Categories
мэдээ спорт

Э.Нанзаддорж пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

Литва улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны есөн тамирчин хүч үзэж буйгаас эрэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж шахалтын төрөлд цээжнээс 162.5 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртлээ. Мөн тэрбээр таталтын төрөлд 222.5 кг-ыг татаж, суултын төрөлд 225 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлжээ.

May be an image of 2 people and text that says "EdnG w SBD TIPE International Powerlifting Federation"

Categories
мэдээ нийгэм

Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завджээ DNN.mn

Байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, бусдад борлуулахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, дээрх үйлдлийг мөрдөх байгууллагаас илрүүлж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Х.Г нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалсан, бусдад борлуулахыг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших

1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн шөнө Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм цас оржээ DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутаг, Завханы баруун, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Дарвид 5.0 мм, Эрдэнэбүрэнд 4.2 мм, Мянгад, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уулд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.6 мм цас, нойтон цас орсон байна.

Өнөөдөр буюу 14-ний 11:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж байгаа бол салхины хурд 4-9 м/с орчим байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайт-Ганц мод боомт чиглэлд зорчигч тээвэр нээгдлээ DNN.mn

Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд зорчигч тээвэр дахин нээгдлээ.

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр туршилтын тээвэр хийгдэж Хятад талд нээлтийн үйл ажиллагаа болжээ. Өнөөдрөөс зорчигч тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм.

Зорчигч тээврийн автобус өдөр бүр 07:50, 10:00, 13:50, 15:30 цагт хоёр талын боомтоос хөдөлнө.

Тасалбарын хувьд Монголын талаас 25 000 төгрөг, хүүхэд 12 500 төгрөгөөр зорчих бол Хятадын талаас нэвтрэх тасалбар том хүн 50 юань, хүүхэд 25 юань байх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах худалдааны төвүүд DNN.mn

Өнөөдөр буюу энэ сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амарна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Харин энэ өдөр ажиллах томоохон худалдааны төвүүдийг танилцуулж байна.

  • Баянзүрх дүүрэг Сандей плаза худалдааны төв
  • Баянзүрх дүүрэг Цайз худалдааны төв
  • Баянгол дүүрэг Хархорин худалдааны төв
  • Чингэлтэй дүүрэг Бөмбөгөр худалдааны төв
  • Чингэлтэй дүүргийн шонхор зах тус тус ажиллана.
Categories
мэдээ нийгэм

Цэргүүдээс 8 төрлийн шинжилгээ авч байна DNN.mn

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 20 настай цэрэг өчигдөр өглөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд тус ангид хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийг эцэг, эхийн хүсэлтээр эмнэлгийн байгууллагад үзлэг, шинжилгээнд хамруулж буй. Энэ үеэр хариуцаж буй эмч дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр,”Зэвсэгт хүчний 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагчид ирж үзлэг, шинжилгээнд хамрагдаж байна. Эхний ээлжид 49 хугацаат цэргийн алба хаагч ирж хамрагдаж байна. Ямар шинжилгээ авдаг вэ гэвэл,

“Цус, шээс, биохими, эхо, рентен, зүрхний бичлэг зэрэг 8 төрлийн шинжилгээ мөн 14 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгүүд зохион байгуулагдаж байна. Удахгүй дараагийн ээлжийн цэргүүд ирэх байх. Мөн шинжилгээний хариу 3 цагийн дараа гарна” гэлээ.

Categories
story-news

Т.Ням-Очир: Японы Тоёота дэлхийг байлдан дагуулсныг Чингис хааны маркетинг ашигласан гэж ярьдаг

Т.Ням-Очир: Японы Тоёота дэлхийг байлдан дагуулсныг Чингис хааны маркетинг ашигласан гэж ярьдаг

Categories
мэдээ үндэсний-бөx

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан хүчит бөхийн барилдаанд зодоглох бөхчүүд DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаантай. Тус барилдаан өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 13:00 цагт Монгол Бөхийн өргөөнд болно.

Барилдаанд зодоглохоор:

1. у.ав Оргихын Хангай

2. у.г Өлзийтогтохын Бат-Орших

3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон

4. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

5. у.з Цэдэнбазарын Одбаяр

6. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

7. у.х Нацагсүрэнгийн Золбоо

8. у.х Батсүхийн Зоригтбаатар

9. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

10. у.х Лхагваагийн Лха-Очир

11. у.х Хүрэл-Очирын Гантулга

12. у.х Сүхбаатарын Сүхбат

13. у.х Ганбаатарын Ганхуяг

14. у.н Болдын Эрдэнэхүү

15. у.н Эрдэнэбатын Даш

16. у.н Чинчулууны Батчулуун

17. у.н Базаргүрийн Бадамсүрэн

18. у.н Шоовдойхүүгийн Шинэбаяр

19. у.н Болдбаатарын Батжаргал

20. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

21. у.н Балганы Хишигбаатар

22. у.н Шоовдорын Дарханбат

23. у.н Дашзэвэгийн Амаржаргал

24. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ

25. у.н Өлзийсайханы Батзул

26. у.н Эрдэнэбатын Нямаа

27. у.н Энхбатын Сумъяабат

28. у.н Хүрэлбаатарын Оргилболд

29. у.н Очирбатын Түмэн

30. а.а Даваадоржийн Төрболд (3)

31. а.а Чулуунтөмөрийн Энхмөнх (22)

32. а.а Улагпаны Береке (45)

33. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун

34. а.а Мальшийн Еркебулан

35. а.а Баатарсүрэнгийн Баатархүү (71)

36. а.а Цогтоогийн Мөнхбаяр (14)

37. а.а Бүрнээгийн Баянмөнх (108)

38. а.а Мөнхтуяагийн Батцэнгэл

39. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн

40. а.а Ганпүрэвийн Ганбаатар (6)

41. а.а Батчулууны Хашбат (71)

42. а.а Пүрвээгийн Өсөхбаатар (57)

43. а.а Баасандоржийн Бадрал (29)

44. а.а Төрбатын Довчинсэмбээ

45. а.а Бат-Очирын Гончигтавхай (23)

46. а.а Теликийн Эрболат

47. а.а Гончигбатын Бат-Орших (108)

48. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал (11)

49. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ (71)

50. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал (71)

51. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож (5)

52. а.а Галбадрахын Дармаажанцан (29)

53. а.а Алтанхуягийн Нармандах

54. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс (23)

55. а.а Баянжаргалын Төмөрбаатар (108)

56. а.а Баянбилэгийн Баянмөнх (7)

57. а.а Тулгаагийн Сүрэнжав (108)

58. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр

59. а.а Нэргүйн Дашдаваа (15)

60. а.а Цэвээнпүрэвийн Адъяа (71)

61. а.а Балдиржамцын Тайван (71)

62. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

63. а.а Доржсүрэнгийн Батсүх (71)

64. а.а Даваасүрэнгийн Алтанцоож

65. а.а Будаагийн Батсайхан (71)

66. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар (108)

67. а.а Насан-Очирын Намнансүрэн (45)

68. а.а Сандагдоржийн Галданцогт (57)

69. а.а Хүрэлбаатарын Болдбаатар (71)

70. а.а Жаргалсайханы Алтаншагай

71. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул (29)

72. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ (45)

73. а.а Сампилын Цогтбаатар (108)

74. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ (108)

75. а.а Мягмардоржийн Баяржавхлан (2)

76. а.а Уламбаярын Батцоож (71)

77. а.а Даваадоржийн Эрдэнэтулга (45)

78. а.а Доржийн Ням-Очир (45)

79. а.а Эрдэнээгийн Буянтогтох (40)

80. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр (40)

81. а.а Төмөрбаатарын Баттогтох (108)

82. а.а Болоржавын Отгонбаатар

83. а.а Баасангийн Шаравдорж (108)

84. а.з Ерболатын Көптилек (35)

85. а.з Балтмөнхийн Бадамдорж

86. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй (57)

87. ц.з Хангайн Наранбаяр (18)

88. а.з Жавзандуламын Хатанзоригт

89. а.з Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

90. а.з Халтарын Бөхбаяр (35)

91. а.з Галбадрахын Мөнхбаяр

92. а.з Мягмарын Тэгшбаяр (40)

93. а.з Ширхбаярын Ганбаяр

94. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж (40)

95. а.з Ганболдын Төрболд

96. а.з Батбаярын Мандалбат

97. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид

98. а.з Гүнсэнноровын Батмөнх (71)

99. а.з Цогтбазарын Заяатүшиг (71)

100. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр (71)

101. а.з Цогтбаярын Хашбат

102. а.з Чулуунбатын Даш (45)

103. а.з Даваамөнхийн Баатархүү (57)

104. а.з Баттөмөрийн Батбаян (40)

105. а.з Батболдын Тожил (108)

106. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ (108)

107. а.з Соёлсүхийн Зээбүргэд

108. а.з Сугирын Доржпалам (11)

109. а.з Энхболдын Төмөрсүх (35)

110. а.х Оргодолын Үйтүмэн (97)

111. а.х Буянтогтохын Ганзолбоо /8/

112. а.х Энхсайханы Цэнд-Очир

113. а.х Галбадрахын Гантулга (108)

114. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу

115. а.х Энхмэндийн Ширнэн

116. а.х Базаррагчаагийн Дагвадорж

117. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан (108)

118. а.х Болдбаатарын Одсүрэн

119. а.х Нямжавын Ширчинхүү (57)

120. а.х Дашдамбын Цэрэндорж

121. а.х Хуанышийн Танирберген (97)

122. а.х Мөнгөнхуягийн Анхбаяр

123. а.х Доржготовын Доржсүрэн (57)

124. а.н Батаагийн Даваадорж

125. а.н Хадбаатарын Мягмарсүрэн

126. а.н Батбадралын Ганзолбоо (108)

127. а.н Батсүхийн Баатарболд (108)

128. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ (108)

129. а.н Дашийн Төрбаяр (108)

130. а.н Буяндэлгэрийн Мөнхтүшиг (97)

131. а.н Батмөнхийн Лхагва-Очир (108)

132. а.н Ганбатын Ганзориг (108)

133. а.н Отгонбатын Баярбаасан (35)

134. а.н Батхуягийн Адъяасүрэн

135. а.н Баттулгын Дашдаваа

136. а.н Лонжоогийн Бат-Амгалан

137. а.н Дашжамцын Балжинням

138. а.н Дэмчигийн Урианхай (108)

139. а.н Эрдэнэбатын Дарамсэнгэ (57)

140. а.н Батсүхийн Эрдэнэбуян

141. а.н Дашдоржийн Батхөгжил

142. а.н Баянмөнхийн Төрмөнх

143. а.н Болдын Лхамдорж (23)

144. а.н Нацагдоржийн Даваадорж (97)

145. а.н Баярхүүгийн Улаалзгана (57)

146. а.н Батбаатарын Хүдэрбаатар

147. а.н Ганжуурын Цоггэрэл (57)

148. а.н Лхагвасүрэнгийн Одбаяр (108)

149. а.н Сугирын Лундаа (108)

150. а.н Батхишигийн Одгэрэл (10)

151. а.н Батаагийн Ганхүлэг

152. а.н Батбаатарын Баянсайхан

153. а.н Баярсайханы Батзориг (57)

154. а.н Оюунсурталын Эрдэнэсайхан

155. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан (57)

156. а.н Хүрэлбаатарын Балжинням (108)

157. а.н Орынхан Ерболсын

158. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд

159. а.н Төрбатын Мягмаржав

160. ц.н Ганбатын Эрдэнэтогтох

161. а.н Цогтбаярын Мөнхбаяр (97)

162. а.н Мухтарын Бердаулет (108)

163. а.н Дамжингийн Ядамсүрэн (108)

164. а.н Баярбатын Шатар

165. а.н Өнөрбаянгийн Шийрэв (71)

166. а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ (71)

167. а.н Намсрайжавын Амаржаргал (108)

168. а.н Саранцэцэгийн Занданхүү (45)

169. а.н Цогтгэрэлийн Алтаншагай

170. а.н Болорын Бадрал (71)

171. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн

172. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва (108)

173. а.н Төмөрбатын Мөнхбат (71)

174. а.н Отгонбатын Бат-Эрдэнэ (71)

175. а.н Айдис Айбек (108)

176. а.н Батбаярын Сундуйжав (71)

177. ц.н Батхүүгийн Бат-Эрдэнэ

178. с.з Дэлгэрийн Цэрэнням

179. с.з Мөнхжаргалын Төрбат

180. с.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн

181. с.з Батсүхийн Цогт

182. с.з Болдбаатарын Алтангэрэл

183. с.з Бат-Эрдэнийн Ган-Эрдэнэ

184. с.з Батбаатарын Цагаанбанди

185. с.з Бээжингийн Энх-Оргил

186. с.з Хишигдаваагийн Бумбаяр

187. с.з Болдын Адъяарагчаа

188. с.з Гансүхийн Мөнх-Ёндон

189. с.з Батсуурийн Өлзийням

190. с.з Оргилсайханы Доржсамбуу

191. с.з Гансүхийн Дорждагва

192. с.з Сүхбаатарын Өсөхбаяр

193. с.з Дармаабазарын Мөнхтулга

194. с.з Довдоны Сумъяабазар

195. с.з Мягмаржаргалын Өсөхбаяр

196. с.з Чинбатын Даваадорж

197. с.з Ганболдын Дэлгэрсайхан

198. с.з Лхайжавын Алтансүх

199. с.з Гэрэлт-Одын Ганбаатар

200. с.з Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ нарын бөхчүүд бүртгүүлжээ.

Categories
story-news

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулна DNN.mn

Өчигдөр  буюу 2023.11.13-ны өглөө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тус 326 дугаар ангид талийгаачтай хамт алба хааж байсан цэргийн албан хаагчдын эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ уулзах, эрүүл мэндийн үзлэгт оруулах хүсэлт тавьсан юм. Тэдний хүсэлтийг хүлээн авч тус ангид алба хааж байгаа цэргүүд эцэг эхтэйгээ өчигдөр уулзжээ.

Харин өнөөдөр .

Тус хэргийн талаар ЗХЖШ-аас мэдээлэл өгсөн бол алба хаагчдын ар гэрийнхэн үүсээд буй нөхцөл байдлыг 326 дугаар анги дээр очиж тодруулжээ.

ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал  Шуурхай бүлэг очиж ажиллахад урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломжгүй. ” гэж өчигдөр орой 22 цагийн үед мэдэгдсэн.

Харин Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-өөс “Прокурорын байгууллагын шууд хяналтад мэргэжлийн байгууллагаас шинжилгээ хийж, ” гэх мэдээллийг өгсөн юм.