Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах гээд л нууцаар гэтээд байна DNN.mn

МАН-аас сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Өвөрхангай аймгаас гаралтай гишүүд улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай идэвхтэй ярьцгаадаг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаж, 2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр сурагчдад энэ сэдвээрээ хичээл заав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Өвөрхангайн харьяат Я.Содбаатар нийслэлийг өөрийн нутаг руугаа нүүлгэх тухай хэвлэлүүдэд үе үе ярьж, барьц ахиулдаг болоод удаж байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн институтийг түрүүлж нүүлгэх тухай яригдаад намжлаа. Араас нь төрийн байгууллагууд, хууль шүүхийнхэн гээд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гол тогтолцоог авааччихна гэсэн яриа ч дэгдлээ. Ийнхүү МАН-ын гишүүд улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлахаар нууцаар гэтэж эхэллээ. Арай л ил тод нүүлгэнэ гэж ярьж чадахгүй байна. Хэрэв тэгж яриад эхэлбэл Үндсэн хууль зөрчинө гэж түүнээсээ болоод ширээнээсээ шилжиж магад гэж айж байгаа. Мэдээж хотын олон иргэн ингэж хэлэхийг нь хүлээгээд анаад байж байгаа. Хэлээд хөөрцөглөөд эхлэхээр нь Үндсэн хуулийн цэцэд өгөх гээд.

МАН-ын улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах ажиллагаа эртнээс эхтэй. 2004 онд Хархориныг жишиг хот болгон хөгжүүлэх УИХ-ын тогтоолыг баталж байв. МАН төр барьсан жилүүддээ энэ сэдвийг ярьсаар л байдаг. Ялангуяа Өвөрхангай аймаг, Хархорин сум байгуулагдсан ойн жилүүдээр нэлээд идэвхэждэг. 2016 онд гэхэд Хархорин сумын 60 жилийн ой тохиож, УИХ-ын гишүүн байсан Я.Содбаатар Хархориныг хот болгон хөгжүүлж, улсын нийслэл болгох санаагаа алсуур ярьж л байв. Өнөөдөр ч идэвхийлэн ярьж буй.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан. Монголчуудын түүхэнд анх удаа нэг сая хол давсан хүн амтай хот байгуулж чадсан нь нийслэл Улаанбаатар юм. 400 орчим жилийн хугацаанд монголчууд унаж, босч явсаар дэлхийн хотуудыг бараадах хотыг байгуулаад буй нь энэ нийслэл маань юм.

Шийдвэрлэж чадаагүй олон ч хүндрэл бэрхшээл бий. Гэтэл өөр нэг газарт нийслэл хот байгуулна хэмээн ярьж хэлж, олон нийтийн санаа бодлыг талцуулдаг боллоо. Хэрэв Хархорин руу нийслэлийг нүүлгэвэл Улаанбаатар ч үгүй, Хархорин ч үгүй замхрах асуудал энүүхэнд. Улаанбаатараас Дархан хүртэлх 200 км замыг найман жилийн хугацаанд барьж байгуулж чадаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа. Гэтэл бүхэл бүтэн нийслэл хотыг 360 км-ийн алсад байгуулна гэдэг үнэмшилгүй зүйл. Хотын төвөөс барилгын зах, машины захыг нүүлгэнэ гэж олон жил яриад өнөөдөр ямар дүр төрхтэй байгаа билээ. Төвөөс зах хүртэл 30 км-т нүүлгэн шилжүүлэлт хийж чаддаггүй хүмүүс улсын нийслэлийг нүүлгэнэ ч гэж юу байх вэ гэж бодмоор. Гэвч ингэж яриад байвал Улаанбаатарын хөгжилд асар их хор нөлөөтөй тусна. Нийслэл Улаанбаатарын утааг шийдэж чадалгүй улсын төсвийг хэдэн их наядаар нь хоосолж, эрх баригчид сонгуульд ялж өөрсдөө л хөлжсөн. Замын түгжрэл ч адилхан. Дэлхийн бусад улс орон энэ бэрхшээлийг удирдагчдынхаа ур чадвар, улс орноо гэсэн сэтгэл зүтгэлээр даван туулаад гарчихсан бэлээхэн жишээнүүд байхад манай улсын эрх баригчид үлгэр жишээ авдаггүй. Эцэстээ агаарын бохирдол, түгжрэлээ шийдэж чадахгүй, өөрсдийнх нь толгой дээр буугаад ирэхээр улсын нийслэлийг нүүлгэх тухай ярих боллоо. Энэ бол хулчгар унаган монгол зангийн илрэл л дээ.

Ерөөсөө Монгол Улсыг хөгжүүлдэггүй нэг том хүчин зүйл бий. Энэ нь бэрхшээл тохиолдоход хаяад нүүчихдэг монголчуудын зан. Яг л үүний жишгээр утаа, түгжрэл хоёроо шийдэж чадахгүй, оюуны потенциал, улс төрийн манлайлал тэг заачихсан гэдгээ баталж, Улаанбаатараас улсын нийслэлийг хулгайлах тухай ярьж байгаа юм. Ингэж харахаас ч аргагүй нөхцөл байдал өнөөдөр бий болсон байна. Асуудлаасаа зугтаадаг, амар хялбар руу урвадаг муухай үйлдэл. Улс орны удирдагчид ийм байх ёсгүй.

Хэрэв Улаанбаатар нүүх болбол 1.7 сая хүн амын эд хөрөнгө юу ч биш болно. Үе удмаараа хөлс хүчээ урсган байж бүтээсэн байр сав, үл хөдлөх хөрөнгүүд, бизнес үнэгүйднэ. Тэд зүгээр л хог

болно. Хэн ч тэрийг чинь худалдан авахгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хаягдсан хот болно. Хаягдсан хотыг зүгээр өгсөн ч луйварчин ч тоож авдаггүйг дэлхийн түүх бэлээхэн харуулна.

Харин дарга нар бол өөр. Тэд төсвөө тонодог, ард түмнийхээ боломжийг хулгайлаад хэдэн үеэрээ барж дийлэхгүй хөрөнгийг нэгэнт хураачихсан. Энэ л зангаараа Хархорумд хот байгуулах нэрээр туйлна. Ядарсан иргэдийнхээ боломжийг дахиад хулгайлна. Хотынхоо төвд газартай болно, барилга байшин бариулна. Сая нэг өсөж өндийж зах зээлийн өрсөлдөөн дунд өөрийн гэсэн жижиг үйлдвэр, бизнестэй болсон иргэд шууд дампуурна. Насаараа банкны лизинг төлж байртай болсон хүмүүсийн хөрөнгө үнс болоод дуусна. 300 жилийн гадаадын дарлалын дараа сүүлийн гучхан жилд цус хөлсөөрөө арай гэж босгож авсан үндсэн хөрөнгөө гэнэт нэг өглөө сэрээд хотоо нүүлгэж түүхэнд үлдье гэж хөөрцөглөсөн хэн нэгэн охорхон бодлоготны тоглоом болгох хайран биш үү. Үүнийг хэзээ ч зөвшөөрч болохгүй. Бараг хоёр сая монгол иргэнийг хохироон байж нүүдэллэх нь хаанахын хэний бодлого юунд чиглээд байна вэ. Энэ бол Улаанбаатарыг устгах бодлого юм. Улаанбаатар устахад Монгол гэж улс байх юм уу.

Ер нь нүүх тухай яриа монголчуудад маш хортой юм. Нүүх юм чинь юм бүтээдэггүй, барьдаггүй. Наад зах нь хашаандаа мод тарьдаггүй, тухтай сайхан амьдрах байшинтай болдоггүй. Алсдаа аймгийн төв бараадна, хүүхэд сургууль төгсвөл хот руу дөхнө гэх санаа сумын төвийн айл бүрд байдаг. Сумын төвд яагаад гоё үндсэн хөрөнгө бүр ядахдаа мод тарьдаггүйн гол шалтгаан энэ л байсаар ирсэн. Түүхэндээ нүүдэллэж ирсэн уламжлал дэлхий энх тайвнаар оршин тогтнож, суурин соёл иргэншлийг батжуулж байгаа энэ зуунд биднийг хөгжлөөс чангаадаг болсон. Гэвч энэ сонирхол дээр улс төр хийгээд сурчихсан нөхөд л хожиж ирсэн. Одоо нүүх тухай мартаж байж л энэ улс хөгжинө. Нүүх газар дууссан гэж бодож байсан худлаа байж.

УИХ-ын гишүүн гэдэг статус Монгол Улсын хэмжээнд сэтгэж, хэтийн 10, 20 жилийн дараах хөгжлийг зураглаж, түүний төлөө дуу хоолойгоо өргөж явах үүрэгтэй албан тушаал юм. Харин манай Өвөрхангайн гишүүд болох Д.Тогтохсүрэн нарын улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах санаархал тээж, 1.7 сая хүний бүтээсэн амьдрал, түүхийг гишгэлэхээр завдаж байна. Уг нь тэд монголчуудыг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүрэг хүлээж парламентад сонгогдсон хүмүүс.

Ийм бодлоготой нөхдийг дэмжих үү, энэ улсыг босгоод, Улаанбаатарын асуудлыг шийдээд өгөх, Улаанбаатарын асуудлыг устгаад хаях улс төрийн хүчин, улстөрчдийн алиныг нь сонгох вэ гэдэг зам дээр бид тун удахгүй очно. Өөрөөр хэлбэл, монголчууд ялангуяа улаанбаатарчууд хэдхэн сарын дараа болох сонгуульд хашир, хэрсүү хандах цаг ирж байна.

Б.ЭНХЗАЯА

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Батшугар: Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-2024 оны төсвийг ярихаас өмнө Хятадын эдийн засгийн төлөв байдлын талаар асууя. Хятадын нүүрс зэсийн хэрэглээ, эдийн засгийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

-Хятадын эдийн засагт дүн шинжилгээ хийвэл, сарын өмнөхтэй харьцуулахад хамаагүй тогтворжсон гэж хэлж болно. Гуравдугаар улирлын эдийн засгийн ДНБ-ий өсөлт нь 4.9 хувиар өссөн. Шинжээчид 4.4 хувиар өснө гэсэн хүлээлт байсан. Үүнээс 0.5 хувиар давж өссөн нь эерэг мессэж. Үүнтэй холбогдуулан хятад улс төв засгийн газраасаа эдийн засгийг идэвхжүүлэх болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан. Өнөөдөр л гэхэд нэг их наяд юанийн гадаад бонд гаргах шийдвэр гаргалаа. Энэ нь 140 тэрбум ам.доллар болно.

Мөн хятадын Засгийн газар төсвийн алдагдлаа гурван хувьд барьдаг байсан. Тэгвэл 3.8 руу өсгөсөн шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Шинжээчдийн дүгнэж байгаагаар Хятадын төв засгийн болон нийт мужуудынх нь төсвийн алдагдлыг тооцвол 7.6 хувьд хүрсэн байна. Энэ бүхэн нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж, түүгээрээ дамжуулж эдийн засгийн нийт эрэлтээ нэмэгдүүлээд эдийн засгийн өсөлтөө тав орчим хувьд барих бодлого өргөжиж байна гэсэн үг. Үүнийг дагаад түүхий эдийн эрэлт нь нэмэгдэж байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагтай шууд холбоотой. Учир нь манай улсын экспортын 92 хувийг хятад улс дангаараа эзэлдэг. Тэр дундаа манай гадаад валютын дийлэнх хувийг зэс, нүүрс эзэлдэг. Макро эдийн засгийн түвшинд БНХАУ өнгөрсөн жил дөрвөн тэрбум 300 сая тонн нүүрс ашигласан. Энгийнээр зүйрлэж хэлбэл, манай Таван толгойн ордыг жилд ашиглаж байгаатай адил гэсэн үг.

Эхний гуравдугаар улиралд эдийн засгийн тэлэлтийн бодлоготой шууд хамаарч БНХАУ-ын нийт нүүрсний хэрэглээ нь 3.5 хувиар өссөн. Үүнийг тонноор бодвол 150 сая тонн болно. БНХАУ-ын 2023 оны нүүрсний хэрэглээ нь 150 сая тонноор нэмэгдсэн гэж ойлгож болно. БНХАУ-д манай улсаас гадна Индонез, Орос, Австрали улсаас нүүрс импортолдог. Нүүрсний эрэлт нь хэвээр байгаа. Гол нь нийлүүлэлтээ тогтвортой хангаж чадах нь чухал болчихоод байгаа юм. Монгол Улсын 2024 оны төсвийн төсөөлөлд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон. Үүнийг бодитой гэж харж байгаа. Учир нь эрэлт байна.

Нүүрсний эрэлттэй холбогдуулан хятадын ган хайлуулалт нь гурван хувиар нэмэгдсэн. Хятад улс дунджаар нэг тэрбум тонн ган хайлуулдаг

Ганг байшин, гүүр гэх мэт дэд бүтцийн бүх зүйлд ашигладаг. Энэ нь дагаад нэмэгдэнэ. Нэг тонн ган хайлуулахад ойролцоогоор 770 килограмм коксожсон нүүрс ашиглагддаг. Өнөөдрийн технологийг харвал коксожсон нүүрснээс өөр хямд ган хайлуулах технологи байхгүй байна. Volvo компани туршилтаар газаар хайлуулж байгаа. Үүнийгээ нүүрс хүчилгүй ган гэж мэдээлдэг. Энэ нь маш үнэтэй. Тиймээс ойрын 10, 20 жилдээ коксожсон нүүрс ашиглаж хайлуулах нь ойлгомжтой. Ган хайлуулалт нь өсч байгаатай холбоотойгоор манай коксожсон нүүрсний эрэлт Хятадад байж л байна.

Зэс бол хамгийн их хэрэглэгдэж байгаа металлуудын нэг. Цахилгаан машины үйлдвэрлэлт дэлхийд огцом нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт зарагдаж байгаа машины хоёр хувь нь цахилгаан машин байна. Хятад улсад нийт зарагдаж байгаа машины 20 хувь нь цахилгаан машин болсон. Тэр дундаа BYD гэдэг машины үйлдвэрийн компани цахилгаан машины номер нэг үйлдвэрлэгч болсон. Хоёрдугаарт нь Tesla орж байгаа. Дэлхийн тренд Хятадтай адил 20 хувь руу орох нь ойлгомжтой. Аажимдаа орно байх. Нэг цахилгаан машин үйлдвэрлэхэд дунджаар 80 килограмм зэс утас хэрэгтэй байдаг. Энгийн дизель болон бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхэд 10-20 килограмм зэс ашигладаг. Дийлэнх нь электронд зориулагддаг. Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор дунд хугацаанд дэлхийд зэсийн хэрэглээ огцом нэмэгдэх төлөвтэй байгаа.

Мөн сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийн тренд болж байна. Нүүрс хүчлийн хэрэглээнээс дэлхий дахин татгалзана гэсэн зорилго тавьсан байгаа шүү дээ. Сэргээгдэх эрчим хүч, салхины турбин болон наран панелуудад зэс утсыг хэрэглэдэг. Тиймээс эрэлт их байна. Манай гадаад валютыг бүрдүүлж байгаа бүтээгдэхүүнүүд харьцангуй тогтвортой болон өсөлттэй байна. Иймээс 2024 онд Монголын эдийн засаг ашигтай байна гэж харж байгаа. Үүнийг дагаад Монголын ДНБ долоон хувиар өснө гэсэн прогноз гарч байна.

-АНУ болон Европын холбооноос БНХАУ-д тавьсан Chip act манайд хэр нөлөөлөх бол?

-Хагас дамжуулагчийн хоригийг Дональд Трамп ерөнхийлөгчийн үед тавьсан. Тиймээс БНХАУ энэ чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж сүүлийн үед өөрсдөө долоон нанометрийн чип үйлдвэрлэдэг болчихоод байна. Энэ хориг нь түр зуурын үр дүнтэй хориг байсан гэдэг нь батлагдаж байгаа юм.

Зөрүүлээд хятадууд газрын ховор элементийн экспортын квот тавьсан. Газрын ховор элементийг нарийн технологи, нанотехнологи, батлан хамгаалах салбарт болон чипэнд хамгийн их ашиглагддаг. Нэг ёсондоо технологийн дайн яваад байгаа нь ойлгомжтой. Энэ дайн Монголд ашигтай нөлөөлөх боломж нээгдэж байгаа юм. Учир нь газрын ховор элемент дээр. Газрын ховор элемент 17 элементээс бүрддэг. Олборлох болон боловсруулахад маш өндөр технологи ашиглагддаг. 17 элемент нь үнэтэйд тооцогддог. 17 элементийн хамгийн хямдхан нь нэг килограмм нь 5000 ам.доллар. Хамгийн үнэтэй буюу роди элемент нь нэг килограмм нь 250 мянган ам.доллараар зарагддаг. Алтнаас ч үнэтэй зүйл л дээ. Тиймээс Ерөнхий сайд газрын ховор элементтэй ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж яриад байгаа шүү дээ. Өнөөдөр БНХАУ зах зээлийн газрын ховор элементүүдийн 90-ээс дээш хувийг эзэлдэг. ӨМӨЗО-ны Баян-Овоо нэртэй уурхай байдаг. Энэ нь дэлхийн газрын ховор элемент нийлүүлэлтийн 90 хувийг, боловсруулалтын 100 хувийг эзэлдэг. Учир нь газрын ховор элемент боловсруулахад өндөр технологи ашиглагддаг. Бусад улс оронд хаа ч байхгүй. Мьянмар болон АНУ газрын ховор элемент олборлодог. Гэхдээ боловсруулж чаддаггүй. Ганцхан БНХАУ боловсруулдаг.

-Тэгвэл та 2024 оны төсвийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна. Сонгууль угтсан хөөсөрсөн төсөв боллоо хэмээх шүүмжлэл их байгаа шүү дээ?

-Дотооддоо бид ямар тохируулга хийх, юу нь чухал вэ гэдгийг харах нь зүйтэй. Уул уурхайгаас орж ирж байгаа их хэмжээний орлогоо иргэдэд яаж жигд хуваарилах, зургаа, долоон хувийн өсөлтийг яаж жигд хуваарилж хүртээмжийг нэмэгдүүлэх вэ гэсэн асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан төсөв дээр хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлж байна. Нэгдүгээрх нь хөдөөгийн сэргэлт.

Төсвийн нийт зарлагын 80 хувь нь урсах зардал байдаг. Цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг. Хөрөнгө оруулалт нь 20 хувьд ч хүрдэггүй. Үүний 70 хувь нь хот, хөдөөгийн сэргэлтэд зориулагдаж байна. Монгол Улс бүсчилсэн хөгжил хэрэгтэй. Эдийн засгийн 70 хувь нь Улаанбаатар хотод байж болохгүй. Энэ нь нэгдүгээрт, стратегийн хувьд эрсдэлтэй. Хоёрдугаарт, орчны бохирдол, агаарын бохирдол, түгжрэл гэхчлэн олон асуудал гарч байна. Тиймээс хөдөөгийн бүсчилсэн хөгжил гэдэг чухал. Иймээс ч төсөв яг үүн рүү чиглэж байна. Мянганы замын нэгдүгээр үе шат дуусч, бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосон. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох Мянганы замын 2.0 сэргэлтийн бодлого явж байна. Үүнд 260-аад тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Монголын иргэд гадаад улс руу эмчлүүлэхээр явахад албан тоогоор 300 сая ам.доллар гадагшаа гарч байна. Албан бус тоогоор энэ тоо хамаагүй их байх нь ойлгомжтой. Үүнийг сааруулахын тулд Монгол Улсад шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхийн тулд Эд эс шилжүүлэн суулгах эмнэлгийг барих 160 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Гэхчлэнгээр хөгжлийн том зорилгуудтай төсөв гэж ойлгож болно.Төсвийн бодлого нь тодорхой хөгжлийг онилбол үр дүнд хүрдгийг энэ жил харсан. 2022 онд төсөв баталж байхад боомтын сэргэлтийн төсвийг суулгасан. Үүний үр дүнд манай улсын экспорт огцом нэмэгдэж, худалдааны тэнцэл 4.8 тэрбум ам.доллаар эерэг ашигтай гарсан. Төлбөрийн тэнцэл 500-аад сая ам.долларын ашигтай гарсан. Урсгал тэнцэл 1998 оноос хойш анх удаа эерэг ашигтай гарсан. Үр дүнд нь гадаад валютын хямралаас Монгол Улс өөрсдийгөө сэргийлсэн. 2.6 тэрбум ам.долларын албан нөөцтэй байснаа 4.1 тэрбум төгрөгийн нөөцтэй болсон. Аж үйлдвэрийн өсөлт 50 хувиас дээш үзүүлэлттэй гарсан. Энэ мэтчилэн том эерэг хандлагууд гарч байна. Хамгийн гол нь энэ хандлагуудаа барьж эдийн засгийн праметруудээ алдахгүй үргэлжлүүлэх нь чухал. Боомтын сэргэлтийн хувьд Гашуунсухайт, Замын-Үүд, Алтанбулагийн боомтоор том бүтээн байгуулалт явж байна. Ирэх жилээс төмөр замын холболт хийгдэж эхэлнэ. Ингэхээр Монголын экспорт тодорхой хувиар ахиц гарна. Нүүрсийг 60 сая тонноос ч илүү экспорт гарах боломжтой гэж харж байна.

-Ирэх жилийн төсөвт цалингийн нэмэгдэлд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэхчлэнгээр инфляцийг өдөөх зүйл олон бий. Гэтэл инфляцийг 8.5 хувьд барина гэж мэдээлсэн. Энэ боломжтой юу?

-Инфляцийн дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Хэрэглээний импорт харьцангуй буурсан. Тээвэр ложистикийн үнэ буурсан. Дээрээс нь гадаад орчны нийлүүлэлт харьцангуй гайгүй болсон. Дотоодын хүнсний инфляци дийлэнхийг нь эзэлж байна. Тодруулбал, мах гурилан болон сүүн бүтээгдэхүүн. Энд нийлүүлэлтийн чанартай механизм ажиллахгүй байна. Үүнийг дараагийн түвшинд авч ирэх бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг нь харагдаж байна. Тэр дундаа махан дээр. Жил бүр нөөцийн мах бүрдүүлдэг ч хавар болохоор махны үнэ өсдөг. Нийлүүлэлт талдаа хомсдолд ордог. Гэсэн хэрнээ 70 гаруй сая малтай. Тиймээс би нөөцийн махны механизм ажиллахгүй байна гэдгийг их ярьдаг л даа. Илүү бүсчилсэн хабууд байгуулаад хаана нь эрэлт нийлүүлэлтийн гачигдал гарч байна. Тийшээ нь чиглэсэн нийлүүлэлтээ бүсчилж явуулаад, хаана нь зуд багатай мал тарган байна тэр бүсээс татах нь зүйтэй. Үүнийг зах зээлийн горим руу илүү чиглүүлж хувийн хэвшилд өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр нөөцийн мах бүрдүүлэх механизм хийхгүйгээр хувийн салбарт тодорхой хэмжээний дэмжлэг өгч зах зээлийн механизмыг хувийн салбарт нь өгөөд хувийн салбар бүсчилсэн хабууд байгуулж боловсруулах үйлдвэрүүд болон худалдаж авах цэгүүдээ үүсгэж явах нь зөв. Үүнийг гэхдээ заавал ченжийн тогтолцоо гэж харж болохгүй. Ченжийн тогтолцоо Улаанбаатар хотын махны нийлүүлэлтэд байдаг. Энэ нь доголдол үүсгэж байгааг бид мэдэрч, харж байна шүү дээ.

-Тэгэхээр инфляцийг яаж барих вэ?

-Инфляцийг барихдаа нэг талдаа нийлүүлэлтийг харах хэрэгтэй. Нийлүүлэлтээ хангалттай өгөх ёстой. Мөнгөний бодлого, төсвийн талдаа бол мөнгөний бодлогоо уламжлалт бус шинэ хэрэгслийг харж инфляциа барих нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар бодлогын хүү, банкуудад заавал байх ёстой нөөц гэсэн механизмыг ашиглаж байна. Энэ нь 2012 оноос хойш шинэчлэгдээгүй. Өөрөөр Төв банкны эдийн засагт шууд нөлөөлж болох механизмуудыг судалж Монгол Улсад нэвтрүүлэх нь зүйтэй. Монголын эдийн засаг Америк, Хятад, Европын холбооны улсуудтай харьцуулахад харьцангуй жижиг. Тиймээс өөрчлөлт хийж цаг хугацаанд нь тохируулга хийх нь чухал. Төсвийн бодлого заавал зарлага талаасаа биш бодлого руу чиглүүлэх нь зүйтэй. Тэгж явж байна. Тэр дундаа боомтын сэргэлт болон шинэ сэргэлтийн хүрээнд амжилттай явсан гэж ойлгож болно. Боомтын сэргэлт бол байгаа оносон амжилтад хүрсэн гэж хэлж болно. Хот хөдөөгийн сэргэлтийг амжилттай хэрэгжүүлснээр тухай бүсчилсэн махны нийлүүлэлт нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь хүн ам суурьшсан бүсийг дагаад зах зээлийн эдийн засаг идэвхэждэг.

-Хэдийгээр эдийн засаг өсөлттэй гарна гэж байгаа ч сонгуулийн дараа ам.долларын ханш өснө гэсэн яриа нийгэмд их байна. Ам.долларын ханшийг цаашид тогтвортой барихын тулд яах ёстой вэ?

-Үүнийг макро эдийн засгийн болон төлбөрийн тэнцлийг харсан зүйл.

Ам.долларын ханшийг хүчээр барих, эсвэл буулгах механизм ашиглах нь буруу гэж боддог. Учир нь зах зээлийн механизм болон зах зээлийн эдийн засгийн хуулиар, мөн ам.доллар орж ирж байгаа орлогоор шууд явуулах нь зөв гэж боддог. Монгол Улс худалдааны тэнцэл нь ашигтай гарсан хэрнээ төлбөрийн тэнцэл нь алдагдалтай байдлаар олон жил явж ирлээ. 2023 оноос эхлэн төлбөрийн тэнцэл ашигтай гарч эхэлж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал зардлыг харвал эерэг гарсан. Энэ нь 1998 оноос хойш анх удаа ашигтай гарсан гэж ойлгож болно. Энэ трендээр явбал төлбөрийн тэнцэл ашигтай гарч үүний үр дүнд Монголд орж ирж байгаа гадаад валют нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч ам.долларын ханш сулрах суурь нөхцөл бүрдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ам.долларын ханш Монголын бодлогоос гадна АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээс шууд хамаардаг. Бодлогын хүү Жеррими Паул Жером Пауэлл гэж АНУ-ын Төв банкны ерөнхийлөгчийн өгсөн ярилцлагыг харахад Америкийн эдийн засгийн инфляци харьцангуй тогтворжиж байгаа тренд харуулж байна. Тэгэхээр заавал бодлогын хүүгээ өсгөх шаардлагатай юу үгүй юу гэдгийг ахиж ярилцах ёстой. Өмнөх хурлууд дээр бодлогын хүүгээ өсгөнө гэсэн мессежийг өгч байсан. Одоогийн хүлээлт харьцангуй өсгөхгүй байх нөхцөл бүрдэж байна гэж ойлгохоор ам.доллар гадаад орчиндоо өсөхгүй гэсэн хүлээлт үүсгэж чадлаа. Монголын эдийн засагт нэг чухал зүйл байгаа юм. Тэр нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байгаа том аж ахуйн нэгжүүд болох Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гэхчлэн компаниуд гадаад валютын орлогоо төгрөг болгохдоо шууд Төв банк дээр очоод солиулдаг. Банкны салбарын систем рүү оруулахгүй байгаа юм. Энэ нь сөрөг болон эерэг талтай. Эерэг тал нь Төв банкны албан нөөц шууд нэмэгдэнэ. Гэхдээ бусад банк санхүүгийн салбарт хангалттай ам.доллар нийлүүлж чадахгүй байна гэсэн үг. Энэ процессоо больж банкууд руу ам.доллар нийлүүлэх үе шаттайгаар процесс хэрэгтэй гэж боддог. Нөгөө сөрөг тал нь өмнөх гашуун туршлагыг харахад тоотой хэдэн банкууд их хэмжээний ам.доллар цуглуулж суугаад зориуд төгрөгийн ханшийг сулруулсан. Ингэснийхээ дараа буцаж ам.долларыг зах зээлд зарж ханшным зөрүүгээс ашиг олж байсан. Үүнийг Монголбанк анхааралдаа авч хянах ёстой. Тодорхой хэмжээний зохистой харьцаа актив дээр нь тогтоох ёстой. Активынх нь ам.долларын төгрөгийн коэффициент дээр нь тогтоож барих нь зүйтэй. Учир нь зах зээлийн монивцлаци ханш дээр хийх нь Монголын эдийн засагт хортой үр дагавартай. Эерэг тал нь банкууд болон бусад аж ахуйн нэгжүүд гадаад валют авах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын 10 сарын 31, Ангараг гариг. Билгийн тооллын 18 , Чөлөөт эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр -11…-16 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12…-14 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасаж,  хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Шөнөдөө үүл багасаж,  хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2023 оны 11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 05-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Халамцуу, согтуу машин барих нь монголчуудад бий болсон шинэ соёл гэж үү” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хулгайгүй Монголыг бий болгоход том түлхэц өгөх бодлогын шийдэл бол Баялгийн сангийн тухай хууль” хэмээн ярилаа.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Улаанбаатар-Дарханы замыг ирэх долоо хоногт нээнэ

Улсын арслан М.Бадарчийн цолыг хураахгүй. Э.Оюунболд нар ч цолоо эргүүлж авах боломжтой

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Халамцуу, согтуу машин барих нь монголчуудад бий болсон шинэ соёл гэж үү” гэв.

Хотын стандарт хяналтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганбат” Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо DNN.mn

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

Энэ жил АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

Тэр бээр хэлсэн үгэндээ, алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв. Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөн, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.

Оюутан залуусыг үдэх ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нар оролцлоо.

Өнгөрсөн жил “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 256 оюутан залуус гадаадын 13 улсын их, дээд сургуульд суралцахаар явсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.

Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Арваннэгдүгээр сарын 7-ныг дуустал ихэнх нутгаар эрс хүйтэрнэ DNN.mn

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Цаг уурч Э.ДАРИЙМАА “Ирэх 10 хоногийн хувьд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 3-4-нд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур хүйтэрч, салхи шуургатай байна. Баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно.

Өнөөдрийн байдлаар төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Халх голын сав газраар, арваннэгдүгээр сарын 1-нд баруун, төвийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар цастай.

Арваннэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 3-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтайн уулархаг нутгаар 6-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотын хувьд 30, 31-нд бага зэрэг цас орно. Арваннэгдүгээр сарын 2-6-нд цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температурын хувьд 30, 31-нд харьцангуй дулаахан байх боловч цаашид эрс хүйтрэх төлөвтэй байна. Тухайлбал, Яармаг, Сонгинын орчмоор 9-14 градус хүйтэн. Бусад хэсгээрээ 3-8 градусын хүйтэн байх бол өдөртөө 0-5 градусын хүйтэн байх төлөвтэй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, нэг хүн нас баржээ DNN.mn

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан галын дуудлага эрс нэмэгдэж байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр байшин шатаж, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө дахин нэг хүн галд өртөж нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.29-ний өдрийн 16:14 цагт онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ.

Уг гал түймэрт иргэн Н/40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүйн гажигтай нярайд амжилттай хагалгаа хийжээ DNN.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай нэг хоногтой нярайд орон нутагт анх удаа хагалгаа хийжээ.

Уг гажиг нь 5000-10000 төрөлтөнд нэг тохиолддог, үр хөврөлийн хөгжлийн явцад үүсдэг хүнд хэлбэрийн гажиг бөгөөд хүйн цоорхойгоор эрхтнүүд ивэрч гарахыг ийнхүү нэрлэдэг аж. Хагалгааг мэс заслын эмч Ш.Еркебулан, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Мейз, Х.Айбану, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Амангүл, Х.Айжан  хагалгааны сувилагч Ш.Лена, нярайн сувилагч М.Макен, Д.Бахытгүл нарын эмч, сувилагчдын баг гүйцэтгэв. Хагалгааны үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэгтэй эмч Л.Ганбаяр болон зөвлөх зэрэгтэй эмч В.Ганхуяг нартай телемедицинээр холбогдож зөвлөгөө авсан байна.

Өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай хүүхдэд орон нутагт анх удаагаа хийсэн дээрх хагалгаа амжилттай болсон ба одоо эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай” гэв DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр Хотын дарга цас орж эхэлсэнтэй холбогдуулан бэлтгэл ажлаа сайтар хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, шаардлагатай бол хувийн аж ахуйн нэгжүүдийг нэмэлтээр оруулж ирэх хэрэгтэйг хэлж байв. Мөн дүүргийн удирдлагууд хийгээд Хот тохижилтын газрын даргаас зам, талбайн цас цэвэрлэх машин, давс, бодисын нөөцийн талаар тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 тонн давс нөөцөлсөн. Цас орж эхэлснээс хойш давс, бодис цацагч зургаан техник хэрэгсэлтэй зам дээр ажиллаж байна гэсэн бол Баянзүрх дүүрэг техник хэрэгсэл дутагдалтай, хоёр техник хэрэгтэй байгааг хэлж байв. Сүхбаатар дүүргийн хэмжээнд орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Давс цацагч нэг машин шинээр авч байгаа, ингэснээр хоёр машинтай болж буй гэлээ. Баянгол дүүрэгт 80 тонн бодис, давс цацагч хоёр машин бий. Налайх дүүрэгт орон нутгийн өмчит нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, цас цэвэрлэгч машин байхгүй, тендер зарласан, ирэх сарын дундуур авна гэв. Дүүргүүд туслах замуудыг хариуцдаг бөгөөд төв замуудад асуудал үүсдэг гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг “Бодис цацагч 12 машин байгаагаас хоёр нь эвдэрч, хоёр нь тэвшээ солиогүй. 07:40 цагаас эхний машин гарч, 10:00 цагийн байдлаар 12 тонн давс цацаад байна” гэв.

Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг газар дээр нь ажиллаж, давс, бодисын  нөөц, техник хэрэгслийг биеэр шалгахыг үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийг ажиллуулах, мөн УБЗАА, орон нутгийн өмчит компани, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг гарч, шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, нэгдсэн стандартыг баталж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулахыг даалгалаа. Түүнчлэн холбогдох албаныхан халтиргаа, гулгаа нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэдийг машиныхаа дугуйг өвлийнхөөр солихыг уриалж, мөн скүүтер, дугуйн хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгааг хэлж байв.