Categories
мэдээ цаг-үе

Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадам болно DNN.mn

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ.Дараах номинацийн дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч

2- Радиогийн шилдэг сэтгүүлч

3- Cайтын шилдэг сэтгүүлч

4- Сонины шилдэг сэтгүүлч

5- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч

6- Телевизийн шилдэг сэтгүүлч

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ РЕДАКТОР

1- Сонины шилдэг редактор

2- Сэтгүүлийн шилдэг редактор

3- Телевизийн шилдэг редактор

4- Радиогийн шилдэг редактор

5- Сайтын шилдэг редактор

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ

1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл

2- Радиогийн шилдэг бүтээл

3- Гэрэл зургийн шилдэг бүтээл

4- Сайтын шилдэг бүтээл

5- Сэтгүүлийн шилдэг бүтээл

6- Сонины шилдэг бүтээл

7- Телевизийн шилдэг бүтээл

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА

1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

2- Шилдэг радио

3- Шилдэг сэтгүүл

4- Шилдэг сайт

5- Шилдэг сонин

6- Шилдэг телевиз

Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэлтийн материалаа 2023 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10 өдөр хүртэл хугацаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо PRO ONE оффис 503 тоот. Лавлах утас-11330948, 91118403

 

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар сарын байдлаар 3300 гаруй хүн нохой, мууранд хазуулж, эмнэлгийн тусламж авчээ DNN.mn

Оны эхний 10 сарын байдлаар 3300 гаруй хүн нохой, мууранд хазуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай болон бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно.

Categories
мэдээ эдийн-засаг

2024 төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ DNN.mn

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралданаар /2023.11.10/ 2024 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Тухайлбал, өчигдөр чуулганы хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжлүүлэхэд анхаарал хандуулсан хэмээн онцлоод эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөгийг тус тус төсөвлөж байна.

Ирэх жил Оюутолгойгоос 760,5 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж байна. Оюутолгой далд уурхайн орлого 2025 оноос нэмэгдэж орно гэдгийг онцолсон.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан болно.

Үүнд:

1.Улсын төсвийн төслийн орлогыг 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцлоо.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

3.Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 320.4 тэрбум төгрөгөөр бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийлээ.

4.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2024 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэмэгдүүлэх зохицуулалтын хүрээнд 2024 онд хөрөнгө оруулалтын нийт зардлын санхүүжих дүнг 118.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрх 30 жилд” хэлэлцүүлэг эхэллээ DNN.mn

УИХ дахь Монгол ардын намын бүлгээс “Хүний эрх 30 жилд  Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, ололт амжилт, тулгамдаж буй асуудал”сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.11.10/ төрийн ордонд зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэх бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, “Монголын Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич С.Нарангэрэл оролцож илтгэл хүний эрхийн асуудлаар илтгэл тавих аж.

Хэлэлцүүлгийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

Цонхоороо гал нээсэн иргэнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ DNN.mn

Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор нэгэн иргэн галт зэвсгээр буудлага хийсэн хэрэг өнгөрсөн наймдугаар сард /2023.08.03/ гарсан билээ.

Тодруулбал, 55 настай, эрэгтэй Г нь согтуурсан үедээ иргэдийг ил задгай хог хаялаа гэх шалтгаанаар гэрийнхээ гал тогооны цонхоор карабин загварын буугаар гурван удаа буудсан байдаг.  Тэгвэл тус иргэнийг хуулийн байгууллагаас шалгаж, саяхан шүүхээс түүнд холбогдох хэргийг шийдсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гал нээж, танхайрсан иргэн Г-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн тухай хууль 5.2 дугаар зүйл. Танхайрах

  • 1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
  • 1.1.хэрүүл маргаан үүсгэж;
  • 1.2.бусдыг өдөөн хатгаж;
  • 1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • 1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
  • 1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Наранцэцэг: Төсвийн тухай хуулийг батлах нэрээр өөр олон хуульд хуулиас гадуур өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон DNN.mn

Өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт нэлээд олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа. Өмнө нь ч ингэж өөрчилж ирсэн. Төсвийн тухай хуулийг дагалдаад өөрчлөх шаардлагагүй хуульд засвар оруулчихдаг гэсэн хардлага байдаг. Энэ удаагийн өөрчлөлтүүдийг хэр үндэслэлтэй гэж үзэж байна?

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт таван хуульд өөрчлөлт оруулах, таван хуульд нэмэлт оруулах, 11 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу нийт 21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалаас гадуур боловсруулж, ямар ч тооцоо судалгаагүй өргөн мэдүүлсэн. Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахад хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан байх, олон нийтээр хэлэлцүүлж санал авсан байх Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлага тавигддаггүй. Тиймээс тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг дагуулж олон тооны хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг хүчин төгөлдөр мөрдсөн 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш баталсан 2018 оны Төсвийн тухай хуультай хамт гурав, 2019 оны төсвийн тухай хуультай хамт 10, 2020 оны төсвийн тухай хуультай хамт 14, тодотголтой хамт 22, 2021 оны төсвийн тухай хуультай хамт 10, тодотголтой дөрөв, 2022 оны төсвийн тухай хуультай хамт 30, хоёр удаагийн тодотголтой хамт 17, 2023 оны төсвийн тухай хуультай хамт 106, тодотголтой хамт 10 хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсан байгаа юм. Угтаа бол Тухайн жилийн улсын төсвийн тухай хуулийг Ирээдүйн өв сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг хамт өргөн мэдүүлэхээр Төсвийн тухай хуульд заасан. Эдгээрээс өөр хуулийг хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хамт өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьсан 21 хууль, үүн дотроос 11 хуульд оруулах өөрчлөлт агуулгын хувьд хууль хоорондын нийцлийг хангах, зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүд биш байна.

-Тухайлбал, Төсвийн тухай хуулийг дагалдаж газрын харилцаатай холбоотой хуулиуд өөрчлөгдөхөөр орж ирж байгаа. Энэ агуулгууд хэр нийцэлтэй юм бэ?

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлаар нэмэхтэй холбоотой зургаан хуульд оруулах өөрчлөлт нь Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар гаргасан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн иргэн, ААН, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий сайдад олгосон. Газартай холбоотой харилцаанд шийдвэр гаргах эрх хэмжээ, бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь өөрчилсөн агуулгатай байгаа. Тодруулбал, 2024 оны Төсвийн тухай хуулийн орлого, зарлагад шууд нөлөөтэй гэхээс илүү зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудад оруулж байна. Эдгээр төслүүд нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай шууд холбоогүй. Харин Газрын тухай хуульд газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудал байхаар нэмсэн өөрчлөлтөд бусад хуулийг нийцүүлэх зорилгоор өөрчлөх агуулга, зорилготой байна.

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой өөрчлөлтүүд нэлээд анхаарал татаж байгаа. Ер нь ингэж татварын хувь хэмжээ рүү орох нь улсын төсөвт халтай гэж эдийн засагчид анхааруулсаар байгаа. Хууль тогтоомж талдаа яах юм бол?

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт болон татвар ногдох орлогыг тодорхойлох, тайлагнахтай холбоотой НӨАТ-ын тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, ААНОАТ-ын тухай, ХХОАТ-ын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай таван хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн баригдсан. Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд НӨАТ-аас чөлөөлөх барааны жагсаалтад “малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр” гэж нэмэх нэг заалттай төсөл байгаа. Эдгээр өөрчлөлтүүд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн орлого, зарлагатай хэрхэн уялдаж байгаа нь хуулийн төслийн баримт бичгээс тодорхой харагдахгүй байгаа юм. Гэхдээ татвар ногдох орлогыг тодорхойлох, тайлагнах, төлөх журмыг өөрчлөх, тэдгээрийг хуулиас тусдаа журмаар батлах талаарх өөрчлөлт нь тухайн хуулийн хувьд зарчмын шинжтэй өөрчлөлт, шинэ агуулга болж байгаа. Уг нь бол хуулийн төслийн үзэл баримтлалт тухайн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага болон хууль батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал тусгахаар хуульчилсан. Гэтэл Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн хамт 21 хуульд өөрчлөлт оруулах төсөл яагаад боловсруулсан талаарх агуулга үзэл баримтлалд тусгагдаагүй, уялдуулан нийцүүлэх ямар хэрэгцээ, шаардлага байсныг хуулийн төслүүдийн танилцуулгад огт дурдаагүй. Ингэж хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хуулийн шаардлагад нийцүүлж бичихгүй байгаа нь хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, эсвэл анхдагч хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, олон нийтээр хэлэлцүүлэх төсөл өргөн мэдүүлсэн.

-Хуулийн өөрчлөлтүүдэд олон нийтээс санал авдаг байх аа?

-Олон нийтээс санал авч, хэлэлцүүлэх процессын хувьд Хууль тогтоомжийн тухай хуульд худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төслийг баримт бичгийн хамт албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авахаар тухайлан зохицуулсан. Гэтэл 2024 оны төсвийн тухай хуультай хамт Үнэт цаасны зах зээлийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай; Хувь хүний орлогын албан татварын тухай; Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, шууд хэлэлцэж байна. Хэлэлцэж байна ч гэж хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг ер нь хэлэлцэхгүй, ийнхүү хууль зөрчиж өргөн барьж байгааг анзаарахгүй байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг байгууллага (BEPS)-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, татварын суурийг багасгах өөрчлөлтөд судалгаатай хандах шаардлагатай.

-Тэгэхээр 2024 оны Төсвийн тухай хуулийг дагаж өөр бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа процессын алдаанууд их байна гэж үзэж болох уу?

-Ер нь хууль тогтоомж нь нийгмийн харилцааг зохицуулах зорилготой тул бодитой, тогтвортой зохицуулах чанартай байх шааардлагатай байдаг. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж хууль баталснаас төсвийн үргүй зардал гардгийн тод жишээг Ковидын тухай хуулиас харж болно.

Тус хуулийг хэрэгжүүлэх жил гаруй хугацаанд нийт дөрвөн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 95, давхардаагүй тоогоор 92 зүйл, хэсэг, заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ковидын хуулийг судалгаа, шинжилгээгүй батлахын тулд хууль тогтоомжийн тухай хуулийн хуульд заасан хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалыг алгасч, шууд боловсруулж 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан. Ингэж батлахаас 20 өдрийн өмнө Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.7-д “болон онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлийн хугацаанд хууль санаачлагчаас тухайн нөхцөлийг арилгах, түүнийг даван туулахтай холбоотой санаачилсан хууль” гэх нэмэлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр оруулж байсан.

-Жил бүрийн төсөвтэй холбоотойгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилсөөр юу ч биш болгосон гэж салбарын хүмүүс шүүмжилдэг. Үүн шиг Хууль тогтоомжийн тухай хууль ч олон өөрчлөлт орох нь ээ?

-Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дараа Тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотгол; Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл; Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр; Засгийн газрын өрийн удирдлагын стратеги; Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай; асуудлыг аргачлал хамаарахгүй боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болох өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хоёр удаагийн нэмэлт өөрлөлтөөр Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-12.1.6 дах хэсгүүдэд заасан аргачлал хамаарахгүй шууд боловсруулж, батлах хууль тогтоомжийн жагсаалтыг улам өргөжүүлж, нийт 20 төрлийн хууль тогтоомжийн төслийг шууд боловсруулж, батлах үндэслэл бүрдсэн байна. Ийнхүү хууль тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэхгүй шууд боловсруулах зохицуулалтын агуулгыг өргөтгөж ирсэн нь хууль боловсруулах, ялангуяа санхүү, төсвийн үр нөлөөг урьдчилан тооцож, үр дагаврыг үнэлэх ажлын чанарт нөлөөлдөг.

Ер нь сүүлийн жилүүдэд Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлахгүй, тус хуулиас гадуур хууль баталдаг гурван аргатай болоод байна. Нэгд, батлах гэж байгаа хуульдаа зориулж Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулж байна. Үүний жишээ Ковидын тухай хууль. Хоёрт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийг барьж “үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах”-тай холбоотой хууль гэж яаралтай горимоор өргөн барьж байна. Үүний жишээ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль байна. Энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй байсан бүх хуулийг сая ингэж оруулж ирлээ. Гуравт, тухайн жилийн төслийн тухай хуультай хамт өргөн мэдүүлж байна. Гэтэл тэдгээр нь шууд хамааралгүй байгааг дээр ярилаа. Ийнхүү Тухайн жилийн төсвийн тухай хууль, түүнд өөрчлөлт оруулах хуультай хамт олон тооны хуулийн өөрчлөлтийг хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхгүй, эсвэл өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлахгүй шууд тодорхойлж, зөвхөн Төсвийн тухай хуульд заасан хэлэлцүүлгийн үе шатнаас баталж байгаа нь Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох зохицуулалт болоод Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна Хууль тогтоомжийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд заасан олон нийтийн оролцоог хангах, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх нийтлэг зарчимд нийцэхгүй байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

АМГТГ: АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд  нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 21 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24  хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 8,076 тн, Хангайн бүс 4,377 тн, Төвийн бүс 14,009 тн, Зүүн бүс 3,533 тн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 575.1 мян.тн, АИ-95/98 автобензин 16.3 мян.тн, Дизель түлш 1,100.6 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 49.4 мян.тн, Жет А-1 түлш 41.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 218.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түгжрүүлсэн ч, түгжрэлгүй байлгасан ч тэдний дур DNN.mn

Олон жил “0” зогсолтыг ярьсан эрх баригчдын мөрөөдөл уржигдар биеллээ. Улаанбаатар хотын автозам төв, зах гэлтгүй 6-7 цаг орчим “0” зогсолтод өртлөө. Үүнийг сүүлийн найман жил үнэмлэхүй олонх болж, төрийн эрх барьж байгаа МАН 2016 оноос хойш л ярьсан. Үүний цаана ямар нэгэн зорилго байдаг. Тэгвэл эрх баригчдын зорилго уржигдрын “0” зогсолтын үеэр тодорхой харагдлаа. Өдөр болгон шахам түгжирч байгаа шалтгааныг холбогдох албаныхан тухай бүрдээ тайлбар мэдээлэл хийж ирсэн бил үү. Гэтэл уржигдрын их түгжрэлийн дараа албаныхан яаран сандран худлаа, үнэн тайлбар хийлээ. Ингэж яаран сандран тайлбар хийх болсны цаад учир нь ердөө л эрх зүйн өөрчлөлттэй л холбоотой. Хотын шинэ даргыг томилсноос хойш удалгүй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн.

Нийслэлийн энэхүү хууль үнэндээ хотын шинэ даргын санаачилга гэдэг нь тодорхой. Уг хуулиар түгжрэлийг шийдэхийн тулд төлбөр авах системийг оруулж ирэхээр байгаа. Үүнийг олон нийт хүчтэй эсэргүүцсэн. Эрх баригчдын хувьд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах ямар ч сонирхолгүй. Тэр тусмаа сонгууль ойртсон үед аль болох иргэдийнхээ эрх ашгийн төлөө, халамждаа анхаарсан шийдвэр гаргахыг л тэд бодно. Тэглээ гээд өөрсдийнхөө өргөн барьсан хуулийг буцаачихаж бас болохгүй. Тэгвэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр яаж өөрсдийнхөө хуулийг батлуулах вэ. Үүнийг эрх баригч нам өнгөрсөн найман жилийн хугацаанд маш чадамгай шийдэж ирсэн. Тухайлбал, уржигдар болсон түгжрэл эрх баригчид яаж хууль баталдгийн бодит жишээг ил тод болголоо. Тэд түгжрэлийг бууруулах хуулиа батлахын тулд ард түмнийг хохироон байж, зохиомлоор түгжрэл үүсгэж, бүр “0” зогсолтыг бодитой мэдрүүлж чадлаа.

Уржигдар, өчигдөр, өнөөдөр ч “0” зогсолтын талаар болон дахиад “0 зогсолт болох вий дээ гэж иргэд олон нийт санаа зовнин бичиж байна. Үнэхээр “0” зогсолт хийж байхаар төлбөртэй бүсээ байгуулъя гэж зарим нь хүсч байна. Ядаж төлбөр төлж чадах нь хотын төвөөр автомашинтайгаа яваад ажлаа амжуулъя гэдэг байдлаар нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдлөө. Нийгэм ийм сэтгэл зүйтэй болохыг эрх баригчид хүссэн учраас “0” зогсолтыг мөрөөдсөн. Одоо мөрөөдөл нь биелсэн болохоор хуулиа бушуухан батлуулаад авна. Энэ бол МАН-ын хууль батлах процессын ерөнхий план. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд яг ийм маягаар олон арван хуулийг баталсан. Ингэж батлуулсан хууль болгон нь эрх баригчдад наалдацтай, иргэдэд нийцгүй байгааг хэн бүхэн хэлнэ. Хотын замыг түгжрүүлсэн ч түгжрэлгүй байлгасан ч тэдний дур. Хулгайлсан ч баригдахгүй байх нь бас тэдний дур.

Саяны зохиомол түгжрэлээс болж, хэдэн арван хүн эмнэлгийн яаралтай тусламж авч чадалгүй амь насаа алдсан бол. Онцгой байдлын тусламж хэрэг болсон хэдэн айл эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон бэ. Үүнийг эрх баригчид хумсны чинээ боддоггүйгээ харууллаа. Нийгмийн сэтгэл зүйг зориудаар өөрчилж аливаа шийдвэрийг гаргах нь өөрөө үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд шууд заналхийлж байгаа үйлдэл. Ингэж шийдвэр гаргаж, хууль баталдаг төр засгаас бид шударга ёс нэхэх нь үр дүнтэй юу…

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Улиастай чиглэлийн нислэгийг хойшлуулжээ DNN.mn

Улаанбаатар-Улиастай чиглэлийн ОМ061 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг хойшлуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2023 оны 11-р сарын 9-ний өдрийн ОМ061 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Улиастай хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11:10 цаг болгон хойшлуулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улиастай хотын Доной нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, хөөрч буух зурвасны нөхцөл болон алсын барааны харагдацыг хязгаарлан аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа тул тус чиглэлийн нислэгийн хуваарьт цагийг ийнхүү хойшлуулсан байна.

Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаарт холбогдон авна уу гэж МИАТ-ээс мэдээлжээ. Мөн “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Доной чиглэлийн нислэгийн зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчье. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна” гэжээ.