Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Чөтгөрийн бясалгал DNN.mn

“Хүн л байгаа цагт зовлон байх бөгөөд “Чөтгөр” гэгч байдаг бол тэр нь чи өөрөө мөн” гэх эшлэлээр энэ удаагийн “Ном ярьж өгье” буланг эхлүүлж байна.

Энэ бол Чадраабалын Ганжавхлангийн “Чөтгөрийн бясалгал” хэмээх ном юм.

Хавтас болон нэрийг нь харахад тийм ч хөнгөн, гэгээлэг биш нь анзаарагдана. Зарим нь аймшгийн ном гэж харах биз. Нэг сэдэв барьж аваад бичиж дуусгасан зохиол биш, удаан хугацааны турш бодож явсан зүйл, оршуулгын газар очоод төрсөн сэтгэгдэл, шинэ жилээр бэлэг тарааж явахдаа тохиолдсон явдал зэрэг тэмдэглэлүүдээ цуглуулан, дэс дараатайгаар баримтаар баяжуулан буулгажээ. Энэхүү номыг 2021 оны дөрөвдүгээр сард эрхлэн гаргаж байв.

Хүн бүр багтай. Хүн бүрийн дотор нуугдах чөтгөр, туулах ёстой үнэн, зугтаж чадахгүй асуудал зэрэг гүн гүнзгий агуулгыг хөндсөн энэхүү ном түүний дөрөв дэх бүтээл юм.

…Чөтгөрийг сулла, чөтгөртэй ярилц, чөтгөрийг өрөвд, чөтгөрт учраа олох боломжийг олго, хаашаа ч зугтах хэрэггүй маш тайван өөд өөдөөсөө хараад суу, учир нь чи тэр чөтгөрийг дотроо агуулж явна…

Уг номд зохиогчийн өөрийн үзэж туулсан амьдрал, хүүхдийн эрхийн зөрчил, хүний наймааны золиос, мансуурал, ядуурал, гэр хорооллын амьдралаас харсан их хотын эрээн бараан, амьдралын үнэн гэж юу болох, эрэл хайгуул, дотоод ертөнц гээд бүхий л зүйлийг шингээхийг зорьжээ. Бид болж буй хар бараан зүйлийг мэддэг, гэхдээ тоодоггүй. Хэдхэн хоног гажуудаж, бухимдаад л өнгөрдөг. Хэрэв та нийгэмд болоод өнгөрсөн зарим харамсалтай хэргийг мартсан бол уг номыг нэг сөхөөд хараасай гэж хүсч байна.

Мөн үгээр хэлэх аргагүй зарим зүйлийг гэрэл зургаар илэрхийлнэ. Бид адын далд хүслээ чөтгөр гэж нэрлэдгээс биш, үнэхээр чөтгөр энэ хорвоод байсан бол хүнээс хавьгүй энэрэнгүй, гэнэн байх байсан болов уу… Тийм ээ. Бараг л үнэн байх ч гэж бодно.

Эшлэл бүр нь философилог. Сошиал гэдэг нь хэрэг дээрээ бол хүний дотоод чөтгөрийг сэрээж, бүр тайзан дээр жүжиг тавиулдаг заваан газар. Тийм ээ, угтаа бол энэ үнэн. Тэнд хүүхэд живчихэв, энд бяцхан охиныг хүчиндээд амийг нь хөнөөв гэсэн мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөөр. Энэ мэтчилэн өр өвтгөм, байж боломгүй хэрцгий үй олон мэдээллийн давлагаанд бид дасчихсан, дөжирчихсөн. Ихдээ гурван хоног шуугина. Дараа нь мартана. Зөвхөн хүний санаанаас гарч болдог байх гэлтэй хүчирхийлэл, ад зэтгэрийн бодол зөвхөн хүнээс ажиглагддаг, мэдрэгдэж байдаг. Ийм шинж чанаруудын талаарх бодит үнэнг энэ ном өгүүлнэ.

“Ямар нэг амжилтын араас санааширч сэтгэл оюунаа зовоолгүй, зүгээр л салхи хэрхэн салхилахыг, мод хэрхэн найгахыг, ганц нэг навч нүүрэн дээр хэрхэн унахыг, газар доороос хайрч бага багахан жиндүүлэхийг, тэгсэн ч нарны илч чамайг ээж, халуу дүүгүүлэн байхыг бүх биеэрээ мэдэрч, юу ч бодолгүй хэвтэх юутай сайхан” гэх мөртөөс зүгээр л энгийн тайван амьдралыг хүсэх мэт.

“Нэг л эвгүй халтирчихлаа даа, бид. Яагаад ямар ч амьдрах итгэл, урам зориг үгүй болов? Яагаад ингэтлээ хазайчихав? Маш сул дорой ядруу байна, юу үлдэх вэ бидний үр хойчист. Одоо хэрхэн босох вэ?”

“БИ БОЛ НОВШ” гээд хэлчих ганц ч “НОВШ” үлдсэнгүй. Нэг л их ухаантай, нэг л их уран цэцэн, ерөөсөө л өөгүй мундаг хүмүүс! Нүүр чи угаасаа худал, дээр нь баг зүүчихсэн болохоор хэн ч чамайг ялгахын аргагүй” гэх. Бидний амьдарч буй нийгэм ийм.

 

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов DNN.mn

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай /Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, эцсийн хэлэлцүүлэг/

· Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

· Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Бусад

·Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно

Categories
мэдээ нийгэм

БНХАУ руу рапс экспортлох ажлыг эхлүүллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч экспортлогч улс болох зорилтыг хангах, тариаланчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн аравдугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй БНХАУ руу рапс экспортлох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Өчигдөр БНХАУ руу рапс экспортлох ажлыг эхлүүллээ гэж Төв аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 21-нээс хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна DNN.mn

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулрах боловч арваннэгдүгээр сарын 21-нээс хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
  1. Ирэх даваа гарагт буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хот орчимд усны бохирдол их байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэх, хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлын шийдлийг хэлэлцэх зорилготой БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ долоо хоногт салбарын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийсэн юм. Энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь усны бохирдол байлаа.

Улаанбаатар хот орчимд хавар, зуны улиралд гол дагасан ард иргэдийн үйл ажиллагаанаас үүдэлтэй усны бохирдол нэмэгдэж байна.

Тухайлбал, шар усны үер, голын усанд орох, машин тэргээ угаах зэргээс үүдэн усны нитрит /NO2/, нитратын /NO3/, фосфор/Р/-ийн агууламж Сонсголон, Сонгино дээд цэгийн орчимд стандартын хүлцэх дээд агууламжаас бага зэрэг давсан тохиолдол илэрчээ.

Харин Улаанбаатар хотоос доош буюу Сонгинын гүүрний доод хэсэгт Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош Сонгино доодоос Алтанбулаг хяналт шинжилгээний цэгийн орчимд 2021 оны хяналт шинжилгээний дүнгээр 4 дүгээр зэргийн “Бохирдолтой” ангилалд багтаж байсан бол 2022 оны хяналт шинжилгээний дүнгээр 6 дугаар зэргийн “Маш бохир” ангилалд орж, усны чанар муудсан байна.

Усны бичил амь судлалын шинжилгээгээр Сэлбэ голын эхэнд болон урсац дундын хэсгээс нянгийн бохирдол гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч байгаа нь голын усны орчин хүн, амьтны ахуйн бохирдол их байгааг харуулж байна. Тиймээс халдварт өвчин үүсэхээс сэргийлж бохирдсон хөрс, орчныг ариутган халдваргүйжүүлэлт хэрэглэн ариутгал хийх шаардлагатай гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шинэ хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа DNN.mn

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн.

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийнх боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая” гэв.

 

Categories
мэдээ нийгэм

XXIX хамба Номун хан, гавж Д.Чойжамцын айлдвар DNN.mn

МБШТӨВ-ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ХАНСҮР, XXIX ХАМБА НОМУН ХАН, МУСГЗ, ГАВЖ Д. ЧОЙЖАМЦ ЛАМЫН АЙЛДВАР


“Энэхүү билэг дэмбэрэлтэй сайхан өдөр хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон та бүхэнд талархлаа.
Миний явж ирсэн замнал бол хүнд бэрх хэцүү үеийг туулсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 оныг хүртэл долоон жил хаагдаад Гандантэгчэнлин хийд дахин сэргэсэн. Энэ цагаас хойш зуугаад лам нар хурдаг ганцхан хийд Монголд ажиллаж байсан юм. 1990 он болоход 200 гаруй хийд нээгдэж шинэ цаг эхэлсэн. Шашин шүтэх эс шүтэх эрхээ олж авсан үе юм даа. Хуучин уламжлал ёс дэгтэй олон сайхан хамба нар 1990 оноос эхлэн залгамжлуулж явсан. Энэ сайхан өвгөдийнхөө юу хийж ямархуу маягтай байдгийг ажиглан харж тэдэнтэй тулж байсны хувьд тэдэнтэй тулж байсны хувьд дээдсээсээ сурах бололцоотой байсан. Ном эрдэм, хэлбэр дүрс олон л сайхан эрдмийг сурсан, ийм сайхан бололцоо олдсон би их хувь заяатай хүн байгаа юм. Тэгээд энэ бүгдийн үндсэн дээр 1992 онд уламжлалт ламбугай нар 80,90 хүрчихсэн настай болчихсон байлаа. Залуу үе нь бол 13,14 наснаас доош насны жижигхэн хүүхдүүд лам болцгоосон. Тэрний дунд бол шашны дээд сургууль төгссөн хэдхэн хүн үлдэж тэр дотроос намайг сонгож хамба болгосон юм даа. Тэр хүнд бэрх үеийг даван туулах хэрэг зориг гарсан. Тийм учраас тэнд хүчин зүтгэхээс арга байхгүй. 🙏🙏🙏
Өвгөн лам нар маань сургасан сүсэг бишрэлтэй байж Гандантэгчэнлин хийдээ дээш нь татаарай гэж Данигай хамба надад захисан юм. Тэр захисан ёсоор зүтгэж Гандантэгчэнлин хийдээ сайн сайхан болгох юм сан гэсэн хүсэл эрмэлзлээр явсан юм даа. Тэгээд энэ олон жил болсон явдлын тухайд бол би өөрөө дотроо боддог, энэ бол гайхамшиг биш юм. Яагаад гэвэл тэр завсрын үед тэр жаахан хүүхдүүд өсөж өндийж, эрдэм боловсролтой болох, өвгөчүүд нь таалал төгсөөд явсан тэр үед би яах аргагүй үйлийн үрээр 32 жил болж дээ. Дэд хамбыг дөрвөн жил, Да ламын албыг нэг жил хашиж Гандан хийдийнхээ төлөө зүтгэж явжээ. Сая миний хийсэн үйл гэж зөндөө л юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байдаггүй. Манай шашны захиргаа энэ олон лам хуврагийн чуулган, сүсэгтэн олон, засаг төр, гадаад дотоодын өчнөөн олон хүний дэмжлэг туслалцаагаар энэ ажил бүтсэн юм шүү дээ. Тэгэхээр шинэ хамба маань ажлаа сайхан хийнэ гэж бодож байгаа.
Энэтхэгийн сургуульд нэлээн сайн сурч ирсэн олон хүн байсны дундаас энэ хүнийг сонгосон нь зөв байсан гэж итгэж байна. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь төгсөөд ирж байгаа хүмүүс дундаас билиг дэмбэрлийг нь бодоод хамгийн түрүүнд лхаарамбын дамжаа барьсан, гандандаа ирээд хоёр жил ажиллаж хийд орноо сайн мэдээд авсан байх аа гэж бодоод Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба болж байгаа юм аа. Энэ бол шашин нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл. Бид бүтээн байгуулалтыг улайж байсан, одоо бол лам нарын мэдлэг боловсрол сахил санваар, дүлбаа ёс жаягийг эрхэмлэх болно. Сахил санваар, эрдэм боловсрол лугаа төгөлдөр хүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба болгох ийм зохист эрэмбэдээ хүрчээ гэж бодоод ингээд дараагийнхаа хамбаар нэрийг нь тодруулсан юм аа.
Шашин номынхоо үйлсэд сайхан зүтгээрэй.
Үнэнч сайхан байгаарай.
Сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай.
Энэ ард түмэн, лам хуврагуудтайгаа хэнийг нь ч ялгаа байхгүй тэгш үзэж бүгдийг нь энэрэн хайрлаж, цөмөөрөнтэй нь хамт Бурханы шашны хөгжүүлэн дэвшүүлээрэй хэмээн тандаа ерөөе хэмээн сургаал номлолоо айлдлаа.
Номын цагаан буян шинийн саран мэт арвидан дэлгэрэх болтугай. 🙏🙏🙏

Categories
мэдээ спорт

А.Дуламсүрэн жүдо бөхийн Ази тивийн аварга боллоо DNN.mn

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-ны өдрүүдэд боллоо. Тус эмцээнд 15 орны 181 тамирчин оролцсон байна.

Тэгвэл, манай улсаас эх орноо төлөөлөн барилдсан А.Дуламсүрэн охидын 70 кг-ын жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялжээ. Энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид хүртэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малчид өвлийн идшийг ченжийн гараар дамжуулахгүй 10 цэгээр худалдаална DNN.mn

Арваннэгдүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Тодруулбал, дараах 10 цэгт малчид өвлийн идэшний махаа авч ирж, ченжийн гар дамжуулалгүй нийслэлчүүдэд худалдан борлуулах юм байна.  

  • Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
  • Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг
  • Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг
  • Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
  • Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
  • Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
  • Налайх дүүргийн Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
  • Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид мах борлуулах юм байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа DNN.mn

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан.

Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өчигдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан юм.

Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Иймээс нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Түүнчлэн 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар төлөвлөсөн. Дээрх нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулна.