УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 53 саналаар санал хураалт явуулж байна.
Month: November 2023
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97.3 метр бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Улиастай-Шархадыг холбосон гүүртэй болсноор тойрч явахгүй болсныг иргэд хэлж байна.
Гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж буй.
Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавих, Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгааг албаныхан мэдээлж байсан билээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумаас баруун хойд зүгт 57 км-ийн зайд өнөөдөр өглөө буюу арваннэгдүгээр сарын 17-ны 07:21:33 цагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүйг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Манай улсад 2023 оны эхний арван сард 77 удаагийн газар хөдлөлт болжээ.
Оросын мэдэлд байсан “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг 2016 онд Монголкомпани худалдаж авав. Оросууд хэзээ ч бидэнд өгөхгүй байх даа гэж бодож байсан шүү дээ. Өмнө нь “Эрдэнэт”-ийн орлогын 51 хувь л бидэнд ногддог байсан бол одоо бүтнээрээ монголчуудынх. Энэ сайхан хэрэг биш гэж үү.
Гэвч үгүй ажээ. Ардын нам төрийн эрхэнд гараад үүнийг хулгай гэж үзэв. 2016 онд Засгийн газарт ажиллаж байсан АН-ын хэд дээр нэмээд 49 хувийг худалдаж авчирсан хувийн компанийнхныг гэмт хэрэгтэн гэдэг пропаганда явуулж, долоон жил нийгмийн шоронд цовдлов. Шүүхээр юу ч шийдэгдээгүй байхад шүү. Үнэхээр тэд хулгай хийсэн үү, үгүй юу гэдгийг тогтоох шүүх хурал одоо л болох гэж байна. Тэдэнд хулгайч гэдэг пайз зүүн олон нийтэд шидэж өгөөд тасчин хаясныхаа дараа шүүхийн тавцан дээр гаргаж тавих гэж байгаа нь энэ. Одоо тэдэнд ял өгөөд, гавлаад аваад явахад торох юмгүй болсон. “Ялыг нь багадуулчихлаа, жангаа ид, цаазал” гэж бархиран бахаа хангах хар масс хэдийнэ бий болсон.Тэдний харанхуй хүсэл дээр эрх баригчид танец эргэж, ирэх жил болох сонгуулийнхаа пиарыг даацтайхан эхлүүлэхээр төлөвлөж байгаа биз. Гэхдээ арай ч энэндээ тултал шүүх завхраагүй байлгүй гэж найдах л үлдэж байна. Үнэхээр шударга ёсыг тогтоох гэж байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Тэндээс ард олон үнэн худлыг хэний ч ятгалагагүйгээр өөрсдөө дэнслэх учиртай. Харин “Эрдэнэт”-ийн 49 хувь жинхэндээ хэний хулгай байв гэдгийг эргэцүүлэхийн тулд өнгөрсөн долоон жилийн туршид гарсан мэдээллүүдийг нягтлан үзэв.
“49 хувийн гавьяа”
2016 оны сонгууль болохоос ердөө нэг хоногийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол орон даяар нэгэн гэнэтийн мэдэгдэл хийлээ. Тэр “Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс копораци” худалдаж авлаа. “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын өмч боллоо” хэмээн зарласан юм. Магнай тэнийлгэсэн ийм сайхан мэдээг монголчууд сонсоод Ардчилсан намыг шууд сонгочих юм шиг гэнэн бөгөөд гэгээн итгэлээр улс төрийн хожоо харсан л байх. Сонгуулиар өрсөлддөг улс төрийн намууд цөм адилхан ингэх байсан тул үүнийг нь буруутгах аргагүй.
Нөгөө талаар Монголын ирээдүйн хувь заяаг гэгээлгээр харж, эх орныхоо эрх ашгийг нэгт тавьдаг хэн ч Ч.Сайханбилэгийн оронд байсан бол ийм шийдвэр гаргана. Бодоод үз дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах түүхэнд ганц тохиох боломжийг Оросын талаас олгож. Гэхдээ тэр нь 12 хоногийн хугацаатай. Энэ хугацаанд амжиж бид мөнгө босгож авч чадахгүй бол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголоос тэс өөр эзний гарт очих байлаа. Гэтэл дотоодынхоо зовлон, гачаалыг нуруундаа арай ядан үүрч яваа өр зээлэндээ баригдсан Монголын Засгийн газарт богино хугацаанд 1.1 их наяд төгрөг гаргах чадал байгаагүй. Энэ үед Монголын нэг компани “Бид мөнгө босгоод “Эрдэнэт”-ийн 49-ийг худалдаад авъя” гэж зоригтой дуугарч байхад тэнэг л биш бол хэн ч үгүй гэж хэлж чадахгүй. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг дээ. Тэгээд ч Монгол бол төр, хувийн хэвшил нь тэгш эрхтэй байхаар Үндсэн хуульдаа тунхагласан ардчилсан орон.
“Эрдэнэт”-ийн 49-ийг төр нь авна уу, хувь нь авна уу хамаагүй. Эцсийн дүндээ Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байвал ирээдүйд ирэх ашиг, орлого манайд л хэрэгтэй. Энэ том эрх ашгаа түрүүлж харсан учраас Ч.Сайханбилэгийн танхимхамтын шийдвэрээр тогтоол гаргаж, “Монголиан коппер корпрейшн” компанид 49 хувийг худалдаж авах эрхийг олгожээ. Үнэндээ ингэхээс ч өөр аргагүй, хугацаа байгаагүй. Сонгууль болох гээд УИХ-ын чуулган завсарлачихсан. УИХ-ын гишүүд нь бүгд тойрог руугаа давхилдчихсан үед тэднийг цуглуулж чуулган хуралдуулна гэдэг бэрх. Цугладаг юм аа гэхэд энэ асуудлыг хэлэлцэж хэрэлдэхийг нь хүлээж суух хугацааЭрдэнэтийн 49-д байгаагүй. Хувийн хэвшлийн компани нэгэнт мөнгөө босгоод ирж байхад “Хаанаас, хэнээс хулгай хийв чи” гээд тогоо руу нь өнгийж, тооцоо бодож суух цаг ч үлдээгүй биз. Үнэндээ хувийн хэвшил хаанаас мөнгө олсон нь бидэнд падлий ч үгүй шүү дээ. Ч.Сайханбилэгийн танхим УИХ-аар хэлэлцүүлэлгүй гаргасан шийдвэрийнхээ горыг амсч, хожмоо улс төрийн тавцанд “дүүжлүүлнэ” гэдгээ ч мэдэж байсан болов уу. Гэлээ ч энэ бүхнийг золионд гаргаж, өөрсдийн эрх ашгаа хойш тавьж, ямар ч байсан Эрдэнэтийг эх орондоо аваад ирье. Дараа нь учир нь олдоно, Их хурлаар зөв, буруугаа шүүлгэх цаг ирнэ гэж бодоо биз. Үнэхээр ч тэрүүгээр нь болсон. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 100 хувь Монголын төрийн өмч болчихсон байна. Тэр үед Ч.Сайханбилэгийн танхим хулчийсан бол юу болох байсан бол гэж бодож үзсэн үү. Ямартай ч “Эрдэнэт”-ийн ачаар ковидын хүнд хэцүү жилүүдэд монголчууд халаалт, ус дулааны мөнгөнд санаа зовохгүй амьдарч үзлээ. Энэ бол 49 хувийн гавьяа.
Үүнтэй яг адил нэг түүх АНУ-д бий. 1803 онд Напальеон дайны зардлаа дийлэхээ байчихсан хүнд үед байлаа. Үүнийг АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон овжин олж хараад, түүнтэй хэлэлцээ хийж, Луйзаннагийн газар нутгийг 15 сая долларын бондын өр тавьж худалдан авсан юм. Т.Жефферсон ийм шийдвэр гаргахдаа хуулиараа бол АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэх ёстой байв. Гэвч Конгресст мэдэгдэлгүй шийдсэн учраас тухайн үедээ Т.Жефферсон буруутан болж, яг л өнөөдрийн Эрдэнэтийн 49 хувийнхан шиг чичлүүлж байжээ. Харин Т.Жефферсоны тэр үед гаргасан шийдвэрийг өнөөдрийн америкчууд магтан дуулаад ханахгүй байна. Түүний хууль зөрчин байж хийсэн наймаа өдгөө АНУ-ын газар нутгийг хоёр дахин томруулсан, эх орныхоо ирээдүйг бодсон түүхэн гавьяа болон үлджээ. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан Ч.Сайханбилэг ба түүний нөхдийн шийдвэр өнөө биш юм гэхэд хожмоо алтаар үнэлэгдэх гавьяатай.
Шударга ёсны дээрэм
Ардын нам 2016 онд төрийн эрхэнд гарснаас хойш “шударгаёс” гэдэг үг моодонд орлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан “Шударгаёс” гэж цээжээдэлдэх энэ эрхмүүд Ленин, Муссолини, Гитлерийн сурталдажбайсантайяг адилшударгаёсыгярьжэхлэв. Учир нь дэлхийд цуутай дарангуйлагчдын нийтлэг үнэн төрх бол хөрөнгөтнүүдийнэрхэлжбайсанбүхбизнесийгтөрийнөмчид хураан авч, нийгэмчилдэг. Үүндээ хулгайч нараас улсаа цэвэрлэж, шударга ёс тогтоож байна гэдэг гоё шошго зүүж орхино. Гэхдээ энэ халхавчийн ард тэд нуугдаж, нийгмийн баялгийг дахин хуваарилж, өөрсдөө хэмжээгүй баяждаг.Социализмын үеийн шүтээн болсон Ленин, Троцкийхоёртөрийнэрхмэдлээрдамжуулантөрийнөмчийгашиглажхувьдааасарихашиголдогбизнесийншинэаргыгхүнтөрөлхтнийтүүхэнданх нэвтрүүлсэн гэдэг. Аргентины ЕрөнхийлөгчХуанПэронбанк, тємєрзам, холбоо, эрчимхvч, замхарилцаа, даатгал, уулуурхайгээдбvгдийгньхуу хаман улсын өмч болгож байж. Гэвч
1951 онгэхэдтэрулсынхаабvхсангхоосолждөнгөжээ. Улс нь дампуурлын ирмэгт тулаад ирэхийн цагт Пэронэнэ бүхэнд буруутан хайж, сөрөг хүчнийхэн, гадны хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийг дайсан болгож бүгдийг нь шоронд хийж ялладаг галзуурал руу шилжиж байв. Үүгээр далимдуулан өрсөлдөгчөө хэлмэгдүүлэн намнадаг жишиг тогтов. ДэлхийнхоёрдугаардайныдарааколонийнсистемзадранунажАфрик, ЗүүнөмнөдАзийнолонулстусгаартогтнолоозарласан. Үүний дараа тэд газрынхэвлийнбаялгийгтөрийнөмчидхураажавах шийдвэрийг толгой дараалан гаргаж байсан ч үр дүнд нь хэмжээгүй баян эрх мэдэлтнүүд, үгээгүй ядуу улс орон л үлдсэн юм.
Үүнтэй адил Л.Оюун-Эрдэнийн шударга ёс Монголын хувийн өмчүүдийг төрийн мэдэлд хураан авсаар байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн Цемент, мөнөөх Эрдэнэтийн 49 хувь, Салхитын мөнгөний орд гээд эрх мэдэлтнүүдийн дахин хуваарилах “бялуу”-ны тоо нэмэгдсээр байна. Монголдшударгаёснытөлөөтэмцэлявагдаадбайгааюмбиш. Монголбаялгийнхараалхүрчихээдбайна.Баялгийнхараалхүрсэнтэрцагаасэхлэнянзбүрийн “шударгаёс”төрж, түүнийгдагасанулстөрийнбүлгүүдбийболсны илрэл энэ. Өнөөдрийн Монголын шударга ёс хувийн өмчийг дээрэмдэхийн тулд эхлээд политикийг гэмт хэрэг гэж үздэг. Танхимын зарчмаар шийдэгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлт, Эрдэнэтийн 49 хувь гээд Монголын ирээдүйн хөгжилд асар хэрэгтэй бодлогуудыг хулгай гэж зарлана. Энэ бодлогыг хэрэгжүүлж, гарын үсэг зурсан хүмүүсийг хулгайч гэж цоллоно. Дараа нь шоронд хийж амыг нь барина. Өмчийг нь дахин хуваарилж өөрсдөө хөрөнгөжинө. Хулгайчдаас эх орноо аварлаа гэдэг баатрын дүрээр сонгуульд орно. Ингэж олигархиуд сонгуульбүрдялж байна. Ялсанолигархиудгарчирээдтөрийнэрхмэдлээрбизнесхийнуламбүрбаяжижбайна. Төрөөсолсонмөнгөөрөөэргээддараагийнсонгуулиарсонгогчдынсаналыгхудалдан авч байна. Ердөө л энэ цикль Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүдийн шударга ёсыг томъёолж байгааг цаг хугацаа хэтдээ нотолно. Үүний золиосонд хувийн хэвшил, хувийн өмч үрэгдэнэ. Үүнийг ухаарахгүйгээр алга ташин уухайлсаар байвал монголчуудыг Венесуэль, Шри-Ланкийн гунигт хувь заяа хүлээж буй нь гашуун үнэн.
Эрдэнэтийн 49-ийг хувийн компани худалдаж авахыг зөвшөөрсөн Ч.Сайханбилэгийн танхимын тогтоолыг хүчингүй болгож, Эрдэнэтийн 49 хувийг төрд авах МАН-ын Засгийн газрын 23 дугаар тогтоол нь бизнес эрхлэх эрх чөлөөнд ноцтой халдсан, Үндсэн хуулийг улайм цайм зөрчсөн үйлдэл боловч Үндсэн хуулийн Цэц үүнийг нь хаацайлсаар иржээ.
Тиймээс эрх баригчдын шударга ёс хүчээ авч, мөнгөихэргэлддэгбизнесийнсалбаруудаасэхлэн төрийнмэдэлдхураах ажиллагаа төгөлдөржсөөр байна. Тэд Эрдэнэтийн 49 хувийг төрд булааж авах шалтгаа тайлбарлахдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчиж, УИХ-д мэдэгдэлгүйгээр хувийн компанид давуу эрх олгосон гэж буруутгадаг. Мөн “Монголынзэскорпораци” нь 49 хувийг худалдаж авахдаа мөнгөө хууль бусаар босгосон гэж харддаг. Товчхон бөгөөд шулуухан хэлэхэд ердөө ийм шалтагтай. Гэвч үүний үнэн, худал нь шүүхээр тогтоогдоогүй байхад төр өмчийг нь булааж авсныг дээрэм гэхээс өөр юу гэх билээ. Эрдэнэтийн 49 хувьОросынталд байхадЗасгийнгазарньзулгуйддагбайсанатлааүндэснийбизнесмэнньаваадирэхэдшуудбулаагаадавчихаж байна. Монголхүнөөрнэгэнмонголынхоонармайг нээхдээаархуу байдгийн баталгаа энэ юм.
Төрийн өмч хэмээх дарга нарын “зууш”
Төрд очсон өмч эрх мэдэлтнүүдийг хэрхэн баяжуулдгийг батлах жишээ дүүрэн. ИндонезийнЕрөнхийлөгчСухарто 40 тэрбумдоллар, ФилиппинийЕрөнхийлөгчМаркосдолоон тэрбумдоллар, ЗаирынЕрөнхийлөгчМобуту 14 тэрбумдоллартайтэнцэххөрөнгөзавшсан байдаг. ЛивийнудирдагчМуаммарКаддафи бүр дээд амжилт тогтоосон. Тэр төрийнэргэлтхийжзасгийнэрхэндгараад улсынхаабүхгазрынтосыгтөрийнөмчид хураанавсан. Төрийнөмчнэрээрүнэндээөөрийнмэдэлдавсанхэрэг. Ливичуудынөөрсдийнхньтооцоогоор 200 тэрбумдоллартайтэнцэнэгэгддэг юм билээ. ЕрөнхийлөгчВ.Путиныбагийнхан байна. Бизнесийнхнээсхураанавчтөрийнөмчидшилжүүлсэн өмчүүдээ тонож, Европынорнуудадүнэтэйүлхөдлөххөрөнгөтэйболсонтухайбаримтуудолон бий. Тэгэхээр төрийнөмчгэдэгболүнэндээулстөрчид,дарганарынөмчюм.Төрийнөмчхэзээ ч ардтүмнийөмчбайдаггүй.Монгол Улсынөмчид байсан үйлдвэрүүдтомулстөрчид,дарганарын “өмч” байсаар ирснийг монголчуудбидсүүлийн 30 жил, Эрдэнэтүйлдвэрээсавахуулаадханатлаахарсан.Төрийн өмч бол ард түмний өмч хэмээн бид л хөөрч сэнхэрдэг болохоос биш үнэндээ тэр бол үлгэр. Тийм юм бол та өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн хаалгыг нь өшиглөж ороод “Алив энэ чинь миний өмч. Алтнаасаа надад өг” гээд хэлээд үздээ. Хаалга үүдээ нээгээд, хашгирсан үгийг чинь сонсох болов уу.
Монгол төр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байхдаа саалийн үнээгээ болгочихсон байсан тухай хэвлэл мэдээллээр бишгүй шуугидаг. Тэгвэл одоо 100 хувь Монгол төрийн мэдэлд ирсэн болохоор тонолтын хэмжээ далайц бүр ч даацтай болсон биз. Эрдэнэт үйлдвэр ковидын үед 600 тэрбумаар монголчуудын тог, цахилгааны төлбөрийг дааж байсан. Дарга нарын тансаглал, шахааг танахад л төсөвд төлдөг татвараасаа гадна ийм их ашигтай ажилладаг гэсэн үг. Тэгвэл өнөөдөр энэ мөнгийг төрийн дарга нар тонохгүй байгаа гэсэн баталгаа хаана байна вэ. Үнэхээр шударга ёс тогтоох гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнэ сайд үүнийг ч шалгаж, шилэн болгох ёстой. Х.Бадамсүрэн гэдэг захирал байхдаа охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлээд, баахан дарга нар нь зүүдэнд ч оромгүй их цалин мөнгөөр угжуулчихаад “дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирал энэ зэргийн цалин авалгүй яахав” гээд шүдээ чигчийлж суусан түүхтэй. Цаашлаад алтан жорлонд бааж, алтаар хучуулж суудаг тухай баримт сэлтүүд чбишгүй. Тэгээд зогсохгүй захын нэг аймгийн дарга Эрдэнэтийн даргад тушаал өгч, тэрийг, энийг ажилд ав гээд захирч тушааж суудаг гэнэ лээ. Тэр ч бүү хэл шударга ёс хэмээн хамгийн их хашгирдаг тэмцэгчид, дарга нар Эрдэнэт үйлдвэрт дугуй, бэлгэвч, 00-ын цаас шахаж гэдсээ хагартал баяжиж ирсэн шившигтэй жишээ хэвлэлээр нэг бий. Төрийн эрх мэдэл аль намд байна. Тэр нам өөрсдийн цүнх баригчдаа төрийн өмчит газрууд руу хэмжээгүй эрх мэдэлтэй даргаар томилдог жишигтэй. Төрд очсон өмч ингэж дарга нарын тонуулын уурхай болдог жамтай. Тиймээс Монголын төрийн өмчит компаниудын хөрөнгө ДНБ-ээсээ 12 хувиар илүү гарчихсан. Асар их өмч хөрөнгөтэй баян мөртөө дандаа алдагдалтай ажилладаг юм.
Уг нь Эрдэнэтийн 49 хувь төрд биш хувьдаа үлдсэн бол олигархиудын энэ увайгүй хулгай дээрэм, шахаа зогсох байлаа. 49 хувь нь хувьцаа болж ард иргэдэд ч тараагдаж мэдэхээр байлаа. Эрдэнэтийндансшилэн болох байлаа. Эрдэнэтийнзэсийнбаялагдуусаадирэхэдяах вэ гэдэг хөгжлийн төлөвлөлт гарах байлаа. Харамсалтай нь шахааны бизненесээ алдахаас айсан бүдүүн дарга нар Эрдэнэтийн 49-ийг Монголдоо авч ирсэн хувийн хэвшил, энэ шийдвэрийг гаргасан, гарын үсэг зурсан хүмүүсээр туг тахиж, ирэх жилийн сонгуульд баатрын дүрээр орох нь тодорхой болж байх шиг байна. Үүнтэй зэрэгцүүлэн удахгүй Зоригийн хэргээр шинэ сенсааци дэгдээхээр зохиолоо биччихсэн биз. Ардын намын сонгуулийн тактик андашгүй энэ хэд л байдаг болсоор олон арван жилийг үзэж байна. Ингээд харахаар эзэндээ ирсэн Эрдэнэтийн 49 хувь үнэн хэрэгтээ хэний “хулгай” болсныг уншигч та бүхэн тунгаана биз ээ. МанайҮндсэнхуулиартөр, хувьиргэнальаль ньхуульшүүхийнөмнөтэгшэрхтэй. Нийгэмд үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол нүүрс, ЖДҮ, ногоон автобус, шахмал түлшний хулгайчиддаа ч хариуцлага тооцох ёстой. Гэвч энэ бүх хулгайгаа хувийн өмчийг яллах дарангуйллаар халхавчилж байгаа нь өөрөө шударга бус юм. Өрөөсөнталын “шударга ёс” хэзээ ч амжилтад хүрч байгаагүйг Муаммар Кадафи, Саддам Хусейн, Чаушеский нарын төгсгөл хүн төрөлхтөнд харуулсныг Монголын шударга ёс тогтоогчид харах цаг нь иржээ.
Г.Цэцэг
Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр олон нийтийн газарт танхайрч, бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг нийтлэгдсэнийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн.
Тус газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн “Э” нь “Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг иргэд хэрхэн хүлээж авах, хор уршгийн талаар ойлгуулах” зорилгоор бичлэг хийж нийтийн сүлжээнд нийтэлсэн нь Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Энэ талаарх эрх зүйн зохицуулалт:
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас 31 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг
31.1.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ:
31.1.1.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх;
31.1.2.оршин суугаа нутаг дэвсгэртээ нийтийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээг дэмжиж, сайн дураар оролцох;
31.1.3.гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх;
31.1.4.гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах;
31.1.5.гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх;
31.1.6.хууль бусаар галт зэвсэг, хутга, зэвсгийн чанартай зүйл, тусгай хэрэгсэл олж авах, хадгалах, худалдах, биедээ авч явахгүй байх;
31.1.7.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу холбогдох бүртгэлийг хийлгэж, баримт бичгийг эзэмших талаарх журмыг чанд сахих;
31.1.8.үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх; 31.1.9.хууль тогтоомжид заасан бусад.
31.2.Иргэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах эрх эдэлнэ:
31.2.1.олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журам сахихыг бусдаас шаардах;
31.2.2.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих, шаардах;
31.2.3.гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах;
31.2.4.хуульд заасан үүргээ биелүүлсний төлөө учирч болох эрсдэлээс хамгаалуулах;
31.2.5.хууль тогтоомжид заасан бусад.
5.9 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих
1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Нийгэмд эрүүл сэтгэлгээ алдагдсан. бурууг зөвөөс ялгах сэтгэлгээ үгүй болж байна гэж зарим сэтгэл судлаачид, философийн хүмүүс ярьж байна. Тэгэхээр зөв гэж юу юм бэ?
-Зөв буруу, сайн муу гэдэг ойлголт бол үндсэндээ ёс зүйн ойлголтууд л даа. Ёс зүйн ойлголтуудын суурь үндэс нь тухайн соёлын тогтолцооных нь үүднээс авч үзэхэд тэнд оршиж байгаа үнэлэмж, үнэт зүйлстэй холбоотой. монгол хэлэнд ч гэсэн үнэлэмж, үнэт зүйлс гэж хоёр өөр яриад байгаа нь угтаа нэг л ойлголт. Нийгмийн оюун санааны амьдралд гарч байгаа энэ огцом өөрчлөлт, энэ төвөгтэй байдлыг бид дор бүрнээ өөр өөрийнхөө мэдэрч байгаа. Монголын нийгэм нэлээд хаус төлөв байдал буюу эмх замбараагүй байдалд оршиж байна гэж хэлж болох юм. наад зах нь улаанбаатар хотын аж байдлыг аваад үзэхэд туулж барамгүй газар нутагтай байж төөлж, сөөмөлж амьдарч байгаа нь энэ бүхэнтэй шууд холбоотой. Энэ бүгдийн цаана авлига, бодлогын хомсдол, хэт их төвлөрсөнтэй холбоотойгоор боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, тэгш бус байдал газар авсантай холбон тайлбарлавал илүү ойлгомжтой байж магадгүй.
Бид үр хүүхдийнхээ төлөө санаа зовох нь эцэг эх бүрийн үүрэг. Гэсэн хэдий ч монгол Улсынхаа хууль, дүрэм, бүх журмыг дагаж мөрдөж амьдрах нь Үндсэн хуульд заасан үүрэг. миний л хэрэг бүтэж байвал бусад нь яах вэ гэсэн хандлага ихээр газар авсан бололтой. Өөрөөр хэлбэл, хүний цаанаасаа заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоож байгаа явдал ажиглагдаж байна. хүнийг хүн гэж үзэх нь төрийн үйлчилгээний, хүмүүс хоорондын харилцаанд илэрхий дутагдаж байна. Би өнгөрсөн хугацаанд нэлээн их ярьсан.
-Хүний заяагдмал эрх болон хүний эрхэм чанарыг үл ойшоодог гэдэг таагүй сонсогдож байгаа ч зарим талаар тийм. Яагаад ийм болов?
-Шууд судалгааны үр дүн харахгүйгээр хэлэхэд хэцүү. Гэхдээ миний өөрийн түвшинд хийсэн судалгааны үр дүн, онол үзэл баримтлалтай хослуулаад аваад үзвэл Монгол Улсад зарим нэгэн өөр хүч үйлчлээд, удирдаад байна уу даа гэж хардаг. Үүнийг дэлгэрүүлж яриад байх сэдэв биш байх. Аргумент үндэслэлтэй яривал үнэн, эрх, эрх чөлөө, зөв, үнэт зүйл гэдэг ойлголтууд хоорондоо шууд хамааралтай. Тэр битгий хэл баруун, right гэдэг ч хамааралтай. Бид өөрийнхөө баруун гарыг зөв гараар бичиж байгаа гэж ярьдаг шүү дээ. Угийн гарвалаар ч холбоотой үгс. Тийм болохоор монголчууд заримдаа үнэнтэй шууд нүүр тулахгүй тойроод байдаг. Ярианы хэлээр бол нүцгэн үнэнтэй хүртэл нүүр тулахгүй байна шүү дээ.
Нөгөө талаар бүх юмыг хялбарчлах, бэлэнчлэх гэсэн халамжийн сэтгэлгээ, халамжийн бодлогын үр дүнд ажил хийх, хөдөлмөрлөх, шударгаар хөдөлмөрлөх тухай ойлголт нэлээд алсарч байна уу гэж ойлгогддог. Үүний үндэс нь нийгэмд байгаа шударга бусаар хэт их орлого олж байгааг олон нийтийн зүгээс хараад дур гутах, үзэн ядах, “Энэ чинь байж л болдог хэвийн үзэгдэл юм байна” гэдэг хандлага газар авсан. Уг нь манай үндэстний уламжлалд хэзээ ч боол хүн гэж байгаагүй. Таргийн таван ямаатай, чөдрийн ганц морьтой, саалийн ганц үнээтэй гэх мэтээр хэлц үг байсан. Боол би… гэж байгаа хүн нь эхнэр авдаг, үр хүүхэдтэй, эдлэн газартай, Монгол газар нутаг дээрээ чөлөөтэй зорчих эрхтэй хүмүүс байсан энэ хэв шинж үндсээрээ алдагджээ. Тийм учраас монгол ахуй, монгол соёлын үндсийн үндэс газар нутгаа зохистой харилцаагаар чөлөөтэй эзэмших суурь эрх алдагдсан. Алсуураа нүүдлийн соёл иргэншил бүдгэрч байгаа зэрэг олон хүчин зүйл монгол хүний өөрийнх нь суурь үнэт зүйл, монгол хүн гэсэн эрхэм чанар хөндөгдөхөд хүрээд байгаа юм.
Түүгээр зогсохгүй гадаадад ийм байдаг гэсэн, баруунд ийм байдаг, Америкт ийм байдаг гэсэн үзэл санаанд хэтэрхий их автсан болов уу гэж бодож байна. Тиймээс монгол хүн хэзээнээсээ эрх чөлөөтэй байсан хэв шинж Улаанбаатарын түгжрэлд аймшигтайгаар алдагдаж байна. Ах дүү нартайгаа чөлөөтэй уулзаж чадахаа больсон. Орой үдэш чөлөөтэй гарч урлаг соёлын арга хэмжээнд хамрагдах явдал ихэнх гэр бүлд байхгүй.
-Энэ байдал хүнд бухимдал авчирдаг юм биш үү?
-Бухимдал асар их бий болсон. Ажлаасаа гараад өөрийнхөө гэр орон, амралт, хувь хүний хөгжилд зориулах цагийг зүгээр л элсэнд асгасан ус мэт гэдэг шиг агаарт хий хоосон, үр дүнгүй амьдралын алтан цаг мөчөө алдаж байна. Би бодохдоо монголчууд маань алийн болгон хилэнцэт хорхой гэдэг шиг өөрөө өөрийгөө боомилж амьдрах вэ, үүнээс ангижирахгүй юм бол зөв бурууг ялгах байдал улам л алдагдах болов уу.
Ер нь зөв гэдэг эрх гэсэн үг. Хүн нэг эрхээ алдсанаар бусад эрх ч алдагдахгүй байна гэсэн үг биш. Олон эрхээ алдах магадлалтай. Илүү тодорхой утгаар яривал нийгмийн соёлын нэгдмэл байдал үнэт зүйлс маш их алдагдсан байна гэж хэлнэ. Энэ нийгмийн сэтгэл зүй юунаас болж ингээд байна вэ гэдгийг илүү цааш нь тодруулах хэрэгтэй.
-Нийгмийн эрүүл сэтгэлгээ алдагдсан талаарх хүчин зүйлийг та нэрлэлээ. Тэр дундаас сугалж аваад нэг зүйл тодруулмаар байна. Нийгмийн сүлжээ өөрөө том нөлөөлөл. Тэнд сайн, муу дүрүүд байна. Жишээ нь, Осоржамаа гэх иргэн бий. Түүнийг мянга мянгаараа дэмждэг. Энэ үзэгдэл зөв юм уу?
-Сошиал буюу нийгмийн сүлжээнд автах, цахим харилцаанд хэт оролцох явдал ганц Монголд болоогүй, дэлхий даяар байгаа үзэгдэл. Зарим улс оронд нийгмийн сүлжээ бүрэн нээлттэй биш. Яах аргагүй бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа платформууд бий. Миний хувьд таны дурдсан иргэний тухай детальчилж үздэггүй. Нэрийг нь бол мэднэ. Гол нь тэр хүндээ биш, асуудал яагаад ийм байна вэ гэдэгт байгаа шүү дээ. Суурь томьёоллын үүднээс харахад зөвд зөөлөн, бурууд хатуу байж чадахгүй байна. Сэтгэлгээний хувьд туйлшрамтай, даган дуурайх дуртай хэв шинж манай монгол соёл, монгол ахуйд өнө эртнээс байсан. Жишээ нь, аль 300, 400 жилийн өмнө Ижил мөрний зүг нүүсэн халимагууд, ойрадууд өнөөдөр өөрийн гэсэн хэв шинжээ хадгалаад амьдарч байна. Манайхны нэг гол шинж бол дасан зохицох чадвар өндөртэй. Ер нь нүүдэлчид бол дасан зохицох даван туулах чадваргүйгээр хаана ч амьдрах аргагүй хүмүүс шүү дээ. Түүний нэг жишээ нь сошиал орчинд маш хурдан дасан зохицсон гэж харж болно.
Монголын нийгэм ийм байгаа нь тэгш бус байдал, боловсролын тогтолцооны чанар хүртээмж хангалтгүйтэй холбоотой. Өнгөрсөн 30 жил бидний хамгийн их өөрсдийгөө оролдож тоглосон зүйл боловсролын тогтолцоо.
-Боловсрол гэдэг хүнийг төлөвшүүлэх гол хэрэгсэл…?
-Тийм. Боловсрол эцсийн бүлэгт хүнийг хүн болгоно. Боловсрол монгол хүнийг бий болгоно. Боловсролтой монгол хүн дэлхийн энтэй, хаана ч өөрийгөө аваад явчих чадвартай байх ёстой. Гэтэл боловсролын тогтолцоогоор асар их оролдсон. Түүний цаана эх оронч сэтгэлгээ, ёс суртахууны төлөвшил, хүмүүжлийг тарамдсан. Багцалж харъя гэвэл ерөөсөө энэ. Тэр тусмаа 1990 онд Боловсролын хуулиас “хүмүүжил” гэдэг үгийг үндсээр нь авч хаясан. Одоо ч байхгүй. Нэг үгнээс болоод ийм болчихлоо гэж хэлээгүй. Онцолж хэлэхэд ийм байна. Боловсролоороо их тогловол цаашдаа үүнээс ч их юм болно. Төр засаг нь өөрөө хөлөө олохгүй бол байдал үүнээс ч дордоно. Үүнээс яах ёстой юм бэ гэвэл аль болох шинжлэх ухаанч, зөв зүйтэй бодлого хэрэгтэй. Зөв бодлого гэдэг нь монголчуудад таарсан нийцсэн бодлого байх ёстойгоос аль нэг гадны загвар бодлого тэр чигээрээ Монгол оронд хуулагдах ёсгүй.
-Монголчуудын үнэт зүйл гэж тодорхойлох, харах, баримжаалах зүйлс бүдгэрчихсэн талаар манай сонин хөндөж ирсэн. Өнөөдрийн эмх замбараагүй байдал, шударга бус, ёс суртахуунгүй үйлдлүүд үүнээс эхтэй гэж харж болох. Судлаачид, эрдэмтэд, философийн салбарынхан нэгдэж байгаад монголчуудын үнэт зүйлийг тодорхойлж, нарийвчилж гаргаж ирвэл яасан юм бэ?
-Өөрийн чинь хэлж байгаа шиг ийм уриалга үйлдлийг хийгээсэй гэж хамгийн их ярьдаг, санал дэвшүүлдэг хүн бол доктор, бригадын генерал Ц.Сосорбарам гуай. Тэрбээр манай хүрээлэнтэй хамтраад, өөрөө гардаад хийсэн “Үндэсний ой санамж, үнэт зүйл” гэдэг ном бий. Энэ хүн үүнийг л байнга ярьдаг. Яагаад монгол судлаачид адаглаад үнэт зүйл гэдгийг нэг мөр болгоод дээр нь монголчуудын эрхэмлэх зүйлийг гаргаж болохгүй юм бэ гэж ярьдаг. Үүнээс гадна СУИС-иас санаачлаад “монгол хүний эрхэмлэх есөн зүйл”-ийг тодорхойлж Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан нь бий. Нөгөө талаар Удирдлагын академийн профессор Я.Долгоржав “Үнэлэмж гэдэг зүйл эрхэмж гэдгээс эхтэй. Эрх, зөв гэдгээс эхлэлтэй тогтолцоог хэлээд байгаа юм” гэсэн зарчмын саналыг гаргадаг. Дээр нь манай хүрээлэнгийн саяхан “Философийн нэвтэрхий толь”-ийг хөрвүүлж гаргаад байна.
Ер нь монгол хүний эрхэмлэх дээдлэх зүйл бол тодорхой. Монгол хүнээ дээдэлнэ, түүх өв уламжлалыг дээдэлнэ.
-Жишээ нь та тэр багт орлоо гэж бодъё. Таныхаар монголчуудын үнэт зүйлс гэдэгт юуг нэрлэж, тодорхойлох вэ?
-Үнэлэмж бол өргөн утгаараа хүний дотоод эрхэмлэлийн тогтолцоо шүү дээ. Зорилго, чиглэл бүгдийг нийлбэр цогц юм. Тийм учраас үнэт зүйл гэдэг бол нэлээд субъектив шинжтэй. Гэхдээ материаллаг биш.
Ямар ч тохиолдолд үндэсний үнэт зүйл гэж бий. Монгол Улс өөрөө нэгдмэл, цул, бат, бэх байя гэвэл бид үнэт зүйлсийн хувьд нэгдмэл байх ёстой. Нэгд, бүгд монгол хэлээр ярьж бичдэг байх ёстой. Хоёрт, эх орныхоо төлөө гэсэн бодол, үнэлэмжтэй байх ёстой. Тэр нь зөвхөн Монголд амьдар гэсэн үг биш. Дээр нь монгол соёл, өв уламжлал, зан заншилдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Өвлөн уламжлаад зогсохгүй хүндэтгэлтэй хандах шүү. Энэ нь зөвхөн Монголдоо хязгаарлалттай амьдар гэсэн үг биш. Уг хязгаарлалтуудыг туйлшруулж тайлбарлаад байдаг болохоор эцсийн эцэст үнэлэмжүүд ойлгогдохоо больчихоод байгаа юм. Дэлхийн иргэн байхыг энэ бүхэн хязгаарлахгүй. Гадаадад төрсөн монгол хүн байсан ч “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон” гэдэг шиг зүрх сэтгэлд нь Монгол гэсэн дэгээ байхыг хэлнэ. Нөгөө талаар монголчуудын үнэт зүйлсийг зөвхөн монгол хүн тээхгүй. Гадаадын иргэн, Монголыг дэмждэг, сонирхдог хэн ч монгол үнэт зүйлстэй байхыг хязгаарлахгүй байх ёстой. Биднээс илүү монголжсон гадны иргэн байдаг.
Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, “Монгол соёл, ахуй харин ч тогтвортой хөгжлийн хамгийн гол илэрхийлэл байсан” гэж сүүлийн жилүүдэд яригдаж байгаа. Байгальдаа ээлтэй, хэт их хог хаягдлын системгүй, хүн хүндээ ойр, хүүхэд багачууддаа бүр ойр соёлын тогтолцоо зөвхөн нүүдлийн соёлд байсан гэж үздэг юм билээ. Гадаадад ямар ч баян чинээлэг хүмүүс монгол гэрийг өөр өөрсдийн загвараар бариад амьдардаг тохиолдол түгээмэл болж байна гэж ярих хүмүүс бий. Тэгэхээр монгол ахуйдаа ойр байвал монгол үнэт зүйлстээ ойр байх юм шүү дээ.
Б.ЭНХЗАЯА
Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.
-АН-ын Нийслэлийн намын хорооны дарга ирэх тав дахь өдөр тодорно. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Сонгох дүрэм журам гэхчлэнгээр?
-Нийслэлийн намын даргын сонгуулийг дотоод сонгуулийн хороо зохион байгуулна. нэр дэвших эрх нь гишүүдэд нээлттэй байдаг. намын хорооны даргыг бүх гишүүн дундаас сонгодог. одоогийн явж байгаа сонгууль нь нийслэлийн намын хорооноос сонгох процесс явж байна. нэг ёсондоо дүрмийн бус үйл ажиллагаа явж байна.
-Хэн хэн нэр дэвшихээр байгаа вэ?
-НИТХ-ын төлөөлөгч т.батцогт, м.тулгат, Д.Бадарсан гурав нэр дэвшиж байгаа.
-Нэр дэвшигчид ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?
-Дэнчин буюу сонгуулийн зардлын төлбөрийг төлсөн байх ёстой. мөн мэдээж намын гишүүн байх ёстой. Ийм л хоёр шалгууртай.
-Та ярианы эхэнд дүрмийн бус үйл ажиллагаа явж байна гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Дотоод сонгуулиуд их будилаантай байгаад байна. Лу.Гантөмөр дарга анх сонгогдоход л дүрмийн бус байсан. тодруулбал, Үндэсний бодлогын хорооны гишүүд нь саналын эрхгүй, татвараа төлөөгүй, хоёр гурван талд байсан хүмүүсийг цуглуулсан. тэр хүмүүс нь анх Лу.Гантөмөрийг сонгосон байдаг.
Тухайн үед ҮБХ-ны гишүүд, намын нөлөө бүхий удирдлагууд юу гэж харсан бэ гэхээр хоёр гурван талд хуваагдчихсан. Гэрчилгээ, тамганы асуудал маргаантай байгаа учраас ямартаа ч намаа нэг болгож авъя гэдэг үүднээс тухайн үед дүрмийн бус сонголтыг хийж нүдээ аньж, чихээ бөглөж байгаад Лу.Гантөмөрийг гаргаж ирсэн.
Саяхан аймаг, дүүргийн намын дарга нарыг сонгох процесс явсан. Энэ процесс дээр анхан, дунд шатанд байгаа гишүүдийн зүгээс намын даргыг дүрмийн бусаар сонгогдчихоод одоо бидэнд яагаад ийм шаардлага тавьж байгаа юм бэ. Дүрмийн бус ийм зүйл болж байна гэж маш их яригдсан. Гэхдээ тэр сонгуулийг хүчээр явуулаад дууссан. Хүчээр хийсэн дүрмийн бус үйл ажиллагаа ардаа дандаа маргаан дагуулдаг. Энэ нь намын эв нэгдэл хагаралд хүчтэй нөлөөлдөг. Үүнээс үүдэж одоогийн байдлаар хотын хэмжээнд тав зургаан дүүрэг маргаантай. Мөн тав зургаан аймаг маргаантай байна. Энэ мэтээр маргаантай асуудлууд байна. Одоог хүртэл хэл ам нь дуусаагүй байдалтай байхад Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийг мөн дүрмийн бусаар хийх гэж оролдож байна.
Ер нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж. Намын даргыг дүрмийн бусаар сонгочихоор доошоогоо бүх юм дүрмийн бусаар явдаг байдал руу шилждэг юм байна. Тиймээс бүх зүйлийг дүрмийн дагуу болгохын тулд намын даргаа дүрмийн дагуу сонгох үйл ажиллагаа явуулах шаардлага үүсч байна. Тэгэхгүй бол нийслэлийн намын хорооны даргын сонгууль мөн адил маргаантай байвал ард нь бөөн хэл ам болно. Ялагдсан хүмүүс нь дүрмийн бус байсан гэхчлэнгээр буцаад намын хагарал руу явна. Тиймээс энэ бүхнийг эртнээс хэлж яриад байгаа юм.
-Ер нь олон нийт болоод намын гишүүдийн дунд Нийслэлийн намын хорооны дарга болон генсек анхаарлын төвд байсаар ирлээ. Хэдийгээр генсекийг намын дарга шууд томилдог ч гэлээ танай намын генсек ер нь хэзээ тодрох төлөвтэй байна вэ. Тодорхойгүй удаж байгаа шалтгаан нь юу байна?
-Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийн дараа генсекийг тодруулна гэсэн яриа байгаа. Намын дарга генсекийн нэрийг ҮБХ-д санал оруулдаг. Өөрөөр хэлбэл, Намын даргын бүрэн эрхийн асуудал байдаг.
Лу.Гантөмөр дарга сонгогдсоноосоо хойш 10 гаруй сар өнгөрлөө. Одоог хүртэл генсекийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь энэ хүнд эрх мэдэл байна уу, үгүй юу гэх эргэлзээ төрж байгаа юм.
ҮБХ-д генсекийн нэрийг оруулж ирж томилуулаад үйл ажиллагаа явуулах боломж байсан. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдлээ. Гэтэл генсек томилогдоогүй байна. Генсек бол намын гал тогоог хариуцдаг чухал үүрэгтэй субъект. Намын гал тогоог удирдах генсек одоог хүртэл томилогдоогүй байгаа учраас намын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалтай байна.
-Лу.Гантөмөр даргыг солих асуудал ер нь нэлээд хүчтэй байх шиг байна. Ер нь намын даргыг огцруулах асуудал анх хаанаас, яагаад гарч ирсэн юм бэ?
-“Үндэсний жигүүр” анх энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Өнгөрөгч хавраас хойш намын байрандаа ирсэнгүй. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдчихээд байхад өдөр бүр намын ажлаа хийх байтал өнөөг хүртэл намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын өдөр тутмын үйл ажиллагааг хангахгүй байна. Манлайлах чадвар энэ хүнд алга. Ардчилсан нам үнэхээр сөрөг хүчин баймаар байгаа бол сөрөг хүчнийг удирдаж авч явах манлайлалтай, хүчтэй, зоригтой, лидер хэрэгтэй байна. Энэ хүнийг огцруулах гэхээр хүнд байна. Учир нь тодорхой хэмжээнд эв нэгдлийг хангасан. Тиймээс өөрөө өргөдлөө өгчих. Та сөрөг хүчнийг манлайлах чадвар алга. Эв нэгдлийг тодорхой хэмжээнд хангасан учраас таныг жагсаалтад оруулъя. Огцруулбал жагсаалтад ч орж чадахгүй, байхгүй болно. Тиймээс хүндэтгэлтэй хандаад жагсаалтад оруулъя. Бид хүчтэй лидерээ тавья. Сонгууль хаяанд ирчихлээ гэсэн асуудлыг тавьсан. Энэ асуудал нь нэлээд газар авч гишүүдийн дунд яригдсан. Ингээд ҮБХ-ны гишүүд хоорондоо ярилцаж, манлайлж чадахгүй, ажлаа хийхгүй байна гэдэгт бүгд санал нэгдсэн. Энэ бүр сүүлдээ УИХ-ын гишүүдийн түвшинд, лидерүүдийн түвшинд яригдсан. Сүүлдээ нийгэм рүү гарлаа л даа. Ингээд нийгэмд хүртэл энэ хүнийг солих ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ.
-Лу.Гантөмөр дарга ямар хариу хэлсэн бэ?
-Ямар нэгэн байдлаар өөрөө хариу өгөөгүй байгаа. Ер нь янз бүрийн хүмүүстэй уулзаад явж байгаа юм билээ. Хүмүүс ч гэсэн та өргөдлөө өгчих. Тэгэхгүй бол судалгаагаар рейтинг маш муу гарч байна. МАН-ын рейтинг унахад манайх өсөх ёстой. Манай намын рейтинг унаад байна гэдгийг С.Баярцогт дэд дарга хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Рейтинг өсөхгүй байна. Та ажлаа өгчих гэдэг саналыг бүгд л тавьж байгаа. Өөрөө бол ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Фракцуудын түвшинд сольё гэдэг яриа явагдсан. Бүгд Лу.Гантөмөр даргыг шахаж байгаа.
-Ер нь цаг хугацааны асуудал л болчихоод байгаа юм байна шүү дээ?
-Тийм, тийм. Лу.Гантөмөр дарга солигдох нь цаг хугацааны асуудал болсон. Гишүүд дэмжигчид ч шахаж байна. Олон нийт ч шахаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч “МАН дийлдэхгүй боллоо. Сөрөг хүчин хүчтэй баймаар байна. Та нар ажлаа хийдэггүй намын даргаа солиоч” гэсэн мэдээ, нийтлэлийг гаргаж байна шүү дээ. Гэтэл Лу.Гантөмөр дарга ярилцлага өгөхдөө “МАН-тай зодолдмооргүй байна. Зодолдохгүй” гэсэн. Сөрөг хүчний намын дарга ийм юм яриад зогсож байхад намын гишүүд яаж МАН-тай тэмцэлдэх юм бэ. Энэ бүхэнд АН-ын нийт гишүүд их эгдүүцэж байгаа. Дунд шатнаас маш их гомдол, өргөдөл ирж байгаа.
-Лу.Гантөмөр даргын оронд Н.Алтанхуяг даргыг намын даргаар томилох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ мэдээлэл бодитой юу?
-Н.Алтанхуяг даргыг сонгох тухай асуудал яригдаж байгаа нь үнэн. Учир нь Лу.Гантөмөр дарга муу ажиллаж байгаа учраас өмнө нь намын дарга байсан хүнийг сонгох тухай яригдаж эхэлсэн. Энэ хүн сайн ажиллаж байсан бол хуучин намын даргаа буцааж намын даргаар тавья гэх асуудал яригдахгүй байх байсан. Энэ хүний үнэлэмж нийгэмд ямар хэмжээтэй байгаа нь үүнээс тод харагдана.
Хөдөө орон нутагт намын дэд дарга нар ажиллаж байна. Гэтэл орон нутагт Лу.Гантөмөр гэдэг хүнийг танихгүй байна. Ийм байхад Ардчилсан нам сонгуульд ялах тухай ойлголт байхгүй шүү дээ. Аливаа нам ялалт байгуулахад, тэр тусмаа томсгосон тойрогт намын дарга рейтингийн 50 хувийг авч ирдэг. Гэтэл Лу.Гантөмөр даргыг хүн танихгүй байхад бидэнд ялах ойлголт байхгүй гэж ярьж байгаа.
-Намын даргад Н.Алтанхуяг даргаас өөр ямар хүний нэр яригдаж байгаа вэ?
-Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа. Мөн УИХ-ын гишүүдээс байвал яах вэ гэж яригдаж байгаа. УИХ-ын гишүүн хүн намын дарга байвал манлайлах чадвар нь илүү байх болов уу гэсэн зүйлийг намын гишүүд ч, нийгэм ч ярьж байна.
-Намын даргыг соливол дараагийн сонгууль үндсэн журмын хүрээнд явагдах уу. Дээд шүүх яах бол?
-Лу.Гантөмөр дарга дүрмийн бусаар сонгогдсон. Үүнээс хойш ҮБХ татвараа төлж саналын эрхтэй болсон. Тиймээс дүрмийн дагуу ҮБХ бий болсон гэсэн үг. ҮБХ-ноос намын даргыг сонговол дүрмийн дагуу намын дарга гарч ирнэ гэсэн үг. Ингэвэл Дээд шүүх хүссэн ч, эс хүссэн ч бүртгэж авах үүрэгтэй. Дээд шүүхэд бүртгүүлэх боломж нээлттэй.
-Өмнө нь Дээд шүүх бүртгэхгүй бөөн л юм болсон. Дахиад давтагдвал яах вэ?
-Өмнө нь хоёр талд тамга, тэмдэг гэрчилгээ тусдаа байсан. Нэг талын намын даргыг өргөн барихаар нөгөө тал нь гомдол гаргачихдаг байсан. Хоёр тал хоорондоо гомдол гаргахаар Дээд шүүх бүртгэж авахгүй байсан. Үүн дээр эрх баригч нам оролцдог хандлага байсан байх. Гэтэл одоо нам нэг болсон. Тамга, гэрчилгээ, ҮБХ, бүх зүйл нэг учраас үүн дээр ямар нэгэн этгээдээс гомдол гаргах боломжгүй. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ҮБХ намын даргаа сонгох нь нэг өдрийн асуудал. Лу.Гантөмөр дарга өргөдлөө өглөө тухайн өдөр нь нэр дэвшигчид нэрээ өгнө. ҮБХ сонголоо. Дүрмийн дагуу намын даргаа сонголоо. Дээд шүүхэд бүртгэлээ. Энд эрх баригч ч юм уу ямар нэгэн хүн, нам оролцох боломжгүй. Өмнөх цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал өөр болсон өөр шүү дээ.
Р.ХИШИГЖАРГАЛ
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 17, Сугар гариг. Билгийн тооллын 4, Суулга одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 08:00 цагт мандан, 17:14 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2023 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд талын нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө +4…-1 градус хүйтэн байна.
Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Хөдөөгийн сэргэлт”
ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Хөдөөг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Бригадын генерал Б.Ууганбаяр “Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна” гэв.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Социализмаараа үлдсэн манай армид цэргийн амь ялааны аминаас дор үнэлэгддэг болжээ” хэмээн өгүүллээ.
УИХ-ын чуулган: Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо.
Төв аймгийн цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ч.Баяртогтох “Өмнөх хэрэгтээ биечлэн хорих ял эдлээгүй, тэнссэн, зорчих эрхээ хязгаарлуулсан этгээдүүд дахин мал хулгайлаад байна” хэмээв.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ