Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 3-наас ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

2023 оны аравдугаар сарын 03-наас аравдугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. Энэ сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ улс-төр

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Ардчиллын алтан хараацай, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
May be an image of 2 people and text
Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Б.Бейсен, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, С.Буяндэлгэр, Ц.Жадамбаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Ардчилсан намын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, Ардчилсан намын Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал, Намын байгуулалтын газрын дарга О.Мөнхбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат, Б.Эрдэнэсүх, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл оролцож С.Зориг агсаны нас барсны 25 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ.
Categories
мэдээ нийгэм

Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир цахимаар мэдэгдэл хийлээ DNN.mn

Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр цахимаар мэдээлэл өглөө.

Франц улсын шоронд хоригдоод тэрбээр 10 сар болж байгаа бөгөөд Францын хуулийн байгууллага хэт нэг талыг барьж, хорьж байгааг хэлсэн юм.

Иргэн Г.Ган-Очир Франц улсын шоронгоос утсаар холбогдож дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Есдүгээр сарын 6-нд би хэвлэлийн хурал хийж байсан. Түүнээс хойш сураггүй болоод гэрийнхнийгээ нэлээд сандаргалаа. Энэ асуудлын талаар мэдээлэл өгье. Мөн нүүрсний хэргийн нотлох баримтуудыг Францын шүүх, хуулийн байгууллагуудад одоо хүртэл гардуулж өгөхгүй, устгаж байгаа талаар мэдээлнэ.

Есдүгээр сарын 7-нд Францын Лион хотын шүүхээс намайг дуудаж, есдүгээр сарын 14-нийг хүртэл долоо хоногоор сунгаж хорихоор болсон.

Яагаад ингэж хорих болсон шалтгааныг ерөнхий прокурор болон шүүгч тайлбарлахдаа “Францад танд гэр орон, ах дүү хамаатан садан байхгүй. Мөн тодорхой хаяггүй, бичиг баримтгүй учраас таныг дараагийн шүүх хурлуудад дуудвал ирэхгүй байх магадлалтай тул цаашаа хорьж байгаа” гээд гарын үсэг зуруулсан байдаг.

Намайг шоронд хоригдсоноос долоо хоногийн дараа “Иргэн Г.Ган-Очирыг Монгол Улс хүлээж авмаар байна, яаралтай шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг Монголын талаас Франц улсад тавьсан байдаг. 2022 оны есдүгээр сараас буюу намайг орж ирсний маргаашаас нь Францын Засгийн газарт хүсэлт тавьсан юм билээ.

Энэ оны есдүгээр сарын 14-ний шүүх хурал Францын Лион хотод болсон. Шүүх хуралд намайг ямар ч өмгөөлөгчтэй уулзуулаагүй, миний шүүх хурал 20 минут үргэлжилсэн.

Энэ үеэр Франц улсын прокурор, өмгөөлөгч гэсэн хоёр хүн үг хэлсэн. Надаар нэг ч үг хэлүүлээгүй, нотлох баримт аваагүй.

Тэгээд Францын прокурор “Г.Ган-Очир гэдэг хүнийг Монгол Улсад нь хүлээлгэж өгье. Монгол Улс аюулгүй, төр нь авлига, хээл хахуульгүй” гэдгийг хэлсэн. Тэр Францын прокурорт ямар ч улс төрийн мэдлэг, олон улсын мэдлэг байхгүй. Ийм хүн олон улсын хэргийг шүүж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна” гэлээ.

Үргэлжлүүлэн “Өнгөрсөн жил НҮБ-ын Дур зоргоор баривчилгааны тусгай хоёр элч, төлөөлөгч очиж, манай улсад ажиллаад “Монгол Улс иргэдийнхээ 80 хувийг хилс хэргээр шоронд хийж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй үйлдэл” гэж бүртгэж, олон улсад зарласан.

Түүнчлэн олон жилийн өмнө Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах мэдэгдлийг Европын Холбооноос гаргасан байдаг.

Гэтэл энэ бүхний талаар ямар ч мэдэгдэхүүнгүй прокурор шүүх хуралд орж ирсэн. Иймээс ч Франц улс бол авлига, хээл хахуультай холбогдолтой юм байна. Дээрээс нь Х.Нямбаатар гэдэг хүнээс, Монголын Засгийн газраас авлига авч намайг бүтэн 10 сар хорьчихлоо.

Одоо аравдугаар сарын 13-нд дахин шүүх хурал зарласан байгаа. Энэ шүүх хурлаар тодорхой шийд гарч, Монгол руу орох юм шиг байгаа юм.  Ингэж тодорхой бусаар хүнийг хорьж байна.

Франц улс манай нүүрсний их мөнгөнөөс авлига авч, хууль бусаар хорьж байна. Олон улсын хүний эрхийн байгууллага, “Инвест Интернэшнл”, НҮБ, Европын хүний эрхийн байгууллагууд хүртэл “Энэ хүнийг суллаач, хорих нь буруу” гэдгийг хэлээд байгаа.

Гэвч Францын хуулийн байгууллага хэт нэг талыг барьж байгаа нь байж болохгүй асуудал.

Нүүрсчдийн гэрээ, хар машины факт, нотлох баримтуудыг Франц улсын шүүх, хуулийн байгууллагаас 10 сар шаардлаа. Би шоронд ороод 10 сар болчихлоо” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж байна. Монголын ардчиллын тулгуур багана болсон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн шинэ тогтолцоо бүрдүүлсэн, Улс төрийн намын шинэ хууль батлагдсан гээд улс төрийн цоо шинэ уур амьсгал дор Монгол хүн бүр ирээдүйдээ итгэл найдвар тавин хүлээж байна гэв.

Мөн Ард түмний оролцоо нь ардчиллын хэвтээ хяналтын тогтолцооны үндэс суурь юм. Ардчиллын манлайлагч С.Зоригийн “Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” гэж өгүүлсэнчлэн УИХ-ын гишүүд маань ард, иргэдийнхээ чин хүсэл, зоригийг мэдэрч, ажиллах ёстой. Худал хуурмаг, хулгай луйвар тав алхалгүй танигдаж илчлэгддэг болжээ. Хууль зөрчсөн, ард түмнийхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцож, төрийн бодлого нь иргэдийнхээ хүсэл шаардлагад нийцэж, ажиллах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол төр, иргэний итгэлцэл алдарна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрбээр, Монголын төр засаг авлигал, хээл хахуультай тууштай тэмцсээр байгаа ч үр дүн нь өргөс авсан мэт түргэн гарахгүй байна. Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөн хэсгийн шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар, “тогтвортой” унагаж, баллуурдаж байгааг дурдаад УИХ-ын гишүүдээс авлигын эсрэг тэмцэлдээ сэтгэл, зориг нэгтэйгээр тууштай зүтгэхийг хүсэв.

Нийслэл хотод 30 жил ужгирсан, яг энэ цаг үед нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд буй асуудлуудыг шалгаж, шийдэмгий, шуурхай арга хэмжээ авах нь чухал байна. Энэ зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын түр хороог яаралтай зохион байгуулж, нийслэл дэх газрын наймаа, нийтийн тээвэр, дулаан, цахилгааны тусгай зөвшөөрөл, төрийн худалдан авалтыг тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг ил тод болгож, хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмдэглээд энэ асуудалд УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо, холбогдох Байнгын хороод, УИХ дахь  намын бүлгүүд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг, чиглэл болголоо.

Мөн өнгөрсөн хаврын чуулганыг Авлигын эсрэг чуулган гэж зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Монголын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулсан “нүүрсний” гэх тодотголтой хэргийн сонсголыг нэн тэргүүнд зохион байгуулахыг иргэд шаардаж буйг дурдаад авлигын эсрэг тэмцэх эрхэм зорилгыг ч энэхүү чуулганаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Намрын чуулганы томоохон ажил нь улсын төсвийг хэлэлцэн, батлах явдал юм. Энэ жилийн төсвийг сонгуулийн жилийн төсөв болгохгүй байх тал дээр онцгойлон анхаарахын зэрэгцээ улсын төсөв батлах хэлэлцүүлэгт туйлын хариуцлагатай хандахыг  УИХ-ын гишүүдэд уриалсан юм.

Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: 975 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 20, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 975 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Categories
мэдээ нийгэм

Багш нар БШУЯ-ны гадаа цуглаан хийнэ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу 2023 оны есдүгээр сарын 5-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, энэ сарын 5-наас ажил хаялт зарлах болсноо мэдэгдсэн билээ.

Тэдний зүгээс багш нарын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй.

Тэгвэл өнөөдөр /2023.10.02/ багш, ажилчид Боловсрол шинжлэх ухааны яамны гадна 11.00 цагт цуглаан хийхээр болжээ.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос цуглаантай холбогдуулан дараах уриалгыг гаргасан байна.

Багш нар БШУЯ-ны гадаа цуглаан хийнэ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өгчээ DNN.mn

Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ өгчээ.

Сайд Ж.Сүхбаатарын хувьд түгжрэлийг бууруулах ажлын хариуцаж, түгжрэл бууруулахын тулд хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар батлуулахаар бэлтгэж байсан юм. Мөн түгжрэл бууруулахаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлсэн ч үйлдвэрийн алдаатай үйлдвэрлэгдсэн автобус оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан билээ. Тиймээс улс төрйин хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгсөн байна.

2022 онд Засгийн газар сайд нарын тоог нэмж, яамгүй хоёр сайд томилсны нэг нь Ж.Сүхбаатар байсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 139 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нийт 2154 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1748, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Чинзориг ялалт байгуулж, медалийн болзол хангалаа DNN.mn

“Ханжоу-2022” Азийн наадмын Боксын эрэгтэйчүүдийн 63 кг-д хүч сорьж буй Б.Чинзориг Казахстаны боксчин Ертуган Жейнуллиновыг оноогоор ялснаар медалийн болзол хангалаа.

Манай боксчин медалийн өнгөө шийдэж, “Парис 2024” Олимпын эрхээ авах хариуцлагатай даваанд өнгөрсөн оны тивийн аварга Тайландын Бунжонг Синсиритэй тулалдана гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦЕГ: “Ногоон автобус”-ны хэргээр дөрвөн хүнийг түр саатуулан шалгаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсэг “Ногоон автобустай холбоотой хэрэг” дээр ажиллаж байна.

Өнгөрсөн шөнө “Тэнүүн-Огоо” компанийн захирал “Г” болон “Э”, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын “Т” болон “Б” нарын дөрвөн хүнийг түр саатуулан шалгаж байнагэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

“Тэнүүн-Огоо” ХХК нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах “Ногоон автобус”-нуудыг оруулж ирсэн юм.