Categories
мэдээ нийгэм

Гүйлсэн булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэх үзлэгт 11 мянган хүүхдийг хамруулж байна DNN.mn

Сэлэнгэ аймагт “Стрептококкийн халдвараас сэргийлэх эрт илрүүлэх, үзлэг оношлогоо”-г энэ сарын 30-нд эхлүүлж, эхний ээлжинд Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянга орчим хүүхдийг үзлэгт хамруулахаар ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх үзлэгийг 17 сум, зургаан тосгонд зохион байгуулж буй бөгөөд эхний өдөр нийт хүүхдийн 51.7 хувь нь хамрагдсан байна.

Стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчин хүндэрсэн тохиолдолд ангина буюу хэрэх өвчин, үе мөч, зүрх, тархины өвчлөл, олдмол гажиг бий болгодог тул аль болох эрт үед нь оношилж эмчлэхийг эмч нар зөвлөдөг.

Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан нь ЭМЯ-тай хамтарч манай улсад “Амны хөндийн эрүүл ахуй, стрептококкийн халдвараар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх” хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Уг үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сард орон нутгаас Сэлэнгэ аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 17 сум, зургаан тосгоны ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд онол, дадлага хосолсон багц сургалт явуулж, бэлтгэл ажлаа хангасан юм.

Үзлэгийн үеэр ажлын хэсгүүд таван бүсэд хуваагдаж, сум, тосгодын Засаг даргын тамгын газар, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдийг арга зүйгээр хангаж ажилласан байна. Тэд дараагийн ээлжээр 6-12 дугаар ангийн 10 мянга гаруй хүүхдийг ирэх онд үзлэг, оношлогоонд хамруулахаар төлөвлөжээ.

Мөн шинжилгээ эерэг болон эргэлзээтэй гарсан үед эмчилгээний дараагийн шатны арга хэмжээг хугацаа алдалгүй эхлүүлэх учраас хүүхдээ үзлэг, оношлогоонд идэвхтэй хамруулахыг эцэг эхчүүдэд зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүсэв DNN.mn

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Эдуард Фабе нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын сайд УИХ-аар баталсан боловсролын багц хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд

• Хөтөлбөрийн шинэчлэл хийх

• Санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх

• Үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх

• Багш бэлтгэл болон хөгжүүлэх

• Цахим шилжилт

• Удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр дорвитой өөрчлөлт гаргана гэж төлөвлөж байгаа юм.

Эдгээр шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкны дэмжлэг, хамтын ажиллагаа чухал нөлөөтэй болохыг Л.Энх-Амгалан сайд онцоллоо. Тэр дундаа хөтөлбөрийн шинэчлэл хийх, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт гаргав. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарал хандуулж байна. Үүний үр дүнд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Харин ЕБС-д элсэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас гурван ээлжид шилжих эрсдэл жил бүр үүссээр байна. Тиймээс боловсролын хүрээтэмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд үр ашигтай төлөвлөх, ингэхдээ төр хувийн хэвшлийн урт хугацааны түшлэлийг бий болгох чиглэлээр хамтарна. Азийн хөгжлийн банкны зүгээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэх боломжтой талаар мэдээлэл өгсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болов DNN.mm

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.10.30) Төрийн ордонд боллоо.

Уулзалтыг нээж Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски нар үг хэлэв.

Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурласан нэгдмэл үнэт зүйлсээ улам бататгахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа талууд санал нэгтэй илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг. Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны сүүлийн үеийн өөрчлөлт, үйл явдлууд, улс төрийн нөхцөл байдал, парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, эрчим хүч, ногоон хөгжил, иргэний нийгэм, хүний эрх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиг хандлага зэрэг асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт, иргэний нийгмийн хүчирхэгжүүлэх, хүний эрхийн талаарх яриа хэлэлцээний талаар танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Европын Холбооны улс орнууд болон Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал эрчим хүчний бодлого, ногоон болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өгөв.

Европын талаас Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски талууд парламентын хоорондын хамтын ажиллагааны бат бэх суурийг хэдийнээ тавьсан төдийгүй иргэдийн харилцан итгэлцэл ойлголцлыг бэхжүүлж ирснийг онцолсон. Мөн Европын Холбооны зүгээс Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлж буй хүчин чармайлт, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, түншлэлийг бататгах чиглэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгийг цохон тэмдэглэсэн юм.

Тэрбээр дэлхий дахины аюулгүй байдлын нөлөөлөл, Европ дахь улс төрийн нөхцөл байдал болон эрчим хүчний хараат бус байдлыг бэхжүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр иргэдийн визийн хөнгөлөлтийн асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд Европын парламентаас иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн төлөө бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 17 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 онд Бельгийн Хаант Улсад хийхээр товлолоо. Талууд энэ удаагийн уулзалтаар хэлэлцэн ярилцсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаа нотолсон юм.

Монгол Улсын Их Хурал парламентын хоорондын хамтын ажиллагааны адил түвшний механизмыг ОХУ-ын Холбооны Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан байдаг бөгөөд гуравдагч хөрш болох Европын парламенттай 16 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтаа ийнхүү амжилттай хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ дэд төвийг тулгуурлан гэр хорооллыг орон сууцжуулна DNN.mn

Өдгөө 220 мянга орчим айл гэр хороололд амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг зургаан дэд төвийн бүтээн байгуулалтад тулгуурлан хэрэгжүүлнэ. Эхний ээлжид Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтэц, авто зам, инженерийн барилга байгууламжийн ажил бүрэн дууссан. Харин Баянхошуу дэд төвийн барилга угсралтын ажлын хүрээнд эхний 800 айлын орон сууц 2024 онд ашиглалтад орно. Сэлбэ дэд төвийн тухайд 158 га газрын 2000 нэгж талбар дахь айлуудын газрыг чөлөөлөхөөр төлөвлөлт гаргасан. Газар чөлөөлөлт хийхдээ иргэдтэй тохиролцох гурван зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.

Энэ 2000 айлын газрыг чөлөөлөн 12,000 айлын, нам давхрын, дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй, иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг босгох боломжтой. Ингэхдээ 60 хувь нь ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, 40 хувь нь орон сууц байна. Сэлбэ дэд төвийн 12,000 айлын орон сууц боссоноор газар эзэмшиж байсан 2000 айл нь орон сууцандаа ороод, цаана нь илүү гарсан 10,000 айлын орон сууцанд Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Дарь эх орчмын айлуудыг оруулах боломжтой. Тус барилга байгууламжийн цогцолбор бүхий 158 га талбайг орон сууцжуулснаар Сэлбэ орчмыг усны урсцын тохируулга бүхий далан шуудуутай болгоно. Мөн СУИС, эрүүл мэндийн болон төрийн томоохон байгууллагуудыг эдгээр орон сууцны хороолол дунд цогц байдлаар төлөвлөх боломжтой. Том зургаараа ажлын байр нэмэгдүүлж, ядуурлаас салах боломж бүхий төсөл гэдгийг онцолж байна.

Хот өөрөө олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө, бонд босгож, дэд төвүүддээ тулгуурлан орон сууцны цогц хорооллуудыг байгуулах замаар Их тойруу доторх төвлөрлийг задлах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувиар нэмэгдүүлнэ DNN.mn

УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тусгасан.

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ талаар “Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно гэлээ. Түүнчлэн төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана гэв.

Цаашлаад энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. Ингэснээр нэгээс дээш жил ажиллавал 1 хувиар, хоёроос дээш жил ажиллавал 2 хувиар, 10-аас дээш жил ажиллавал 10 хувиар ажилласан жилийн нэмэгдэл авдаг болсон. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж, Төрийн захиргааны албан хаагчаар ажиллавал ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1.3 жилээр, тосгонд 1.6 жил ажилласантай тус, тус дүйцүүлэн тооцдог болсон гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дипломтой цэцэрлэгийн багшид ял оноов DNN.mn

Ц.Б нь СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжгийн найруулагч мэргэжлээр суралцаж төгсөөгүй хэр нь, 2021 онд төгссөн гэх бакалаврын зэргийн хуурамч диплом ашиглан, 272 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилд оржээ.

Шүүгдэгч Ц.Б нь дээд сургуульд ямар ч багц цаг авч, суралцаагүй, төгсөөгүй болох нь түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Ц.Б нь хуурамч диплом ашиглан 2 жилийн хугацаанд төрийн байгууллагад ажилласнаар тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнуудаас илүү цалин хөлс авах, хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон гэмт хэрэг гэж үзжээ. Тиймээс ажилласан жилийн олсон орлогыг нь хурааж, улсын төсөвт эргэн төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Харин ингэхдээ түүнийг ажил хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг нь дээдлэх үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинг авах эрхтэй, харин түүнээс давсан цалин нь гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзэв.

Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийн хувьд 2 жилийн хугацаанд үргэлжилсэн, .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-д санууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө DNN.mn

Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан.

Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно.

Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөэ. Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НЗДТГ-аас автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргаас Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ.

Тодруулбал, 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг гаргаад байна.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ шатахууны нөөцтэй зорчихыг анхааруулж байна DNN.mn

Энэ сарын 3-наас ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Мөн тус сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахаар байна.

Иймд дараах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Онц шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нийт 1822 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1249, гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.