Categories
мэдээ нийгэм

Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай DNN.mn

Улирлын Томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой.

Томуугийн вакцин:
Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх:

  • Сайн унтаж амрах
  • Дулаан хувцаслах
  • Амны хаалт хэрэглэх
  • Шингэн хангалттай уух
  • Гараа сайтар савандаж угаах
  • Томуугийн вакцинд хамрагдах
  • Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
  • Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

“Инженерийн ёс зүй” хичээлийг 18 их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгахаар болов DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 023 оны 10 дугаар сарын 23-27-нд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “И-Монгол академи”, Боловсролын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх”, АТГ-ын стратеги төлөвлөгөөний 2.11-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг бий болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн агуулгыг тусгах” гэж заасны дагуу барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн сургалтын хөтөлбөрт “Инженерийн ёс зүй” хичээлийг заавал судлах чиглэлээр 18 их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

“Инженерийн ёс зүй” хичээлийг судалснаар ёс зүйн хөтөлбөрөөр дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилгын салбарт шинээр бэлтгэгдсэн оюутнууд ажлын байранд гарахдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хуулийг дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамжийг олж авахад онцгой ач холбогдолтой юм.

Авлигын эсрэг сургалтад 2092 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлнэ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийж, дүнг гаргасан талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Х.Булгантуяа сайдад үүрэг болголоо.
Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр:
–   иргэдийн төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг үйл явц, процессын тоог багасгана;
–   төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрнэ;
–   төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулна;
–   байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, илүү үр ашигтай болох;
–   төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ;
– төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна.
Бусад улсын  жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Монголын сагсанбөмбөгчид гурав хуваагдаад хэрэлдэж байна DNN.mn

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээнд энэ сарын эхээр эхлэх тов гараад байсан ч сагсныхан хоорондоо хагарч гурван хэсэг болоодохлоо. Сагсан бөмбөгийн дээд лигийн багийн эзэд холбооны удирдлагуудад дараах шаардлагыг хүргүүлснээр тэдний хооронд ан цав суусан юм. Уг шаардлагын агуулга нь сагсан бөмбөгийн дээд лигийн багууд олон жилийн турш багийн эзэн хөрөнгө оруулагчдын дэмжлэгээр оршин тогтнож өдий хүрсэн. Өнөөдрийг хүртэл сагсан бөмбөгийн хөгжлийг дэлхийн түвшинд гаргахын тулд хөрөнгө мөнгө зарцуулсаар явна. Гэвч зардал огцом өсч, улиралд нэг баг 1-2 тэрбум төгрөг зарцуулж, багийн эздэд эргэн төлөгдөхгүй байгаа нь асуудал үүсгэж эхэлсэн байна.Өөрөөр хэлбэл лигийн тоглолтын борлуулалтын орлогын 30 хувийг МСБХ, 70 хувийг “UG arena” авч, багууд тамирчдад огт хуваарилдаггүй байна. Тиймээс цаашид тоглолтын орлогын 25 хувийг багийн эзэн хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, тоглолтын шууд дамжуулалт дундуур спонсор байгууллагын сурталчилгааны цаг олгох, багийн эздэд тусад нь суудал гаргаж өгөх, зэрэг найман шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд МСБХ-ны лигийн тэмцээнд оролцох боломжгүй гэх байр суурийг “Дархан Гарьд”, “Завхан Бродерс”, “IHC Apes”, “Архангай Алтан Дорнод Монгол”, “Тэнүүн Өлзий Металл” багуудын зүгээс онцолсон юм.

Хариуд Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс дээрх шаардлагын хүлээж авах ямар ч боломжгүйг онцлоод дээд лигийн тэмцээнд оролцох эсэх нь та нарын асуудал” гэх байр суурийг илэрхийлсэн юм. Энэ бүхний сүүлд “BCHGarid”, “Завхан Бродерс”, “IHC Apes”, “Архангай Алтан дорнод Монгол”, “Тэнүүн Өлзий металл” багууд Спортын төв ордонд тусдаа лиг хийхээ багийн эзэд мэдэгдсэн байдаг.

Багийн эздийн холбооны төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байна.

“IHC Apes” багийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин “Наймхан багтай хоёр тойрог тоглодог лиг өөр хаана ч байхгүй. Дээд лигийн багууд гаднаас өндөр зэрэглэлийн дасгалжуулагч урьж ажилладаг. Тэд маань лигийн хуваарийг хараад нүд нь орой дээрээ гарсан. Лигийн хуваарь нь арваннэгдүгээр сард шахаж тоглоно. Ингээд формдоо ороход нь шууд бүтэн сар амраагаад нэгдүгээр сараас дахиад шахаад эхэлнэ. Ингээд дахин амарна. Тоглогч нараар тоглосон ийм тоглоомын байж болохгүй. Үүнээс гадна бид багтаа бага биш хэмжээний хөрөнгө оруулдаг ч өөрсдөө 100 мянган төгрөгөөр билет худалдаж авч тоглолтоо үздэг. Багийн эздийн зүгээс харилцан ойлголцоод зөвшилцөөд явах л шаардлага хүргүүлсэн. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй. Энэ янзаараа цаашдаа явахад дээд лигийн багууд оршин тогтнох боломжгүй болно. Өнөөдрийг хүртэл босгосон хөгжил яг энэ хүрээд зогсоно. Сагсан бөмбөг энэ хүртэл багийн эзэн, хөрөнгө оруулагчдын л нуруунд явж ирсэн” гэв.

“Завхан Бродерс” багийн үүсгэн байгуулагч О.Дагвадорж “Сагсан бөмбөг өндөр хөгжсөн орноос дасгалжуулагч урьж авчрах нь сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ түвшинд гаргадаг. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд хэлэхэд сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигч, багууд, хөрөнгө оруулагчдыг үл ойшоож хэн ч байсан лигийг зохион байгуулна л гэх байр суурийг холбоо илэрхийлж байна. Багийн ард нь эмч, сэтгэлзүйчээс авхуулаад олон арван хүн ажилладаг. Сагсны холбооны зүгээс үүнийг үл ойшоолоо. Өнөөдөр биднийг гарцаагүй нөхцөл байдалд орууллаа. Эндээс шинэ улирлыг хүлээж буй тамирчид, үзэгчид хохирч байна” гэв. Багийн эздийн зүгээс ийм байр суурийг илэрхийлж байна.

Харин Монголын сагсан бөмбөгийн холбооны байр суурийг авахаар хандсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Талууд зөвшилцөлд хүрээгүй тул “UG Arena” болон Спортын төв ордонд хоёр өөр лиг зохион байгуулахад хүрсэн юм. Яг ийм сагсан бөмбөгийн тамирчдын холбооны зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.

Монголын сагсан бөмбөгийн тамирчдын “Ирээдүй” холбооны гишүүн Г.Баттөр “Олон нийтийн сүлжээнд гарснаар сүүлийн 11 хоногийн хугацаанд МСБХ болон Багийн эзэд хоорондын үл ойлголцлын асуудалд Үндэсний дээд лигийн тамирчид нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Үндэсний дээд лиг арваннэгдүгээр сарын 3-нд эхэлнэ.

Дээрх хоёр холбоо бие биедээ тавьсан шаардлагаа биелүүлэхгүй байгаагийн улмаас Үндэсний дээд лигийн таван багийн 70 гаруй тамирчин удахгүй эхлэх лигтээ тоглох боломжгүй болоод байна.

Нийт тамирчны зүгээс нэгдсэн нэг л лигт тоглох албан ёсны байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна. Тамирчдын холбооноос дээрх хоёр холбоотой уулзаж хүсэлтээ тавьсан. Бид аль нэг холбооны талд орохгүй. Үзэгчдээ хүндлээд нэгдсэн нэг лигтээ л тоглоно. Ямар нэгэн байдлаар хоёр лигт хуваагдаж тоглох хүсэлгүй байгаа” хэмээн ярив.

“Хасын хүлгүүд” багийн тоглогч Б.Билгүүн “Үүсээд буй нөхцөл байдалд талууд янз бүрийн л байр суурьтай байна. Олон нийтийн сүлжээнд буруу мэдээлэлтэй явж буй хүмүүс ч байна. Манай багийн тамирчид эздийгээ дагаад Үндэсний дээд лигт оролцох шийдвэртэй байгаа.

Сагсан бөмбөгийн тамирчид маань нэгдсэн нэг байр суурьтай байх ёстой. Тамирчид нэг лигтээ тоглоно гээд бэлтгэлээ хийгээд явж байтал долоо хоногийн өмнө ийм шийдвэр гарсан нь үнэхээр харамсалтай байна.

Миний зүгээс ямар нэгэн баг, холбоог төлөөлж бус хувь хүнийхээ дагуу саналаа өгнө. Тиймээс тамирчид нэг лигт тоглох хүртэл миний бие Хасын хүлгүүд багийн бүрэлдэхүүнээс тоглохгүй” гэв. Тамирчдын зүгээс нэгдсэн байр суурийг илэрхийлж байна. Тэд хоёр тусдаа байр лигт тоглохгүй, нэгэн дээвэр дор өрсөлдөнө гэх байр суурийг илэрхийлэв.

Одоогийн байдлаар талууд нэг талдаа гараагүй байна. Энэ асуудал даамжирвал олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бандуулж ямар нэгэн тэмцээнд уралдаанд оролцох эрхээ дахин хасуулах эрсдэлтэй. Сагсан бөмбөгийн холбоодын хагарлаас шалтгаалж Монголын сагсчид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй. Асуудал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэмжээнд хүрснээр асуудал нэг талдаа гарснаас хойш удаагүй байгаа юм. Яг ийм үед дахин хагарал бий болсон нь тамирчдыг түгшүүрт автуулаад

 

Categories
мэдээ нийгэм

“Нүүрсний” гэх эрүүгийн хэргийн дөрөв нь шүүхийн шатанд хянагдаж байна DNN.mn

“Нүүрсний” гэх эрүүгийн хэрэгт 93 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс 6 хэрэг шийдвэрлэгдэж, 4 хэрэг шүүхийн шатанд хянагдаж байна гэж УЕПГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Жавхлан: Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.

Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.

Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.

Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байна.

  • 2014 онд БНХАУ-аас татсан  зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
  • 2014 онд Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
  • 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар
  • бусад богино хугацааны зээлийн үлдэгдэл 103 сая ам.доллар
Categories
гадаад мэдээ

Хүний биеийн дархлааны бүх эсийг тоолжээ DNN.mn

Эрдэмтэд хүний биеийн дархлааны нийт эсийн тоо, жинг анх удаа судлан тогтоожээ. Израилийн Вейцманы нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Рон Майло "Дархлааны тогтолцоо гэдэг нь дор бүрнээ чухал үүрэгтэй олон төрлийн эсүүдээс бүрддэг цогц тогтолцоо юм. Тухайлбал, цусны цагаан эс гэх лимфоцитууд нь вирус болон бусад эмгэг үүсгэгч гадны биетүүдийг устгадаг. Харин тулгуур эсүүд нь бэртэл авсан үед үүсэх үрэвслийг устгаж, эд эрхтэний бүрэн бүтэн байдлыг хянадаг" хэмээн ярьжээ.  Майло болон түүний багийнхан өмнө нь хийсэн судалгаануудыг ашиглан хүний биеийн янз бүрийн эдэд дархлааны хэчнээн эс агуулагдаж байгааг тооцоолж, дараа нь ижил насны хэд хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүд, 10 настай хүүхдүүдээс авсан эсүүдэд хийсэн лабораторын дүнг нэгтгэн дүгнэсэн байна.

Ингэснээр судалгааны багийнхан 20-30 насны 73 кг жинтэй эрэгтэй хүний ​​​​дархлааны тогтолцоо нь 1.2 кг жинтэй 1.8 их наяд орчим эсээс тогтдог болохыг тогтоожээ. Харин 60 кг жинтэй мөн насны эмэгтэйчүүд нийт 1 кг жинтэй 1.5 их наяд ширхэг дархлааны эстэй байсан бол 10 настай хүүхдүүдийн дархлааны тогтолцоо 0.6 кг орчим жинтэй, эсийн тоо 1 их наяд ширхэг байжээ.  Эрдэмтдийн энэхүү судалгааны өгүүлэл “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс таван толгой” ХК-д дахин БЭТ томилно DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Уул уурхайн экспортын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулж буй Эрдэнэс таван толгой ХК-ийн үйл ажиллагааг сайжруулахаар Бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан. Тус төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан.

Аравдугаар сарын 26-ны өдөр бүрэн эрхт хугацаа нь дуусаж ажлаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар бүрэн эрхт төлөөлөгчийн ажилласан үр нөлөө, тус компанийн гүйцэтгэх засаглал, бүтцийг шинэ түвшинд гаргах шаардлагатай гэж үзэн бүрэн эрхт төлөөлөгчийг томилохоор боллоо. Арваннэгдүгээр сарын 26-н хүртэл дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг БЭТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Алтайсайхан: Чихрийн шижинг хэт оройтож оношлуулбал эмчлэгдэх боломж бага DNN.mn

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тохионо.

Энэхүү өдрийг угтан “Монгол Улс дахь чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулах” талаар АУ-ны Доктор профессор Х. Алтайсайхан  мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн шижин өвчний судалгааг анх 1999 онд хийсэн6 Тухайн үед 35-аас дээш насны монголчуудын 3.1 хувьд нь Чихрийн Шижингийн Хэв Шинж(ЧШХШ) хоёр тохиолдож байсан.

Олон улсын чихрийн шижингийн тайлан мэдээнд Монгол Улсын тоо баримтыг дурдсан байдаг. Тодруулбал манай улсын 20-79 насны 1,000 хүн тутамд 150 нь чихрийн шижинтэй байх магадлалтай. Үүнийг хоёр сая хүн амд бодвол 300,000 хүн чихрийн шижинтэй байх магадлалтай.

Чихрийн шижингийн өвчнөөс 20 секундэд нэг хүн хөлөө тайруулж байна. Чихрийн шижинтэй гурван хүний нэг нь бөөрний дутагдалд орж, нүд нь хараагүй болж байна.

Чихрийн шижинг хэт оройтож оношлуулбал эмчлэгдэх боломж бага” гэв.