Categories
мэдээ нийгэм

УГТЭ: Тархины харвалт ба зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж үйлчилгээний төслийн үр дүнг хэлэлцэв DNN.mn

АНУ-ын Мянганы сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан компакт гэрээний дагуу 2010-2013 оны хооронд эрүүл мэндийн салбарт АНУ-ын Мянганы сорилтын сангийн 1.15 сая ам.долларын санхүүжилт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн туслалцаатайгаар “Тархины харвалт, зүрхний шигдээсийн төсөл” амжилттай хэрэгжсэн юм.

УГТЭ-ийг түшиглэн хэрэгжүүлсэн “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төсөл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ болтлоо нутагшин хөгжсөн. Өнөөдөр /2023-11-10/ тус эмнэлэгт төсөл хэрэгжсэний 10 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнах, танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд төслийн санжүүжилт, техник туслалцааны дэмжлэг, бодлогын хэрэгжилт болон гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж Ерөнхийлөгчийн зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Мянганы сорилтын корпорацын дэд суурин төлөөлөгч Бурак Инанч, УГТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор, Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

УГТЭ нь төслийн хэрэгжилт, хүрэх үр дүнгийн тогтвортой байдлыг тасралтгүй хангах зорилго, хүчин чармайлтын дүнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг амжилттай нутагшуулж чадсан юм. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр эрүүл мэндийн бусад байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж мэргэшүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд туурвих, харвалт шигдээсийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга аргачлал, технологуудыг нэвтрүүлэх ажлыг хийж, энэ чиглэлээр салбартаа манлайлагч байж ирснийг төслийн үр дүнгийн талаар ярьсан хүмүүн онцлон дурдаж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Жуулчид дунджаар нэг тэрбум орчим ам.долларын орлого оруулжээ DNN.mn

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар 600,000 гаруй жуулчин Монгол Улсад ирж, дунджаар нэг тэрбум орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулсан хэмээн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.

Түүнчлэн “Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг шинэчлэн батлах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарсан уулзалт зохион байгуулаад байна.

Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэд, жуулчдын тоо гаргах маягтын төсөлд саналаа хүргүүлж ҮСХ-ны удирдлагын зөвлөлийн эхний хурлаар ороод байна. Энэхүү маягт батлагдсанаар гадаадын жуулчдыг тоолдог статистик маань олон улсын аргачлал, зөвлөмжтэй уялдаж гарах суурь тавигдах юм.

Аялал жуулчлалын дагуул дансны аргачлалыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд статистикийн маягт аргачлалд саналаа өгсөн.

Аялал жуулчлалын статистик тооцох аргачлалыг ДАЖБ суурь 145 үзүүлэлт, TSA суурь дата, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын судалгааны шалгуур үзүүлэлтийг тусган төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцлоо.

Аялал жуулчлалын улирлыг уртасгах, 11, 12, 1, 0, 3, 4 дүгээр саруудад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг танилцуулан ажиллаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Цогт-Овоо суманд шинэ эмнэлэг ашиглалтад орлоо DNN.mn

Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, шинэ технологи, дэвшилттэй үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна.

Хөтөлбөрийн хүрээнд Цогт-Овоо суманд шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орж, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тав тухтай орчинд үзүүлэх боломж нээгдлээ.

Өмнөговь аймаг “Оюутолгой” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Говийн Оюу” Хөгжлийг Дэмжих Сангийн хөрөнгө оруулалтаар баригдсан Цогт-Овоо сумын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон “Оюутолгой” компанийн удирдлагууд, сум, орон нутгийн ард иргэд оролцлоо.

“Эвт цахирал” ХХК тус барилгын ажлыг гэрээлэн гүйцэтгэжээ.

Сум, орон нутгийн ард иргэдээс гадна, хот хоорондын зам дагуух сум учраас хөдөлгөөнт хүн амд тусламж үйлчилгээ үзүүлэх ачаалал Цогт-Овоо сумын эрүүл мэндийн салбарынханд оногддог юм.

Тийм ч учраас тус суманд шинэ эмнэлэг ашиглалтад орсноор ажлын ачаалал хөнгөрөх, иргэдийн тусламж үйлчилгээ авах нөхцөл боломж ч илүү сайжирч байна гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

300 мянган малд нэг малын эмч ногдож байна DNN.mn

Манай улсын махны экспортод саад болдог нэг хүчин зүйл бол малын өвчлөл. Гэвч төрөөс малын өвчлөлийг бууруулахад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэллээ. Тэрээр “Бид 70 сая малтай. Гэвч малын эмчийн асуудлыг хувийн салбарт даатгаад орхичихсон. 300 мянган малд нэг малын эмч ногдож байна. Энэ бол малыг эмчлэх, эрүүлжүүлэх бодлого алдагдсаны нэг жишээ. 50 мянган малд нэг малын эмч шаардлагатай гэсэн судалгаа бий” гэв.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийнэ DNN.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүхээс түүнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаагаад байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас Д.Нямхүүг тус төвийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Денвер хотын төв болон уулархаг бүсэд 24.5 см цас оржээ DNN.mn

АНУ-ын Денвер хотод хоёр дахь удаагийн их хэмжээний цас орж, хүйтэн агаарын урсгал тус бүс нутагт ойртож байна гэж Цаг уурын агентлагаас нь мэдээллээ.

Тодруулбал, өнгөрсөн ням, даваа, мягмар гарагт үргэлжлэн орсон цас, хүйтний эрч нь 1970 онд бүртгэгдэж байсан түүхэн дунджаас 15 хэмээр буурсан ч төв болон уулархаг бүсдээ 24.5 см хүртэлх их хэмжээний цас оржээ.

Арваннэгдүгээр сард Денверт хотод дунджаар 11.5 см хүртэл цас ордог байна.

Цас их орсны улмаас тус бүс нутагт орон нутгийн цагаар нь лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл олон улсын нислэг хойшлогдож болзошгүй байгааг ч мөн сэрэмжлүүлж байна.

Харин пүрэв гарагийн үдээс хойш Денвер хот орчимд 10 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа нь их хэмжээний цас хайлж, шар усны үер буух эрсдэлтэй байгаа аж.

Улмаар ирэх ням гарагт агаарын температур 16 хэм хүрч халахаар байгааг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид шалгалт хийжээ DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар улсын хэмжээнд 7 чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Тодруулбал, арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 69 обьект хамрагдсан ба 41 мах боловсруулах төхөөрөх үйлдвэр, 20 арьс шир боловсруулах үйлдвэр хаягдал усыг төвийн шугамд нийлүүлж байна.

Эдгээр үйлдвэрийн 27 нь бага оврын урьдчилан цэвэрлэх байгууламжтай, 24 буюу 34 хувь хаягдал усыг мэргэжлийн байгууллагатай гэрээний үндсэн дээр хаягдал усыг зөөврөөр зайлуулж байна.

Дээрх бага оврын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний түвшин дунджаар 63 хувьтай байна.

Шалгалтад хамрагдсан обьектуудын эрсдэлийн түвшинг үнэлэхэд, 12 буюу 24 хувь нь их, 22 буюу 44 хувь нь дунд, 16 буюу 32 хувь нь бага эрсдэлтэй, эрсдэлийн түвшин дунджаар 36.5 хувьтай, хуулийн хэрэгжилт 65.3 хувьтай байна.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлдэггүй, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах зөвшөөрөл дүгнэлтгүй, ариутгах татуургын шугамд нийлүүлж буй хаягдал усны умбуур бодис, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, био химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ нь MNS 6561:2015 стандартын шаардлага хангадаггүй, үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлдэггүй, үйл ажиллагаандаа дотоод хяналт тавьдаггүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг гарч байна.

Хяналт шалгалтаар давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрч, 59.46 хувийг арилгуулсан байна.

Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 291 заалттай 51 албан шаардлага хүргүүлж, 16 аж ахуйн нэгжид 22 400 000 төгрөгийн торгох шийтгэл, 9 400 000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулаад байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нийт 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1215, гэмт хэргийн шинжтэй 92 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гаригт бүх нийтээр амарна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна.

Монголчууд “Монгол бахархлын өдөр”-ийг 11 дэх жилдээ бүх нийтийн амралтын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

З.Батбаяр: Туул гол маш их бохирдолтой түвшинд орлоо DNN.mn

БОАЖЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулж, гол усны бохирдлын тухай мэдээлэл өглөө.

Усны газрын дарга З.Батбаяр “Туул гол маш их бохирдолтой хэвээр байна. Ковидын үеэр уг голын бохирдол бага байсан ч буцаад бохирдлын хэмжээ өндөр боллоо.

Зайсангийн уулын аманд байгаа гурван хотхоны ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар өвчин үүсгэгч нян илэрсэн. Хүн бие зассаны дараа гэдэсний савханцар өвчин үүсгэгч нянгаас сэргийлж гараа угаадаг. Гэтэл гараа угааж сэргийлдэг бодис ундны уснаас илэрч байна. Өмнө нь Сэлбэ гол, Шадивлан, Хандгайтын гүүрний уснаас илэрч байсан тухай мэдээлж байлаа.

Улаанбаатарын хэмжээнд байгаа 680,000 нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Голын, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс дэх барилга байгууламжийг нураана гэдэг асуудал мөн үүнтэй холбоотой.

Ундны уснаас илэрч байгаа нянгууд өөрсдөө худаг гаргасан газарт илүү илэрч байна. Худаг гаргадаг компаниуд стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, зөрчил байвал эрхийг цуцална.

Иргэд, байгууллага зөвшөөрөл бүхий компаниар худаг гаргуулж байхыг зөвлөе.

Усны төвлөрсөн шугамыг зэс хоолойгоор хийх шаардлагатай болж байна.

Зуны үерийн үеэр дөрвөн хүний амь нас харамсалтайгаар үргэдсэн. Үер нь хүйтний улиралд зуд хэлбэрээр үргэлжилж, найман хүний амь эрсэдлээ, Эдгээр иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Малчид одоо өвөлжөөндөө буугаагүй байна. Өвөлжөө нь усгүй газар байдаг. Анхны цас орохоор малчид өвөлжөөндөө буудаг. Бидний амьдралын алхам тутамд усны нөөц шаардагддаг. Анхны цас их оронгуут өвөлжөөндөө бууж амжаагүй байсан малчид эрсдэлд орж байна” хэмээн ярилаа.