Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна DNN.mn

11-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -9…-14 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус, өдөртөө -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13…-15 градус, бусад хэсгээр -9…-11 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -14…-16 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

2023 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цус ойртож тэнэгэрсэн хүмүүсийн цуглаан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын дэд дарга И.Мөнхжаргал “Эрх баригчид гүйцэтгэх засаглалдаа дөнгөлүүлчихсэн өрөвдөлтэй харагдаж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“УИХ-ын дарга Г.Занданшатар “цаасан бар” уу” хэмээн өгүүллээ.

Хордлогын төвийн эмч “Сайжруулсан түлш гээчийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш угаарын хийд хордох тохиолдол эрс ихэссэн” хэмээн ярилаа.

Морин хуурын чуулгад “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цус ойртож тэнэгэрсэн хүмүүсийн цуглаан” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. 

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Төсвийн тэлэлтээс улстөрчтэй холбоотой болон хамаарал бүхий бизнесменүүд л хожиж байна” гэв.

Хувиараа бизнес эрхлэгч Т.Нэргүй “Замын-Үүдийн гаалийн мафитай холбогдчихвол 20 саяын татвартай ачааг тав, зургаан саяар хилээр нэвтрүүлдэг” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

БНХАУ-д “Apple”-ийн борлуулалт буурч, “Xiaomi”-ийн зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор тэлэв DNN.mn

“Xiaomi” компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөөд байна

“Apple”-ийн борлуулалт БНХАУ-д буураад буй энэ үед дотоодынх нь үйлдвэрлэгч “Xiaomi”-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 20 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш зургадугаар сараас хойш 60 гаруй хувиар өсөж, “Hang Seng Index”-д өсөлтөөрөө тэргүүлээд байгаа юм.

Мөн хугацаанд тус компани цахилгаан автомашин болон бусад салбарын бизнес рүү хүч үзэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байв.

“Apple”-ийн борлуулалт санхүүгийн жилийн IV улиралд БНХАУ-д нэлээдгүй хэмжээгээр буурчээ.  Харин тус улсын “Android” үйлдлийн системтэй дотоодын гар утас үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь зах зээлээ идэвхжүүлэх томоохон боломж болж байгаа аж.

“Huawei Technologies”-ийн “Mate 60 Pro” загварын гар утас БНХАУ-ын зах зээлд амжилт үзүүлсний дараа “Xiaomi 14” загвар аравдугаар сарын эцсээр нээлтээ хийснээсээ хойш нэг сая гаруй захиалга хүлээн авчээ.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

Эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийг баталсантай холбоотойгоор мэдээлэл өгөхдөө “Том төсөв шаарддаг эрчим хүч, зам тээвэр зэрэг өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарыг гадаадын зээл тусламжаар санхүүжүүлдэг. Ирэх жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмждэг зам тээврийн салбарт хөрөнгө оруулна. Орон нутаг руу чиглэсэн эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ. Жишээлбэл, эрчим хүчний салбарт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Ингэснээр 13 хувь эрчим хүчний сэргэлт нэмэгдэнэ.

Мөн зам тээврийн салбарт хоёр их наяд гаруй төгрөгийн санхүүжилт бүхий 1000 гаруй километр замыг тавина. Дэлхийн банкны урт хугацааны зээлээр анх удаа 350 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ. Улсын чанартай 7000 км том замууд эхнээсээ засвар хийх шаардлагатай болсон.

Нэн тэргүүнд, Дорнод аймаг руу явдаг “Тамын-50″ зам болон Өмнөговь аймгаас Дундговь руу явдаг замыг засна. Мөн таван цагариг бүс дээр замын ажлыг хийнэ. Жишээлбэл, Ховд-Улаангом-Алтай-Улиастайг холбосон босоо хоёр холбоос замыг барина. Мөн Чойроос хоёр тийшээ салж явах замыг тавина. Хөвсгөл, Булганаас ирж байгаа урсгал Дархан орохгүйгээр Орхоны гүүрээс салаад Баянчандмань чиглэлээр 170 км орчим зам товчилж явдаг болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй 15.500 гаруй айл байв DNN.mn

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа.

Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүллээ.

Нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байсан байна. Яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ. Эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ.

Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс сонор сэрэмжээ дээшлүүлж, хариуцлагатай амьдарч, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Он гарсаар  улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 21 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, 35 иргэний амь насыг авран хамгаалж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсэх, өтгөн зайр гүйх, нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэл идэвхжиж мөсний зузаан 10-25 см болсонч  олон жилийн дундаж болон 2022 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг  онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй DNN.mn

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “Эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байдаг. Мөн чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогддоггүй, чихрийн шижинтэй гурван хүн тутмын нэг нь чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй байна.

Та чихрийн шижингийн эрсдэлээ эндээс үнэлэх боломжтой.

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй

Хэрэв эрсдэлийн үнэлгээгээр 5-аас их дүнтэй гарвал өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандаж өлөн үеийн глюкозын түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэйг НЭМҮТ-өөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 13-нд болно DNN.mn

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч гэрч, оролцогчдын ирц бүрдээгүй тул хойшлуулж өгөхийг өмгөөлөгч нарын зүгээс хүслээ.

Ийнхүү шүүгчид саналыг хүлээн авч шүүх хурлыг 12 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Categories
гадаад мэдээ

“Титаник” хөлөг онгоцны хоолны цэс 100 мянган ам.долларын үнэ хүрчээ DNN.mn

“Титаник” хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулсан оройн хоолны цэс дуудлага худалдаагаар 84 мянган фунт стерлингээр /102 мянган ам.доллар/ зарагджээ.

Уг цэснээс 1912 оны дөрөвдүгээр сарын 11-ний орой “Титаник” хөлөг дээрх нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод оройн зоогонд ямар хоол санал болгож байсныг харж болох бөгөөд хясаа, үхэр, хурга, нугасны мах зэргийг жагсаасан байжээ. “Титаник” 1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж, живсний улмаас 1500 гаруй хүн амиа алдсан билээ.

Дуудлага худалдааг Их Британийн Уилтшир гүнлэгт “Henry Aldridge & Son” компани зохион байгуулжээ. Дуудлага худалдаачин Эндрю Олдрижийн хувьд, энэхүү цэсийг бүх цаг үеийн хамгийн алдартай хөлөг онгоцноос үлдсэн гайхалтай эд зүйл хэмээн тодорхойлсон байна.

Цэсэн дээрх зарим үг үсэг арилсан байгаа нь далайн мөстсөн усанд норсныг илтгэж байгааг тэрбээр хэлээд, уг ховор олдвор нь дөрөвдүгээр сарын 15-ны өглөө Атлантын далайн хүйтэн уснаас эсэн мэнд үлдэж чадсан хэн нэгэн авч явж байсан эсвэл амиа алдсан хүмүүсийн эд зүйлсээс олдсон байж магадгүй хэмээн ярьжээ.

Дуудлага худалдаагаар үнэ хаялцуулсан эд зүйлсийн дотор “Титаник”-ийн хоёрдугаар зэрэглэлийн зорчигч Синай Канторын зүүж явсан, Швейцарт үйлдвэрлэсэн халаасны цаг байсан бөгөөд 97 мянган фунт стерлингээр зарагджээ. Түүнчлэн зорчигчдыг аврахын тулд хэрэглэсэн нэгдүгээр зэрэглэлийн дөрвөлжин хээтэй хөнжил 96 мянган фунт стерлингийн үнэд хүрсэн байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагч нь Атлантын далайн ёроолд буй зорчигч тээврийн хөлөг онгоцны эд зүйлсийг үнэ хаялцуулдгаараа алдартай ажээ. Тухайлбал, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод үйлчлэгчийн үслэг хүрмийг 2017 онд 150 мянган фунтээр зарж байжээ. Мөн тухайн онд “Титаник”-ийн зорчигч Оскар Холверсоны захидал 126 мянган фунт стерлингийн үнэд хүрч байв.

 

 

Эх сурвалж. Montsame.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэмээчдийн баяр-2023” улсын бүсийн уралдаан Өвөрхангай аймагт болно DNN.mn

 Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХААГ, “Монголын хоолой” тэмээчдийн холбоо, “Тэмээний соёл” холбооноос “Тэмээчдийн баяр-2023” улсын бүсийн уралдааныг 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Арвайхээр суманд зохион байгуулна.

Энэ үеэр хурдан ат, тайлаг, торомны уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээчдийн багийн болон 4х500 метр буухиа тэмцээн болох юм. Тэмээний баярт Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Увс аймгийн Тэмээчдийн холбоо оролцохоор бүртгэлээ явуулж байна.