Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хордлогын төвийн эмч: Сайжруулсан түлш гээчийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш угаарын хийд хордох тохиолдол эрс ихэссэн DNN.mn

Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ гаргахыг хүсээгүй юм.


-Угаарын хийн хордлогод орох тохиолдол ихэсч байгаа гэх. Тоо баримтын судалгаа байдаг болов уу?

-Өнгөрсөн жил угаарын хийн хордлоготой холбоотой 2000 гаруй хүн эмнэлгийн байгууллагад хандсан. Тэрхүү дуудлага мэдээллээр эмнэлэгт ирээд нас барсан хүн бараг байхгүй. Энэ оны есдүгээр сарын байдлаар 53 хүн угаарын хийд хордож амь насаа алдсан байсан. Өнөөдөр тэр тоо хэд болж байгааг мэдэхгүй. Тэр хүмүүс дандаа гэртээ тусламж авч амжилгүй нас барчихсан.

-Тусламж л авч чадсан бол тэдгээр хүмүүс амьд гарах магадлалтай байсан гэсэн үг үү?

-Манайд эмнэлгийн тусламж үйлчилгээнд дутагдаж, гачигдсан зүйл байхгүй. Харин угаартахаас сэргийлэх арга хэмжээ, нүүрсний бүтэц, зуухнаасаа болж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Тэр тухай эмч нар бид мэдэхгүй. Бид бол эмчлэх л үүрэгтэй хүмүүс. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж газар энэ асуудлыг хариуцдаг.

-Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш хүмүүсийн угаартах тохиолдол ихэссэн гээд байгаа. Энэ тухай таны байр суурийг сонсож болох уу?

-Тийм. Тэр үнэн. Сайжруулсан түлш гээчийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш эрс ихэссэн. Манай монголчууд хэдэн зуун жилийн турш түлээ түлш, нүүрсээ түлсээр ирсэн. Манайх шиг гал түлж сурсан улс үндэстэн дэлхий дээр өөр байхгүй байлгүй дээ. Гэхдээ нэг зүйл нь дөнгөж анх сайжруулсан түлш гарсан жилдээ утаа байхгүй болсон. 2019-2020 оны зааг шүү дээ. Утаа байхгүй болсон ч хүмүүсийн угаарын хордлогод асуудал эхэлсэн. Сайжруулсан түлштэй холбоотойгоор утаа байхгүй болсон нь ойлгомжтой. Гэхдээ хүмүүс нас барах тохиолдол их гарах болсон. Тэр нь түлштэй холбоотой л дотоод орчны хордлого байгаад байна шүү дээ. Хүмүүс угаараас болоод хордоод, өвчлөөд л байсан. Тэр бол шинжлэх ухааны баталгаатай тусгай багажаар хэмжээд угаарын хордлого мөн байна гэдгийг нь тогтоодог. Эхний жил нь нэлээд хүн хордож нас барсан. Тэгээд 2021-2022 онд нам чимээгүй болсон. Ковид гараад хүмүүс хөл хорионд яг гэртээ суусан жил шүү дээ. Тэр үед угаарын хийд хордох нь багассан. Тэр тухай тоо баримтууд ч бий. Тэгж багассан байж байгаад 2023 онд дахиад ихэсчихсэн. Тэгэхээр үүнийг би энгийн иргэнийхээ хувиар хэлбэл түлштэй л холбоотой гэж хэлнэ. Түлшний найрлагатай л холбоотой. Чи ч гэсэн бод л доо.

Манайхны хэлдэг гол тайлбар нь аа тэдгээр хүмүүс гал түлж чадахгүй учраас хордсон гэдэг. Гал түлэх технологиос болоод хүмүүс хордоод байгаа юм байна л даа. Тэгвэл яагаад хөл хорионд орчихсон бүтэн жил гаруйн хугацаанд иргэд галаа түлээд гэртээ байхдаа угаарын хийд хордох нь багассан юм бэ. Гал түлж чадахгүй байгаа юм бол тэр үед дуудлага мэдээлэл ихсэх ёстой байсан биз дээ. Хар ухаанаар. Ковидоор хүмүүс ид гал түлсэн шүү дээ. Хүн болгон гэртээ сууж байсан үе. Тэгэхэд яагаад хордох нь багасаад 2023 онд буцаад ихсэв гэдгийг түлштэй холбохгүй бол өөр юутай холбох вэ. Би тэгж л боддог.

-Нэг удаа угаарын хийд хордчихсон хүн дахин хордвол амь насанд нь бүр илүү эрсдэл учирдаг гэх. Яагаад тэгдэг юм бол?

-Бүр хэцүү аюултай. Тэр бол ойлгомжтой. Түрүүнд нь хордоод тархи нь хордчихсон хүн дахиад хордвол амьд үлдэх үү. Ямар ч зүйлд хордсон, давтан хордлогод орвол улам л хүндээр тусна. Эмийн хордлогод орсон ч дахин хордвол бүр хүнд тусна. Түүнээс гадна бас нэг зүйл байгаа. Угаарын хийд хордоод ирэхээр нь гурав хоног эмчилгээ хийгээд явуулчихдаг. Тэдгээр хүмүүс гэртээ эргээд муудчихдаг тохиолдлууд зөндөө байна. 7-10 хоногийн дараа дахин мууддаг. Түүнийг угаарын хийн гаралтай тархины эмзэгшил интипалапатив гэж нэрлэдэг. Тийм зүйлүүд манайд их гараад байгаа. Ганцхан манай асуудал ч биш. Энэ бол дэлхий нийтийн проблем. Тэр их нарийн механизмтай

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 145 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийт 1740 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1451, гэмт хэргийн шинжтэй 68 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь байнгын болон түр хороо хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон түр хороодын өнөөдрийнн /2023.11.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Бусад 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо ·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 09.30 “Их Эзэн Чингис хаан”
3 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн   талаарх Үндэсний аудитын газрын тайлан 10.00 “Их засаг”
4 Төсвийн байнгын хороо ·      Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ 11.00 “Жанжин Д.Сүхбаатар”
5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/

11.30 “Их Эзэн Чингис хаан”
6 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·      “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

13.30 “Жанжин Д.Сүхбаатар”
7 Эдийн засгийн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·      Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/

·      Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

·      Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/

·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 “Их Эзэн Чингис хаан”
8 Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ ·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг  томилох тухай асуудал 14.30 “Их засаг”
9 Хууль зүйн байнгын хороо ·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/

·      Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/

·         Бусад

16.00 “Жанжин Д.Сүхбаатар”
Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын  ээлжит /2023.11.15/ хуралдаан 08.00 цагт эхэлжээ.

Хуралдаанаар,

  • “Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай”, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлангийн тухай,
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • “И-Монгол академи” УТҮГ-ын талаар авах арга хэмжээний талаар, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэж байна.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын гарди Ц.Бямба-Отгон түрүүллээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, Даян дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх Улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл клуб”, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарлаа.

Наймд улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 18-нд 11:00 цагаас “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,19-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн тэн хагаст зудын эрсдэлтэй байна DNN.mn

2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас харвал нийт нутгийн 50 гаруй хувьд их (9% нэн их, 45% их), 40-өөд хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр болон алслагдсан, зуслангийн замуудад давс, бодис цацжээ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны 01:00 цагт орсон цаснаас үүсэх халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, зам цэвэрлэгээний 24 байгууллага 35 машин техник, 650 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажиллав.

Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад 98.7 тонн давс, 9 тонн тусгай зориулалтын бодис цацаад байна.

Өнөөдрийн байдлаар 2,299.6 тонн давс, 2,507.6 тонн бодисын нөөцийн үлдэгдэлтэй байна.

Цаг уурын байгууллагаас Улаанбаатарт өнөөдөр цас үргэлжлэн орохыг мэдээллээ.

Орон нутгийн хувьд Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, хаагдаж болзошгүйг анхааруулаад байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын дарга Г.Занданшатар “цаасан бар” уу DNN.mn

Эртний ном сударт хий хоосон сүрийг үзүүлэгч улс гүрэн, жанжин, хувь хүмүүнийг “цаасан бар” хэмээн тэмдэглэсэн байдаг. Яг үүн шиг УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно гэж олонд сүрийг үзүүлж, ядарсан ард түмнээ горьдоон дагуулан хуйлруулсан боловч эцэст нь чадахгүйгээ мэдэн хий дэмий л чуулганаа орхин гүйж цаг аргацаан “цаасан бар” болж төгсөв бололтой.

Аливаа бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр арван хувийн татвар ногдуулж, энэ хувиа бизнес эрхлэгчид, иргэдийн халааснаас аваад оронд нь хоёр хувийг нь буцаан өгч, найман хувийг нь авч үлддэг тогтолцоо бол НӨАТ. Олон түмний хүслийн үзүүр буцаан олголтын хувийг нэмэгдүүлнэ гэсэн төрийн өндөрлөгүүдийн нэг учраас Г.Занданшатарт олон нийт итгэсэн. Тиймдээ л НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг D-petition-д байрлуулаад зургаахан хоноход 100 гаруй мянган иргэн дэмжсэн байдаг.

Гэвч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан хоёр уг саналыг эсэргүүцсэн. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох ямар ч боломжгүй. Энэ бол татварын тогтолцооны асуудал. Гэнэт шийддэг зүйл биш. НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин таван хувь болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Маргааш (2023.10.18) хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй” хэмээн боловсруулсан төсвөө задалж даахин тооцоолол хийхээс цааргалсан.

Уг нь Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засагчид, сөрөг хүчнийхэн НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр төсөвт ямар ч дарамт үзүүлэхгүй. Нэмэлтээр шааардагдах 600 гаруй тэрбум төгрөг чинь буцаад ороод ирнэ. Хамгийн гол нь буцаан олголтыг нэмэгдүүлснээр далд эдийн засаг ил болно. Буцаан олголт өгөх аж ахуйн нэгж олширно. Татварын орлого чинь харин ч эсрэгээрээ нэмэгдэнэ гэж хоолойгоо сөөтөл учирласан. 62 суудалтай үнэмлэхүй олонх дээр бид нэмэгдэж дэмжээд өгье гэж сөрөг хүчнийхэн ч хэлсэн. Эцэст нь НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санал ирэх оны төсөвт л лав суусангүй. Гэнэт нэг өглөө зүүдлээд тооцоо судалгаагүй зүйл оруулж ирсэн үү, судлаад болно гэдгийг мэдээд оруулж ирсэн үү. Ингэж шилний цаанаас ард түмэнд чихэр долоолгох нь сайхан байдаг юм уу. Ямар ч байсан биднийхээ төлөө санаа тавьдаг юм, одоо л гишүүн болж сурах гэж байгаа юм гэж бид дахин дахин сонгосоор байх уу. Ядарсан ард түмнийхээ сэтгэхүйгээр ямар ч сайхан тоглодог юм бэ дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын начин Ө.Батзул: Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэж ярьж болохгүй шүү DNN.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн тамирчин, Монгол Улсын начин Өлзийсайханы Батзултай ярилцлаа.

-Таны тухайд их багаасаа спортын замыг сонгосон юм билээ. Үүнд юу нөлөөлөв?

-Би Эрдэнэт хотод өссөн. Жаахан хүү байхдаа л бөх болно гэж боддог байлаа. Ингээд 2008 онд чөлөөт бөхийн секцэд явж анх спорттой танилцаж байв. Манайх олимпын аваргатай болсон жил шүү дээ. Энэ түүхэн үйл явдал намайг спортын заал руу хөтөлсөн болов уу. Чөлөөт бөхийн бэлтгэлд явсан эхний жилүүдэд ч үеийнхэнтэйгээ тоглож гүйлдээд л өнгөрсөн. Ингэж явахдаа хөдөлгөөний эв, дүй сууж өнөөдрийн Батзулын суурь тавигдаж байсан юм билээ.

-Спорт гэх энэ том талбарт байр сууриа олох гэж хэдэн жилийг зарцуулав. Хэр их хөдөлмөрлөв дөө?

-Төсөөлж байснаас ч хэцүү байсан шүү. Бэртэл гэмтлээс авахуулаад олон арван саадыг туулж энд ирсэн. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллээд л шууд амжилт гаргаагүй. 5-6 жилийн хөдөлмөрлөсний үр дүнд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 96 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль зүүж байлаа. Хэдийгээр шигшээ барилдаанд ялагдсан ч тухайн тэмцээнээс их урам зориг авсан. Үүнээс өмнө бол бэлтгэлдээ сайтар базаагаад тэмцээнд ордог ч хараахан медалийн тавцанд зогсож чадахгүй л ялагдаад байв. Хамт бэлтгэл хийдэг нөхөд маань бэлтгэлдээ ирэх нь цөөрөөд, ерөнхийдөө чөлөөт бөхөөс хөндийрч байсан л даа. Өдөржин бэлтгэл хийгээд л цүнхтэй хувцсаа дааж ядаад гэртээ харина. Харих замд үеийн залуус маань шоудаад явж байх нь бий. Тэднийг хараад “Би илүү хөдөлмөрлөж байна. Үр дүн нь гарна аа” гэж өөртөө хэлж хурцлаад цааш алхдаг байлаа. Амжилт гаргахгүй байлаа ч би спортоос холдож чадахгүй юм билээ. Үнэнхүү барилдах дур сонирхолтой болохоор тэр. Ерөнхийдөө хорт зуршлаас хол байж өөрийгөө бүтээсэн гэж хэлж болно.

-Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн нь хэдий үеэс вэ?

-Залуучуудын Улсын аваргаас медаль зүүснийхээ дараа насанд хүрэгчидтэй үзэж болох нь гэх итгэл төрж байлаа. Ингээд 2016 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж анхны хүрэл медалиа зүүж байв. Чөлөөт бөхийн дэвжээнд гарснаас хойш бүтэн найман жилийн дараа УАШТ-ээс зөвхөн хүрэл медаль зүүж байв. Чөлөөт бөх бол хүнээс ийм л хэмжээний хичээл зүтгэл, тууштай байдал шаарддаг спорт.

-Тэр жил та үндэсний бөхийн сайчуудтай тулж медаль зүүсэн байх аа.

-Жаахан хүүхэд насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирсэн чинь хүмүүс гайхаад л хараад байж билээ. Миний жинд Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Бат-Өлзий гээд үндэсний бөхийн сайчууд хүч үзэж байв. Медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд энэ хоёр мундгийг хожиж насанд хүрэгчдийн ангиллаас анхны медалиа зүүж байсан түүхтэй. Ингээд л олон улсан өрсөлдөх боломжоо олж харсан даа. Төд удалгүй 2017 оноос үндэсний шигшээ багийн гишүүн болсон. Энэ үеэс хойш олон улсын тэмцээнээс 13 медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд гурван удаа шалгарч барилдсан байна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө гарч барилдаад шагналт байр эзэлсэн.

Шигшээ багт орох үеэсээ та үндэсний бөхөөр давхар хичээллэж эхэлсэн бил үү?

-Тийм. Үндэсний бөх чөлөөт бөх хоорондоо шүтэлцээтэй гэж боддог юм. Их спортын хурд тэсрэлт үндэсний бөхөд чухал. Үндэсний бөхийн зогсолт, тэвчээр ч их спортод хэрэгтэй. Ийм үүднээс давхар үндэсний бөхөөрөө барилдаж эхэлсэн юм. Улсын харцага Н.Золбоо ахыгаа дагаж бэлтгэл хийнэ. Ингэж яваад л үндэсний бөхдөө илүү дур, сонирхолтой болчихсон. Анх Бүх цэргийн баяр наадамд шөвгөрч Цэргийн харцага болж байлаа. Тэр үед Улсын начин Б.Даваа-Очир, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү гээд бөхчүүдийг давж цол ахисан. Одоо эргээд харахад тэд маань бүгд улсын цолны болзол биелүүлсэн байна. Сайн бөхчүүдтэй сайхан барилдаж л цол авч гэж боддог юм.

-Таны тухайд Эрдэнэт хотынхоо баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цолны болзол биелүүлсэн шүү дээ. Орхон аймагт ч олон газраас хүчтэн чуулж, том наадам болдог доо.

-Тийм шүү. Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” асрамжийн газарт өссөн. 1996 онд хоёр настай байхдаа л эгчийнхээ хамт очиж 18 нас хүрээд өрх тусгаарласан. Өссөн нутгийнхаа наадамд түрүүлж зон олноо баясгана гэдэг үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэх аргагүй, тийм сайхан мэдрэмж төрдөг. Би чинь 2020 болон 2021 онуудад Орхон аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цол хүртсэн. Энэ хүртэл мөн ч их бэрхшээлийг давж ард гарсан. Тэр бүр хүнийг хатуужуулж, илүү хурцалж байдаг юм билээ.

-Орхон аймгаас төрсөн анхны улсын цолтой бөх нь та шүү дээ. Улсын цол хүртсэн наадмынхаа талаар эргээд нэг дурсвал?

-Наадмын дэвжээнд төрсөн нутгийнхаа нэрийг дуурсгах нь миний нэг зорилго байв. Бүр багын мөрөөдөл минь ч гэж хэлж болно. Энэ нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойгоор биеллээ олсон. Үндэсний бөхийн дэвжээн дэх миний амжилт Улсын харцага Н.Золбоотой салшгүй холбоотой. Ямар ч үед ахаасаа л зөвлөгөө аваад л барилддаг. Улсын цол авчихаад туг тойрч байхад ээж минь л бодогдоод байлаа. Хүүгээ хараад бахархаж байгаа болов уу гэж санагдаад байв. Ээжийгээ бага болов ч баярлууллаа гэж бодохоор сэтгэл дүүрээд мөн ч байсан байсан шүү.

-Зургаагийн даваанд Н.Золбоотой таарч барилдсан шүү дээ. Ах, дүү хоёрын дунд ямар барилдаан болов?

-Бид хамт бэлтгэл хийдэг. Сүүлд нь харамсахааргүй сайхан барилдаад л өвдөг шороодсон. Одоогоор миний тухайд үндэсний бөхдөө төвлөрч бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Цаашид ч үндэсний бөхөөрөө дагнаж барилдана. Жингийн ялгаа гарч жаахан бярдуулчих гээд байх юм. Хүчний үзүүлэлтдээ анхаарч байгаа. Би энд хүрсэн амжилтдаа ханаагүй. Миний нас залуу байна. Формоо бариад цаашаа явахад цолоо ахиулж болох байх. Тууштай хөдөлмөрийн үр дүн заавал гардаг шүү дээ.

-Таны тухайд цаашид үндэсний бөхөөрөө дагнаж барилдаад явах нь гэж ойлголоо. Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авна, авахгүй гэх асуудал маргаан дагуулаад байна л даа. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Допингийн хэрэглээг сул тавьж хэрхэвч болохгүй. Үүнд хатуу байр суурьтай байдаг. Допинг гэх энэ зүйлийг яагаад дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна вэ. Хор хөнөөл нь батлагдсан болохоор л тэр. Энэ талаар суртал ухуулгын ажлыг илүү хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүд нийтээрээ допинг хэрэглээд эхэлбэл 10, 20 жилийн дараа хэн барилдах вэ, бидний үр хүүхэд л энэ их өв соёлыг цаашид тээж, түгээн дэлгэрүүлж явах учиртай. Допинг хэрэглэсэн хүн бөх барилдах хэмжээний эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх боломжгүй. Хамгийн энгийн хор хөнөөл нь ийм. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиосолж допингийн төрлийн бодис хэрэглэх нь том эрсдэл дагуулдаг. Допингийн шинжилгээг сул тавина гэж ярьж болохгүй шүү.

Допингийн шинжилгээг шударга авч чадаж байгаа эсэх нь хардлага дагуулдаг. Таны тухайд олон улсын тэмцээнд оролцох үедээ нэг биш удаа шинжилгээнд хамрагдсан байх. Манайхаас ямар ялгаатай байна вэ?

-Олон улсын тэмцээнд оролцох бүрдээ л допингийн шинжилгээнд хамрагддаг. Шинжилгээний хариу нь тэр дороо гардаг. Харин манайд бүтэн сарын дараа допингийн шинжилгээний хариу нь ил болох юм. Тухайн тамирчны шинжилгээний дээжийг хаана хадгалдаг юм, яаж зөөвөрлөдөг юм, энэ нь стандартын шаардлага хангадаг юм уу гээд олон асуудал бий. Допингийн эсрэг үндэсний байгууллага ил тод нээлттэй ажиллавал энэ их хардлага хаанаас гарч ирэх вэ. Эхлээд энэ асуудлаа цэгцлээд допингийн шинжилгээг аль болох олон удаагийн давтамжтай аваад явах нь зөв гэж боддог.

О.ДАШ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 15, Буд гариг. Билгийн тооллын 2, одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:57 цагт мандан, 17:16 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.