Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр нийт 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдснээс зөрчлийн шинжтэй 1236, гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Virgin Galactic”-ын ээлжит нислэг DNN.mn

Америкийн сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн SpaceShipTwo (VSS Unity) сансрын нисэх онгоц суборбитал гэгддэг сансрын дэд тойрог замд арилжааны тав дахь нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.  Уг сансрын нисэх онгоцыг АНУ-ын Зүүн эргийн Нью-Мексико муж улс дахь сансрын "Америка" буудлаас хос их биетэй, нисэх онгоц тээгч “WhiteKnightTwo” онгоцоор хөөргөсөн байна. VSS Unity ойролцоогоор 15 км-ийн өндөрт нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан 85 км өндөрт гарчээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчний тогтоосноор 80.45 км-ийн өндөрт сансрын хил байдаг бөгөөд энэ нь Олон улсын нислэгийн холбооны тогтоосноор сансрын нислэг эхэлдэг шугамаас 100 км-ээр доор юм.

Энэ удаагийн “Galactic 5” багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Майкл Масуччи, нисгэгч Келли Латимер, Virgin Galactic -ийн сансрын нислэгийн зааварлагч Колин Беннетт нар болон гурван зорчигч болох Францын болон Италийн нэг иргэн, Америкийн эрдэмтэн Саул Алан Стерн, Келли Жерарди нар багтжээ. Тэд судалгааны төвүүдийн захиалгаар хэд хэдэн туршилт хийсэн байна. Хамгийн дээд өндөрт гарсны дараа зорчигчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг нийтдээ нэг цаг орчим үргэлжилсэн байна. Энэ нь Virgin Galactic-аас 2023 онд зохион байгуулсан зургаа дахь, арилжааны тав дахь VSS Unity-ийн хувьд арав дахь нислэг нь юм байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан амьтны ясыг худалдах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэв DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас археологийн үнэт олдвор байж болзошгүй амьтны ясыг худалдан борлуулах зорилгоор хадгалсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн “Г” нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зоорь ухаж байгаад 40 см орчим урт амьтны чөмөгний хэлбэртэй яс байж болзошгүй зүйлийг олж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүй, хадгалж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

 

Зураг-2: Савагт хирс /одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтан/

Олдсон эд мөрийн баримтад Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд “Дөрөвдөгчийн галавын мөстлөгийн үе буюу одоогоос 40 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэг болох Савагт хирс (Coelodonta antiquitatis)-ний шилбэний яс буюу соёлын биет өв болох нь тогтоогдоод байна.

Зураг-3: Савагт хирсний араг ясны бүтэц

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмагаас шалтгаалж, олдворыг эвдэх, гэмтээх, устгах, завших, үрэгдүүлэх, бусдад худалдаалах зэргээр Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох байдал цөөнгүй бүртгэгдэж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:

Соёлын өвийг хамгаалах тухай хууль:

30.1.Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.

30.4 дэх хэсэгт зааснаар “Олдворыг илрүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тухайн сум, дүүргийн бүртгэл, мэдээллийн санд заавал бүртгүүлнэ” гэж тус тус заасан.

23.1.Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ.

40.1.Соёлын өвийг сурвалжлан олсон, нээлт хийсэн, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулах, авран хамгаалах, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах, сэргээн уламжлуулах, сэргээн засварлахад идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулна.

40.2.Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчлийг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэнийг төрөөс алдаршуулж, урамшуулна.

40.3.Энэ хуульд заасан шаардлагыг зөрчсөн этгээдийг илрүүлсэн, соёлын өвийг хуулбарласан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулсан тухай мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, улсын байцаагч, гэрээт харуулд борлуулалтын орлогын 15 хувийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга олгоно.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэг. “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг”

25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

25.2 дугаар зүйл.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах

25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх

25.4 дүгээр зүйл. Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх

25.5 дугаар зүйл. Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах

25.6 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг тогтоосон хугацаанд хилээр оруулж ирэхгүй байх

25.7 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Categories
story-news

МАН ахмадуудад 100 мянган төгрөг амлалаа, АН 200 мянган төгрөг амлах хэрэгтэй

МАН ахмадуудад 100 мянган төгрөг амлалаа, АН 200 мянган төгрөг амлах хэрэгтэй

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг”-ийн хорих анги руу шилжүүлжээ DNN.mn

ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж буй 

Д.Мөнх-Эрдэнийн эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор тэрээр Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Мөн түүний ар гэрийнхэн, АН-ын Хүний эрхийн хорооныхон эрхийг нь хамгаалах асуудлаар ШШГЕГ-т хандаснаар “Ганц худаг”-ийн хорих руу шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оын арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн уралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00-17.30 334 тоот
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг 10.00 “Үндсэн хууль”

 

4 Инновац, цахим бодлогын байнгын хороо Байнгын хорооны дарга, гишүүд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар /Улаанбаатар инновацын төв/-ын үйл ажиллагаатай танилцана 11.00 Нийслэлийн Засаг захиргааны  5-р байр
5 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
6 Хууль зүйн байнгын хороо Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит /2023.11.08/  хуралдаан болж байна. Хуралдаанаар:

  • Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдлын талаар
  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын талаар (COP17) зэрэг 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
story-news

Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй

Монголчууд гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав DNN.mn

Ирэх оны төсвийн хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, ирэх оны төсөвт тусгасан онцлог арга хэмжээг танилцуулахдаа, Төрийн албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах болно. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байлаа.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхэлнэ. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг  хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр  төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж  ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн тэрбээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд  зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгалаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг болно гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснийг хуралдаанаар сонсож, танилцав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар Г.Амартүвшин, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлсэн.

Хуралдаан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтаар үргэлжлэв. Тухайлбал, төсвийн тэнцэл сайжруулахтай холбоотой төсвийн орлогыг 590,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь  нь дэмжсэн. Уг саналд “Олон жил хуримтлагдсан татвар нийгмийн даатгалын шимтгэлийн  төлбөрийн өрийг үе шаттай барагдуулж, төсвийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж, төрийн үйлчилгээний зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2022 оноос өмнөх хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй буюу 92,100.0 сая төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварын хуримтлагдсан өр төлбөрийг 20-иос доошгүй хувь буюу 194,300.0 сая төгрөгөөр, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг 50-иас доошгүй буюу 256,361.3 сая төгрөгөөр тус тус барагдуулж, улсын төсвийн орлогыг 542,761.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх”, “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаас бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, цар тахлын үед төвлөрүүлээгүй ноогдол ашгийн үлдэгдлийг бүрэн дайчлах замаар улсын төсөвт 48,000.0 сая төгрөгийг нэмж төвлөрүүлэх”  хэмээн тусгасан байв.

Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төсвийн зардлыг 335,261.1 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. Уг саналд “Нэгдсэн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төслийн нийт зарлагын Нийгмийн даатгалын сан, зээлийн хүүгийн төлбөр, үйл ажиллагааны орлогоос бүрэн санхүүждэг зардлаас бусад урсгал зардлыг 2.51 хувиар буюу 309,522.9 сая төгрөгөөр бууруулах”,“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгасантай холбогдуулан Эрчим хүчний сайдын төсвийн багцын урсгал зардлыг 25,738.2 сая төгрөгөөр бууруулахаар тусгасан байлаа.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөврийн килограмм тутамд тооцон мөнгөн урамшуулал олгохоор төсвийн тооцоололд тусгагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Ийнхүү ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдлийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт 5 сая төгрөгийн дэмжлэг олгоно DNN.mn

Энэ сарын 4-ний өдрийн 05:30 цагт Төв аймгийн Лүн сумд орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн. Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байгааг мэдээллээ.

Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна. Мөн Төв, Өвөрхангай аймагт болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэжээ.