Categories
гадаад мэдээ

Индонезид нүүрстөрөгч ялгаруулдаггүй, цагт 350 км хурдалдаг суман галт тэрэг явж эхэлжээ DNN.mn

БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Индонезид цагт 350 км хурдалдаг суман галт тэрэг нийлүүлжээ. Тодруулбал, галт тэрэг өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн нийслэл Жакартагаас Бандунг хот хүртэл зорчиж эхэлсэн байна. Индонезийн хамгийн том хоёр хотын хооронд явж эхэлсэн суман галт тэрэг цагт 350 км хурдлахын зэрэгцээ бүс нутгийн халуун уур амьсгал тохируулж тоноглон онцгой байдал, гамшгийн үед ажиллах аюулгүй байдлын системтэй, нүүрстөрөгч ялгаруулдаггүй гэнэ. Суман галт тэрэг үйлчилгээнд орсноор өмнө нь гурван цаг зорчдог байсан Жакарта-Бандунгийн хооронд цагийн хооронд явах боломжтой болжээ.

Индонезид зорчиж эхэлсэн суман галт тэргийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын төрийн өмчит компаниудын 7.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр нийлүүлээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч сард орсон борооны улмаас ургац хураалт 2-9 хоног хойшилжээ DNN.mn

2023 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцөлийн тойм мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,

2023 онд снээс үр тариа 357,6 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, тэжээлийн ургамал 80,1 мянган га-д, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалжээ.

2023 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг /уринш болон гуурстай талбайд/ хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр дунд зэрэг, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байсан. Мөн тавдугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамалын цухуйлтын үе шат оройтоход нөлөөлсөн.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал тариалан бүхийн нутгаар дунджийн орчим ба түүнээс 1.1-2,6 градусаар дулаан байсан. Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 1-21 хоног халсан байна. Тариалан бүхий ихэнх нутгаар 150.0-300.0мм, их орсон газраа 300.1-380.3 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байсан байна.

Улаан буудай ихэнх нутгаар зургаадугаар сарын эхээр цухуйж, долоодугаар сарын эхээр голлолтын үе шатандаа орсон бол наймдугаар сарын сүүлч гэхэд аарцан бололтын үе шатанаас бүрэн бололтын үе шатандаа орж эхлээд байсан. Есдүгээр сарын дунд гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн.

Төмс зургаадугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, долоодугаар сарын дундуур гэхэд баг цэцгийн үүсэлийн үе шатандаа орсон. Харин цэцэглэлт үе шат ихэнх нутгаар долоодугаар сарын сүүлчээр, Дархан-Уул аймгийн Дархан, Дорнод аймгийн Чойбалсанд мөн сарын дундуур, Ховд аймгийн Булган, Архангай аймгийн Төвшрүүлэх, Төв аймгийн Жаргалант суманд наймдугаар сарын эхээр ажиглагдсан. Төмс тариалсан ихэнх нутгаар наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртлэх хугацаанд ишний гулжийлт явагдсан.

Энэ зун таримал ургамалд дулаан болон чиийгийн хангамж хангалттай байж, үе шатууд хэвийн явагдаж, ургалтын байдал сайн байсанаар ургац хураах бүрэн бололцоотой болсон ч есдүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ DNN.mn

Даатгуулагч та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ 70-100 хувийн хөнгөлөлтөөр авах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ спорт

Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллах анхны шүүгч боллоо DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбооны “А”, Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангилалтай шүүгч Ө.Батцэцэг “Ханжоу 2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй. Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.

Түүний хувьд анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн ба 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголын Олимпын Үндэсний Хороо 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

24.500 тонн хагас коксон түлшийг Нисэх, Яармаг, Налайхад туршихаар төлөвлөжээ DNN.mn

Шинэ түүхий эдээр хийсэн түлшийг 177 тэрбум төгрөгөөр оруулж ирж, нийслэл даяар туршилт хийх саналыг өнгөрөгч наймдугаар сард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон нийтэд танилцуулсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тэрээр мэдээлэл өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24,500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх, Яармаг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол, бусад гэр хорооллоос тасарчхаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй.

Хотын утаа бол зөвхөн айл өрхөөс биш, ТЭЦ-ууд болон автомашинуудаас ялгарч байгаа. Мөн ердийн тоосжилт ч гэж байна. Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна. Шууд гэрээ байгуулж, нууцад хамааруулахгүй. Тендер нь ил зарлагдсан байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1 сартай нярайг сандлын түшлэгээр даржээ DNN.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн А өөрийн эзэмшлийн суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн 1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага цагдаад иржээ.

Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад:

  • Хүүхэд зам тээврийн осолд өртөх,
  • Жолооч ойр орчныг шалгахгүй хөдөлгөөн эхлүүлснээс ард, урд тоглож байсан бага насны хүүхдийг дайрах,
  • Автомашины цонх онгорхой хөдөлгөөнд оролцох үед хүүхэд цонхоор унах, донсолгоонд шидэгдэх,
  • Машин дотроо бага насны хүүхдийг цоожлох,
  • Хүүхдийг тусгай зориулалтын бүс, сандалгүй зорчуулаагүйгээс гэмтэх,
  • Дотор нь хүүхэд байгааг шалгалгүйгээр автомашиныг ачиж, журмын хашаанд хадгалах зэрэг насанд хүрэгчдийн зөвхөн автомашинтай холбоотой хариуцлагагүй үйлдлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна.

Иймд хүүхдэд автомашины сандлын түшлэгээр хүртэл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүйг анхаарч, хүүхэд байгаа газарт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг ирэх сарын эхээр бүрэн нээхээр төлөвлөжээ DNN.mn

Улаанбаатар-Дархан чиглэлийн 408 км дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замын суурь хучилт дууссан болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.

Одоо өнгө хучилтын болон гүүрнүүдийн ажил үргэлжилж байгаа аж.

11 дүгээр сарын эхээр дөрвөн эгнээ замаар хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж дөрвөн эгнээ болгож байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн тамирчид Ханжөүг зорилоо DNN.mn

Монголын жюү жицүгийн тамирчид өнөөдөр Ханжөүг зорилоо.

Тус төрөл эрэгтэйчүүдийн -62, -69, -77, -85 кг, эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг-ын жингээр 10 сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Азийн Наадамд өрсөлдөх тамирчид:

Эрэгтэйчүүд:

-62 кг:

Ө.Эрдэнэбаатар

Б.Баяртулга

-69 кг:

Э.Чинзориг

Ч.Түвдэнтарваа

-77 кг:

Б.Батбаяр

М.Даваадорж

-85 кг:

Б.Ариунцог

Б.Алтангэрэл

Эмэгтэйчүүд:

-48 кг:

Т.Уянгаа

Б.Одгэрэл

-52 кг:

Г.Монголжин

Э.Энхжиндарь

-57 кг:

Ц.Удвал

Э.Шүрэнцэцэг

-63 кг:

Б.Буяндэлгэр

Б.Хонгорзул

Categories
мэдээ нийгэм

Визийн зөрчилтэй гадаадын иргэдийг ажиллуулж байсан компанийн захирал цагдаад хахууль өгөхийг завджээ DNN.mn

Өөрт нь авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоож, илчилснийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн захирал “Ш” гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визийн ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжуулсан байна.

Визийн журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 3-наас ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

2023 оны аравдугаар сарын 03-наас аравдугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Энэ сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна. Энэ сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.