжээ. Энэ тухай Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Урт цагааны барилгыг нураах ажил эхлээд явж байна. Ногоон байгууламж болгон тохижуулна. Зураг төслийг нь гаргаж байгаа” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой таван кино DNN.mn

Шинэ жилээр үзэхэд тохиромжтой таван  киног хүргэж байна.

-THE POLAR EXPRESS-

Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

-HOME ALONE 2: LOST IN NEW YORK-

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй.Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

-HOW THE GRINCH STOLE A CHRISTMAS-

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч.

-ELF-

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

-THE SANTA CLAUSE-

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгардаг.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч, тээврийн хэрэгслийг түр горимоор шалган нэвтрүүлж эхэллээ DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлтийн  бодлого”-ын хүрээнд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Алтанбулаг” авто замын хилийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж барилга, байгууламжийг ашиглалтад орууллаа.

Тус боомтоор 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08.00 цагаас эхлэн зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж эхэлсэн юм. Ингэснээр боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зах, худалдааны төв, хүнсний сүлжээ болон барааны дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг танилцуулж байна. 

ТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарьТАНИЛЦ: Зах худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр сарын 20-ноос үйлчлэх нийтийн тээврийн шинэ зургаан чиглэл DNN.mn

Нийтийн тээврийн зургаан шинэ чиглэлийг ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос нэвтрүүлнэ. Тодруулбал,

  • М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
  • М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
  • М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
  • М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
  • M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
  • М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог үндсэн зургаан чиглэлийг нэгдүгээр сарын 20-ноос нэвтрүүлнэ.