Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Т.Ням-Очир: Японы Тоёота дэлхийг байлдан дагуулсныг Чингис хааны маркетинг ашигласан гэж ярьдаг DNN.mn

Өнөөдөр Монгол бахархлын өдөр. Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширогийн бичсэн “Чингис хаан” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Номын редактор, Төвөд судлаач Т.НямОчиртой япон эрдэмтэн Чингис хааныг хэрхэн харж “нээсэн” талаар ярилцлаа.

-Чингис хааны талаарх ном бүтээл дотоодод болон олон улсад олон бий. Тэр дундаа Кобаяши Такаширогийн энэ бүтээл ямар онцлогтой юм бэ?

-Кобаяши Такаширо 1940 онд Монголын нууц товчоог япон хэлээр орчуулсан хүн. Тэрбээр 1960 онд япон хүний нүдээр Чингис хааны тухай ном гаргасан. Чингис хаан ном тухайн үедээ их алдаршсан. Кобаяши Такаширо Дэлхийн II дайн дараа Ойрхи Дорнодод дипломатаар ажиллаж байх үедээ перс, араб хэл сураад тэдгээр хэл дээрх Чингис хааны тухай сурвалжуудыг судалсан байгаа юм. Ингээд Чингис хаан номыг бичсэн. Тус үтээлдээ Чингис хаан гэдэг хувь хүнийхээ талаас ямар сонирхолтой хүн байсан юм бэ гэдгийг гаргасан. Өнөөдөр энэ ном бичсэн цагаас хойш 63 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээж олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ сонирхолтой зүйлийг бидэнд үлдээсэн. Жишээ нь, Тэмүүжин гэдэг үг бол төмөрчин, төмрийн дархан гэсэн утгатай үг юм байна гэж Кобаяши Такаширо анх санал дэвшүүлж гаргаж байсан тавьдаг.

Бид Монголын нууц товчоо гээд том байлдан дагуулалт, олон үйл явдлыг хамаарсан судалгаа хийдэг байхад энэ хүн зөвхөн Чингис хаан гэдэг хувь хүнийг төрснөөс нь авахуулаад нас барах хүртэл бүх амьдралыг задлан шинжилсэн. Ингэхдээ хятад, орос, араб, перс, монгол хэл дээрх сурвалжуудыг ашигласан нь маш өргөн цар хүрээтэй бүтээл болж чадсан байдаг. Харин манайд сүүлийн 33 жил зөвхөн Монголын нууц товчоог судлаад Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсныг шинжлэх ухааны хялбарчилсан загвараар бичиж үзээгүй юм билээ.

-Энэ бүтээлийг эхлээд монгол бичгээр хөрвүүлсэн гэв үү?

-Өмнөдмонголын эрдэмтэн Даланбаяр анх монгол хэл рүү хөрвүүлж, надад Монголд монгол бичгээр хэвлүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнийг нь ёсоор болгосон. Гэхдээ энэ бүтээлийг ингээд орхих ёсгүй, кириллээр монголчуудад дэлгэрүүлье гэж бодсон.

Миний мэргэжил бол монгол хэл, уран зохиолын багш. 2008-2023 он хүртэл 15 жилийн хугацаанд Монгол болон Өмнөдмонголд Чингис хаан тахилга байдаг газарт судалгаа хийсэн хүн. Монгол бахархлын өдрийг нийтээрээ тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр энэ өдрийг угтаж Чингис хааны талаарх бүтээл түмэнд хүргэхийг хүсдэг. Анх “Чингис хааны шүтээн хөрөг” ном, Чингис хааны Эзэн сангийн тайлбар, “Чингис хааны тайлга тахилгын соёлын чадавх” зэрэг ном гаргасан. Түүнээс гадна би сүүлийн гурван жил Хэнтий аймгийн Батноров сумын Тэнгэрийн андгай цогцолбор дээр эвент мастер бэлдсэн. Ингээд харахад бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чингис хааны талаарх уншчих шинжлэх ухааны хялбаршуулсан ном бичдэггүй юм байна. Эсвэл сургуулийн өмнөх насныханд зориулсан комикс, эсвэл шууд Монголын нууц товчоо уншуулдаг. Энэ дунд 3-9 дүгээр ангийнхан гэсэн хоосон оройн зай үлддэг. Энэ орон зайг нөхөхөд Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тохирно гэж харж байгаа. Энэ бүтээлээ цөөхөн хувиар хэвлэж, Гандантэгчэнлин хийдийн ойролцоох номын дэлгүүрүүдэд худалдаалана.

-Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном Японы бизнес эрхлэгч, маркетингийнханд бизнесийн гарын авлага болсон гэдэг. Үүнийг тодруулж ярьж өгөхгүй юу?

-Япон хүн гэж хэн билээ. Ямар нарийн нягт нямбай хүмүүс билээ. Энэ хүмүүс 1960 онд дэлхийн тэргүүлэгч гүрэн болохоор ид ажиллаж, бүтээж байх үед Кобаяши Такаширогийн “Чингис хаан” ном тэр үеийн маркетер буюу маркетингийн менежрүүдийн гарын авлага болсон байдаг. Японы бизнесменүүд хоорондоо ярьдаг байж. “Чингис хааны маркетинг гэж ном байна. Жишээ нь, Японы “Тоёота” дэлхийн бүх улсад яг Чингис хаантай адилхан байлдан дагуулсан маркетинг” гэж үздэг. Тоёота үйлдвэрлэл дэлхийн хэрэглээ болж чадсаныг өөр хоорондоо “Чингис хааны маркетинг” гэж хэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, 1960-аад онд Японд бизнес хийж эхэлсэн хүмүүсийн хамгийн их унших дуртай ном нь энэ бүтээл байсан байна. Мэдээж цагийн эрхээр өнөөдөр мартагдсан. Гэхдээ Японы 80-аас дээш насны бизнесменүүдэд энэ ном бол дэлхийг эзэлсэн бизнес босгож гаргахад сэтгэлийн урам зориг өгсөн гэж хэлдэг юм байна.

Чухам ямар үйл явдал, Чингис хааны ямар зан, үйлдлийг япончууд онцолсон байдаг юм бэ?

-Чингис хааны амьдралын түүх бол маш олон хот улсыг дайлаар мордож, эзэлсэн, маш олон хүнийг хөнөөсөн. Их хатуу түүх. Чингис хаан усыг хамгаална. Газар тариалан эрхэлж байгаа бүх газрыг адууны бэлчээр болгоно гэсэн зорилго тавьсан байдаг. Япончууд бид ямар ч газарт сонгодог технологи зарж, ямар ч шашинтай ямар ч улс төртэй улс байлаа гэсэн хүний хэрэгцээг хангаж чадна гэдэг туйлын зорилго тавьсан. Тэр туйлын зорилгын эрч хүчийг Чингис хааны намтар буюу Кобаяши Такаширогийн “Чингис хаан” номоос авсан гэж үздэг.

Чингис хааны эрхшээлд бүх шашны төлөөлөл, улс үндэстэн орсон. Тэр ганцхан зорилго тавьсан нь энэ бүх үндэстэнд таалагддаг байх ёстой агуулга. Түүнтэй адил Японы компаниуд яг л ийм маркетинг барьдаг байсан. Түүгээрээ “Чингис хаан” номыг бизнесийн цагаан толгой гэж хэлдэг.

-Кобаяши Такаширо олон хэл дээрээс сурвалжаа авсан гэлээ. Магадгүй бидний мэдэхгүй түүх энэ номд дурдагддаг уу?

-Байлгүй яах вэ. Чингис хаан хятад хүнийг хүндэлдэг байсан. “Би хятад хүнийг маш их хүндэлж байна. Ямар ч хувийн өш хонзон байхгүй” гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр Чингис хаан зарлигаар үлдээчихсэн юм биш бид нийтээрээ хятадуудыг үзэн яддаг үзэл байна. Ер нь бид Чингис хааны тухай, юу гэж хэлсэн ямар байр суурьтай байсныг олон хэлний сурвалжаар судалж амжаагүй. Харин перс, турк, араб хэлтэй түүхчид бий болж эхэлж байна. Чингис хаан нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнийг байнга төлсөн шүү гэдгийг энэ ном дээр сайн гаргасан. Тиймдээ ч Японы компаниудад байдаг, нэг компанидаа үнэнч байх, насан туршдаа ажилладаг зарчим сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд л бий болсон соёл. Энэ соёлыг бий болгоход Кобаяши Такаширогийн “Чингис хаан” бүтээл их нөлөө үзүүлсэн гэж яригддаг.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 14, Ангараг гариг. Билгийн тооллын шинийн 1, Онгоц одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандан, 17:17 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +1…+6 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -13…-15 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

2023 оны 11 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч, 16-наас өдөртөө хүйтний эрч суларч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийт 1653 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1311, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ DNN.mn

Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,021.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс: А-80 автобензин 20.5 мян.тн, АИ-92 автобензин 575.1 мян.тн, АИ-95/98 автобензин 16.3 мян.тн, Дизель түлш 1,100.6 мян.тн, ТС-1 /онгоцны түлш/ 49.4 мян.тн, Жет А-1 түлш 41.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 218.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Замд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргажээ DNN.mn

Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зэвсэгт хүчний анги, байгууллагын алба хаагчид орон нутгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлж, цасанд боогдсон айл, өрхүүдийг нүүлгэн шижлүүлэх, зам, даваа нээх ажлыг зохион байгуулж байна.

Зэвсэгт хүчний 30 гаруй алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр өнөөдрийн байдлаар 350 км орчим орон нутгийн замд гарц гаргаж, хээрийн замд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Хил орчимд Алтайн 2477 аргаль хонины тархац, байршлыг тогтоожээ DNN.mn

 Монгол Улс, ОХУ-ын хил орчмын 111 цэгт Алтайн 2477 тооны аргаль хонины тархац, байршил, тоо толгойг байгааг тогтоожээ.

Хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллого хийжээ. Тооллогыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумдын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэснийг БОАЖЯ мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас энэ удаагийн башёг өнжив DNN.mn

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү өчигдөр Фүкүока хотод эхэллээ.

Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас өнжиж буй. Түүний дэвжээний багш Исэгахама  “Тэр урагшаа алхах бүрдээ өвдөлт мэдэрч байгаа. Барилдаж чадахгүй байна. Уг нь энэ удаагийн башёд барилдана гэж бодож байсан юм. Гэвч барилдаж чадахгүй байна. Өвдөгний бэртэл нь гайгүй болж байтал нуруу нь бэртлээ. Түүний бэртэл бэлтгэл бүрийн дараа үрэвсэж байна” хэмээв.

Ийнхүү ёкозүна Тэрүнофүжи гурван башё дараалан бүтэн барилдаж чадсангүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Тогтохсүрэн: Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмнэ DNN.mn

Өнгөрөгч долоо хоногт УИХ-аас ирэх оны төсвийг баталсан билээ.

Төсөвтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэтгэврийн нэмэгдлийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс олгох талаар мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхижиж мөсний зузаан 10-25 см болсон байна.

Ээнэ нь  олон жилийн дундаж болон 2022 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

 

Гадаргын усны судалгааны хэлтэс