Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Дэлхийн ихэнх оронд дагнасан шүүх байхгүй байгаа нь ямар нэгэн асуудал байна л гэсэн үг DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах талаар тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногийн Хууль зүйн байнгын хороогоор авлигын асуудлаар дагнасан шүүх байгуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх байсан боловч хуралдаан болоогүй. Яагаад хурлын ирц хүрсэнгүй вэ?

-Тухайн өдрийн өглөө есөн цагаас бид хурлаа зарласан. Засгийн газрын зүгээс Шүүх байгуулах тухай хуулийг яаралтай горимоор өргөн барьсан. Тиймээс яаралтай горимоор хэлэлцэх ёстой учир өргөн баригдсаных нь маргааш л шууд хэлэлцэхээр хурлаа зарласан. Ингээд өглөө есөн цагаас хурлаа зарлаад өдөр 13 цаг хүртэл хүлээсэн. Ирц бүрдээгүй.

-Яагаад ирц бүрдээгүй юм бэ. Гишүүд уг хуулийг хэлэлцэхээс зайлсхийгээд байна уу?

-Зарим гишүүд уг хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж байгаа. Үүнээс харвал дагнасан шүүх байгуулах асуудлаар зарим гишүүдийн хувьд эргэлзээ байгаа юм шиг байна лээ. Тиймээс тэр өнцгөөрөө гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн болов уу. Миний хувьд ч гэсэн заавал дагнасан шүүх оруулж ирэх шаардлага үнэхээр байгаа юу гэдэг асуудал байна. Гэхдээ нэгэнт Засгийн газраас яаралтай горимоор ороод ирчихсэн хуулийн төслийг хэлэлцэх хуулийн үүрэгтэй. Тиймээс уг асуудлаар байнгын хороо хуралдах байсан боловч ирц хүрсэнгүй. Ямартаа ч асуудлаа тал талаас нь хэлэлцээд явах л ёстой. Огт хэлэлцэхгүй хойшлуулаад байхыг миний хувьд тийм ч зөв шийдвэр биш гэж үзэж байгаа. Учир нь УИХ гэдэг бол аливаа асуудлыг хэлэлцэж байж шийдвэр гаргадаг байгууллага. Тиймээс хэлэлцэж байж л шийдэх ёстой.

-АН-ын бүлгийн гишүүд байнгын хороог хуралдуулахгүйгээр акц хийсэн гэдгээ үгүйсгэж байсан. Энэ асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Хурлын ирц бүрдээгүй. АН-ын болон манай намын гишүүд ч ирээгүй. Ер нь бол байнгын хороонд дор хаяж арван гишүүн ирж байж хурлын ирц бүрдэнэ. Бүрдэхгүй дээрээ тулбал нэг гишүүн ч нэг гишүүн шүү дээ. Тиймээс АН, МАН гэлтгүй гишүүдэд ер нь бол эргэлзээ байна.

-Тэгэхээр гишүүд дагнасан шүүх байгуулахыг дэмжихгүй гэсэн үг үү?

-Нийт гишүүдийн өмнөөс байр суурийг нь би хэлэх боломжгүй. Миний хувьд бол уг асуудлаар судлах, тодруулах зүйл байна. Нөгөөтэйгүүр дэлхийн 27 оронд л ийм төрлийн дагнасан шүүхтэй улс байна.

Нөгөө нэг судалгаа нь бол 50-аад оронд энэ төрлийн шүүх байгаа гэж байна лээ. Гэхдээ НҮБ-ийн 193 гишүүн орон байгаа шүү дээ. Тэгэхээр нийт улсын олонход нь ийм шүүх байдаггүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл дэлхийн ихэнх оронд ийм төрлийн дагнасан шүүх байхгүй байгаа нь ямар нэгэн асуудал байна л гэсэн үг. Тиймээс тал талын судалгаатай л үзэх ёстой. Миний хувьд ч Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн судалгааг нэг бүрчлэн үзнэ гэж бодож байгаа.

-Анхан шатны шүүхийг алгасаад шууд Давж заалдах шатны шүүхээр шийдүүлээд хэргийг хурдасгах хуулийн төсөл гэж харж байгаа. Үүнд таны байр суурь ямар байна вэ?

-Энэ бол бүр эргэлзээтэй асуудал шүү. Миний хувьд сая дагнасан шүүх байгуулах нь зөв үү, буруу юу гэдэг дээр байр сууриа хэллээ шүү дээ. Энэ чинь Эрүүгийн хууль. Хүний эрх рүү халддаг хууль. Тэгэхээр үүний үе шатыг богиносгоно, хурдасгана, цөөлнө гэж яриад байдаг нь ямар учиртай юм. Шүүх гэдэг чинь үнэнийг л олох байгууллага. Хүний эрхэнд халдахын тулд хүндтэй шалтгаан хэрэгтэй. Тэгэхээр үүнийг нарийвчлан судлах шаардлагатай байдаг. Түүнээс биш хэн нэгний бах тавыг хангах гэж хугацаа богиносгоно гэдэг нь юу гэсэн үг вэ. Өнөөгийн нийгэмд олон түмэн уурсчихсан байна. Гэхдээ эцсийн дүндээ ийм хууль батлагдал иргэдэд яаж тусах вэ. Хууль гэдэг чинь гурван сая хүнд үйлчилнэ. Тэгэхээр хэдэн авлигачдыг хуулиар хорих гэж байна гээд ард нь хэчнээн энгийн иргэд хохирч үлдэх вэ. Шийтгэмээр байна гэдэг хүслээрээ хуульд хандаж болохгүй.

Авлигачдаа шийтгэж болдог юм байж. Тэгвэл энэ хууль чинь энгийн олон мянган иргэдэд сөргөөр тусаж магадгүй шүү. Учир нь хууль гэдэг бол хэсэг бүлэг хүнд биш нийт улсын иргэдэд зориулагдаж гарна. Тиймээс миний хувьд үе шатыг нь богиносгон гэдэг асуудал дээр жинхэнээсээ эргэлзэж байна.

-Танай нам олонхоороо байгаа дээр шүүхийн асуудлыг оруулж ирье гээд байгаа юм биш үү?

-Ийм өнцгөөр асуудлыг ойлгож болохгүй. Манай нам дотор ч гэсэн үзэл бодлын ялгаатай маш олон хүмүүс бий. Би жишээ нь нэг талын өөр өнцгийг харж хэлж байгаа биз дээ. Тэгэхээр нэг нам гээд бүгдэд нь хамтатгаж болохгүй. Үзэл бодлын уралдааны үзүүрт л эдгээр асуудлууд шийдэгдэж явдаг. Би тухайлбал, өөрийнхөө байр суурийг хаана ч хэлээд л явна. Хэнээр ч амаа бариулахгүй.

Э.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 29, Буд гариг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08:17 цагт мандан, 17:03 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх гол орчмоор цас орно. Өдөртөө Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -28…-33 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15…-20 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООРШөнөдөө үүлшиж, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -20…-22 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Чээнж бол Бурханы бэлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй
учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна”  гэснийг II нүүрээс  уншаарай.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Нүүрсний сонсголд хамгийн түрүүнд ҮАБЗ-ийн гишүүд байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх,Г.Занданшатар
нар дуудагдах ёстой”  гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Чээнж бол Бурханы бэлэг” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Ардын нам автобусаа үнэгүй явуулж байгаа бол Ардчилсан намынхан архиа үнэгүй тараах хэрэгтэй” нийтлэлийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Баян-Өлгий аймгийн 305 уул, усны 264-ынх нь нэрийг казах
нэршлээр сольжээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна DNN.mn

Манай улсын эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлээсээ давсан учраас эрчим хүчээ найдвартай, тогтвортой хангахын тулд иргэдийн хэрэглээг хэмнэх нөхцөлд орж байгаа юм. Мэргэжлийн байгууллагынхнаас 17:00-22:00 цагуудад тогоо хэмнэхийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалаад байгаа билээ.

Иймд айл өрх болон аж ахуйн нэгжүүд цахилгаанаа хэмнэх дараах энгийн аргыг албаныхан зөвлөлөө.

АЙЛ ӨРХ ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ? 

  • Индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 17:00-22:00 цагаас өөр цагуудад ажиллуулах
  • Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны савны ёроолын хэмжээтэй адил байвал цахилгааны хэрэглээг 60 хувь хүртэл бууруулна
  • Хоол, цайг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах
  • Хоол хийх үедээ савныхаа тагийг тавих, ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана
  • Цагийн тохируулгатай будаа агшаагч зэрэг цахилгаан хэрэгслийг 17:00 цагаас өмнө ажиллуулах
  • Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар өдрийн цагаар зарцуулдаг цахилгааны төлбөрөө 2 дахин багасгах боломжтой
  • Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. 21:00 цагаас хойш индүүгээ ашиглах
  • Хэрэглээгүй телевизор, wifi төхөөрөмж, DVD тоглуулагч, хөгжим, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуух, компьютер зэргийн залгуурыг тогтмол салгаж хэвших /Ашиглахгүй байгаа залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн цахилгааны хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг/
  • Гар утсаа цэнэглээд цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ.
  • 5 минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа юм.
  • Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэнэ.

Плитка: Индукцийн плитк нь газан плитканаас гурван минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халдаг, ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг.

  • Хоол, ундыг буцалсны дараа плиткийн температурыг бууруулах, хоол бүрэн болохоос өмнө ширмэн зуухыг салгаж үлдэгдэл дулааныг ашиглах, савныхаа тагийг тавих зэргээр хоол хийхэд зарцуулах эрчим хүчийг 15-30% хэмнэж болно.
  • Хоол хийх савны ёроол цэвэр, гөлгөр, плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60% хүртэл бууруулна.

Хөргөгч: Хөргөгч, хөлдөөгчийн байршлыг өөрчлөх. Хөргөгчийг 30°С-аас дээш хэмийн халуун өрөөнд байлгах нь энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулдаг. Мөн плитка, ус буцалгагч, халаагуур /радиатор/-ын ойр байрлуулснаар илүү их эрчим хүчийг зарцуулна.

  • Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах;
  • Хөргөгчийн ар тал, өрөөний хана хооронд зайтай байвал эрчим хүчийг бага зарцуулна;
  • Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температур хүртэл хөргөсний дараа хөргөгчид хийснээр, хөргөгчийн хоногт ажиллах цагийг багасгана.

Гэрэлтүүлэг: Эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлэг сонгох; Эрчим хүчний хэмнэлттэй лед чийдэн нь энгийн улайсдаг чийдэнгээс 80 хувь бага эрчим хүч зарцуулж, 10 дахин их хугацаанд ашиглагддаг. Ашиглаагүй өрөөнүүдийн гэрлээ унтрааж хэвших;

Угаалгын машин: А, А+, А++ тэмдэглэгээ бүхий эрчим хүчний хэмнэлттэй угаалгын машинууд нь угаах хувцасны жинг автоматаар тодорхойлж, усны хэмжээг тохируулдаг тул усыг халаахад зарцуулах цахилгаан эрчим хүч 40 хувь хүртэл хэмнэгдэнэ. Хувцас угаахдаа 30°С-ийн температурыг сонгосноор цахилгааны хэрэглээг 40 хувиар багасгана.

Индүү: Индүүг нэг цаг ашиглахад ойролцоогоор 210 төгрөгийн цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Хэт хуурай, хэт чийглэг хувцсыг удаан индүүддэг тул хувцсаа индүүдэхэд тохируулан хатаах; Хувцасны төрөлдөө тохируулж температурыг бууруулах дарааллаар индүүдэх;

Ус буцалгагч: Ус буцалгагчид үүссэн хаг хусмыг цэвэрлэснээр цахилгаан зарцуулалтыг 20 хувь хэмнэнэ. Зөвхөн хэрэгтэй хэмжээгээр усаа тохируулж буцалгаснаар эрчим хүчийг 20% хүртэл хэмнэнэ.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА ХЭРХЭН ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ ВЭ? 

  • Компьютер, принтер, сканнер, баримт устгагч машин, шарах шүүгээ, кофе чанагч, ус буцалгагч, уртасгагч, гар утасны цэнэглэгч гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ, ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд, баяр ёслолын үеэр унтрааж, тэжээлээс нь салгаж хэвших
  • Цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерыг унтрааснаар жилд 8,900 төгрөг хэмнэнэ
  • Компьютерын дэлгэцийг ашиглаагүй үед 1 минутын дараа амардаг горимд тохируулснаар эрчим хүч зарцуулалтыг 30 хүртэл хувь бууруулна
  • Суурин компьютероос зөөврийн компьютер 5 Дахин бага цахилгаан хэрэглэнэ
  • Ашиглаагүй гэрлээ унтраах, эрчим хүчний үр ашигтай гэрэлтүүлгийг сонгох, мэдрэгчтэй гэрэлтүүлэг ашиглах, цагийн реле тавих зэргээр гэрэлтүүлгийн зардлыг 50 хүртэл хувиар бууруулах; Өдрийн цагаар гэрэлтүүлгийн цахилгааныг бууруулахын тулд байгалийн гэрлийг ашиглах, цонх, гэрэлтүүлэг, таазыг байнга цэвэрлэх, дотор ханыг цайвар өнгөөр будах нь гэрэлтүүлэгт зарцуулах эрчим хүчийг 5-15% бууруулдаг
  • Халаалтын зардлыг бууруулахын тулд термостат хаалт, тоолуур суурилуулах. Шөнийн цагаар, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд температурыг бага байлгах, спортоор хичээллэхэд зориулагдсан өрөө, уулзалт, урлагийн танхимын температурыг тохируулах
  • Халаалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжид үзлэг, засвар, үйлчилгээг тогтмол хийх
  • Шинээр худалдан авалт хийхдээ эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой
  • Дулааны эрчим хүчний энергийг хэмжих тоолуур суурилуулан хэрэглээгээ хянах
  • Ажилтнуудад эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох
  • Эрчим хүчний аудит хийлгэж эрчим хүчний алдагдлыг илрүүлэх, түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллах
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гамлет” жүжгийг видео сангуудад байршууллаа DNN.mn

“Гамлет” жүжиг өнөөдрөөс IPTV-үүдийн видео сангуудад байршлаа. Тодруулбал, Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон “Гамлет”-ыг УДЭТ-ын тай¬знаа 1979 онд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулан тавьж, Гамлетын дүрд Ардын жүжигчин Г.Жамсранжав тоглож байв. Тэгвэл эл алдарт жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар 2012 онд дахин “төрүүлж”, гол дүрүүдэд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид тоглосон юм. Тэгвэл “Цахим театр” төслийн хүрээнд эл жүжгийг өнөөдрөөс IPTV-үүдийн видео сангуудад өнөөдрөөс байршууллаа.

1600-гаад оны сүүлчээр бичигдсэн, таван бүлэг, 20 үзэгдэлт “Гамлет” жүжгийн үйл явдал Эльсинор шилтгээнд өрнөнө. Данийн ван өөрийн төрсөн дүүдээ хорлогдон хаан ширээ, хань ижил, газар нутгаа алдахад хүрч буйг эл жүжигт үзүүлдэг. Хаан ширээ, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх увайгүй тэмцэл нь үеийн үед хүн төрөлхтнийг эмгэнэлт байдалд оруулсаар ирсэн. “Гамлет” жүжиг ч бас үүний нэгэн адил. Түнэр харанхуй цайзын хонгилд бодол болон гуниглах Гамлет “Орших уу, эс орших уу” хэмээн өгүүлнэ. Бат бэх чулуун хэрэмт энэ цайз нэгэн цагт түүний төрсөн гэр байсан бол харин одоо шорон гяндан мэт санагдах болжээ. Шударга ёс, хүнлэг чанар, үнэнч сэтгэл гэдэг энэ цайзад нэгэнт үгүй болсон байв. Орчлон хорвоогийн бузар булайтай эвлэрээд үхсэн мэт амьд явах уу, эсвэл энэ бүхний эсрэг халуун амь, бүлээн цусаа зориулаад мөнхийн амьтай үхэх үү гэдэг л Гамлетын өмнө тулгарчээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон Далайн бүсийн хүний хөгжлийг ахиулахад ирээдүйд нийцсэн засаглалын чиглэлийг онцоллоо DNN.mn

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутгийн 2024 оны “Хүний хөгжлийн илтгэл”-ийг Монгол Улсад танилцуулж, бүс нутагт төдийгүй дэлхийн дахинд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдал бүрдээд буй энэ үед хүний хөгжлийг ахиулахад нэн чухал үүрэг гүйцэтгэх гурван тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноо танилцууллаа.
Эдгээр нь, хүний хөгжлийг үндсэн зорилгоо болгох, эдийн засгийн өсөлтийн стратегийг шинэчлэн тодорхойлох, мөн бодитой өөрчлөлт гаргахыг эрмэлзэх гэсэн чиглэлүүд юм.
Тайланд ирээдүйд нийцсэн засаглалыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатайг дурдаж, алсын хараа, дасан зохицох чадвар, хурдацтай шийдвэр гаргах чадамж зэрэг нь Монгол Улс болон бүс нутгийн улс орнуудад тулгарч буй хөгжлийн өвөрмөц сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд нэн шаардлагатай гэдгийг онцолжээ.
Түүнчлэн, ард иргэд нь хөгжлийн идэвхгүй ашиг хүртэгч бус, харин эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал, хүн төрөлхтний аюулгүй байдлын бүтээн байгуулалтад бүрэн оролцдог идэвхтэй төлөөлөгч байхын сацуу ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө эрүүл орчин, эх дэлхийгээ сахин хамгаалах үүрэг хүлээдэг байх учиртай хэмээн тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын Дэд дарга бөгөөд УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжил бол хүн бүрт тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм” гээд энэхүү хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртайг онцоллоо.
Уулзалтын “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэлүүд Монгол Улсад” хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир панелистаар оролцон мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулт өгөв.
Categories
мэдээ нийгэм

БСШУСБХ: Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ DNN.mn

Өнөөдрийн /2023.11.28/ УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүлжээ. Түүний тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь 1987 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн байна. 1991 онд Багшийн сургуулийн хөгжмийн ангийг багш мэргэжлээр, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус суралцжээ. Улмаар 1999 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дамжаанд суралцсан байна. 2004 онд Удирдлагын академид нийгмийн ухааны магистр хамгаалж, 2000 онд Ирландын Даблин хотын англи хэлний сургууль, АНУ-ын Вашингтон хотын Үндэсний их сургууль, 2006 онд Израйлын Гадаад харилцааны яамны дэргэдэх сургууль, 2012 онд АНУ-ын Хавай мужийн Хаггай олон улсын удирдлагын сургуульд суралцан  тус тус мэргэжил дээшлүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь 1995-1997 онд​ Монголын үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч, редактор, 1997-2000 онд​​ Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч,  2000-2002 онд​​ “MCS” группэд РR менежер, 2002-2004 онд ​​“Ийгл” телевизийн  Борлуулалт, маркетингийн албаны дарга, 2004-2014 онд​ тус телевизийн гүйцэтгэх захирал, 2015-2016 онд олон улсын “Пресс” клубүүдийн холбооны ерөнхийлөгч,  2016-2020 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2020 онд ​​Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос​ Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаан оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн шалтгаант хатгаагаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна DNN.mn

ХӨСҮТ-өөс өнөөдөр цаг үеийн өвчлөлтэй холбоотой мэдээлэл хийх үеэр эмнэлгийн ачааллын тухай ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал танилцууллаа.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал

  • Томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчний 102
  • КОВИД-19-ийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол
  • Сүүлийн үед салхин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор 72 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасагт томуугийн шалтгаантай гурван үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаа.

ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа” гэв.

ХӨСҮТ-д 550 ор байдгаас 250 нь сүрьеэгийн өвчинд үлдсэн нь бусад халдварт өвчинд хэрэглэгддэг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Найман аймгийн 26 сум зудархуу байна DNN.mn

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн сарын 03-ны өдрийн шийдвэрээр бүх төрлийн малын махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 12 оронд 260.0 сая ам.долларын өртөг бүхий 70.0 мянган тн мах экспортлоод байгаа юм.

Хэдийгээр хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг тодорхой түвшинд хангасан ч монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, нөхцөл байдал хүндэрч байна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн нийт 22 сум, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг зудтай байгаа бол 8 аймгийн 26 сум зудархуу байна.