Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна DNN.mn

ЕБС-ийн 1-2 ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд, 11-р сарын 6 буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар амрах БШУ-ы сайдын тушаал гарсан.

  • I  улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
  • II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
  • III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
  • IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэнэ.
Categories
мэдээ спорт

Парисын олимпийн наадмын нээлтэд 400 мянган хүн оролцоно DNN.mn

 Парисын Олимпийн наадмын нээлтийн ёслолд 400 мянган хүн оролцоно гэж Францын засгийн газар тооцоолжээ.

Энэ тухай Францын “RMC Sport” телевизийн суваг өнөөдөр мэдээллээ.

Ёлолын ажиллагааны үеэр Сена мөрний дээд эргийн далангийн дагуу 300 мянга, доод эргийн далангийн дагуу 100 мянган үзэгч байрлах аж.

“Парис-2024” Олимпийн наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд DNN.mn

БНХАУ-ын “Хилийн эрүүл мэндийн шалган нэвтрүүлэх журам” болон бусад холбогдох журмын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын хилээр нэвтрэх иргэд “БНХАУ-ын хилээр орж, гарах эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөх шаардлагагүй болсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгдэв.

Харин халуурах, ханиалгах, амьсгал боогдох, бөөлжих, харших зэрэг шинж тэмдэгтэй иргэд гаалийн байгууллагад эрүүл мэндийн мэдүүлгийг санаачилгаараа мэдүүлэх, мөн биеийн температур хэмжих, халдварт өвчний шинжилгээ, эмнэлгийн үзлэг, дээж авах зэрэг эрүүл мэнд, хорио цээрийн ажилд гаалийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай аж.

Санаатайгаар өөрийн эрүүл мэндийн талаар буруу мэдүүлсэн, нуусан зэрэг үйлдэл гаргаснаас үүдэн халдварт өвчин тархах эрсдэл үүсгэсэн тохиолдолд хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдсэн байна.

Иймд, БНХАУ-д зорчих иргэд өөрийн биеийн байдлыг хянаж, хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлгийг бөглөх шаардлагатайг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Байнгын хороо: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх өргөдлийг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдаж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсөв болон 100 мянган иргэний дэмжлэг авсан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  •  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  •  Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийн цалинг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэх юм.

Түүнчлэн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг 13:00 цагийн орчимд мэдээлэх юм байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг нэвтрүүллээ DNN.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг болон мэс заслын багтай хамтран Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг анхны өвчтөнд хийж, амжилттай нэвтрүүллээ.

Мэс заслын үеэр Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин хэлэхдээ “УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажилласан. Бид зорилгодоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ” хэмээсэн юм.

Энэхүү мэс засал хийгдсэнээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой бөгөөд нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд дурдсан. Цаашид тус төв нь LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдар, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөж байгаа юм.

Мөн мэс заслын багт ажилласан УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж дурангийн тусламжтайгаар хийгддэг мэс заслын аргыг 2008 оноос дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн гэдгийг онцолсон. Тэрбээр, хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь бага тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үхрийн мах ястай 15414 төгрөг байна DNN.mn

2023 оны 10 сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.7 хувиар буурч, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор авна уу.

https://tinyurl.com/39yumjp4

May be an image of map and text that says "хонинымах, ястай улаанбаатар хотод (зарим гол нэрийн барааны дундаж унэ) 2023 оны 10 сарын 30-ны байдлаар ухрийн MAX, ястай( 10сарын2 11716 ↑0.8% 11810 10сарын3 ямаань ястай 10сарын23 15414 15414 414 10сарын30 аи-92 (литр) 1-рзэргийн гурил(кг) сарын 164 164 10сарын 30 10сарын23 2390 10сарын23 406 ΘΜΗΘх 7хоногоос 2 390 30 2 406 10сарын30 0.2% сонгино, ATAP талх (600гр) -1.7% θмнθх CAPAAC 10сарын23 455 个0.2% 2945 940 2 455 сарын темс, дотоод (кг) элсэн чихэр ендег (ширхэг) 575 -2.8% 1 532 30 042 042 сарын шинэ CYY (литр) 588 ↑1.2% 595 10сарын30 цагаанбудаа (кг) 429 429 852 -1.1% 798 10сар"

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Халамцуу, согтуу машин барих нь монголчуудад бий болсон шинэ соёл гэж үү DNN.mn

Согтуу жолооч нар дийлдэхээ болилоо. Хоногт дунджаар 500-гаараа цагдаад баригдаж байна. Энэ бол ердөө зам дээр зогсч буй цагдаа нарын илрүүлсэн тоо. Үүний цаана хэчнээн халамцуу, гөлөмцүү товарищ жолооны хүрд мушгиж явааг хэн ч мэдэхгүй. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан статистикаар сүүлийн арван жилд 370 гаруй мянган согтуу жолооч мэдээнд бичигджээ. Судалгаагаар дөрвөн жолооч тутмын нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьдаг гэжээ . Хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барих үнэхээр их зориг зүрхтэй юм байна. Яагаад гэвэл хуулийн заалт нь дэндүү хөнгөн учраас манайхан болсон хойно аргалчихаж болно гэж боддогтой холбоотой. Согтуу жолоочид зөрчлийн арга хэмжээ авдаг. Тэр нь жолоо барих эрхийг нь түр хугацаагаар хасах, мөнгөн торгууль ногдуулах шийтгэл. Гэтэл үүнийг жолооч нар ёстой үдийн будаа идэх шиг хөнгөн асуудал гэж үздэг. Тийм болохоор согтуу жолооч нар замаа алдлаа гээд Б.Энхбаяр сайд хуулийг н ь ч а н г а т г а х а а р т ө с ө л б о л о в с р у у л с а н . Т ү ү н и й т а н и л ц у у л с а н х у у л и й н төсөлд “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш, гэмт хэрэгт тооцдог болно” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, согтуугаар ж о л о о б а р ь ж б а й г а а д баригдвал ял оноож, шоронд хорьдог болох юм байна. Ш и н э х э н а ж л а а а в с а н даруйдаа ийм мэдэгдэл хийсэн Б.Энхбаярыг нийгэм даяараа зүхсэн. “Пээ яана аа. Согтуу хүн болгоныг шоронд хорих юм уу. Өдөрт 500, 500-гаараа шорон руу ачигдаад байвал Монголд хүн үлдэх үү. Шоронгийн чинь ачаалал яаж дийлэх юм бэ. Ёстой амьдралгүй хууль оруулж ирлээ” гээд л амтай болгон нь хэлж байгаа харагдсан. Харин сүүлийн үед нийгмийн өөр түйвээнд энэ асуудал дарагдчих шиг боллоо.

Машин бол хүний оюун ухаанаар удирдагдан хөдөлж байгаа техник. Эрүүл саруул ухаантай хүн жол оогоо зөв чиглүүлээд, аливаа осол аваарыг тооцоолж х ө д ө л г ө ө н д х я н а м г а й оролцоно. Харин согтож мансуурсан хүн сэтгэн бодох, өөрийгөө цэгнэх чадвараа алддаг. Яагаад согтуу хүн машин барьж болохгүй вэ гэдэг нь ийм л энгийн логик. Гэтэл манайхан нийгмээрээ энэ тухай ерөөсөө бодохгүй байна. Согтуу жолоочид ял онооно гэсэн хуулийн төслийг эсэргүүцэж байгаа монголчуудын хандлагыг харахад “Архи уухгүйгээр машин барьж болдог шүү” гэсэн ухамсар огт алга. Үнэндээ машин барихдаа согтуу биш, архи уухгүй б а й в а л х э н ч ш о р о н д орохгүй. Ёстой 500 битгий хэл таван хүн ч торны цаана суухгүй дээ.

Монголчуудын ухаан с а н а а н д э р ү ү л м а ш и н барина гэдэг ойлголт буухаа байжээ. Заавал согтчихоод жолооны ард суух ёстой гээд ойлгочхож. Ерөөсөө ийм шинэ соёл бий болчихсон юм байна. Үүний баталгаа нь парламентын танхимаас

шууд харагдана лээ. Согтуу жолоочид ял оноодог болгох хуулиийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байх үед УИХ-ын хэд хэдэн гишүүн илт эсэргүүцсэн. Ө в ө р х а н г а й а й м г а а с сонгогдсон Д.Тогтохсүрэн гишүүн хэтэрхий шоронжсон

хууль болчих юм биш үү гээд ихэд дургүй хандлагатай х а р а г д а н а л э э . Б а с Ж.Бат-Эрдэнэ гишүүн энэ хууль батлагдвал манай Булганыхан л их хэцүүдэх юм даа гэж байсан. Намар болохоор Булганы айраг ч а н г а б о л д о г ю м г э н э . Н а м р ы н а й р г а а у у с а н нутгийнх нь сонгогчид машин баривал шууд ялтан болох нь. Эрхэм гишүүн хэлэхдээ “Хөдөөний иргэд айргаа уугаад машинаа баривал яах юм бэ, ийм амьдралгүй юм ярилаа” гээд сүйд болох юм. Айраг бол согтууруулах ундаа гэдгийг яагаад тэд бодохгүй ийм зүйл ярьж байна вэ. Айраг битгий хэл тараг хүртэл исгэлэн төрөлдөө ордог. Согтоож л байгаа юм чинь юу уух нь ямар хамаатай юм бэ. “Өө та согтуу байна. Айраг уусан юм уу. За яв, яв” гэж

хэлээд үхэл рүү нь түлхэх болж байна уу. Тэгэхээр юу ч уусан та согтсон л бол энэ хуулиар хариуцлагаа үүрээд явах нь зөв.

Согтуу жолооч нарын балгаар хэчнээн гэр бүл өнчирч, зовлонгийн далайд унаж байгаа тухай гашуун

мэдээг бид өдөр тутамд сонсч байна. Гарцаар гарч явсан хүүхдүүд машинд дайруулжээ. Өнөөх л согтуу жолооч аминд нь хүрсэн б а й д а г . А ж л а а т а р а а д харьж явсан эмэгтэй зам дээр амиа алдлаа. Ард нь бас л согтуу жолоочийн гай байдаг. Тэгэхээр хөдөө айраг уугаад машин бариад явахаараа осол гаргадаггүй хэрэг үү. Үүн шиг худлаа юм байхгүй. Өдөржин айлд айраг ууж найрлаад шөнө нь эхнэр, хүүхдээ портерынхоо кабинд чихэж авч давхиад онхолдож нас барсан түмэн жишээ бий. Эзгүй хээр хэн л харав гэсэн тэнэглэлээсээ болж халамцуу машинаа барьж яваад ингэж осолддог. Х у у ч и н ц а г т а й л д о р ж аяга тагш юм хүртчихээд мориндоо зүүгдээд давхидаг байсан сэтгэхүйгээрээ жолоо барьж, олон хүний халуун аминд хүрч байгаагаа ер нь ухаарч байна уу. Ялангуяа хөдөө, орон нутагт архи ч бай, айраг ч бай уусан үедээ жолоо барихгүй гэсэн ухамсарт хэвших ёстой. Магадгүй архидаж найрлаж дуусчхаад харимаар байгаа бол машинаа орхиод яв л даа. Эсвэл эхнэрээрээ ж о л о о б а р и у л д а г ч ю м уу. Сонголт өчнөөн бий. Согтуугаар жолоо баривал бүгдээрээ онхолдож дуусна гэдгийг ой тоондоо маш сайн суулгаач ээ. Ерөөсөө согтуу байж машин барих гэсэн элийрлээ болих хэрэгтэй байна. Яг үнэнийг хэлэхэд, согтуугаар машин барих нь толгойгүй хүн танк бариад довтолж байгаатай адилхан. Харийн түрэмгийлэгч танк жолоодоод энгийн иргэдийг няцалж байгаатай агаар нэг. Машин гинжгүй л болохоос танкнаас ялгаа юу байна.

Монголчуудын залхуу назгай, хууль сахидаггүй энэ бүгдийнх нь үндэс нь юм болгоныг “Амьдралд т о х и р о х г ү й б а й н а ” г э ж өөрсдийгөө эрхлүүлдэг. Хүүхэд байхдаа аав ээж нь эрхлүүлж, толгой дээрээ г а р г а с а а р б а й г а а д м у у дадал суулгачихсан. Энэ зангаа тавихгүй байсаар том болсон хойноо өөрсдөө өөрсдийгөө эрхлүүлдэг. Үүнийгээ хууль дүрэмдээ хүртэл тусгачихсан. Хувиа хичээсэн, зөвхөн өөрийнхөө ая тухыг хангах хуультай байхыг хүсдэг. Ийм байж болохгүй. Төртэй улс юм бол хатуу зүйлдээ чанга, хатуу байх ёстой. Одоо б ү г д э э р э э х а а д у р т а й газартаа нүүж, буугаад явдаг нүүдэлчдийн сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Суурин иргэншлийн соёл, хууль, д ү р э м , а м ь д р а л ы н х э в маягийг сахин биелүүлэх х э р э г т э й . Т э г э х г ү й б о л энэ янзаараа монголчууд цаашид үнэхээр бүтэхгүй нь ээ. Бас хөгжихгүй шүү.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Хулгайгүй Монголыг бий болгоход том түлхэц өгөх бодлогын шийдэл бол Баялгийн сангийн тухай хууль DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн хурал өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэв. Мэдээж ирэх оны төсөвтэй холбоотой асуудлаар бүлэг нэгдсэн байр суурьт хүрсэн байх л даа…?

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэх гэж байна. Энэ бол өнөөгийн нийгэмд үүсээд байгаа асуудал, цаг үеэ дагасан асар чухал хуулийн төсөл гэж бодож байгаа. Хулгайг үндсээр нь таслахын тулд бид юу хийх ёстой вэ. Зүгээр ургачихсан шарилж, толгой хэсэгтэй нь оролдож байхаар бид үндсээр нь оролдох, өөрчлөх цаг болсон. Авлигын хөрс үр шимтэй байна. Гэтэл бид хэдэн хулгай, хэдэн хүний талаар яриад л өнгөрч байна. Тиймээс яг үндэстэй нь оролдохын тулд уул уурхайн асуудлыг ил тод болгох, Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай.

Мөн бүлгийн хурлаар Ногоон автобусны асуудлыг авч хэлэлцлээ.

-Баялгийн сангийн тухай хууль яг ямар ач холбогдолтой талаар та тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Уул уурхайн баялгаа бид 2006 оноос албан ёсоор борлуулж эхэлсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл хийсэн борлуулалтын орлого 83 тэрбум ам.доллар байна. Оройлцоогоор 300-400 их наяд төгрөг гэсэн үг. Гэтэл Дэлхийн банкнаас Монгол Улсын уул уурхайн борлуулалтын 400 их наядын орлогоос ирээдүйдээ ердөө нэг хувийг нь хадгалж үлдсэн гэсэн дүгнэлтийг гаргаж. Одоогийн дүнгээр бараг нэг хувьд ч хүрэхгүй. Ирээдүйн өв санд 2.7 их наяд төгрөг л байгаа. Тиймээс бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа өргөн барих хэрэгтэй. Ер нь өнөөгийн баялаг бол зөвхөн бидний баялаг биш. Энэ бол бидний үр хүүхдэд, ирээдүйн иргэдэд хүрэх ёстой баялаг. Дэлхий дахинд үүнийг ирээдүйдээ өвлүүлэх олон янзын шийдэл байдаг. Энэ асуудал дээр АН засгийн эрх барьж байх бүрдээ дандаа санаачилгыг авч ажилладаг байсан. Хамгийн сүүлд 2012-2016 онд АН “Ирээдүйн өв” сангийн тухай хуулийг өргөн барьж батлуулж байсан түүхтэй. Тиймээс одоо энэхүү хуулиа цаг үетэйгээ нийцүүлэн улам чамбайруулж боловсруулаад дахин өргөн барих гэж байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудал дээр хоёр талын өнцөг гарч ирсэн. АН-ын хувьд НӨАТ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвхөн НӨАТ буурах асуудал биш. Ер нь Монгол Улсад татвар буурах ёстой. Өнөөдөр төр томорсоор байгаад эдийн засгийнхаа 40 хувьд хүрээд ирлээ. Манай урд хөрш буюу БНХАУ-ын эдийн засгийн 25 хувийг төр нь эзэлдэг юм билээ. Манайхаас өөр дэглэмтэй, өөр тогтолцоотой орон шүү дээ. Манайх ардчилсан орон атлаа 40 хувийг нь Хятад коммунист орон атлаа 25 хувийг эзэлж байна. Нөгөөтэйгүүр энэ бүх орлого татвараар бүрдэж байна. Тиймээс татварын иж бүрэн реформыг Монгол Улсад хийх шаардлагатай. Ингэж байж төр нь жижиг, үр ашигтай, иргэд нь баян, хөдөлмөрч болно. Тэр ч утгаараа ирэх сонгуульд АН татварын иж бүрэн реформ хийх асуудлыг гол уриа лоозонгоо болгоно. Улмаар бид ялалт авч энэхүү зорилгоо хэрэгжүүлэх болно.

-Төрийн шууд худалдан авалттай холбоотой дүн мэдээг АН-ын бүлгээс зарлалаа. 6.1 их наяд төгрөгөөр шууд худалдан авалт хийлээ гэж байна. Энэ яг бодитой тоо юу?

-Энэ бол 2017-2022 онд хийгдсэн худалдан авалтын дүн. Түүнээс биш 2023 онд хийгдсэн Ногоон автобусны худалдан авалтын дүн энэ дотор ороогүй шүү. Тэгэхээр 6.1 их наяд гэдэг дүн бол илүү нэмэгдэж, өөрчлөгдөнө гэсэн үг. Үүнтэй адил бидний хувьд ковидын үед зарцуулсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийе гэж байгаа. ковидын хуулиар халхавчилсан асар их үнийн дүнтэй худалдан авалтууд хийгдсэн. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтгүй, өрсөлдөөнгүй, хаалттай худалдан авалтууд хийгдсэн гэсэн үг. Тиймээс бидний хувьд энэ асар их тоо руу орохоосоо өмнө, энэ сонсголыг чанартай явуулахын тулд мэдээ мэдээллээ хангалттай цуглуулах шаардлагатай байгаа юм аа. ковид дээр 20 их наяд нэмээд төр болон орон нутгийн шууд худалдан авалтад 6.1 их наяд төгрөгийн асуудал байна. Энэ бүхний учир шалтгаан нэг зүйл дээр очиж огтлолцох тэр асуудлыг бид ярьж байгаа юм.

-Ковидын сонсгол хийх асуудал нэг л гацаатай байгааг олон нийт харж байгаа. Энэ гацаанаас нь АН-ын бүлэг яаж гаргаж, энэ ярьж байгаа ажлуудаа бодит болгох юм бэ?

-Ковидын сонсголыг шинжээчтэй явуулах шаардлага тавиад биелэхгүй байна. Түр хорооны 19 гишүүний гарын үсэг хүрэхгүй зогсчихлоо гэж байна, одоо яах вэ гэж байна, тийм үү. Бүлгийн хувьд энэ асуудлыг нухацтай ярьж, хэлэлцэж байгаа. Эхлээд энэ асуудлуудаа бид Ардчилсан намын удирдлагуудад танилцуулах хэрэгтэй гэж бодлоо. Ер нь цаашид асуудал байгаа нь үнэн. Үнэн асуудлыг эрх баригчид зохион байгуулалттайгаар нуун дарагдуулж байгаа нь ч гэсэн бодит үнэн шүү. Эрх баригчид сонсголыг нь хийлгэхгүй, түр хороог нь байгуулж өгөхгүйгээр сонгуультай тулна гэдгээ ард түмэндээ шууд хэл. Эрх баригчид л бүгдийг боож, хааж байгаа. Тэд асуудлаа ил тод ярихаас айж байгаа. Шууд худалдан авалт гэдэг бол Монголын өнөөгийн нийгмийн асар том асуудал болж байна. Тиймээс бид цаашид хулгайгүй, үр ашигтай цомхон төрийг бий болгохын тулд Баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөн батлах ёстой. Хулгайгүй Монголыг бий болгоход асар том түлхэц өгөх бодлогын шийдэл бол Баялгийн сангийн тухай хууль юм. Тиймээс АН-ын бүлгийн хувьд энэхүү хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцэхийг шаардаж явна.

-Хотын шинэ дарга давс мэт шорвог шийдвэр гаргана шүү гэж хэлсэн. Түүний нэг нь хотын төвөөр автомашинтайгаа явсан тохиолдолд татвар оногдуулахаар болж байх шиг байна. АН-ын хувьд энэ асуудлыг ямар байдлаар хүлээн авах вэ?

-Дахиад л татвар хураамж. Эрх баригч нам татвар хураамж өндөр авдаг шигээ халамжийг хавтгайруулдаг. Энэ зарчмаараа л явж байна. Ардчилсан намын хувьд нэг л зүйлийг хэлж байгаа. Монголын ард түмнээс авдаг татвар хураамж шат шатандаа төрөл бүрдээ багасах ёстой. Социализм, коммунизм байгуулж байгаа Хятад улсаас хэд дахин өндөр татвар авдаг төртэй болж хувирлаа. Гэхдээ хотын төвөөр зорчихдоо татвар төлнө гэсэн хуулийн төсөл нь орж ирээгүй тохиолдолд шууд дүгнэлт хийх арай эрт байна.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Буд гариг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 07:36 цагт мандан, 17:35 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.