Categories
мэдээ нийгэм

Хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, гурван сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ DNN.mn

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ял эдэлж байгаа иргэнийг хугацаанаас нь  өмнө суллаж болно гэж Эрүүгийн хуульд заасан. Гэвч ажлын байрны олдоц муугаас ажил хөдөлмөр эрхэлж цалин орлого олох, түүгээр дамжуулан хохирол төлбөрөө барагдуулах боломж бага байдаг байна.

Тиймээс хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Ховд аймгийн прокурорын газар, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар хорих анги хамтран “Хохирлоо төлөөд боломжоо ашиглая” аяныг зохион байгуулж эхэлжээ.

Аян эхэлснээс хойш сарын хугацаанд хорих ял эдэлж байгаа 11 хүнийг ажлын байраар хангаж, 3 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦХХХ: Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн И-Монголиа системээр дамжуулан иргэд цахимаар төлбөрөө төлдөг болно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулж цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажил үргэлжилж байна. Уг ажилтай холбоотой ЕС-ын зүгээс хугацаатай үүрэг даалгавар өглөө. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиа системийн 4.0 хувилбарыг 2024 оны нэгдүгээр сарын 1 гэхэд гаргахаар ажиллаж байна. Ингэснээр иргэн И-Монголиа руу нэвтэрч камераа гаргаад хүссэн газраа уншуулж QR тооцоо хийдэг болно. Үүнийг хийхдээ төрийн байгууллага, аж ахуй нэгжтэй хамтарч ажиллана. Ямар нэг өрсөлдөөн үүсгэхгүйгээр иргэдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр далд эдийн засгийг ил болгох боломж бүрдэнэ. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой орлого зардлын бүртгэл , халамж гэх мэт төрөөс олгогдож байгаа үйлчилгээг нэгдсэн системтэй холбож олон нийт хяналт тавих боломжтой юм” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюу Толгой” ХХК-ийн борлуулалт 1.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

“Оюу Толгой” ХХК 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав.

Дээрх хугацаанд тус компанийн борлуулалтын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь төлөвлөгөөгөө 29 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт бөгөөд үүнд зэс, алтны үнэ зах зээл дээр өндөр байгаа болон борлуулалтын биет хэмжээ их байсан нь нөлөөлсөн байна.

Тодруулбал энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувь өсжээ.

Харин зарцуулалт нь 1.4 тэрбум ам.доллар байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, холбогдох дүрэм журмын дагуу валютаа төгрөгт шилжүүлж, зарцуулсан гэдгээ тус компаниас мэдэгдсэн. Ингэхдээ бүх валютаа Монголбанкаар арилжаалжээ.

2010-2023 оны гуравдугаар улирал хүртэлх зарцуулалтын мэдээллээс онцолбол

  • Ажилтнуудын цалин хөлсөнд 141 сая ам.доллар
  • Дотоодын худалдан авалтад нийт 26.9 их наяд төгрөг. Үүнээс 3.8 их наяд төгрөг зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалт байна.
  • Татвар хураамж, төлбөр, дотоодын НӨАТ-т 9.9 их наяд төгрөг төлсөн. Зөвхөн энэ оны эхний гурван улирлын байдлаар татвар, хураамж, бусад төлбөрт 1 их наяд төгрөг төлөөд байна.
Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их өгөгдлийн (big data) сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Статистикийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн заалтыг үндэслэн Их өгөгдлийн сан үүсгэж, хэрэглээнд нэвтрүүлэхийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваад зөвлөж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.
Сан үүсгэхэд мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлэхийг И-Монгол академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаранд үүрэг болголоо.
Үндэсний статистикийн хороо нь улсын хэмжээний дата мэдээллээс статистик мэдээлэл боловсруулдаг. Статистикийн мэдээлэлд үндэслэн нийгэм эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Харин манай улсын хувьд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “…хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх…” гэж заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд төрийн байгууллагуудад бүрдүүлж буй төрөлжсөн бүртгэлийн 152 төрлийн мэдээллийн сангаас биг дата үүсгэж төрөөс гаргаж буй шийдвэр хэр оновчтой байгааг тодорхойлох боломж бүрдүүлнэ” гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.

Товч мэдээ
·      Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталлаа.
·      Төрийн үйлчилгээний төлбөр тооцооны нэгдсэн систем хөгжүүлж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд даалгалаа. Мөн Монголбанкны TSP (Token service provider) системд холбогдох, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд DEBITгүйлгээг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр тулгалт, төлбөрийн буцаалтыг цахимаар хийх, банкны карт уншигч төхөөрөмжөөр төрийн үйлчилгээний төлбөрийг хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэхийг Сангийн яаманд даалгалаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд бол дараах шийдвэрүүдийг гаргалаа.
 
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран боловсруулж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд танхимын сайд нарын хамтаар МҮХАҮТ-ын шинэ удирдлагын багтай өнгөрсөн лхагва гаригт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Ерөнхий сайд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход анхаарч дэмжин, хамтран ажиллах тухайгаа илэрхийлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ дурдлаа.
Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх юм. Түүнчлэн, МҮХАҮТ нь бизнесийн голлох чиглэлээр салбар танхимуудтай болох юм. Ингэснээр салбар танхимуудад төрийн зарим чиг үүргүүдийг шилжүүлэх, өргөн хүрээнд төрийн байгууллагуудтай хамтран ажиллах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярт, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал асан Б.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарчээ.

Тодруулбал Т.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн алaбанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр, Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Түүнчлэн н.Баттулгад Эрүүгийн хуулийн 22.4-2-Т зааснаар таван жилээр эрх хасаж, 10 сая төгрөгөөр, н.Пунцагбалжирт Эрүүгийн хуулийн 22.4-2-т зааснаар таван жилээр эрх хасаж таван сая 400 мянган төгрөгөөр, н.Энхтүвшин, н.Бүрэнбадрах нарыг Эрүүгийн хуулийн 22.5-1-т зааснаар тус бүр хоёр жилээр эрх хасаж, дөрвөн сая төгрөгөөр торгох ял оногдуулав.

н.Жаргалсайхан, н.Баттулга, н.Пунцагбалжир нарын Эрүүгийн хуулийн 18.6-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ЭХҮЯТ гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Т.Мөнхбаярыг өнгөрсөн онд “Салхитын Мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах ажил”-ын тендер сонгон шалгаруулалтад шалгарсан нэр бүхий компанитай гэрээ байгуулсны хариуд 1 тэрбум 217 сая төгрөг, мөн тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1 тэрбум 455 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татаж байв.

Categories
мэдээ нийгэм

Цусны резус бүлгийн шинжилгээний зардлыг даатгалаас хариуцна DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалттай танилцаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Батсугар: Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан DNN.mn

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд садан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болохыг хориглосон заалтыг суулгажээ. Энэ заалтын ач холбогдлын талаар доктор С.Батсугартай ярилцлаа.


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд садан төрлийн хүмүүсийг хоорондоо гэр бүл болохыг хориглосон зүйл заалтыг оруулжээ. Та энэ хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу. Үүнийг та яаж харж байна вэ?

-Энэ тогтоолын төслийн гарчиг, агуулга нь хоорондоо зөрүүтэй юм билээ. Удмын санг хамгаална гэж дахин дахин онцлоод байгаа. Түүнчлэн үндэсний дархлаа гэж юуг хэлээд байгаа юм. Эхлээд энэ тухай нэг мөр ойлголттой болох хэрэгтэй. Үүнийг баталснаараа удамшлын өвчнөөс хамгаалах, багасгах, цус ойртолтоос сэргийлж нийгмээрээ эрүүл чийрэг болно гэсэн зорилготой бол үүн шиг үлгэр байхгүй. Ард түмэнд ийм манипуляц хийх ямар ч боломжгүй.

-Манай хүн амын цус ойртолт сум бүрд байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг хуулийн төслийн багаас хэлж байна лээ?

-Тэр судалгаа нь бодитой эсэхийг мэдэхгүй. Яг яаж судалсан талаар нь тодруулахад тоймтой хариу хэлдэггүй. Тойруулаад нууцлаад байдаг. Тийм шалтгаан байдаг л юм байлгүй дээ. Манайд цус ойртолт захын зарим сумдад цэгэн байдлаар ажиглагдсан байж болох юм. Энэ нь хүн амын шилжилт хөдөлгөөн багатай байгаагаас л үүссэн байж таарна. Үүнийг хэдхэн жилийн дотор саармагжуулаад авах бүрэн боломжтой.

-Цус ойртолт аюулын хэмжээнд хүрсэн ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?

-Тухайн популяцид цус ойртолт болжээ гэдгийг илэрхийлэх хэд хэдэн шинжүүд байдаг. Нэгдүгээрт, оюуны хомсдолтой хүмүүсийн хувь, хоёрдугаарт, удамшлын өвчний хувь. Гуравдугаарт, зулбалтын хувь, мөн үргүйдлийн хувь, давжаарах шинж.

-Энэ нь манай хүн амд өссөн судалгааны үр дүн баримт байдаг юм уу?

-Энд онцолсон шинжүүд Монгол Улсын хүн амд өссөн баримт өнөөдөр байхгүй. Шаардлагатай гэж үзвэл цаашид судлах нь зөв.

-Цус ойртоод гамшгийн хэмжээнд хүрсэн жишээ байдаг уу?

-Цус ойртолт тухайн ард түмэнд нийтэд нь хамарч гамшиг боллоо гэсэн баримт судалгаа байхгүй. Тодорхой түүх бол Европод язгууртнуудын хүрээлэл дотор үеэлүүд хоорондоо маш түгээмэл гэр бүл болсноор хаадын өвчин гэдэг зүйл их түгээмэл гарсан. Энэ нь гемофил гэдэг өвчин. Ер нь бол байдаг л өвчин. Энэ өвчин хамаатнууд дотор түгээмэл илэрдэг болсон гэсэн үг. Тэгэхээр энэ түүхээс харвал хэрвээ тухайн ард түмэн нийтээрээ цус ойртвол янз бүрийн өвчин ихсэж, эрүүл мэндийн үйлчилгээний зардал ихсэх нь үнэн. Өөрөөр хэлбэл нийтээрээ маанагдуу л болно гэсэн үг. Гэхдээ ийм түүх баримт өнөөдрийн байдлаар алга. Харин генийн дрифт гэсэн ойлголт байдаг. Энэ нь тодорхой популяциас гэнэт ямар нэгэн шалтгаанаар их хэмжээний бодгаль амь үрэгдэж, улмаар ямар нэгэн тодорхой генийн хувилбарын хувь хэмжээ гэнэт ихэсч, багасахыг хэлдэг.

-Манайд цус ойртолт аюулын хэмжээнд хүрээгүй гэж та харж байна уу?

-Аюулын хэмжээнд очсон гэх хаана ямар баталгаа байгаа юм бэ. Хэн яаж судалж гаргаж ирсэн юм. Дорнодын Матад, Халх гол, Цагаан-Овоо, Баянхонгор аймгийн зарим сумдаар оюуны хомсдолтой хүмүүс түгээмэл бий гэх судалгаа байдаг. Гэхдээ энэ хэдхэн сум Монгол Улсын хүн амыг төлөөлөхгүй. Хүн амын шилжилт хөдөлгөөн бага байгаатай л холбоотой байхгүй юу. Оюуны хомсдолтой хүн манай хүн амд дэлхийн дунджаас их байна уу, бага байна уу гэдгийг л гаргаад ирэх хэрэгтэй. Үүнээс биш хэдхэн сумын жишээнд тулгуурлаж нийтээрээ цус ойртоод тэнэгрэлээ гэж үзэх боломжгүй.

-Бусад улс оронд садан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байдаг юм уу?

-Байхгүй. Европын зарим орнуудад үеэлүүд хоорондоо суудаг уламжлал байсан шүү дээ. Зохиол, романуудад ч энэ тухай гардаг. Ном уншдаг хүн бол захын ном гарчиглахад энэ талаар бичсэн байдаг. Манайд л садан төрлийн хүмүүсийг суухыг хориглоно гэж хуулийн төсөлдөө тусгасан байна. Барууны орныхон үүнийг нь олж үзвэл бид шившиг болно. Хууль тогтоох байгууллагын гишүүн нь ийм зүйл яривал онигоо болно. Сүүлд нь хэлэхэд манайд нэг намын дарангуйлал тогтчихсон байна. Аливаа асуудлыг тодорхой бүлгүүд өөрсдийн эрх ашгийн төлөө л шийдэж байна л даа. Тодорхой биш судалгаагаар цус ойртсон гэж үзээд ийм хуулийн төслийг батлахаар улайрч байгаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг иргэдийн 96 хувь нь дэмжжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 3,262 хүн саналаа өгснөөс 3,122 нь буюу 96% нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой.

Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

Categories
story-news

С.Батсугар: Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан

С.Батсугар: Тодорхой биш судалгаанд үндэслэж монголчуудыг цус ойртсон гэж дүгнээд хуулийн төсөл баталсан